Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Солигдсон талаар эргэцүүлэл хийсэн нь

И Рань   Лайву хот, Шаньдун муж

Хэсэг хугацааны өмнө, чуулганы ажилтнуудаа өөрчилдөг зарчмын талаар ойлголтгүйгээсээ болж чуулганы нэгэн ахлагч солигдох үед дотор минь нэгэн ойлголт гарч ирэв. Өөрийн харж чадах зүйлээсээ үндэслэн бодвол тэр эгч үнэнийг хүлээн авах болон үнэний талаар нөхөрлөхдөө маш сайн байсан ба ялзралын тухай өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлдэг байсан. Тиймд, үнэнийг тийм ихээр эрэлхийлдэг байсан хэн нэгнийг солигдсоныг хүлээж авч чадаагүй. Тэр ялзралын тухай хэтэрхий их илэрхийлдэг байгаад ахлагч нь түүнийг буруу ойлгож үнэний мөрийг хөөдөггүй хүн гэж бодоод сольсон байж болох уу? Хэрвээ үнэхээр тийм бол үнэнийг эрэлхийлж байсан хэн нэгний суралцах боломж сүйрсэн хэрэг биш гэж үү?

Би энэ талаар маш их эргэлзэж байх үедээ чуулганаас гаргасан ажлын зохицуулалтын тухай: “Бурханы гэр бүлийнхэн мөн чанарынхаа дагуу хүмүүсийг сургах, ашиглах шийдвэрээ гаргадаг” гэсэн ишлэлийг уншив. Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэг мөн чанартай бол Бурханы гэр бүл түүнийг хэзээ ч хаяхгүй; хэрвээ хүн үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй л бол тэд эргэлзээгүй өөрчлөлтийг биеэрээ туулан мэдэрнэ. Хэрвээ хүн үнэний мөрийг хөөх мөн чанартай бус бол өөрсдийн үүрэг хариуцлагаа үгүйсгэдэг, зөв замыг дагадаггүй бол сургалт авах үнэ цэнэгүй бөгөөд Бурхан ч гэсэн ийм төрлийн хүнийг төгс болгож чадахгүй. Бурхан хэн нэгнийг төгс болгохыг хүсэхгүй байгаа бол Бурханы гэр бүл мөн тэднийг сургаж чадахгүй. … Тэгэхээр хүмүүсийн учир зүйг олохын тулд Бурханы ажлын шаардлага болон хүмүүсийн мөн чанарын дагуу хандах ёстой. Энэ бол Бурхантай хамтран ажиллах, Бурханд үнэнээр үйлчлэх цорын ганц арга зам юм. Хэрвээ, Бурхантай хамтран ажиллах энэхүү үр дүнтэй аргыг хэрэглэхгүй бол Бурханы ажил тасалдаж Бурханы хүсэл бүхэлдээ зөрчигдөнө” (“Зарим асуудлын талаар нөхөрлөх нь”, 1 дүгээр Чуулганы ажлын Нөхөрлөл ба Ажлын зохицуулалтын хураангуйгаас). Эдгээр үгсийг ойлгох гэж хичээх зуураа хэн нэгнийг дэвшүүлэх эсвэл солиход чуулганы ашигладаг зарчим гэж байдаг болохыг би ойлгосон. Энэ нь Бурханы ажлын шаардлага ба хүмүүсийн мөн чанарын дагуу хийгддэг бөгөөд хүмүүсийг мухар сохроор хүссэнээрээ ашиглаж, сольдоггүй болохыг би ойлгосон. Түүнээс гадна чуулган хүмүүсийг зарим нэг завхрал илэрхийлсэн гэсэн үндсэн дээр халж сольдоггүй харин юмсыг мөн чанарт нь үндэслэн тодорхойлдог. Хэрвээ хүний мөн чанар нь үнэнийг эрэлхийлэх явдал бол чуулган тэднийг орхихгүй, үнэнийг эрэлхийлж буй хүнийг огоорч мартан, сүйрүүлэхгүй гэдэгт маргах зүйлгүй. Тийм учраас би Бурханы өмнө очиж залбирч, удирдамж эрэлхийлсэн: “Өө Бурхан минь! Би Сатаны улмаас үнэхээр гүнзгий ялзарсан гэдгээ, Таны ажлын талаар ойлголтгүй, Тантай хэзээ ч нийцэхгүй олон олон үзэл бодлыг дотроо агуулсан гэдгээ мэднэ. Өнөөдөр Таны удирдамжин дор хүмүүсийг сонгох, сургах, солих чуулганы арга зам нь байнга Таны ажлын шаардлага болон хүмүүсийн мөн чанарын дагуу байдаг болохыг би мэдлээ. Чуулганы ажлын зохицуулалтын талаар өөрийн үзэл бодолтой болсон ч гэсэн би тэр халагдсан эгчийн мөн чанарыг сайн ойлгоогүй л байна. Би Танаас намайг удирдан хөтлөхийг гуйж байна; өөрийн гуйвуулга болон алдаанаасаа болоод Бурханы ажлыг одооноос эхлэн тасалдуулахгүй байхын тулд тодорхой харахад минь намайг хөтлөөч..”

Залбирсныхаа дараа би, Бурханы удирдамжин дор, ажлын зохицуулалтыг хүлээн авч эдгээр үгсийг уншсан: “Бурханы үгийг уншсанаар, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс өөрсдийн ялзарсан байдлаа Бурханы үгийн дагуу хэмжиж чадна. Тэд Бурханы үгийн талаарх нөхөрлөлийг, зөвхөн Бурханы үгсийг ойлгоход бус түүнчлэн өөрсдийгөө ойлгохын тулд хийдэг. Ямар ялзрал илэрхийлэгдсэн нь хамаагүй тэд үүнийг ил гаргаснаар ах эгч нар ямар нэгэн бодит зүйлд хүрэхийн зэрэгцээ, тэд өөрсдийн ялзралын асуудлыг шийдвэрлэж чаддаг. Энэ нь мөн хүмүүсийг Бурханы үг рүү удирдан хөтлөх хамгийн сайн арга барил юм. … Зөвхөн бичигдмэл утгын талаар ярьдаг, жинхэнэ бодит байдал үгүй хүмүүс Бурханы гэр бүлд ахлагч байх гавьяагүй. Ийм төрлийн ахлагч нар, ажилчид солигдвол зохино” (Нөхөрлөл болон ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Бурханд үйлчлэхийн тулд хүн бүх төрлийн хүмүүсийг ялгаж сурах ёстой”). Эдгээр үгс намайг Бурханы үгийг уншсанаар үнэнийг эрэлхийлдэг хүмүүс өөрсдийн ялзрал, завхралаа Бурханы үгээр хэмжиж чаддаг, Бурханы үгсийн мөн чанарыг үнэн зөвөөр ойлгодог, өөрсдийн завхралынхаа уг чанар, мөн чанарыг үнэн зөвөөр ойлгодог болохыг ухаарч мэдэхэд хүргэсэн. Тэдний нөхөрлөл хүмүүст жинхэнэ замыг илчлэн харуулж, хүмүүсийг Бурханы өмнө авчирч чаддаг. Цаашилбал, бусад хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ тэд өөрсдийн асуудлаа шийдэж, амь руу орох, зан чанартаа өөрчлөлт гаргахад анхаарч чадна.

Энэ цаг үед би солигдсон эгчийн тууштай байдал, ажлын гүйцэтгэлийг нарийвчлан санасан. Хэдийгээр бусад хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхдээ тэрээр үндэслэлтэй, нэлээн мэтгэлцсэн үгс ашиглан уран цэцэн, урт яриа өрнүүлдэг боловч амь руу дотогшлох болон өөрийн хүндрэлтэй асуудлаа шийдвэрлээгүй, маш бардам, өөрийгөө зөвтгөсөн байдалтайгаар дандаа амьдарч, бүх зүйлийг сайн хийдэг гэж итгэдэг байсан. Үнэн хэрэгтээ, түүний ажил эмх замбараагүй байжээ. Хэрвээ түүний хүлээн авсан, нөхөрлөн хуваалцсан зүйлс үнэний мөн чанарын тухай үнэн зөв ойлголт байсан бол өөртөө туслахын тулд тэр ойлголтоо яагаад ашиглаж чадаагүй юм бэ? Ахлагч түүний алдаатай талуудыг онцлон ярьж түүний ажилд оршин байгаа ноцтой асуудлуудад нухацтайгаар хандан энэ талаар түүнтэй харилцахад эгч толгойгоо байнга дохиж хүлээн авч байгаагаа, зарчмын дагуу ажлаа хийх хүсэлтэйгээ илэрхийлж байсан ч далдуур зарчмыг зөрчдөг хуучин арга замаа хамгаалж, өөрийнхөө хүссэнээр юмсыг хийж ажилд дахин хохирол учруулсан. Түүнтэй харилцахад тэр гадна талдаа маш их гэмшсэн байдалтай байсан боловч дараа нь ямар ч өөрчлөлт гараагүй. Хэдийгээр тэрээр өөрийнхөө тухай ойлголтоо ярьж ялзралынхаа талаар нээсэн ч гарсан үр дүн нь бусад хүмүүсээр өөрийгөө хүндлүүлэх, түүний тухай өндөр хэмжээнд бодох, хүмүүсийг түүний өмнө авчрах зэрэгт чиглэсэн байлаа. Юмсыг нээлттэйгээр илчлэн гаргах түүний арга зам хэнд ч ямар ч үр ашиг авчраагүй юм. Энэ нь зөвхөн хүмүүст хохирол учруулж, хууран мэхэлж чадсан юм. Тэр олон жил ажиллаж өөрийгөө үгчилсэн ойлголтоор цэнэглэсэн хэдий ч амь доторх түүний зан чанар огт өөрчлөгдөөгүй болохыг би түүний тууштай гүйцэтгэлээс олж харсан. Эсрэгээр тэр улам ч бардам, биеэ тоосон болжээ. Тэр бол үнэнийг эрэлхийлдэг нэгэн ч биш, цэвэр үнэнийг хүлээн авсан эсвэл сайхан нөхөрлөдөг нэгэн ч биш байжээ гэдгийг би зөвхөн одоо л ойлгож ухаарч байна. Түүнийг сургахын хэрэг байхгүй байсан бөгөөд хэрвээ тэр байр сууриндаа хэвээр үлдсэн бол чуулганы ажлыг гацааж, ах эгч нарыг хохироож л чадах байв. Түүнийг сольсон нь Бурханы үнэнхүү зөвт байдал байсан ба Бурханы хувьд түүнийг аврах илүү сайн арга зам байсан ажээ. Ингээгүй бол тэр гадаад байдалдаа хууртагдсан хэвээр байж арга барилынхаа алдаа дутагдлыг олж харахгүйгээр эцэст нь Бурханы шийтгэлд унах байлаа.

Зөвхөн энэ хэрэг явдлаар дамжуулан би өөрийгөө онолын төдий мэдлэгтэй, ажлын зохион байгуулалт болон үнэний тухайд зөвхөн бичигдмэл утгад анхаарлаа хандуулдаг, үнэний тухай ямар бага ойлголттой байснаа олж харсан. Ажлын зохион байгуулалт дахь Бурханы хүслийг ойлгож авахад би анхаарлаа хандуулсангүй, бас надад үнэний тухай үндсэн ойлголт байсангүй. Тиймд би хүмүүсийн мөн чанарыг бүрэн ойлгож чадахгүй хэвээр дуусаж, харин ч эсрэгээр үнэнийг хайсан нэгнийг андуурч ташааран халчихлаа гэж бардамнан санаа зовж байжээ.

Өө Бурхан минь! Даржин, харалган, харамсмаар байдлыг минь харуулж, үнэнгүйгээр хүн аливаа зүйлийн мөн чанарыг бүхлээр нь ойлгож чадахгүй харин гадаад өнгөнд хууртдаг гэдгийг ухааруулсан Таны илчлэлт, гэгээрлийн төлөө Танд талархъя. Зөвхөн, үнэнийг ойлгосноор л хүн амин чухал ажлыг сайн хийж чадна. Өө Бурхан минь! Өнөөдрөөс эхлээд би, үнэний мөрийг хөөхдөө илүү их хичээл зүтгэл гаргахыг, бүхий л зүйлд Таны хүслийг эрэлхийлж, даруй Танд хэрэгцээтэй байхыг би хүсэж байна.

Өмнөх:“Нүд үнэнч” гэдэгт итгэх аргагүй

Дараах:Би Христийг харахад нийцэхгүй

Танд таалагдаж магадгүй