Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

1. Хүмүүс амьдралын зөв зам дээр алхаж эхэлсэн цагаас хойш олон зүйл тэдний хувьд ойлгомжгүй хэвээр үлдсэн. Тэд Бурханы ажлын талаар болон өөрсдийн хийх ёстой ихээхэн ажлын талаар бүрэн ойлгохгүй будилсаар байдаг. Нэг талаар энэ нь тэдний дадлага туршлагын гажуудал болон тэдний хүлээн авах чадвар хязгаартайн улмаас болдог; нөгөө талаас энэ нь Бурханы ажил хүмүүсийг хараахан энэ түвшинд хүргээгүйд оршиж байна. Иймээс хүн бүхэн ихэнх сүнслэг асуудлуудын талаар эргэлзээтэй байдаг. Та нар юунд орох ёстойгоо мэдэхгүй байгаагаар зогсохгүй; Бурханы ажлын талаар бүр ч илүү мэдлэггүй байдаг. Энэ бол та нарын зүгээр л нэг дутагдалтай тал гэхээс илүү: Энэ бол шашны ертөнц дэх бүх хүмүүсийн асар том өө сэв юм. Хүмүүс яагаад Бурханыг мэддэггүйн гол түлхүүр энд оршдог ба иймээс энэхүү өө сэв нь Түүнийг эрж хайдаг бүх хүмүүсийн хуваалцдаг нийтлэг дутагдал билээ. Нэг ч хүн хэзээ нэгэн цагт Бурханыг мэдэж, Түүний жинхэнэ царайг хараагүй. Үүний улмаас Бурханы ажил уул толгодыг хөдөлгөж, тэнгис далайг ширгээх мэт хэцүү бэрх болсон билээ. Хэчнээн хүн Бурханы ажлын төлөө өөрсдийн амиа золиослосон бэ; хэчнээн хүн Түүний ажлын улмаас хаягдсан бэ; Түүний ажлын төлөө хэчнээн хүн үхтлээ тарчлаагдсан бэ; хэчнээн хүний нүд Бурханыг гэсэн хайрын нулимсаар дүүрч, хилсээр нас барсан бэ; хэчнээн хүн харгис хэрцгий, зэрлэг балмад хавчилт шахалттай тулгарсан бэ...? Энэ бүх эмгэнэлтэй үйл явдал болоод өнгөрдөг–энэ бүхэн нь Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хомс учраас болж байгаа биш гэж үү? Бурханыг мэддэггүй хүн хэрхэн Түүний өмнө очиж чадах юм бэ? Бурханд итгэдэг боловч Түүнийг хавчин шахдаг хүн хэрхэн Түүний өмнө очиж чадах юм бэ? Эдгээр нь зөвхөн шашны ертөнц дэх хүмүүсийн хангалтгүй байдал биш харин та нарт ч, тэдэнд ч нийтлэг байдаг зүйл юм. Хүмүүс Бурханыг мэдэлгүйгээр Түүнд итгэдэг; ганцхан энэ шалтгааны улмаас тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэлдэггүй ба зүрх сэтгэлдээ Түүнээс айж эмээдэггүй. Энэ урсгал дотор өөрсдийн төсөөлсөн ажлаа хийж, Бурханы ажлыг хийхдээ өөрсдийн шаардлага, ташуурсан хүслийн дагуу явдаг тийм сүр дуулиантай хүмүүс хүртэл байдаг. Олон хүмүүс дураараа аашилж, Бурханыг огт хүндлэхгүйгээр зөвхөн өөрсдийн хүслийг л дагадаг. Эдгээр нь хүмүүсийн хувиа хичээсэн зүрх сэтгэлийн төгс биелэл биш гэж үү? Эдгээр нь хүмүүст байдаг хэт их хууран мэхлэлтийн бүрэлдэхүүн хэсгийг илэрхийлэхгүй байна гэж үү?

2. Хүмүүс үнэндээ гоц ухаантай байж болно, гэвч тэдний авьяас билиг Бурханы ажлыг яаж орлож чадах юм бэ? Хүмүүс үнэндээ Бурханы ачаанд санаа тавьж болох юм, гэвч тэд хэтэрхий хувиа хичээн ажиллаж болохгүй. Хүмүүсийн үйл хэрэг үнэхээр бурханлаг гэж үү? Хэн зуун хувийн баталгаатай вэ? Бурханд гэрчлэл хийж, Түүний алдрыг өвлөн авахын тулд Бурхан хүмүүсийг онцгойлон өргөмжилж байгаа юм; тэд яаж үнэ цэнэтэй байж чадах юм бэ? Бурханы ажил дөнгөж эхэлсэн ба Түүний үг дөнгөж яригдаж эхэлсэн. Энэ мөчид хүмүүс өөрсдийнхөө талаар сайныг мэдэрдэг; энэ нь ердөө л доромжлолыг өөртөө татаж байгаа хэрэг биш гэж үү? Тэд хэтэрхий өчүүхнийг ойлгодог. Хамгийн чадварлаг онолч, хамгийн уран үгтэй илтгэгч нар хүртэл Бурханы бүхий л баялаг байдлыг дүрсэлж чаддаггүй, тэгвэл та нар үүнээс хэчнээн дор байх вэ? Та нар өөрийн үнэ цэнийг тэнгэрээс дээш тавихгүй байсан нь дээр, үүний оронд өөрийгөө Бурханы хайрыг эрж хайдаг тэдгээр ухаалаг хүмүүсийн хамгийн муугаас нь ч дорд хэмээн үз. Өөрийгөө бусад бүх хүнээс нэг төө доогуурт үзэх нь та нарын орох учиртай зам юм. Яагаад өөрийгөө маш өндөрт тооцно гэж? Яагаад өөрийгөө тийм өндрөөр үнэлнэ гэж? Амийн урт аянд та нар эхний хэдхэн алхмаа л хийсэн. Та нарын харсан зүйл бол бүхэл бүтэн Бурхан биш зөвхөн Бурханы гар юм. Энэ нь та нарыг Бурханы ажлын илүү ихийг харж, өөрсдийн орох ёстой зүйлийг илүү их нээх ёстойг илтгэж байна, учир нь та нар хэтэрхий бага өөрчлөгдсөн билээ.

3. Үнэн хэрэгтээ Бурханы бүтээл дэх тоо томшгүй олон зүйлсээс хүн хамгийн дорд нь юм. Хэдий тэр бүх зүйлсийн эзэн нь боловч тэдгээрийн дундаас Сатаны заль мэхэнд автсан цорын ганц зүйл бөгөөд үүний завхруулалтанд эцэс төгсгөлгүйгээр урхидуулдаг цорын ганц зүйл нь хүн билээ. Хүн хэзээ ч өөрийгөө захирч байгаагүй. Ихэнх хүмүүс Сатаны бохир, заваан газарт амьдарч, түүний доог тохуу дунд шаналж байна; энэ нь тэднийг хүний ертөнц дэх бүх муу ёр, бүх зовлон бэрхшээлийг туулж, хагас үхлүүд байдалтай болтол нь ийм маягаар тохуурхдаг. Тэднээр тоглосныхоо дараа Сатан тэдний хувь заяаг төгсгөдөг. Иймээс хүмүүс бүхий л амьдралынхаа турш эргэлзээн дунд төөрч, Бурханы тэдэнд зориулан бэлдсэн сайхан зүйлүүдийг хэзээ ч эдэлдэггүй харин үүний оронд Сатанд хорлогдож, навсайн салбарч үлддэг. Өнөөдөр тэд Бурханы ажлыг анхаарах сөхөөгүй маш сул дорой, үлбэгэр болжээ. Хэрвээ хүмүүс Бурханы ажилд анхаарлаа хандуулах сөхөөгүй бол тэдний дадлага туршлага үүрд бүрэн бус хэвээр үлдэх тавилантай ба тэдний оролт нь үүрд хоосон байх болно.

4. Бурхан дэлхийд ирснээс хойших хэдэн мянган жилд, өндөр дээд зорилготой олон тооны хүмүүс, Түүний ажлыг хийхийн тулд олон жилийн туршид Бурханаар ашиглагдсаар ирсэн; гэхдээ Түүний ажлыг мэддэг хүмүүс маш цөөхөн, бараг байхгүй байсан. Энэ шалтгааны улмаас тоо томшгүй олон хүн Түүний ажлыг хариуцахын зэрэгцээ Бурханыг эсэргүүцэх үүрэг гүйцэтгэдэг, учир нь Түүний ажлыг хийхийн оронд тэд үнэндээ Бурханы олгосон байр суурин дээр хүний ажлыг хийдэг юм. Үүнийг ажил гэж нэрлэж болох уу? Тэд хэрхэн орж чадах вэ? Хүн төрөлхтөн Бурханы нигүүлслийг авч, булж орхисон. Үүнээс болж үеэс үед Түүний ажлыг хийдэг хүмүүс өчүүхэн оролттой байдаг. Тэд ер Бурханы ажлын талаар мэдэж байгаагаа ярьдаггүй, учир нь тэд Бурханы мэргэн ухаанаас хэтэрхий багыг ойлгодог. Хэдийгээр Бурханд үйлчилдэг олон хүмүүс байдаг ч тэд Түүний хэр агуу болохыг харж чаддаггүй, ийм учраас л тэд бусдаар тахин шүтүүлэхийн тулд өөрсдийгөө Бурхан мэт өргөмжилдөг.

5. Маш олон жилийн туршид Бурхан бүтээл дотроо нуугдмал байсан; маш олон хавар, намруудад манангийн араас ажигласаар ирсэн; маш олон өдөр, шөнийн турш гуравдагч тэнгэрээс доош харсан; маш олон сар, жилүүдийн туршид хүмүүсийн дунд алхсан билээ. Тэр олон хүйтэн өвлийн турш чимээгүйхэн хүлээж бүх хүмүүсийн дээр сууж байсан. Тэр хэзээ ч хэнд ч Өөрийгөө ил тодоор харуулаагүй, бас нэг ч чимээ гаргалгүй тэмдэг дохиогүйгээр явж, чимээгүйгээр буцан ирж байсан. Хэн Түүний жинхэнэ царайг мэдэх билээ? Тэр хэзээ ч хүнтэй ярьж байгаагүй, хэзээ ч хүний өмнө гарч ирээгүй. Бурханы ажлыг хийх нь хүмүүст хэр амархан байх вэ? Түүнийг мэдэх нь бүх зүйлийн дотроос хамгийн хэцүү нь гэдгийг тэд ухаараагүй. Өнөөдөр Бурхан хүнтэй ярьсан, гэвч хүн хэзээ ч Түүнийг мэдээгүй, учир нь түүний амийн оролт хэтэрхий хязгаарлагдмал бөгөөд гүехэн. Түүний өнцгөөс харахад, хүмүүс Бурханы өмнө гарахад огтхон ч тохирохгүй. Тэд Бурханы талаар маш бага ойлголттой бөгөөд Түүнээс хэтэрхий их холдсон. Цаашлаад тэдний Бурханд итгэдэг зүрх сэтгэл хэтэрхий ярвигтай бөгөөд тэд Бурханы дүр зургийг өөрсдийн сэтгэлийн гүнд хадгалдаггүй. Үүний үр дүнд Бурханы хичээнгүй чармайлт, Түүний ажил нь яг л элсэн дор булагдсан алт шигээр хурц гэрэл цацруулж чаддаггүй. Бурханы хувьд эдгээр хүмүүсийн хэв чанар, далд санаа, үзэл бодол нь туйлын жигшүүртэй юм. Тэдний аливааг хүлээн авах чадвар нь дорой, туйлын мэдрэлгүй болж, доройтон дордож, хэтэрхий боол шиг, сул дорой, сэтгэлийн тэнхээгүй болсон тэднийг морь малыг хөтөлдөг шигээр л дөрлөх хэрэгтэй. Өөрсдийн сүнсний оролт эсвэл Бурханы ажил дахь оролтын тухайд тэд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй ба үнэний төлөө зовох өчүүхэн ч шийдвэрийг эзэмшдэггүй. Ийм төрлийн хүний хувьд Бурханаар бүрэн төгс болгуулах нь яаж амархан байх юм бэ? Тиймээс та нар энэ өнцгөөс өөрсдийн оролтыг тодорхойлох нь чухал бөгөөд өөрийн ажил болон өөрийн оролтоор дамжуулан та нар Бурханы ажлыг мэдэж авахаар зорих хэрэгтэй.

6. Ажлын талаар ярих үед, ажил нь Бурханы төлөө нааш, цааш гүйж, бүх газруудад номлож, Бурханы төлөө цагаа зориулах юм гэж хүн итгэдэг. Хэдий энэ итгэл нь зөв ч энэ нь хэтэрхий өрөөсгөл; Бурханы хүнээс хүсдэг зүйл нь зөвхөн Бурханы төлөө нааш цааш явах биш; харин энэ нь юунаас ч илүүгээр сүнсэн үйлчлэл болоод сүнсэн хоол тэжээл юм. Олон ах эгч нар маш олон жилийн дадлага туршлагынхаа дараа ч Бурханы төлөө ажиллахаар хэзээ ч бодож байгаагүй, учир нь хүний төсөөлдөг ажил нь Бурханы хүссэнтэй таарч тохирдоггүй. Тиймээс ажлын талаарх ямар ч асуудлыг хүн огт сонирхдоггүй ба хүний оролт яагаад нэлээд өрөөсгөл байдгийн шалтгаан яг энэ юм. Та нар бүгдээрээ Бурханы төлөө ажилласнаар орж эхлэх ёстой, ингэснээр та нар үүний бүх талуудыг илүү сайн мэдэрч болох юм. Энэ бол та нарын орох ёстой зүйл билээ. Ажил гэж Бурханы төлөө нааш цааш гүйхийг хэлдэггүй; энэ нь хүний амь болоод хүний амьдран харуулж байгаа зүйл нь Бурханыг таатай байлгахын төлөө байгаа эсэхийг хэлдэг. Ажил гэдэг нь хүний Бурханд үнэнч зан байдал болоод Бурханыг гэрчилж, хүнд үйлчлэхэд Бурханы талаарх мэдлэгээ ашиглах явдлыг хэлдэг. Энэ бол хүний хариуцлага бөгөөд бүх хүний ухаарах ёстой зүйл юм. Өөрөөр хэлбэл та нарын оролт бол та нарын ажил; Бурханы төлөөх ажлынхаа явцад та нар орохоор зорьж байгаа. Бурханыг мэдрэх нь зүгээр л Түүний үгийг идэж, уух чадвартай байх биш юм; үүнээс илүү чухал нь та нар Бурханыг гэрчилж, Бурханд үйлчилж, мөн хүнд үйлчилж, хангаж чаддаг байх ёстой. Энэ бол ажил бөгөөд та нарын оролт; энэ нь хүн бүхний биелүүлэх ёстой зүйл юм.

7. Бурханы төлөө нааш цааш явж, бүх газар нутагт номлоход л зөвхөн чиглүүлдэг боловч өөрсдийн хувийн дадлага туршлагаа үл хайхран, сүнслэг амьдралд орохыг үл ойшоодог олон хүмүүс байдаг. Энэ бол Бурханд үйлчилдэг хүмүүсийг Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болоход хүргэдэг зүйл юм. Маш олон жилийн туршид, Бурханд үйлчилж, хүнд үйлчилдэг хүмүүс ажиллаж, номлохыг оролт мэтээр үзсэн ба хэн ч өөрсдийн сүнсэн дадлага туршлагыг чухал оролт гэж авч үзээгүй. Үүний оронд тэд бусдад зааж сургахдаа Ариун Сүнсний ажлын гэгээрлийг ашигладаг. Номлох үедээ тэд ихээхэн ачаа үүрч, Ариун Сүнсний ажлыг хүлээн авдаг ба үүгээр дамжуулан тэд Ариун Сүнсний дуу хоолойг гаргадаг. Тэр үед ажиллаж байгаа хүмүүс, Ариун Сүнсний ажил тэдний өөрсдийнх нь сүнслэг туршлага мэт маадгар бөгөөд өөртөө сэтгэл хангалуун байдаг; тэр үед хэлсэн бүх үгс нь өөрсдийнх нь юм шиг тэдэнд санагддаг, мөн тэдний дадлага туршлага өөрсдийнх нь дүрсэлсэн шиг тодорхой байдаггүй юм шиг байдаг. Мөн түүнчлэн, ярихаасаа өмнө тэдэнд юу хэлэх тухай таамаг төсөөлөл байдаггүй боловч Ариун Сүнс тэдний дотор ажиллах үед тэдний үг тасралтгүй, үргэлжлэн урсаж байдаг. Ийм байдлаар нэгэнтээ номлосныхоо дараа чиний бодитой биеийн хэмжээ чиний итгэж байсан шиг тийм ч бага биш юм гэж чи мэдэрдэг. Ариун Сүнс үүнтэй адилаар хэд хэдэн удаа чам дээр ажилласны дараа өөрийгөө аль хэдийн биеийн хэмжээтэй болсон гэж чи тодорхойлох бөгөөд Ариун Сүнсний ажлыг өөрийн оролт болон оршихуй хэмээн ташаа итгэдэг. Чамд ийм зүйл байнга тохиолдох үед чи өөрийн оролтын талаар хайнга болдог. Тэгээд чи өөрөө ч мэдэлгүйгээр залхуу болж, өөрийн оролтондоо ямар ч ач холбогдол өгдөггүй. Тиймээс бусдад үйлчлэх үедээ чи өөрийн биеийн хэмжээ болон Ариун Сүнсний ажлыг хооронд нь тодорхой ялгаж салгах ёстой. Энэ нь чиний оролтыг илүү ахиулж, чиний дадлага туршлагад илүү тус дэм болох болно. Хүн Ариун Сүнсний ажлыг өөрийн туршлага хэмээн үзэх нь хүний доройтлын эхлэл юм. Тиймээс та нар ямар ч үүрэг биелүүлж байсан өөрийн оролтыг гол хичээл хэмээн үзэх учиртай.

8. Хүн Бурханы хүслийг биелүүлж, Бурханы зүрх сэтгэлийн хойноос явдаг бүх хүмүүсийг Түүний өмнө аваачиж, хүнийг Бурханд аваачиж, Ариун Сүнсний ажил болоод Бурханы удирдамжийг хүнд танилцуулж, тэгснээрээ Бурханы ажлын үр жимсийг төгс болгохоор ажилладаг. Энэ учир шалтгааны улмаас та нар ажиллахын мөн чанарыг ухаарах нь тун чухал. Бурханаар хэрэглэгддэг нэгэн болохын хувьд бүх хүмүүс Бурханы төлөө ажиллахад тохирно, өөрөөр хэлбэл Ариун Сүнсээр ашиглуулах боломж бүгдэд байдаг. Гэхдээ чиний ухаарах ёстой нэг зүйл бий: Хүн Бурханы ажлыг хийх үед Бурханаар хэрэглэгдэх боломж хүнд байдаг боловч хүний хэлсэн, мэдсэн зүйл нь хүний биеийн хэмжээ бүхэлдээ биш юм. Ажлаараа дамжуулан та нар өөрсдийн дутагдлаа илүү сайн мэдэж авдаг бөгөөд Ариун Сүнснээс илүү агуу гэгээрлийг хүртдэг, тэгснээрээ өөрийн ажлаараа илүү сайн оролтыг олж авах боломжтой болдог. Хэрвээ хүн Бурханы удирдамжийг өөрийн хувийн оролт бөгөөд хүний дотор угаасаа байдаг зүйл хэмээн үзэх юм бол хүний биеийн хэмжээ өсөх ямар ч боломж байхгүй. Хүнийг энгийн байдалтай байх үед л Ариун сүнс тэднийг гэгээрүүлдэг; тийм үед өөрийн хүлээн авч байгаа гэгээрлийг хүн ихэвчлэн өөрсдийн бодит биеийн хэмжээ гэж андуурдаг, учир нь Ариун Сүнс хамгийн энгийн байдлаар: хүний дотор угаасаа байгаа зүйлийг ашигласнаар гэгээрүүлдэг билээ. Хүн ажиллаж, үг хэлж байх үед эсвэл сүнслэг зан үйлээр залбирч байх зуур үнэн тэдэнд гэнэтхэн тодорхой болох болно. Харин үнэндээ хүний харсан зүйл бол хүний жинхэнэ биеийн хэмжээ биш, ердөө Ариун Сүнсний гэгээрэл (угтаа энэ нь хүний хамтын ажиллагаатай холбоотой) юм. Хэсэг хугацааны туршлагын дараа хүн тоймгүй олон бодит бэрхшээлтэй нүүр тулгардаг ба хүний жинхэнэ биеийн хэмжээ ийм нөхцөл байдал дунд тодорхой болдог. Зөвхөн тэр үед л хүн өөрийн биеийн хэмжээ нь тийм ч агуу биш гэдгийг мэдэж авдаг ба хүний хувиа хичээсэн байдал, өөрийгөө гэсэн анхаарал, шунал бүгд гарч ирдэг. Хэд хэдэн удаа ийм зүйл тохиолдсоны дараа сүнсээрээ сэрсэн хүмүүсийн олонх нь, урьд өмнө болсон зүйл бол тэдний өөрсдийн бодит байдал биш ердөө цаг зуурын Ариун Сүнсний гэрэлтүүлэлт байсан бөгөөд тэд зүгээр л гэрлийг хүлээж авсан байна гэдгээ ухаардаг. Ариун Сүнс үнэнийг ойлгуулахын тулд хүнийг гэгээрүүлэх үед энэ нь ихэвчлэн орчин нөхцөлгүйгээр тодорхой, ойлгомжтой байдлаар явагддаг. Өөрөөр хэлбэл, Тэр хүний бэрхшээлийг энэ илчлэлд хамруулдаггүй ба үүний оронд үнэнийг шууд илчилдэг. Орох үедээ бэрхшээлтэй тулгарахад хүн Ариун Сүнсний гэгээрлийг нэгтгэдэг ба энэ нь хүний бодит туршлага болдог. ... Тиймээс та нар Ариун сүнсний ажлыг хүлээн авах үедээ өөрсдийн оролтондоо илүү сайн төвлөрч, Ариун Сүнсний ажил юу вэ мөн та нарын оролт юу вэ гэдгийг яг зөв харж, түүнчлэн Ариун Сүнсний ажлыг өөрсдийн оролттойгоо холбох учиртай, ингэснээр та нар Түүгээр илүү сайн төгс болгуулж, Ариун Сүнсний ажлын мөн чанар та нарын дотор орших боломжтой болох юм. Ариун Сүнсний ажлыг мэдрэх явцдаа та нар Ариун Сүнсийг, түүнчлэн өөрсдийгөө мэдэж авдаг бөгөөд тоо томшгүй асар их зовлон шаналлын дунд та нар Бурхантай харилцах энгийн харилцааг хөгжүүлж, Бурхан та хоёрын хоорондын харилцаа өдөр өдрөөр илүү ойр дотно болдог. Тоо томшгүй олон засалт, цэвэршүүлэлт тохиолдсоны дараа та нар Бурханы төлөө гэсэн жинхэнэ хайрыг хөгжүүлдэг. Тийм учраас зовлон шаналал, цохилт, гай зовлон нь аймшигтай биш гэдгийг та нар ухаарах ёстой; айж эмээх зүйл бол өөрийн оролт байхгүй, зөвхөн Ариун Сүнсний ажилтай байх явдал юм. Бурханы ажил дуусах өдөр ирэхэд та нар дэмий хоосон хөдөлмөрлөсөн байх болно; хэдий та нар Бурханы ажлыг мэдэрсэн ч Ариун Сүнсийг мэдэж аваагүй эсвэл өөрсдийн оролтонд хүрээгүй байх болно. Ариун Сүнснээс хүнд очих гэгээрэл нь хүний хүсэл тэмүүллийг хадгалахын тулд биш; энэ нь хүний оролтын замыг нээж, түүнчлэн Ариун Сүнсийг мэдэж авч, үүгээрээ Бурханыг хүндлэн бишрэх зүрх сэтгэлийг хөгжүүлэх боломжийг хүнд олгохын тулд юм.

9. Бурхан хүмүүст маш ихийг даалгасан ба хүний оролтын талаар эцэс төгсгөлгүй олон удаа ярьсан. Гэхдээ хүмүүсийн хэв чанар маш дорд учраас Бурханы үгийн ихэнхийг бараг дагадаггүй. Тэдний хэв чанар муу байдагт, хүний үзэл суртал, ёс суртахууны завхрал, зүй зохистой хүмүүжлийн хомсдол гэх мэтийн олон янзын шалтгаан бий; феодалын нийгмийн мухар сүсэг хүний зүрх сэтгэлийг нухацтайгаар эзэмдсэн байдаг; доройтож, завхарсан амьдралын хэв маяг нь хүний зүрх сэтгэлийн хамгийн гүнд орших олон өвчин эмгэгийг үүсгэдэг; хүмүүсийн бараг ерэн найман хувь нь соёлын боловсролын дутагдалд орсон өнгөц төдий соёлын мэдлэгтэй, түүнээс ч илүүгээр маш цөөхөн хүн өндөр түвшний соёлын боловсрол эзэмшдэг, ингэснээр Сүнс юу болох эсвэл Бурхан хэн болох талаар хүмүүст ямар ч ойлголт байдаггүй, харин Бурханы талаар феодалын нийгмийн мухар сүсгээс үүссэн тодорхой бус, ойлгомжгүй төсөөлөлтэй байдаг; олон мянган жилийн үндэстний омог болон феодалын нийгмийн сэтгэлгээнээс үүссэн хүний зүрх сэтгэл дэх гүн гүнзгий хортой нөлөө нь хүмүүсийг өчүүхэн төдий ч эрх чөлөөгүй, баригдмал болгосон ба хүмүүсийг ямар ч хүсэл тэмүүлэлгүй, тэвчээргүй, ахиц дэвшил гаргах хүсэлгүй, харин эсрэгээрээ идэвхгүй, доройтсон, боолын сэтгэхүйтэй болгосон ба энэ нь нэлээд хүчтэй байдаг. Эдгээр хүчин зүйлс нь хүний үзэл суртлын төрх байдал, туйлын зорилго, ёс суртахуун, зан чанарын арилшгүй бохир муухай төрхийг бий болгосон. Хүмүүс харанхуй террорист ертөнцөд амьдарч байгаа мэт харагддаг ба хэн ч үүнийг давж гарахаар зорьдоггүй, хэн ч хүслэнт дэлхийд очихыг боддоггүй; үүний оронд тэд өөрсдийн амьдралын төөргийг хүлээн зөвшөөрч[1], өдөр хоногийг хүүхэд төрүүлэн өсгөж, хичээж, хөлсөө урсгаж, ажиллаж, тав тухтай, аз жаргалтай гэр бүл, хань ижлийн хайр, хүүхдүүдийн ачлал элбэрэл, өтөл насны баяр баясгалан болон амар тайван амьдралыг мөрөөдөж өдөр хоногийг өнгөрүүлдэг. ... Одоог хүртэлх олон арван, мянга мянган жилийн туршид хүмүүс цагаа дэмий үрж, хэн ч төгс амьдрал бүтээлгүй, харанхуйн ертөнцөд зүгээр л бие биетэйгээ тэмцэлдэж, нэр алдар эд хөрөнгөний төлөө тэмцэж, нэг нэгнийхээ эсрэг явуулга хийсээр ирсэн билээ. Хэн Бурханы хүслийг хайж байсан бэ? Бурханы ажлыг анхаарч үзсэн ямар нэгэн хүн байсан уу? Харанхуйн нөлөөнд автсан хүний доторх энэ бүх хэсгүүд нь аль хэдийн хүний уг чанар болсон, иймээс Бурханы ажлыг гүйцэтгэхэд нэлээд хэцүү бөгөөд өнөөдөр Бурханы даалгасан зүйлд анхаарал хандуулах зүрх сэтгэл хүмүүст бүр ч бага байдаг. Ямартай ч Миний ярьж байгаа зүйл нь олон мянган жилийн түүх учраас Миний ингэж ярьж буйд хүмүүс юм бодохгүй гэж Би итгэж байна. Түүх ярих нь бодит байдал гэсэн үг, цаашлаад хов жив нь бүгдэд илэрхий байдаг, иймээс бодит баримтын эсрэг зүйлийг ярих нь ямар хэрэгтэй юм бэ?

10. Хүмүүсийн оролцдог мухар сүсгийн үйл ажиллагааг Бурхан хамгийн их үзэн яддаг боловч одоо ч гэсэн, олон хүмүүс тэдгээрийг орхиж чадахгүй байдаг ба эдгээр мухар сүсгийн үйл ажиллагаа нь Бурханаар тушаагдсан гэж бодож, өнөөдөр ч гэсэн тэдгээрээс хараахан бүрэн ангижирч чадаагүй. Хуримын цайллага болон хуримын инжиндээ зориулан залуучуудын бэлддэг зүйл; бэлэн мөнгөөр өгдөг бэлэг, цайллага, мөн баяр ёслол тэмдэглэдэг ижил төстэй арга замууд; удамшин ирсэн эртний хэллэг; нас барсан хүмүүс болон тэдний оршуулгын зан үйлтэй холбоотой явагддаг бүх утга учиргүй мухар сүсгийн үйл ажиллагаа: энэ бүхнийг Бурхан бүр ч их жигшдэг. Бүтэн сайн өдрийг ч гэсэн (иудейчүүдийн тэмдэглэдэг Амралтын өдөр) бас Бурхан жигшдэг; нийгмийн харилцаа болон хүмүүсийн хоорондох энэ ертөнцийн харилцаа холбоог Бурхан бүр илүүтэй зэвүүцэн голдог. Хүн бүхний мэддэг Хаврын Баяр болон Зул сарын баярыг Бурхан зарлигдаагүй, тэр ч бүү хэл эдгээр баярын өдрүүдийн тоглоом, чимэглэл (баярын шүлэг, Шинэ Жилийн бялуу, салют, дэнлүү, Зул сарын бэлэг, Зул сарын үдэшлэг, Ариун Цуглаан) зэрэг нь хүмүүсийн зүрх сэтгэл дэх шүтээн биш гэж үү? Амралтын Өдрийн талх хуваалт, дарс, сайхан зотон даавуу зэрэг нь бүр ч гарцаагүй шүтээн билээ. Лууны толгой өргөх Өдөр, Луун Завины Баяр, Намрын Дунд сарын Баяр, Лаба фестиваль, Шинэ жилийн өдөр гэх мэтийн Хятадад түгээмэл байдаг янз бүрийн уламжлалт баяр наадам мөн Улаан өндөгний баяр, Баптисмын өдөр, Зул сарын баяр гэх мэт шашны ертөнц дэх ямар ч утга учиргүй баярууд нь өнөөг хүртэл эрт дээр үеэс уламжлагдан ирсэн бөгөөд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд бүгдээрээ тохирохгүй юм. Хүмүүсийн баялаг төсөөлөл болон “уран сэтгэмж” нь, тэдгээрийг өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирэх боломжтой болгосон. Тэдгээр нь өө сэвгүй харагддаг боловч үнэндээ хүн төрөлхтнөөр тоглосон Сатаны заль мэх юм. Тэнд Сатанууд хэдий чинээ их бөөгнөрнө, тэр газар нь хэдий чинээ их хоцрогдсон, доройтсон байх ба феодалын ёс заншил төдий чинээ гүн тогтсон байдаг. Эдгээр зүйлс нь хүмүүсийг хөдлөх аргагүй болтол нь чанга чанд барьдаг. Шашны ертөнц дэх олон баяр ёслол нь агуу өвөрмөц харуулж, Бурханы ажилтай холбох гүүрийг бүтээх мэт харагддаг, гэхдээ тэдгээр нь үнэндээ Бурханы талаар мэдүүлэхгүйн тулд хүмүүсийг хүлж багласан Сатаны баригдашгүй уяа, Сатаны заль мэх юм. Үнэндээ, Бурханы ажлын үе шат дуусах үед тухайн үеийн хэрэгсэл болон хэв маягийг Тэр ямар ч ул мөргүйгээр аль хэдийн устгасан байдаг. Гэсэн хэдий ч “үнэн сүсэгт итгэгчид” тэдгээр материаллаг биетүүдийг шүтэн мөргөсөөр байдаг; ингэх зуураа тэд Бурханд юу байгааг огтхон ч судлахгүйгээр сэтгэлийнхээ мухарт хийж орхидог, харахад Бурханыг гэсэн хайраар дүүрэн мэт байдаг ч үнэндээ Түүнийг аль хэдийн гэрээсээ хөөн гаргасан ба шүтэн мөргөхийн тулд Сатаныг ширээн дээр тавьсан байдаг. Есүсийн хөрөг, Загалмай, Мариа, Есүсийн Баптизм болон Сүүлчийн Зоог энэ бүгдийг хүмүүс Тэнгэрийн Эзэн мэт сүсэглэн хүндэлдэг ба тэгэнгээ “Бурхан Эцэг минь” хэмээн ахин дахин хашхирдаг. Энэ бүхэн нь доог тохуу биш гэж үү? Өнөөдрийг хүртэл, хүн төрөлхтний дунд өвлөгдөн ирсэн олон төстэй үг хэллэгүүд болон дадал заншлуудыг Бурхан үзэн яддаг; тэдгээр нь Бурхан руу урагшлах замд ноцтойгоор саад болж, цаашлаад хүн төрөлхтний оролтонд асар их хүндрэл үүсгэдэг. Сатан хүн төрөлхтөнийг завхруулсан хэмжээг үл хайхран, Витнесс Лигийн хууль, Лауренсийн туршлага, Вачман Нигийн судалгаа, Паулын ажил гэх мэт зүйлс хүмүүсийн дотор талыг бүрэн дүүргэсэн. Хүмүүсийн дотор хэтэрхий их хувиа хичээх үзэл, хууль, дүрэм журам, зохицуулалт, систем гэх мэтийн зүйл байдаг учраас Бурхан хүн дээр ажиллах ямар ч аргагүй байдаг; хүмүүсийн феодалын нийгмийн мухар сүсгийн хандлага дээр нэмээд эдгээр зүйлс нь хүмүүсийг олзолж, залгисан. Хүмүүсийн бодол санаа нь үүлэн дээр яваа гайхалтай амьтадтай хөдөлгөөнт, өнгөт үлгэрийн кино шиг, хүмүүсийг гайхшруулж, цочирдуулан хэлэх үггүй болгож орхихуйц маш их уран сэтгэмжтэй байдаг.

11. Хүний зан чанарыг өөрчлөх шилдэг арга бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх гүнзгий хордсон эдгээр зүйлийг эсрэгээр нь эргүүлж, өөрсдийн үзэл суртал, ёс суртахууныг өөрчилж эхлэх боломжийг хүмүүст олгох явдал юм. Юун түрүүнд, эдгээр бүх шашны зан үйл, шашны үйл ажиллагаа, жил, сар болон баяр наадмыг бүгдийг нь Бурхан үзэн яддаг гэдгийг хүмүүс тодорхой ойлгох хэрэгтэй. Тэд феодалын нийгмийн үзэл суртлын эдгээр гав гинжнээс чөлөөлөгдөж, өөрсдөд нь гүн гүнзгий суусан дур сонирхол болон мухар сүсгийн ул мөр болгоныг арилгах ёстой. Эдгээр нь бүгд хүний оролтонд хамаардаг. Бурхан яагаад хүмүүсийг мөнх бус ертөнцөөс холдуулдаг болохыг, мөн Тэр яагаад хүнийг дүрэм, журмаас холдуулдаг болохыг та нар ойлгох учиртай. Энэ нь та нарын орох үүд хаалга бөгөөд хэдийгээр та нарын сүнслэг туршлагатай ямар ч хамаагүй боловч эдгээр нь та нарын оролтыг хааж байгаа, Бурханыг мэдэхэд чинь саад болж байгаа хамгийн том саад тотгор юм. Тэдгээр нь хүмүүсийг орооцолдуулсан торыг үүсгэсэн. Олон хүмүүс Библийг хэтэрхий их уншдаг ба үүгээр ч зогсохгүй Библийн тоогүй олон ишлэлүүдийг цээжээр уншиж чадна. Өөрсдийн өнөөдрийн оролтондоо, Бурханы ажлыг хэмжихдээ хүмүүс, Бурханы ажлын энэ үе шатны үндэс нь Библи, үүний эх үүсвэр нь Библи юм шигээр өөрийн мэдэлгүй Библийг ашигладаг. Бурханы ажил Библитэй таарч байх үед хүмүүс Бурханы ажлыг хүчтэй дэмждэг бөгөөд Түүнийг өмнөхөөсөө илүү хүндлэлээр хүндэтгэн үздэг; Бурханы ажил Библитэй тохирохгүй байх үед хүмүүс маш их санаа зовон Бурханы ажлын үндсийг үүнээс эрж хайн хөлсөө урсгадаг; хэрвээ Бурханы ажил Библид дурдагдаагүй бол хүмүүс Бурханыг үл ойшоох болно. Бурханы өнөөдрийн ажлын тухайд гэвэл ихэнх хүмүүс Бурханы өнөөгийн ажлыг болгоомжтойгоор хүлээн зөвшөөрч, шилж сонгон дуулгавартай дагаж, үүнийг мэдэх талаар хайхрамжгүй ханддаг гэж хэлж болно; өнгөрсөн үеийн зүйлсийн тухайд гэвэл тэд талыг нь аваад, талыг хаядаг. Үүнийг оролт гэж хэлж болох уу? Бусдын номыг эрдэнэс мэт үзэж, хаанчлалын хаалгыг нээх алтан түлхүүр мэт тэдгээрт ханддаг атлаа хүмүүс өнөөдөр Бурханы тэднээс шаарддаг зүйлд ямар ч анхаарал хандуулдаггүй. Цаашлаад, олон “ухаалаг мэргэжилтнүүд” зүүн гартаа Бурханы үгийг, харин баруун гартаа бусдын “эх бүтээлийг” барьж, Бурханы үг зөв гэдгийг бүрэн батлахын тулд эдгээр эх бүтээлээс Бурханы ажлын үндсийг олохыг хүсэж байгаа мэт байдаг ба тэр ч бүү хэл тэд ажил дээрээ байгаа мэтээр Бурханы үгийг эх бүтээлүүдтэй нийлүүлэн бусдад тайлбарладаг. Үнэнийг хэлэхэд, хүмүүсийн дундах олон “шинжлэх ухааны судлаачид” өнөөдрийн орчин үеийн шинжлэх ухааны амжилтуудыг, урьд өмнө үзэгдээгүй шинжлэх ухааны амжилтуудыг (Бурханы ажил, Бурханы үг болон амийн оролтын зам гэх мэт) хэзээ ч өндрөөр бодож байгаагүй, иймээс хүмүүс бүгд “өөртөө найдаж”, өөрсдийн уран цэцэн үгэндээ найдаж хаа сайгүй “номлож”, “Бурханы сайн нэрийг” сайрхдаг. Энэ зуур тэдний өөрсдийн оролт аюулд өртдөг бөгөөд энэ мөчөөс эхлээд тэд Бурханы шаардлагаас энэ дэлхийн бүтээл шиг хол зайтай байгаа мэт санагддаг. Бурханы ажлыг хийх нь хэр амархан байх вэ?

12. Хүмүүс өөрсдийн хагасыг өчигдөрт орхиж, хагасыг нь өнөөдөрт авчирч, хагасыг нь Сатанд өгч, хагасыг нь Бурханд бэлэглэхээр аль хэдийн шийдсэн мэт санагддаг ба ингэх нь мөс чанараа амрааж, тав тухын мэдрэмжийг мэдрэх зам мэт байдаг. Хүмүүсийн дотоод ертөнц маш зусар зальхай, тэд зөвхөн маргаашийг ч биш мөн өчигдрөө алдахаас айж, Сатаныг болон оршин байгаа мэт эсвэл үгүй мэт санагддаг өнөөдрийн Бурханыг хоёуланг нь гомдоохоос маш их айдаг. Хүмүүс өөрсдийн үзэл суртал болон ёс суртахуунаа зүй зохистойгоор хөгжүүлж чадаагүй учраас тэдний ялган салгах чадвар нь туйлын дутмаг бөгөөд өнөөдрийн ажил нь Бурханых уу эсвэл үгүй юу гэдгийг тэд хэлж чаддаггүй. Магадгүй хүмүүсийн феодалын нийгмийн мухар сүсгийн сэтгэлгээ хэтэрхий гүн гүнзгий байдаг учраас тэд мухар сүсэг болон үнэн, Бурхан болон хуурамч шүтээнийг аль хэдийн адилхан ангилалд оруулж, эдгээр зүйлсийг хооронд нь ялган таних талаар анхаардаггүй бөгөөд тархиа гашилган бодсоныхоо дараа ч гэсэн тодорхой ялган салгах чадваргүй байгаа мэт харагддаг. Тийм учраас хүмүүс өөрсдийн алхаагаа зогсоож цаашид урагшлахаа больдог. Энэ бүх асуудал нь хүмүүсийн зөв үзэл суртлын боловсрол дутмагаас үүдэн гардаг бөгөөд энэ нь тэдний оролтонд томоохон саад тотгорыг авчирдаг. Үүний үр дүнд хүмүүс жинхэнэ Бурханы ажлыг хэзээ ч сонирхдоггүй харин энэ нь брендээр тамгалагдсан мэт хүний (агуу хүн гэж харагддаг хүмүүсийн) ажилтай шаргуу зууралддаг[2]. Эдгээр нь хүний орох ёстой хамгийн сүүлийн үеийн сэдвүүд биш гэж үү?

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Арван найм дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна Чи өөрийн ирээдүйн үүрэгт яаж хандах тухай

00:00
00:00

0Хайлтын үр дүн