Моабын үр удмыг аврахын ач холбогдол (Хоёрдугаар хэсэг)

Чи өөрийгөө бага зэрэг мэддэг байсан нь дээр. Өөрийгөө хэтэрхий өндрөөр бүү бод, бас тэнгэр лүү явах талаар бүү мөрөөд—зүгээр л газар дээр байлдан дагуулагдахаар үнэнч шударгаар хичээ. Оршин байдаггүй тэдгээр бодитой бус мөрөөдлийн талаар бүү бод! Хэн нэгэн хүн: “Хэдийгээр би Моабын үр удам боловч Бурханы төлөө чармайхыг хүсэж байна. Би хуучин өвөг дээдсээсээ нүүр буруулна! Тэр намайг төрүүлсэн, бас над дээр гишгэлсэн, одоог хүртэл би харанхуйд амьдарсаар байгаа. Өнөөдөр Бурхан намайг чөлөөлж, би эцэст нь тэнгэрнарыг харсан. Бурханы илчлэлтээр дамжуулан би Моабын үр удам гэдгээ эцэст нь харсан. Хөгшин Сатан намайг сохолсон байсан учраас өмнө нь би нүдэндээ халхавчтай байж, Бурхан маш их ажил хийснийг мэдээгүй. Би түүнээс нүүр буруулж, түүнийг нэгд нэггүй шившиглэх болно!” гэж хэлэх юм бол энэ нь шийдвэртэй, ноён нуруутай хүний үг юм. Тэгвэл та нарт ийм шийдвэр байгаа юу? Та нар дор бүрнээ хүн шиг харагддаг чинь хамаагүй, өөр хэнээс ч илүү хурдан нуран унадаг бөгөөд энэ хэрэг явдал дээр хамгийн мэдрэмтгий байдаг. Моабын үр удам гэдгийг чинь дурдмагц та нарын ам цорвойн мурийдаг. Энэ нь гахайны зан чанар биш гэж үү? Үнэ цэнгүй юм. Та нар өөрсдийн нэр алдар, эд баялгийн төлөө амиа золиослоход бэлэн байдаг! Чи Моабын үр удам байхыг хүсдэггүй байж болох ч мөн биз дээ? Чи мөн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэдгийг чинь Би өнөөдөр хэлж байна. Би баримтаас зөрж ярьдаггүй. Зарим хүн үүнээс болж сөрөг болдог, гэхдээ сөрөг байх юм юу байна? Чи бас агуу улаан лууны үр хүүхэд биш гэж үү? Чамайг Моабын үр удам гэж хэлэх нь шударга бус гэж үү? Чи дотроо болон гаднаа юуг амьдран харуулж байгаагаа хар. Хөлөөс толгой хүртэл чинь бардамнах зүйл юу ч үгүй. Садар самуун байдал, бузар заваан, харалган байдал, эсэргүүцэл, тэрслүү байдал—эдгээр нь бүгд чиний зан чанарын хэсгүүд биш гэж үү? Чи үргэлж садар самуун газар нутагт амьдардаг бөгөөд чамд хийгээгүй муу муухай гэж байхгүй. Чи өөрийгөө гайхалтай ариун гэж боддог. Хийсэн зүйлсээ хараад өөртөө тун сэтгэл хангалуун байдаг. Чи магтууштай юу хийсэн юм бэ? Та нар араатнуудтай адилхан. Ямар ч хүн чанаргүй! Та нар амьтадтай хамт амьдарч, ёрын муу, садар самуун санаа бодол дунд амьдардаг. Хүмүүс та нарт хэр их зүйл дутагддаг вэ? Та нар агуу улаан лууны хүүхдүүд гэдгээ зөвшөөрдөг бөгөөд үйлчлэл үзүүлэхэд бэлэн байдаг боловч дараа нь Моабын үр удам гэдгийг чинь хэлэх үед сөрөг болдог. Энэ нь үнэн биш гэж үү? Яг л эцэг эхээсээ төрдөгтэй чинь адилхан—тэд хэчнээн аймшгийн байх нь хамаагүй чи тэднээс л төрсөн байдаг. Чи өргөж авсан ээжтэй болоод, гэрээсээ явсан ч гэсэн төрсөн эцэг эхийнхээ хүүхэд нь хэвээр байх бус уу? Тэр баримтыг өөрчилж болох уу? Би чамайг шалтгаангүйгээр Моабын үр удам гэж нэрлэсэн үү? Зарим хүн: “Та намайг зүгээр л өөрөөр нэрлэж болохгүй юу?” гэдэг. “Би чамайг товойлгогч гэж нэрлэвэл ямар вэ?” гэж Би хэлсэн. Тэд бас товойлгогч байхыг ч хүсдэггүй. Тэгвэл чи юу байхыг хүсэж байна вэ? Товойлгогчид, үйлчлэл үзүүлэгчид—энэ та нар биш гэж үү? Чи өөр юу сонгох юм бэ? Чи агуу улаан лууны улс оронд төрсөн хүн биш гэж үү? Чи өөрийгөө Давидын үр хүүхэд гэж хэчнээн хэлэх нь хамаагүй, энэ нь баримттай нийцдэггүй. Энэ нь чиний өөрөө сонгодог зүйл мөн үү? Чи өөрийнхөө дуртай ямар нэг сайхан нэрийг өөртөө авч болох уу? Өмнө нь дурдсан агуу улаан лууны хүүхдүүд нь завхарсан хүмүүс та нар биш гэж үү? Үйлчлэл үзүүлэгчдийн тухайд бол—тэд ч бас завхарсан хүмүүс та нар биш гэж үү? Өмнө нь дурдсан байлдан дагуулагдсан загвар, үлгэр дуурайл—тэдгээр нь ч бас хүмүүс та нар биш гэж үү? Төгс болгуулах замыг та нарын төлөө хэлээгүй гэж үү? Гэсгээгдэж, шүүгддэг хүмүүс бол хүмүүс та нар юм; хожим төгс болгуулах хүмүүс ч бас та нарын зарим нь байх бус уу? Энэ нэр цол мөн л хамаатай гэж үү? Та нар үнэхээр эрүүл ухаангүй; тийм ялихгүй зүйлсийг ч тодорхой харж чадахгүй гэж үү? Чи хэн нь хэний үр удам бэ гэдгийг мэддэггүй боловч Би үүнийг тодорхой мэднэ, тэгээд та нарт хэлж байна. Үүнийг өнөөдөр танин мэдэж чадвал зүгээр. Өөрийгөө үргэлж бүү дорд үз. Чи хэдий чинээ сөрөг байж, ухарч няцна, Сатаны үр сад гэдгийг чинь энэ нь төдий чинээ их нотолно. Магтан дуу сонсгоход чинь: “Моабын үр удам магтан дуу сонсож болно гэж үү? Би үүнийг сонсохгүй; би тохирохгүй!” гэж хэлдэг хүмүүс бий. Хэрвээ чи тэднийг дуулуулбал тэд: “Хэрвээ Моабын үр удам дуулбал, Бурхан сонсохыг хүснэ гэж үү? Бурхан намайг жигшдэг. Би Бурханы өмнө очихдоо дэндүү их ичиж байна, би Түүний төлөө гэрчлэл хийж чадахгүй. Бурхан сонсоод уцаарлах вий гэсэндээ би зүгээр л дуулахгүй” гэдэг. Энэ нь сөрөг арга зам биш гэж үү? Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи садар самуун газар нутагт төрсөн бөгөөд агуу улаан лууны үр хүүхэд, Моабын үр удам юм; чи хуучин өвөг дээдсээсээ, мөн хөгшин Сатанаас нүүр буруулах ёстой. Ингэдэг хүн л Бурханыг үнэхээр хүсдэг нэгэн юм.

Анх Би та нарт Бурханы ардуудын байр суурийг өгөхөд та нар өөр хэнээс ч илүү баяр хөөртэйгөөр дээш доош үсэрч байсан. Гэвч, та нар бол Моабын үр удам гэж Намайг хэлэнгүүт яасан бэ? Та нар бүгд нуран унасан! Биеийн хэмжээ чинь хаана байна вэ? Байр суурийн талаарх та нарын үзэл баримтлал хэтэрхий хүчтэй! Ихэнх нь өөрсдийгөө өргөж чаддаггүй. Зарим нь бизнес хийхээр явдаг, зарим нь ажиллахаар явдаг. Та нар бол Моабын үр удам гэж Намайг хэлэнгүүт та нар бүгд зугтахыг хүсдэг. Энэ нь та нарын өдөржин хашхирдаг Бурханы төлөө гэрчлэл хийх явдал гэж үү? Ийм маягаар Сатан үнэмших үү? Энэ нь ичгүүрийн тэмдэг биш гэж үү? Та нарыг байлгах нь ямар хэрэгтэй юм бэ? Та нар бүгд хог новш! Та нар ямар зовлон туулсандаа ингэж их хэлмэгдсэн мэт та нарт санагддаг вэ? Бурхан та нарыг тодорхой хэмжээнд тамламагцаа жаргалтай байж, зориуд та нарыг яллахаар ирсэн мэт байдаг бөгөөд та нарыг яллаж, устгасны дараа Түүний ажил дуусна гэж та нар боддог. Би ингэж хэлсэн гэж үү? Харалган байдлаасаа болоод та нар ингэж боддоггүй гэж үү? Та нар өөрсдөө сайн хийхээр мэрийхгүй байна уу, эсвэл Би санаатайгаар та нарыг ялладаг уу? Би хэзээ ч тэгээгүй—тэр бол та нарын бодож олсон зүйл. Би тийм байдлаар огтхон ч ажиллаагүй, Надад тийм санаа ч байхгүй. Хэрвээ Би үнэхээр та нарыг устгахыг хүссэн бол тийм зовлон бэрхшээл туулах хэрэгтэй байсан гэж үү? Хэрвээ Би үнэхээр та нарыг устгахыг хүссэн бол та нартай чин сэтгэлээсээ ярих хэрэгтэй байсан гэж үү? Миний хүсэл бол энэ: Би та нарыг аварсан цагт тэр нь Миний амрах үе байх болно. Хүн хэдий чинээ дорд байна, төдий чинээ Миний авралын бай юм. Та нар хэдий чинээ идэвх санаачилгатайгаар орж чадна, Би төдий чинээ аз жаргалтай байх болно. Та нар хэдий чинээ нурж унана, Би төдий чинээ сэтгэл гонсойно. Та нар үргэлж ихэмсэглэн алхаж, сэнтийд суухыг хүсдэг—гэхдээ тэр нь та нарыг бузраас аврах зам биш гэдгийг Би та нарт хэлье. Сэнтийд залрах тухай уран зөгнөл та нарыг төгс болгохгүй; тэр нь бодит биш. Би чамайг Моабын үр удам гэж хэлэхэд чи аз жаргалгүй болдог. Чи: “Та намайг ёроолгүй нүх рүү оруулбал би Таны төлөө гэрчлэл хийхгүй, эсвэл Таны төлөө зовохгүй” гэж хэлдэг. Ингэж байгаа чинь Намайг эсэргүүцэж байгаа хэрэг биш гэж үү? Ингэх нь чамд ашигтай юу? Би чамд маш их нигүүлсэл өгсөн—чи мартчихсан уу? Элбэрэлт эхийнх мэт Бурханы зүрх сэтгэлийг чи голж, доромжилсон; чиний хувьд үр дагавар нь ямар байх вэ? Миний төлөө гэрчлэл хийхгүй бол Би чамайг хүчлэхгүй, гэхдээ чи эцэстээ сүйрлийн бай болно гэдгээ мэдэх ёстой. Хэрвээ Би чамаас гэрчлэл олж авч чадахгүй бол үүнийг бусад хүмүүсээс олж авна. Тэр нь Надад хамаагүй боловч эцэстээ чи харамсана, тэр үед чи хэдийнээ харанхуйд унасан байх болно. Тэгвэл хэн чамайг аварч чадах юм бэ? Чамгүйгээр ажлыг хийж чадахгүй гэж бүү бод—чи байлаа гээд хэтэрхий олон болохгүй, чи байхгүй байлаа гээд бас хэтэрхий цөөдөхгүй. Өөрийгөө хэтэрхий хүндтэй гэж бүү үз. Хэрвээ чи Намайг дагахыг хүсэхгүй байгаа бол чи тэрслүү бөгөөд чамд ямар ч хүсүүштэй зүйл байхгүй гэдгийг энэ нь харуулдаг. Хэрвээ чи сайн ярьдаг бол тэр чинь зүгээр л, Өөрийн ажлаар дамжуулан Миний авчирсан үгээр өөрийгөө зэвсэглэснээс чинь болоогүй гэж үү? Чамд магтууштай юм юу байна вэ? Өөрийнхөө төсөөлөлд бүү эзэмдүүл! Хэрвээ Би Моабын үр удам та нараас алдрыг олж авч чадахгүй бол алдрыг олж авах хүртлээ Өөрийнхөө ажилд зориулан Моабын үр удмын хоёр дахь, гурав дахь бүлгийг сонгох болно. Хэрвээ чи Миний төлөө гэрчлэл хийх хүсэлгүй бол яв! Би хүчлэхгүй! Та наргүйгээр Би нэг ч алхам хөдөлж чадахгүй гэж бүү бод. Хятадын энэ газар нутгаас Миний ажилд тохиромжтой бай олох амархан. Энэ газар нутгаас өөр юу ч олдохгүй—бузар, завхарсан хүмүүс үнэхээр хаа сайгүй байгаа бөгөөд Миний ажил хаана ч хийгдэж болно. Их бардам бүү бай! Хэчнээн бардам байх чинь хамаагүй, чи садар самуунаас төрсөн хүүхэд хэвээр биш гэж үү? Өөрийнхөө үнэ цэнийг хар, чамд өөр ямар сонголт байна вэ? Та нарт амьдрах боломж олгож байгаа төдий нь асар их өргөлт, иймээс та нар юундаа биеэ тооно вэ? Хэрвээ Миний ажил эрин үеийг төгсгөхийн төлөө байгаагүй бол чи аль хэдийн байгалийн гамшиг болон хүний бий болгосон гамшигт уначих байсан бус уу? Чи маш тав тухтай амьдарсаар байж чадах уу? Чи бас энэ хэрэг явдлын талаар байнга маргалддаг. Чамайг Моабын үр удам гэж хэлснээс минь хойш чи цаг ямагт урвайсаар байгаа. Чи суралцаж боловсордоггүй, Бурханы үгийг уншдаггүй бөгөөд энэ, тэр хүнийг харж тэвчдэггүй. Бусад хүмүүсийн сурч боловсорч байгааг харах үедээ чи тэднийг үймүүлж, урам хугармаар зүйл хэлдэг. Чи зориг зүрхтэй юм! Чи: “Моабын үр удам ямар боловсролтой байж чадах юм бэ? Би сурахгүй” гэж хэлдэг. Энэ нь араатны хэлэх зүйл биш гэж үү? Чамайг бүр хүн гэж тооцно гэж үү? Би маш ихийг хэлсэн боловч чамд энэ нь нэмэр болсонгүй. Би энэ бүх ажлыг хий дэмий хийсэн гэж үү? Би энэ бүх үгийг хий дэмий хэлсэн гэж үү? Нохой хүртэл сүүлээ шарвах байсан; ийм хүн бүр нохойн чинээнд ч хүрэхгүй! Чамайг хүн гэж дуудахад зохистой гэж үү? Намайг Моабын үр удмын тухай ярингуут зарим хүн зориуд өөрсдийгөө дордуулдаг. Тэд өмнөхөөсөө өөрөөр хувцаслан, ихэд сэгсийж арзайчхаад хүн шиг харагддаггүй бөгөөд “Би бол Моабын үр удам. Би сайн биш. Ямар нэгэн ерөөл хүртэнэ гэж бодох нь мөрөөдөж байгаа хэрэг. Моабын үр удам төгс болгуулж чадна гэж үү?” хэмээн бувтнадаг. Намайг Моабын үр удмын тухай яримагц ихэнх хүмүүс итгэл найдвараа алдаж, “Бурхан биднийг Моабын үр удам гэдэг—тэр нь юуг илтгэдэг вэ? Түүний дуу хоолойн өнгөнөөс харвал энэ нь эргэлт буцалтгүй! Түүний үгэнд ямар ч хайр алга. Бид сүйрлийн бай биш гэж үү?” хэмээн хэлдэг. Өмнө нь юу гэж хэлснийг та нар мартчихсан уу? “Моабын үр удам” хэмээх нэр томьёог л одоо чи санаж байгаа юм гэж үү? Үнэндээ олон үг үр дүнд хүрэхийн төлөө байсан боловч тэдгээр нь бас бодит үнэнийг илчилдэг. Ихэнх хүмүүс үүнд итгэдэггүй. Чи Миний төлөө тэгж зовохыг хүсдэггүй. Чи үхлээс айдаг бөгөөд үргэлж зугтахыг хүсдэг. Хэрвээ чи явмаар байвал Би чамайг үлд гэж албадахгүй боловч үүнийг чамд тодорхой хэлэх ёстой: Нэг насныхаа амьдралыг дэмий бүү өнгөрөө, мөн өнгөрсөн үед Миний чамд хэлсэн зүйлсийг бүү март. Бүтээгдсэн зүйлийн хувиар чи бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх ёстой. Мөс чанартаа харшлах зүйлсийг бүү хий; чи бүтээлийн Эзэний төлөө л өөрийгөө зориулах ёстой. Моабын үр удам ч бас бүтээгдсэн зүйл, зүгээр л тэд товойлгогчид бөгөөд хараагдсан юм. Ямар ч байсан чи бүтээгдсэн зүйл хэвээр. Хэрэв чи ингэж хэлбэл тийм ч хол зөрөхгүй: “Хэдий би Моабын үр удам боловч Бурханы маш их нигүүлслийг эдэлсэн тул мөс чанартай байх ёстой. Би үүнийг зүгээр л хүлээн зөвшөөрнө, гэхдээ үргэлж бодоод байхгүй. Би энэ урсгал дотор зовлоо ч гэсэн эцсийг нь хүртэл зовно. Би Моабын үр удам юм бол тийм л байг. Би эцсийг нь хүртэл дагасаар байна!” Чи эцсийг нь хүртэл дагах ёстой. Хэрвээ чи зугтаавал үнэхээр ямар ч хэтийн ирээдүйгүй байх бөгөөд сүйрлийн замд орчихсон байх болно.

Та нарт гарал үүслийг чинь ойлгуулах нь сайн хэрэг бөгөөд та нарт бодит үнэнийг ойлгуулах нь ажилд ач тустай юм. Ингэхгүй бол хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Энэ нь байлдан дагуулалтын ажлын нэг хэсэг бөгөөд ажлын зайлшгүй алхам билээ. Тэр бол бодит баримт. Энэ ажлыг хийх нь хүмүүсийн сүнсийг сэрээж, мөс чанарын мэдрэмжүүдийг сэрээж, хүмүүст энэ агуу авралыг олж авах боломжийг олгох учиртай юм. Хэрвээ хүн мөс чанартай бол өөрсдийгөө дорд байр сууринд байгааг харах үедээ Бурханд бүр ч их талархах ёстой. Тэд Түүний үгийг гартаа барьж, Түүний өгсөн нигүүлслээс ягштал зуурч, бүр гашуунаар уйлан, ингэж хэлэх ёстой: “Бидний байр суурь дорд бөгөөд бид энэ дэлхий ертөнцөөс юу ч олж аваагүй. Дорд хүмүүс биднийг хэн ч тоодоггүй. Бид гэр орондоо хавчигддаг, нөхрүүд маань биднийг голж, эхнэрүүд маань биднийг харааж зүхдэг, хүүхдүүд маань биднийг дорд үздэг ба биднийг хөгшрөх үед бэрүүд маань ч бас биднийг ад үздэг. Бид үнэхээр багагүй зовсон бөгөөд одоо Бурханы агуу хайрыг эдэлж байгаа нь үнэхээр сайн зол завшаан юм! Бурхан биднийг авраагүй бол бид хүмүүний зовлонг тодорхой харж яаж чадах билээ? Бид энэ нүгэлдээ доройтсоор байх бус уу? Энэ нь Бурхан биднийг өргөж байгаа хэрэг биш гэж үү? Би хамгийн дорд хүмүүсийн нэг бөгөөд Бурхан намайг маш өндөрт өргөсөн. Би сүйрсэн ч гэсэн Түүний хайрыг хариулах учиртай. Бурхан биднийг өндрөөр бодож, ийм дорд хүмүүс бидэнтэй нүүр тулан ярилцдаг. Надад зааж сургахын тулд Тэр гараас минь хөтөлдөг. Тэр намайг амаараа хооллодог. Надтай хамт амьдарч, хамт зовдог. Тэр намайг гэсгээсэн ч гэсэн—би юу хэлж чадах юм бэ? Гэсгээгдэх нь ч бас Бурханаар өргүүлж байгаа хэрэг бус уу? Гэсгээгддэг ч гэсэн би Түүний зөвт байдлыг харж чадна. Би мөс чанаргүй байж болохгүй—Бурханы хайрыг хариулах ёстой. Би Бурханы эсрэг дахин тэрсэлж болохгүй.” Бурханы байр суурь, ялгамж чанар хүмүүсийнхтэй адилгүй—Түүний зовлон адилхан, Түүний иддэг, өмсдөг зүйл адилхан боловч бүх хүн Түүнийг хүндэлдэг, энэ л цорын ганц ялгаа юм. Түүний эдэлдэг бусад бүх зүйл хүнтэй адилхан биш гэж үү? Тэгвэл, та нар тодорхой нэг байдлаар чамд хандахыг Бурханаас шаардах ямар эрхтэй юм бэ? Бурхан ийм их зовлон туулж, ийм агуу ажил хийсэн ба шоргоолжноос дор, шавжнаас дор та нар өнөөдөр ийм өндөрт өргөгдсөн. Хэрвээ чи Бурханы хайрыг хариулж чадахгүй бол мөс чанар чинь хаана байна вэ? Зарим хүн: “Бурханыг орхин явах тухай бодох болгонд миний нүд нулимсаар дүүрч, мөс чанар маань буруутгадаг. Би Бурханд өртэй. Би үүнийг хийж чадахгүй. Түүнд ингэж хандаж чадахгүй. Хэрвээ би үхээд, тэгснээрээ Түүний ажилд алдрыг өгөх байсан бол би тун сэтгэл хангалуун байх байсан. Эс бөгөөс амьдарч байсан ч гэсэн би санаа амар байж чадахгүй” хэмээн үнэн сэтгэлээсээ хэлдэг. Эдгээр үгийг сонс—энэ нь бүтээгдсэн зүйлийн биелүүлэх ёстой үүргийг дүрсэлдэг. Хэрвээ хүнд ийм үзэгдэл үргэлж байдаг бол дотроо тодорхой, санаа амар байх болно; тэд эдгээр хэрэг явдлын талаар тодорхой мэдэж байх болно. Чи: “Бурхан намайг хорлоогүй, бас зориуд надаар тоглож, эсвэл намайг доромжлоогүй. Хэдийгээр Тэр бага зэрэг ширүүн ярьж, энэ нь зүрх сэтгэлийг хатгадаг боловч миний төлөө байдаг. Хэдий Тэр маш ширүүн ярьдаг боловч намайг аварсаар байгаа ба миний сул талыг анхаарсаар байгаа. Тэр бодит баримт ашиглан намайг шийтгэж байгаа юм биш. Бурхан бол аврал гэдэгт би итгэдэг” гэж хэлнэ. Хэрвээ чамд үнэхээр ийм үзэгдэл байх юм бол чи зугтахгүй. Мөс чанар чинь чамайг орхихгүй ба чамайг яллан Бурханд тэгж хандах ёсгүй гэдгийг хэлнэ. Чи өөрийн олж авсан бүх нигүүлслийг бодно. Чи Миний маш олон үгийг сонссон—тэдгээрийг хий дэмий сонссон юм гэж үү? Хэн зугтах нь хамаагүй, чи болохгүй. Бусад хүмүүс итгэхгүй байсан ч чи итгэх ёстой. Бусад хүмүүс Бурханыг орхидог ч чи Бурханыг хамгаалж, Түүнд гэрчлэл хийх ёстой. Бусад нь Бурханыг гүтгэж байсан ч чи болохгүй. Бурхан чамд хэчнээн хахир хатуу хандсан ч бай, чи Түүнд зөв хандах ёстой. Чи Түүний хайрыг хариулах ёстой ба мөс чанартай байх учиртай, учир нь Бурхан гэм зэмгүй. Хүн төрөлхтний дунд ажиллахын тулд тэнгэрээс газар дээр ирснээр Тэр аль хэдийн асар их доромжлол амссан. Тэрээр өчүүхэн төдий ч бузар заваан зүйлгүй ариун билээ. Бузар газарт ирснээр Тэр хэр их доромжлол амссан бэ? Тэр та нарын төлөө та нар дээр ажилладаг. Хэрвээ чи Түүнд мөс чанаргүй ханддаг бол эртхэн үхсэн чинь дээр!

Яг одоо ихэнх хүмүүст үзэгдлийн энэ тал дутагдаж байгаа; тэд энэ ажлыг ер ойлгож чаддаггүй, энэ ажлаар дамжуулан Бурхан юуг эцэст нь гүйцэлдүүлэх гэж байгааг мэддэггүй. Ялангуяа юмны учир ойлгодоггүй тэр хүмүүс, төөрдөг байшинд орчихсон мэт байж, хэдхэн эргэлтийн дараа замаа алддаг. Хэрвээ чи тэдэнд Бурханы удирдлагын төлөвлөгөөний зорилгыг нэгд нэггүй тайлбарлавал тэд будилахгүй. Олон хүн үүнийг ойлгож чаддаггүй ба Бурханы ажил нь хүмүүсийг тамлахын төлөө байдаг гэж итгэдэг. Тэд Түүний ажлын мэргэн ухаан болон гайхалтай байдлыг ойлгодоггүй ба Түүний ажил Түүний хүч чадлыг илчлэхийн төлөө, үүнээс ч илүүтэйгээр хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг гэдгийг ойлгодоггүй. Тэд тэр бүхнийг хардаггүй; зүгээр л өөрсдөд нь ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхийг болон тэнгэрт орж чадах эсэхээ хардаг. Тэд: “Бурханы ажил дандаа маш тойруу байдаг; энэ нь бидэнд Таны мэргэн ухааныг шууд харуулдаггүй. Та биднийг ийм байдлаар тамлах ёсгүй. Бидний хэв чанар хэтэрхий дутмаг бөгөөд бид Таны хүслийг ойлгодоггүй. Та зүгээр л шууд хэлж, хийдэг бол сайн байх сан. Та биднээр таамаглуулахыг хүсдэг боловч бид чадахгүй. Хэрвээ Та яаравчлан, Өөрийн алдрыг бидэнд харуулбал сайн байна. Юмыг ийм тойруу замаар хийх нь ямар хэрэгтэй юм бэ?” гэж хэлдэг. Та нарт одоо хамгийн их дутагдаж байгаа зүйл бол мөс чанар. Илүү их мөс чанартай бай. Энэ ажлын алхмуудыг үнэндээ хэн хийж байгааг харахын тулд нүдээ сайн нээ. Бүү яаран дүгнэлт гарга. Одоо чи сайндаа л, өөрийн туулах ёстой амийн замын өнгөц талыг ойлгосон. Чиний туулах ёстой үнэн асар их байсаар байгаа бөгөөд үүнийг бүрэн ойлгож чадах өдөр ирэхэд чи ийм маягаар ярихаа болино, гомдоллохоо ч болино. Мөн юмыг хөнгөхнөөр тодорхойлохгүй. “Бурхан маш ухаалаг, Бурхан маш ариун, Бурхан маш хүчирхэг!” гэж чи хэлнэ.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих