Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

10. Есүс Иудейд ажиллаж байх үедээ үүнийгээ ил тод хийсэн, харин одоо Би та нарын дунд нууцаар ажиллаж, үг хэлдэг. Үл итгэгчид үүнийг огт мэддэггүй. Та нарын дундах Миний ажил, гадна байгаа хүмүүст хаалттай байдаг. Эдгээр үг, эдгээр гэсгээлт болон шүүлтийг бусдад биш, зөвхөн та нарт мэдэгддэг. Энэ бүх ажлыг та нарын дунд хийдэг ба зөвхөн та нарт нээлттэй байдаг; үл итгэгчдийн дундаас хэн нь ч үүнийг мэддэггүй, учир нь цаг нь хараахан ирээгүй байна. Энд байгаа энэ хүмүүс гэсгээлт туулсныхаа дараа бүрэн төгс болгуулах дөхөж байгаа боловч гадна буй хүмүүс энэ тухай юу ч мэддэггүй. Энэ ажил нь хэтэрхий их нуугдмал байдаг! Тэдний хувьд Бурхан махбод болсон нь нуугдмал байдаг боловч энэ урсгалд байгаа хүмүүст Тэр нээлттэй байдаг гэж хэлж болно. Бурханд бүгд нээлттэй, бүгд илчлэгдсэн, бүгд чөлөөлөгдсөн байдаг боловч энэ нь зөвхөн Түүнд итгэдэг хүмүүст хандаж хэлсэн юм; бусад нь болох үл итгэгчдийн тухайд бол юу ч ил болдоггүй. Тэдэнд мэдэгдэхгүйн тулд, энд одоо хийгдэж байгаа ажил нь чанд хаалттай байдаг. Тэд энэ ажлыг олж мэдэх юм бол тэдний хийх бүх юм нь үүнийг яллаж, хавчлага тулгах явдал байдаг. Тэд үүнд итгэхгүй. Агуу улаан лууны улс буюу хамгийн их хоцрогдсон энэ газар ажиллах нь амар даалгавар биш билээ. Хэрвээ энэ ажлыг ил гаран тавьсан бол үргэлжлүүлэх боломжгүй байх байсан юм. Ажлын энэ үе шатыг энэ газарт үргэлжлүүлж ердөө чадахгүй. Хэрвээ энэ ажлыг нээлттэйгээр гүйцэтгэх байсан бол үүнийг хийхийг тэд яаж зөвшөөрөх юм бэ? Энэ нь ажлыг бүр ч их эрсдэлд оруулахгүй гэж үү? Хэрвээ энэ ажлыг нууцлаагүй, харин ч Есүсийн цаг үе шиг, Тэр гайхамшигтайгаар өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөдөг байсан үетэй адилаар үргэлжлүүлсэн бол диаволууд аль хэдийн үүнийг “олзолчихсон” байх биш үү? Тэд Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах уу? Хэрвээ Би одоо хүмүүст номлож, сургамжлахын тулд танхимд орсон бол Намайг аль хэдийн хэдэн хэсэг болгочих байсан биш үү? Хэрвээ тэгсэн бол Миний ажлыг яаж үргэлжлүүлэн гүйцэтгэх юм бэ? Тэмдэг болон гайхамшгийг огт ил харуулахгүй байгаагийн шалтгаан нь бүхэлдээ нуун далдлахын төлөө юм. Иймээс, үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй эсвэл илрэхгүй. Хэрвээ ажлын энэ үе шатыг Есүсийн Нигүүлслийн эрин үед хийсэнтэй адил байдлаар хийсэн бол одоогийнх шигээ ийм тогтвортой байж чадахгүй байсан. Иймд, ийм маягаар нууцаар ажиллах нь та нарт болон ажилд бүхэлд нь ач тустай. Газар дээрх Бурханы ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, энэ нууц ажил төгсөх үед ажлын энэ үе шат ил тод болох болно. Хятадад бүлэг ялагч байгааг бүгд мэдэх болно; Бурхан Хятадад махбод болсон бөгөөд Түүний ажил дууссаныг бүгд мэдэх болно. Зөвхөн тэр үед л энэ нь хүнд ойлгомжтой болно: Яагаад Хятад улс хараахан доройтож эсвэл нуран унахгүй байна вэ? Бурхан Өөрийн ажлыг Хятадад биечлэн хийж байгаа ба бүлэг хүмүүсийг ялагч болгон төгс болгосон болж таардаг.

11. Махбод болсон Бурхан биечлэн ажлаа хийж байх энэ хугацаандаа Өөрийг нь дагадаг хүмүүсийн нэг хэсэгт л Өөрийгөө харуулдаг ба бүх бүтээлд харуулдаггүй. Тэрээр Өөрийн ажлын нэг үе шатыг гүйцэлдүүлэхийн тулд л махбод болсон болохоос Өөрийн дүр төрхийг хүмүүст үзүүлэхийн төлөө байгаагүй. Гэхдээ Өөрийн ажлыг Өөрөө хийх ёстой учраас Түүний хувьд махбодоор үүнийг хийх шаардлагатай байдаг. Энэ ажил дуусахад Тэр хүний ертөнцийг орхино; хожмын ажилд саад болох вий гэсэндээ Тэр хүн төрөлхтний дунд удаан хугацаагаар байж чадахгүй. Олон нийтэд Түүний харуулдаг зүйл нь зөвхөн Түүний зөвт зан чанар болон Түүний бүх үйл хэрэг болохоос хоёр удаа махбод болох үеийн Түүний биеийн дүр төрх биш юм, учир нь Бурханы дүр төрхийг зан чанараар нь л дамжуулан үзүүлж болохоос биш, Түүний махбод болсон биеийн дүр төрхөөр сольж болохгүй. Түүний махбодын дүр зураг нь, махбодод ажиллаж байхад нь Түүнийг дагадаг хүмүүст буюу хязгаарлагдмал тооны хүмүүст л харагддаг. Ийм учраас одоо гүйцэтгэж байгаа ажлыг нууцаар хийдэг. Энэ нь Есүс ажлаа хийх үедээ Өөрийгөө зөвхөн Иудейчуудад л үзүүлсэн бөгөөд бусад улс үндэстэнд Өөрийгөө хэзээ ч ил харуулаагүй байсантай адил юм. Тиймээс Өөрийн ажлыг дуусгамагцаа Тэр хүмүүсээс даруй холдон явсан бөгөөд үлдээгүй; дараа нь Өөрийгөө хүнд үзүүлсэн Нэгэн нь хүний энэ дүр төрх буюу Тэр байгаагүй, харин Ариун Сүнс ажлыг шууд гүйцэтгэсэн. Махбод болсон Бурханы ажил бүрэн дуусмагц Тэрээр зуурдын ертөнцийг орхин оддог бөгөөд махбодод байхдаа хийсэнтэйгээ адилхан ажлыг дахиж хэзээ ч хийдэггүй. Үүний дараа ажлыг бүгдийг нь Ариун Сүнс шууд хийдэг. Энэ үед хүн Түүний махан биеийн дүр төрхийг бараг харж чаддаггүй; Тэр Өөрийгөө хүнд огтхон ч үзүүлдэггүй, харин үүрд нуугдмал үлддэг. Махбод болсон Бурханы ажлын цаг хугацаа хязгаарлагдмал байдаг. Үүнийг тодорхой эрин үе, цаг хугацаа, улс үндэстэн, тодорхой хүмүүсийн дунд хийдэг. Энэ ажил нь Бурханы бие махбодтой байх үеийн ажлыг л төлөөлдөг бөгөөд эрин үедээ тохирсон байдаг; энэ нь Бурханы Сүнсний тодорхой нэг эрин үед хийсэн ажлыг төлөөлдөг ба Түүний ажлыг бүхэлд нь төлөөлдөггүй. Тиймээс махбод болсон Бурханы дүр төрх бүх хүнд үзэгдэхгүй. Олон нийтэд үзүүлдэг зүйл нь хоёр удаа махбод болох үеийн Түүний дүр төрх биш, харин Бурханы зөвт байдал, Түүний зан чанар бүхэлдээ юм. Энэ нь хүнд үзэгддэг ганц дүр төрх ч биш, мөн нийлүүлсэн хоёр дүр төрх ч биш. Тиймээс Бурханы махбод болсон бие хийх хэрэгтэй ажлаа дуусгангуутаа газар дэлхийг орхин явах шаардлагатай, учир нь Тэр зөвхөн Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирдгээс биш Өөрийн дүр төрхийг хүмүүст үзүүлэх гэж ирдэггүй. Бие махбодтой болохын ач холбогдлыг Бурхан хоёр удаа махбод болсноор гүйцэтгэсэн боловч Түүнийг өмнө нь хэзээ ч хараагүй улс үндэстэнд Тэр Өөрийгөө ил тод харуулахгүй.

12. Махбод болсон Бурханы ажил нь шинэ эрин үеийг нээх явдал гэдгийг та нар мэдэх учиртай. Энэ ажил нь хэдхэн жилээр хязгаарлагдах ба Тэрээр Бурханы Сүнсний бүх ажлыг гүйцэлдүүлж чадахгүй. Энэ нь, Иудей хүн болох Есүсийн дүр төрх нь Иудейд ажиллаж байх үеийн Бурханы дүр төрхийг л төлөөлж чадах бөгөөд Тэр зөвхөн цовдлолын ажлыг л хийж чадах байсантай адил юм. Есүс махбодод байх хугацаандаа эрин үеийг төгсгөх, эсвэл хүн төрөлхтнийг устгах ажлыг хийж чадаагүй. Тиймээс цовдлогдож, ажлаа дуусгасныхаа дараа Тэр дээш явж, хүнээс Өөрийгөө үүрд нуусан юм. Тэр цагаас эхлээд Харь үндэстнүүдийн үнэнч итгэгчид Эзэн Есүсийн илрэлийг харж чадалгүй, харин зөвхөн ханан дээр наасан Түүний хөрөг зургийг л харах болсон. Энэ хөрөг зураг нь хүний зурсан зураг болохоос биш Бурхан Өөрөө хүнд үзүүлсэн дүр төрх биш юм. Бурхан хоёр удаа махбод болсон үеийн дүр төрхөөрөө Өөрийгөө олон нийтэд ил тод үзүүлэхгүй. Хүн төрөлхтний дунд Түүний хийдэг ажил нь Өөрийнх нь зан чанарыг ойлгох боломжийг тэдэнд олгохын төлөө байдаг. Өөр өөр эрин үеийн ажлаар дамжуулан энэ бүхнийг хүнд харуулдаг; Есүсийн илрэлээр дамжуулахын оронд Өөрийн мэдэгдсэн зан чанар болон Өөрийн хийсэн ажлаар дамжуулан үүнийг биелүүлдэг. Өөрөөр хэлбэл, бие махбодын дүрээр дамжуулж биш, харин дүр төрх болон хэлбэр бүхий, бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэсэн ажлаар дамжуулан Бурханы дүр төрхийг хүнд мэдэгддэг; Түүний ажлаар дамжуулан Түүний дүр төрх харагддаг бөгөөд Түүний зан чанар мэдэгддэг. Энэ бол Түүний махбодоор хийхийг хүсдэг ажлын ач холбогдол юм.

13. Хоёр удаа бие махбодтой болсон Бурханы ажил дуусмагц Тэр Өөрийн зөвт зан чанарыг Харь үндэстнүүд даяар үзүүлж, Өөрийн дүр төрхийг олон түмэнд харуулж эхэлнэ. Тэр Өөрийн зан чанарыг харуулж, үүгээрээ өөр өөр ангиллын хүмүүсийн төгсгөлийг тодорхой болгож, тийнхүү хуучин эрин үеийг бүхэлд нь төгсгөх болно. Түүний махбод дахь ажил асар өргөн хүрээнд өргөждөггүйн шалтгаан нь (Есүс зөвхөн Иудейд ажиллаж байсан шиг өнөөдөр Би зөвхөн та нарын дунд ажилладаг) махбод дахь Түүний ажил нь зааг, хязгаартай байдаг. Тэр ердөө богино хугацааны ажлыг жирийн, хэвийн махбодын дүрээр гүйцэтгэж байгаа юм; Тэр үүрдийн ажлыг хийж, эсвэл Харь үндэстнүүдийн хүмүүст харагдах ажлыг хийхийн тулд махбод болсон энэ биеийг ашиглаагүй. Махбод дахь ажил нь цар хүрээгээрээ хязгаарлагдмал байж л болох (зөвхөн Иудейд, эсвэл зөвхөн та нарын дунд ажиллах гэх мэт) бөгөөд дараа нь эдгээр хил хязгаар дотор хийгддэг ажлын тусламжтайгаар цар хүрээ нь өргөжиж болно. Мэдээж өргөжилтийн ажлыг Түүний Сүнс шууд гүйцэтгэдэг бөгөөд тэр үед Түүний махбод болсон биеийн ажил байхаа болино. Учир нь махбод дахь ажил хил хязгаартай байдаг ба орчлон ертөнцийн бүх өнцөг буланд хүрч чадахгүй—үүнийг энэ нь биелүүлж чадахгүй. Махбод дахь ажлаар дамжуулан Түүний Сүнс дараагийн ажлыг нь гүйцэтгэдэг. Тиймээс махбодоор хийдэг ажил нь тодорхой хил хязгаар дотор гүйцэтгэгддэг, эхлэлийг илтгэсэн уг чанартай байдаг; үүний дараа Түүний Сүнс уг ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэдэг бөгөөд түүгээр ч үл барам өргөжүүлсэн цар хүрээнд ийнхүү хийдэг.

14. Энэ газар дэлхий дээр Бурханы хийхээр ирдэг ажил нь зөвхөн эрин үеийг удирдаж, шинэ эрин үеийг нээж, хуучныг нь төгсгөл болгох явдал юм. Тэрээр хүний амьдралын замналыг газар дээр амьдран харуулж, хүний амьдралын баяр гунигийг Өөрөө мэдрэх гэж, эсвэл тодорхой нэг хүнийг Өөрийн гараар төгс болгох гэж, эсвэл хэн нэгнийг өсөж байгааг биечлэн харах гэж ирээгүй. Энэ бол Түүний ажил биш; Түүний ажил бол ердөө шинэ эрин үеийг нээж, хуучныг нь төгсгөл болгох явдал. Өөрөөр хэлбэл, Тэр биечлэн шинэ эрин үеийг нээж, хуучныг нь биечлэн төгсгөл болгоод, Өөрийн ажлыг биечлэн гүйцэтгэснээр Сатаныг ялдаг. Өөрийн ажлыг биечлэн хийх болгондоо Тэр тулааны талбарт хөл тавьж байгаа мэт байдаг. Эхлээд Тэр махбодоор дэлхий ертөнцийг ялан дийлж, Сатаныг ялан дийлдэг; Тэр бүх алдрыг эзэмшиж, хоёр мянган жилийн ажлыг бүхэлд нь ил болгож, тэгснээрээ газар дээрх бүх хүнийг алхах зөв замтай, амар амгалан, баяр хөөртэй амьдрах амьдралтай болгодог. Гэхдээ Бурхан газар дээр хүмүүстэй хамт удаан амьдарч чадахгүй, учир нь Бурхан бол Бурхан бөгөөд эцсийн эцэст хүнтэй адилгүй юм. Тэр насан туршдаа энгийн хүний амьдралаар амьдарч чадахгүй, өөрөөр хэлбэл, Тэр ямар ч ер бусын зүйлгүй хүн байдлаар газар дээр оршин сууж чадахгүй, учир нь хүний амьдралыг нь хангахын тулд жирийн хүний хэвийн хүн чанарын туйлын бага хэсэг Түүнд байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан яаж газар дээр гэр бүлтэй болж, ажил мэргэжилтэй болж, үр хүүхдээ өсгөж чадах билээ? Энэ нь Түүний хувьд шившигтэй хэрэг болох биш үү? Түүнд хүн чанар өгөгдсөн нь, жирийн хүний адилаар гэр бүл болон ажил мэргэжилтэй болох боломжийг Түүнд олгохын тулд биш, хэвийн байдлаар ажлыг гүйцэтгэх зорилгын төлөө байдаг. Түүний хэвийн мэдрэмж, хэвийн оюун ухаан, Түүний махбодын хэвийн хооллолт болон хувцаслалт нь Тэр хэвийн хүн чанартай гэдгийг батлахад хангалттай; Өөрт нь хэвийн хүн чанар байгаа гэдгийг батлахын тулд Тэр гэр бүлтэй, эсвэл ажил мэргэжилтэй байх хэрэггүй. Ингэх шаардлага огт байхгүй байсан! Бурхан газар дээр ирнэ гэдэг нь Үг махбод болж байгаа хэрэг; Тэр зүгээр л хүнд Өөрийн үгийг ойлгуулж, Өөрийн үгийг харуулж байгаа ба тэр нь махбодоор гүйцэтгэдэг ажлыг хүнд харуулж байгаа хэрэг юм. Түүний санаа зорилго нь, хүмүүс Түүний махбодод тодорхой байдлаар хандах явдал биш, харин хүн эцсээ хүртэл дуулгавартай байх явдал, өөрөөр хэлбэл, Түүний амнаас гарах үг бүрд дуулгавартай байж, Түүний хийдэг бүх ажилд захирагдах явдал билээ. Тэр ердөө махбодод ажиллаж байгаа ба Өөрийнх нь махбодын агуу болон ариун байдлыг өргөмжлөхийг хүнээс зориуд хүсэж байгаа биш. Тэр ердөө Өөрийн ажлын мэргэн ухаан болон Өөрт байгаа бүх эрх мэдлийг хүнд үзүүлж байгаа. Тиймээс хэдийгээр Түүнд гайхамшигтай хүн чанар байгаа боловч Тэр огт зарладаггүй, зөвхөн Өөрийн хийх ёстой ажилд л анхаарлаа төвлөрүүлдэг. Бурхан махбод болсон ч яагаад Өөрийн хэвийн хүн чанарыг мэдэгдэх юм уу, гэрчлэхгүй харин оронд нь зүгээр л Өөрийн хийхийг хүссэн ажлыг гүйцэтгэдэг болохыг та нар мэдэх ёстой. Тиймээс бие махбодтой болсон Бурханаас та нарын харж чадах бүхэн нь бурханлаг чанартаа Тэр юу болох юм; яагаад гэвэл хүн чанартаа Тэр юу болох нь хүний дуурайх зүйл гэж Тэр хэзээ ч зарладаггүй. Зөвхөн хүн хүмүүсийг удирдах үедээ л тэдний бахдал бишрэл, итгэл үнэмшлийг илүү их олж авч, тэгснээрээ бусдыг манлайлахын тулд өөрийнх нь хүн чанар юу болох тухай ярьдаг. Эсрэгээрээ Бурхан гагцхүү Өөрийн ажлаар (өөрөөр хэлбэл, хүний хүршгүй ажил) дамжуулан хүнийг байлдан дагуулдаг; Тэр хүнээр гайхан бахдуулж, эсвэл хүнээр Өөрийгөө шүтүүлэхтэй хамаагүй. Түүний хийдэг бүхэн нь Өөрийг нь хүндэтгэх мэдрэмжийг, эсвэл Өөрийнх нь ойлгогдошгүй байдлын тухай мэдрэхүйг хүнд шингээх явдал юм. Бурханд хүнд сэтгэгдэл төрүүлэх шаардлага байхгүй; Түүнд хэрэгтэй бүхэн бол Түүний зан чанарыг харангуутаа чи Түүнийг хүндэтгэх явдал юм.

15. Бие махбодтой болсон Бурханы ажил нь Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийнхтэй адилгүй. Бурхан Өөрийн ажлыг газар дээр хийхээр ирэхдээ зөвхөн Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд анхаардаг. Түүний үйлчлэлтэй холбоогүй бусад бүх зүйлийн тухайд Тэрээр бараг оролцдоггүй ба хараагүй мэт өнгөрдөг. Тэр Өөрийн хийх ёстой ажлыг л хийдэг ба хүний хийх ёстой зүйлд хамгийн бага анхаардаг. Түүний хийдэг ажил нь гагцхүү Түүний байгаа эрин үе болон Түүний гүйцэтгэх учиртай үйлчлэлтэй хамаатай байдаг ба бусад бүх зүйл Түүний үйл ажиллагааны хүрээний гадна оршдог мэт байдаг. Түүнд хүн болж амьдрах тухай илүү үндсэн мэдлэг байдаггүй, Тэрээр нийгмийн харилцааны ур чадварыг ч илүү их сурдаггүй, мөн хүний ойлгодог өөр бусад зүйлээр ч Өөрийгөө зэвсэглэдэггүй. Хүний эзэмших ёстой бүхнийг Тэр огт анхаардаггүй ба Өөрийнх нь үүрэг болох ажлыг л хийдэг. Иймээс, хүний харж байгаагаар бие махбодтой болсон Бурхан маш их дутагдалтай болохоор хүнд байх учиртай олон зүйлд анхаарлаа ч хандуулдаггүй, цаашлаад тийм зүйлсийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Амьдралын тухай ерөнхий мэдлэг, мөн түүнчлэн биеэ авч явах, бусадтай харилцах тухай зарчим нь Түүнд ямар ч хамаагүй мэт байдаг. Гэхдээ чи бие махбодтой болсон Бурханаас өчүүхэн төдий ч хэвийн бус байдлыг мэдэрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, Түүний хүн чанар нь сайн мууг ялгах чадварыг Түүнд олгож, жирийн хүн болох Түүний амьдрал хийгээд уураг тархиных нь хэвийн сэтгэх чадварыг л хадгалдаг. Гэвч Тэр өөр ямар ч зүйлээр зэвсэглэдэггүй, энэ бүхэн нь гагцхүү хүний (бүтээгдсэн зүйлийн) эзэмших ёстой зүйл юм. Бурхан Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд л махбод болдог. Түүний ажил бүхий л эрин үед чиглэдэг ба ямар нэг хүн, эсвэл газар луу биш, харин бүх орчлон ертөнцөд чиглэдэг. Энэ бол Түүний ажлын чиглэл бөгөөд Түүний ажилладаг зарчим билээ. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй ба хүн үүнд оролцох ямар ч аргагүй.

16. Бурхан газар дээр гагцхүү Өөрийн ажлыг дуусгах гэж л ирдэг тул газар дээрх Түүний ажил түр зуурынх байдаг. Бие махбодоо чуулганыг удирдах шилдэг хүн болгон хөгжүүлэхэд Бурханы Сүнсийг хүргэх санаа зорилготойгоор Тэр газар дээр ирдэггүй. Бурхан газар дээр ирэхэд Үг махбод болдог; харин хүн Түүний ажлын талаар мэддэггүй ба Түүнд аливааг хүчээр тулгадаг. Иймд та нар бүгдээрээ, Бурхан бол “Үг махбод болсон” болохоос түр зуур Бурханы үүргийг авахын тулд Бурханы Сүнсний боловсруулсан махан бие биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бурхан Өөрөө боловсруулалтын үр дүн биш, харин энэ нь Үг махбод болсон хэрэг бөгөөд өнөөдөр Тэр та бүхний дунд Өөрийн ажлыг албан ёсоор гүйцэтгэдэг.

17. Бурхан гагцхүү эрин үеийг удирдах болон шинэ ажлыг эхлүүлэхээр махбод болдог. Та нар үүнийг ойлгох шаардлагатай. Энэ нь хүний чиг үүргээс маш өөр бөгөөд тэр хоёрыг эн зэрэгцүүлэн дурдаж болохгүй. Ажил гүйцэтгэхэд хүнийг ашиглахаас өмнө түүнийг удаан хугацааны турш боловсруулж, төгс болгох хэрэгтэй бөгөөд хүн чанар нь нэн өндөр түвшнийх байх хэрэгтэй байдаг. Хүн хэвийн хүний сэтгэн бодох чадамжаа хадгалах ёстойгоор үл барам улмаар бусадтай харилцахдаа биеэ авч явах олон дүрэм, зарчмыг ойлгох ёстой, түүнчлэн хүний мэргэн ухаан, ёс зүйн мэдлэгийн талаар бүр ихийг сурахаар зорих ёстой. Энэ бол хүнд байх ёстой зүйл. Гэвч махбод болсон Бурханы хувьд тийм биш, учир нь Түүний ажил хүнийг төлөөлдөггүй, хүний ажлыг ч төлөөлдөггүй; харин ч энэ нь Түүний оршихуйн шууд илэрхийлэл бөгөөд Түүний хийх учиртай ажлын шууд хэрэгжүүлэлт юм. (Мэдээж Түүний ажил тохиромжтой цагт хийгддэг болохоос санамсаргүйгээр, хааш яаш хийгддэггүй бөгөөд үйлчлэлээ хэрэгжүүлэх цаг болоход энэ нь эхэлдэг.) Тэрээр хүний амьдрал, эсвэл хүний ажилд оролцдоггүй, өөрөөр хэлбэл Түүний хүн чанарт эдгээрийн аль нь ч байдаггүй (гэхдээ энэ нь Түүний ажилд нөлөөлдөггүй). Цаг нь болоход Тэр зөвхөн Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлдэг; Түүний байр суурь ямар ч байсан Тэрээр хийх ёстой ажлаа зүгээр л хийдэг. Түүний талаар хүн юу мэддэг нь, мөн Түүний тухай ямар бодолтой байх нь Түүний ажилд ерөөс нөлөөлдөггүй. Жишээ нь, Есүс Өөрийн ажлыг хийх үед Түүний яг хэн байсныг хэн ч мэдээгүй боловч Тэр зүгээр л ажлаа хийж байсан. Хийх учиртай ажлаа хийхэд нь эдгээрийн аль нь ч Түүнд саад болоогүй. Тиймээс Тэр эхэндээ Өөрийнхөө ялгамж чанарыг илчилж, зарлаагүй ба ердөө л хүнээр Өөрийгөө дагуулсан. Мэдээж энэ нь зөвхөн Бурханы даруу зан байгаагүй; энэ нь бас махбодод ажилладаг Бурханы арга байсан юм. Тэр зөвхөн ийм маягаар л ажиллаж чадах байлаа, учир нь хүн Түүнийг энгийн нүдээр хараад огт таних аргагүй байв. Хүн Түүнийг таньсан ч гэсэн Түүний ажилд тус болж чадахгүй байх байлаа. Цаашилбал Тэрээр хүмүүст Өөрийн махбодыг мэдэгдэх гэж махбод болоогүй; энэ нь ажлаа хийж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн төлөө байсан юм. Энэ шалтгааны улмаас Тэр Өөрийн ялгамж чанарыг зарлахад ач холбогдол өгөөгүй. Өөрийн хийх учиртай бүх ажлыг дуусгасны дараа Түүний бүхий л ялгамж чанар болон байр суурь хүнд аяндаа тодорхой болно. Махбод болсон Бурхан чимээгүй байдаг ба хэзээ ч Өөрийгөө тунхагладаггүй. Тэрээр хүнд ч, эсвэл Өөрийг нь дагахдаа хүн яаж байгаад ч анхаарал хандуулдаггүй, харин зүгээр л Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэн, Өөрийн хийх учиртай ажлыг гүйцэтгэдэг. Түүний ажилд хэн ч саад тотгор учруулж чадахгүй. Түүний хувьд ажлаа дуусгах цаг ирэхэд үүнийг зайлшгүй дуусгаж, төгсгөлд нь аваачих ба хэн ч өөрөөр тушааж чадахгүй. Өөрийн ажлыг дуусгаад хүнийг орхин одсоны дараа л хүн Түүний хийдэг ажлыг ойлгох боловч бүрэн тодорхой ойлгож мөн л чадахгүй. Түүний анх ажлаа хийж эхэлсэн санаа зорилгыг бүрэн ойлгохын тулд хүн урт хугацаа зарцуулах болно. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы эрин үеийн ажлыг хоёр хэсэгт хувааж болно. Нэг хэсэг нь, Бурханы Өөрийн махбод болсон биеийн хийдэг ажил болон Бурханы Өөрийн махбод болсон биеийн хэлдэг үгээс бүрддэг. Түүний махбодын үйлчлэл бүрэн хэрэгжмэгц Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн хийх, ажлын нөгөө хэсэг үлддэг. Энэ үед хүн өөрийн чиг үүргийг гүйцэтгэх хэрэгтэй болдог, учир нь Бурхан аль хэдийн замыг нээчихсэн ба хүн өөрөө алхах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, махбод болсон Бурхан ажлын нэг хэсгийг гүйцэтгэдэг ба дараа нь Ариун Сүнс болон Ариун Сүнсний ашигладаг хүмүүс энэ ажлыг залгамжлах болно. Тиймээс, энэ үе шатанд махбод болсон Бурханы гүйцэтгэдэг ажил үндсэндээ юу болохыг хүн мэдэх ёстой бөгөөд Бурхан махбод болохын ач холбогдол яг юу болохыг болон Түүний хийх учиртай ажил юу болохыг ойлгох ёстой болохоос хүнд тавьсан шаардлагын дагуу Бурханд шаардлага тавих ёсгүй. Энд хүний алдаа, хүний үзэл, үүнээс ч илүүтэйгээр хүний дуулгаваргүй байдал оршдог.

18. Бурхан махбод болсон нь, хүнд Өөрийн махбодыг мэдэх боломж олгох зорилготой биш, эсвэл Бурханы махбод болон хүний махан биеийн хоорондох ялгааг ялгаж таних боломжийг хүнд олгохын төлөө биш билээ; мөн хүний ялган таних чадварыг дадлагажуулахын тулд ч Тэр махбод болоогүй бөгөөд тэр ч бүү хэл, Бурханы махбод болсон биеийг шүтэн мөргөх боломжийг хүнд олгож, тэгснээрээ асар их алдарших зорилгоор тэгээгүй юм. Эдгээрийн аль нь ч Бурхан махбод болсны анхдагч санаа зорилго биш. Бурхан хүнийг яллахын тулд, эсвэл санаатайгаар хүнийг илчилж, түүнд хүндрэл учруулахын тулд махбод болдоггүй. Эдгээрийн аль нь ч Бурханы анхдагч санаа зорилго биш. Бурхан махбод болох болгон нь зайлшгүй ажил юм. Хүний төсөөлдөг шалтгааны улмаас биш, харин Өөрийн агуу ажил, Өөрийн агуу удирдлагын төлөө Тэр ийнхүү үйлддэг. Бурхан зөвхөн Өөрийн ажлын шаардлагаар, хэрэгтэй үед л газар дээр ирдэг. Тэрээр газар дэлхий дээр тэнүүчлэх зорилгоор биш, харин Өөрийн хийх учиртай ажлыг гүйцэтгэхээр ирдэг. Үгүй бол Тэр яах гэж энэ ажлыг хийхийн тулд ийм хүнд ачаа үүрч, ийм агуу эрсдэл хүлээх билээ? Бурхан хэрэгтэй үедээ л махбод болдог ба үргэлж өвөрмөц ач холбогдолтой байдаг. Хэрэв энэ нь ердөө хүнд Өөрийгөө харуулж, тэдний мэдлэгийн хүрээг тэлэхийн төлөө байсан бол Тэрээр ийм хөнгөхнөөр хүмүүсийн дунд хэзээ ч ирэхгүй байсан нь гарцаагүй. Тэрээр Өөрийн удирдлага болон Өөрийн агуу ажлын төлөө, мөн илүү олон хүнийг олж авахын тулд газар дээр ирдэг. Тэрээр эрин үеийг төлөөлж, Сатаныг ялахаар ирдэг ба Сатаныг ялахын тулд Тэр махбод өмсдөг. Үүнээс ч илүүтэйгээр, бүх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэхийн тулд Тэр ирдэг. Энэ бүхэн Түүний удирдлагатай хамаатай ба бүх орчлон ертөнцийн ажилтай хамаатай юм. Хэрвээ Бурхан хүмүүст Өөрийн махбодыг таниулж, тэдний нүдийг нээхийн тулд л махбод болсон бол Тэр бүх улсаар аялахгүй яасан юм бол? Энэ нь туйлын хялбар асуудал биш гэж үү? Гэвч Тэр тэгээгүй, үүний оронд тохиромжтой газрыг сонгон суурьшиж, хийх учиртай ажлаа эхлүүлдэг. Энэ махбод ганцаараа л гэхэд үлэмж ач холбогдолтой. Тэр эрин үеийг бүхлээр нь төлөөлдөг ба бас бүхий л эрин үеийн ажлыг гүйцэтгэдэг; Тэрээр хуучин эрин үеийг төгсгөл болгож, шинэ эрин үеийг эхлүүлдэг. Энэ бүхэн нь Бурханы удирдлагатай холбоотой чухал зүйл бөгөөд энэ нь Бурханы гүйцэтгэхээр газар дээр ирдэг ажлын нэг үе шатны ач холбогдол юм.

19. Эрин үе бүрийн ажлыг Бурхан Өөрөө эхлүүлдэг боловч Бурханы ажилладаг арга зам ямар ч бай, Тэрээр та нарын өмнөөс ямар нэг хөдөлгөөн эхлүүлэх гэж, эсвэл тусгай хурал хийх гэж, эсвэл ямар нэг байгууллага байгуулах гэж ирдэггүй гэдгийг чи мэдэх ёстой. Тэр Өөрийн хийх учиртай ажлыг гүйцэтгэхийн тулд л ирдэг. Түүний ажил ямар нэг хүний хязгаарлалтад автдаггүй. Тэр Өөрийн ажлыг хүссэнээрээ хийдэг; хүн үүний талаар юу бодож, юу мэдэж байгаагаас үл хамааран Тэрээр зөвхөн Өөрийн ажлыг гүйцэтгэхэд л анхаарлаа хандуулдаг. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл ажлын гурван үе шат байсан; Еховагаас Есүс хүртэл, Хуулийн эрин үеэс Нигүүлслийн эрин үе хүртэл Бурхан хэзээ ч хүмүүст зориулсан тусгай хурал зарлаагүй, мөн олон улсын тусгай хурал зарлан хуралдуулж, тэгснээрээ Өөрийн ажлын хүрээг өргөжүүлэхийн төлөө бүх хүн төрөлхтнийг хэзээ ч цуглуулаагүй. Түүний хийдэг бүхэн нь, бүхий л эрин үеийн эхний ажлыг зөв цаг, зөв орон зайд гүйцэтгэж, тэгснээрээ эрин үеийг эхлүүлж, хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх явдал юм. Тусгай хурлууд нь хүний хурал байдаг; хүмүүсийг цуглуулж, хамтдаа баяр тэмдэглэх нь хүний л ажил. Бурхан амралтын өдрүүдийг баримталдаггүй ба тэдгээрт зэвүүцдэг; Тэрээр тусгай хурал зарлан хуралдуулдаггүй ба тэдгээрийг ч бас зэвүүцмээр гэж үздэг. Одоо чи бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил яг юу болохыг ойлгосон байх ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Арван найм дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна Чи өөрийн ирээдүйн үүрэгт яаж хандах тухай

00:00
00:00

0Хайлтын үр дүн