Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үг нь махбодоор илэрсэн

recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Ангилал

recital-latest-expression
Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)
recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

6,000 гаруй жилийн ажил бүхэлдээ цаг хугацааны явцад аажмаар өөрчлөгдөж иржээ. Энэ ажлын өөрчлөлт нь бүх дэлхийн нөхцөл байдлын дагуу болсон. Бурханы удирдлагын төлөвлөгөө нь бүх хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагаас хамаарч зөвхөн аажмаар хувирч өөрчлөгдөж ирсэн ба үүнийг бүтээлийн эхэн үед урьдаас төлөвлөөгүй. Дэлхий бүтээгдэхээс өмнө эсвэл түүнийг бүтээгдсэний ердөө дараа энэхүү ажлын эхний үе шат нь хуулийн үе шат, ажлын хоёр дахь үе шат нь нигүүлслийн үе шат; эсвэл ажлын гурав дахь үе шат нь байлдан дагуулалт байна гэж Ехова огт төлөвлөөгүй байсан ба түүнчлэн Тэр эхлээд бүлэг хүмүүсийн дунд тухайлбал Моабын удам угсааны зарим хүмүүсийн дунд ажиллана, тэгээд үүнээс бүх орчлон ертөнцийг байлдан дагуулна гэх мэтчилэн төлөвлөөгүй. Дэлхийг бүтээснийхээ дараа Тэр эдгээр үгсийг хэлээгүй; Лотын өмнөх үед байтугай Моабын дараа ч Тэр эдгээр үгийг хэлээгүй. Түүний бүх ажил аяндаа хийгдсэн. Яг ингэж л Түүний бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө хөгжсөн; ертөнцийг бүтээхээсээ өмнө Хүн Төрөлхтний Хөгжлийн Хураангуй Хүснэгт гэх мэтийн төлөвлөгөөг Тэр хэзээ ч зохиогоогүй. Бурханы ажилд Тэр Өөрийгөө юу болохыг шууд илэрхийлдэг; Тэр төлөвлөгөө зохиохын тулд Өөрийн тархийг зовоодоггүй. Мэдээж, олон эш үзүүлэгчид олон зөгнөл хэлсэн, гэхдээ Бурханы ажил нь үргэлж нарийн нягт төлөвлөгөө зохиох явдал байсаар ирсэн гэж хэлж болохгүй юм; Бурханы бодит ажлын дагуу зөгнөлүүд нь хийгддэг. Түүний бүх ажил бол хамгийн бодит ажил юм. Тэрээр цаг хугацааны хөгжилтэй уялдан Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг ба аливаа зүйлсийн өөрчлөлтүүдийн дагуу Өөрийн хамгийн бодит ажлаа хэрэгжүүлдэг. Түүний хувьд, ажлаа хэрэгжүүлэх нь өвчтэй хүнд эм бичиж өгөхтэй адил; Тэр Өөрийн ажлыг хийх зуураа ажигладаг; Өөрийн ажиглалтынхаа дагуу Тэр ажилладаг. Өөрийн ажлын үе шат болгонд Тэрээр Өөрийн мэргэн ухаанаа илэрхийлэх, Өөрийн арвин ур чадвараа илэрхийлэх чадвартай; Тэрээр тухайн эрин үеийн ажлын дагуу Өөрийн асар их мэргэн ухаан, асар их эрх мэдлээ илчилдэг ба эдгээр эрин үеүдийн турш Түүгээр буцаан авчруулсан ямар ч хүмүүст Өөрийн бүхий л зан чанарыг харах боломжийг олгодог. Тэр хүмүүсийн хэрэгцээг хангаж, эрин үе болгонд хийгдэх ёстой ажлын дагуу Өөрийн хийх ёстой ажлаа биелүүлдэг; Сатан тэднийг завхруулж чадахааргүй түвшний дагуу Тэр хүмүүсийн хэрэгцээг хангадаг. Ехова анх Адам, Еваг бүтээх үедээ газар дээр Бурханыг харуулах боломжийг тэдэнд олгож, бүтээлийн дунд Бурханы гэрчүүдтэй байхын төлөө байсан, гэвч Ева могойд уруу татагдсаныхаа дараа нүгэл үйлдсэн; Адам ч гэсэн адилхан зүйл хийсэн ба тэд цэцэрлэгт сайн, мууг таньж мэдэх модны жимсийг хамтдаа идсэн. Тиймээс, Ехова тэдний дунд нэмэлт ажил гүйцэтгэх хэрэгтэй болсон. Тэр тэдний нүцгэн байдлыг болоод амьтны арьсаар хийсэн хувцсаар биеэ халхалсныг харсан. Үүний дараа, Тэр Адамд, “Чи эхнэрийнхээ үгийг сонсож, Бүү ид гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир чамаас болж газар хараагдлаа... Чи газар шороондоо буцталаа... Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна” гэжээ. Тэр эмэгтэйд хандан, “Жирэмсний чинь зовлон зүдгүүрийг Би улам ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, эр чинь чамайг захирна” гэв. Тэр үеэс эхлээд Тэр тэднийг Едений Цэцэрлэгээс хөөж, орчин үеийн хүн одоо газар дээр амьдарч байгаатай адилаар цэцэрлэгийн гадаа амьдруулах болсон. Бурхан хүнийг бүр анх бүтээх үедээ, бүтээснийхээ дараа хүнийг могойгоор уруу татуулна гэж төлөвлөөгүй байсан учраас хүнийг болон могойг хараасан. Түүнд үнэндээ ийм төлөвлөгөө байгаагүй; энэ нь ердөө аливаа зүйлсийн хөгжил байсан ба Түүний бүтээл нь Түүнд шинэ ажил өгсөн юм. Ехова газар дээр Адам, Евагийн дунд энэ ажлаа гүйцэтгэсний дараа хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн туршид үргэлжлэн хөгжиж, “Бурхан, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад, ЭЗЭН Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав. … Гэвч Ноа ЭЗЭНний мэлмийд тааллыг олжээ.” Энэ үед Еховад илүү их шинэ ажил гарч ирсэн, учир нь Түүний бүтээсэн хүн төрөлхтөн могойд уруу татагдсаныхаа дараа хэтэрхий нүгэлтэй болсон. Энэ нөхцөл байдлаас болж, Ехова тэдгээр хүмүүсийн дундаас Ноагийн гэр бүлийг сонгож, тэднийг өршөөсөн ба дэлхийг үерээр устгах Өөрийн ажлыг хэрэгжүүлсэн. Яг энэ өдрийг хүртэл хүн төрөлхтөн ийм байдлаар үргэлжлүүлэн хөгжиж, улам илүү ялзармал болсон ба хүн төрөлхтний хөгжил оргилдоо хүрэх үед энэ нь мөн хүн төрөлхтний төгсгөл байх юм. Дэлхийн яг эхлэлээс төгсгөл хүртэл, Түүний ажлын дотоод үнэн нь үргэлж ийм байсан. Энэ нь хүн өөрсдийн төрлөөрөө хэрхэн ангилагдахтай адилхан; хүн нэг бүр өөрсдийн хамаарах ангилалдаа эхнээсээ урьдчилан төлөвлөгдөнө гэж байхгүй, хүмүүс хөгжлийн үйл явцыг туулсныхаа дараа л аажмаар ангилалд хуваагддаг. Эцэстээ, бүхэлдээ аврагдаж чадахгүй хэн ч өөрийн өвөг дээдсүүддээ эргэн очих болно. Хүн төрөлхтөн доторх Бурханы нэг ч ажил дэлхий бүтээгдэх үед аль хэдийн бэлтгэгдсэн байдаггүй; харин энэ нь, хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг алхам алхмаар илүү бодитоор, үнэхээр хэрэгжүүлэх боломжийг Бурханд олгодог зүйлсийн хөгжил юм. Энэ нь Ехова Бурхан, эмэгтэй хүнийг уруу татуулахын тулд могойг бүтээгээгүйтэй яг адилхан. Энэ нь Түүний тодорхой төлөвлөгөө байгаагүй, эсвэл Түүний санаатайгаар урьдчилан төлөвлөсөн зүйл байгаагүй; энэ нь гэнэтийн зүйл байсан гэж хэлж болно. Ехова, Адам, Ева хоёрыг Едений Цэцэрлэгээс хөөсний дараа дахин хэзээ ч хүнийг бүтээхгүй гэж амласан учраас энэ нь ийм байгаа юм. Гэхдээ энэ суурин дээр л хүмүүс Бурханы мэргэн ухааныг нээж илрүүлсэн бөгөөд энэ нь Миний өмнө дурдсантай адилаар: “Миний мэргэн ухаан, Сатаны хуйвалдаан дээр үндэслэж хэрэглэгддэг.” Хүн төрөлхтөн хэчнээн ялзармал болсон эсвэл могой тэднийг хэрхэн уруу татсан нь хамаагүй, Еховад Өөрийнх нь мэргэн ухаан байсаар байсан; тиймээс, Тэр энэ дэлхийг бүтээснээсээ хойш шинэ ажил эрхэлсэн ба энэхүү ажлын нэг ч алхам хэзээ ч давтагдаж байгаагүй. Сатан хуйвалдаануудыг тасралтгүй явуулсан; хүн төрөлхтөн Сатанаар тасралтгүй завхруулагдсан ба Ехова Бурхан ч гэсэн Өөрийн ухаалаг ажлыг тасралтгүй явуулсан билээ. Тэр хэзээ ч бүтэлгүйтээгүй бөгөөд дэлхийн бүтээлээс эхлээд өнөөг хүртэл Тэр хэзээ ч Өөрийн ажлыг зогсоогоогүй. Хүн төрөлхтөн Сатанаар завхруулагдсаны дараа, хүн төрөлхтнийг завхруулдаг Өөрийн дайсныг ялахын тулд Тэр хүмүүсийн дунд тасралтгүй ажилласан. Энэхүү тулаан нь эхнээсээ эхлээд дэлхийн төгсгөл хүртэл үргэлжлэх болно. Энэ бүх ажлыг хийхдээ, Тэр Сатанаар завхруулагдсан хүн төрөлхтөнд Өөрийн агуу авралыг хүлээн авах боломж олгоод зогсохгүй мөн тэдэнд Түүний мэргэн ухаан, төгс хүч, эрх мэдлийг харах боломжийг олгосон ба эцэст нь хорон мууг шийтгэж, сайныг шагнаснаар—Тэр хүн төрөлхтөнд Өөрийн зөвт зан чанараа харуулах болно. Тэр яг энэ өдрийг хүртэл Сатантай тулалдсан ба хэзээ ч ялагдаагүй, учир нь Тэр бол ухаалаг Бурхан бөгөөд Түүний мэргэн ухаан нь Сатаны хуйвалдаан дээр үндэслэн хэрэглэгддэг. Ингэснээр Тэр тэнгэр дэх бүх зүйлийг Өөрийн эрх мэдэлд захируулаад зогсохгүй; Тэр мөн газар дээрх бүх зүйлийг Өөрийн хөлийн дор амруулна ингээд энэ бүхний эцэст, хүн төрөлхтөнд халдаж, зовоодог тэдгээр хорлон сүйтгэгчдийг Өөрийн гэсгээлтэнд унагах болно. Ажлын бүх үр дүн нь Түүний мэргэн ухааны улмаас бий болсон. Хүн төрөлхтний оршин тогтнолоос өмнө Тэр хэзээ ч Өөрийн мэргэн ухааныг илчлээгүй, учир нь Түүнд тэнгэрт ч, газарт ч эсвэл бүх орчлон ертөнцөд ямар ч дайсан байхгүй байсан ба байгаль дээр бүхэнд халдсан харанхуй хүчнүүд байгаагүй юм. Тэргүүн тэнгэрэлч Түүнээс урвасны дараа Тэр хүн төрөлхтнийг газар дээр бүтээсэн, хүн төрөлхтний улмаас Тэрээр Тэргүүн тэнгэрэлч болох Сатантай хийсэн мянган жилийн дайнаа албан ёсоор эхлүүлсэн бөгөөд амжилттай үе шат бүрд энэхүү дайн улам эрчимжиж байсан юм. Түүний төгс хүчит байдал болон мэргэн ухаан нь эдгээр үе шат бүрд байсан. Зөвхөн энэ удаа л тэнгэр, газар дахь бүх зүйл Түүний мэргэн ухаан, төгс хүчит байдал болон ялангуяа Бурханы бодит байдлыг харж чадаж байгаа юм. Тэр одоо ч ийм бодит байдлаар Өөрийн ажлыг хэрэгжүүлж байгаа; нэмж хэлэхэд, Тэр Өөрийн ажлаа хэрэгжүүлэнгээ мөн Өөрийн мэргэн ухаан, төгс хүчит байдлаа илчилдэг; Бурханы төгс хүчийг хэрхэн тайлбарлахыг, ялангуяа Бурханы бодит байдлыг яг хэрхэн тайлбарлахыг харуулахын тулд Тэр та нарт ажлын үе шат бүр дэх дотоод үнэнийг мэдэх боломжийг олгодог.

Иудас Есүсийг зарах нь бүтээлээс өмнө урьдчилан тодорхойлогдсон байсан гэж хүмүүс итгэдэггүй гэж үү? Үнэндээ, тэр үеийн бодит байдлын дагуу Ариун Сүнс үүнийг төлөвлөсөн юм. Үргэлж мөнгө хөрөнгө завшдаг Иудас гэдэг нэртэй хүн байсан нь зүгээр л тэгж таарсан юм. Тиймээс тэр энэ үүргийг гүйцэтгэж, ийм байдлаар үйлчлэхээр сонгогдсон. Энэ бол тухайн газрын эх сурвалжийг хэрэглэхийн жинхэнэ жишээ юм. Есүс эхэндээ энэ талаар мэдээгүй байсан; Иудасыг сүүлд илчлэгдэх үед л Тэр мэдсэн. Хэрвээ өөр хэн нэгэн энэ үүргийг гүйцэтгэх боломжтой байсан бол, Иудасын оронд өөр хэн нэгэн үүнийг хийх байсан. Урьдчилан төлөвлөгдсөн зүйлс үнэндээ Ариун Сүнсээр нэгэн зэрэг хийгддэг. Ариун Сүнсний ажил үргэлж аяндаа хийгддэг; Тэр Өөрийн ажлыг хэдийд ч төлөвлөхөд, Ариун Сүнс үүнийг биелүүлдэг. Ариун Сүнсний ажил маш бодитой гэж Би яагаад үргэлж хэлдэг юм бэ? Энэ нь хэзээ ч хуучин биш, дандаа шинэ байдаг үргэлж хамгийн шинэхэн нь биш гэж үү? Дэлхий бүтээгдэх үед, Бурханы ажил аль хэдийн төлөвлөгдсөн байсан биш; ийм зүйл хэзээ ч болоогүй! Ажлын алхам бүр өөрийн харгалзах цаг хугацаанд зүй зохистой үр дүндээ хүрдэг ба тэд нэг нэгэндээ саад болдоггүй. Чиний санаан дахь төлөвлөгөө Ариун Сүнсний хамгийн сүүлийн ажилтай эн зэрэгцэж чадахгүй олон тохиолдол байдаг. Түүний ажил нь хүмүүсийн боддог шиг тийм энгийн байдаггүй эсвэл хүмүүсийн төсөөлөл шиг тийм ч түвэгтэй байдаггүй; энэ нь хүмүүсийн одоогийн хэрэгцээний дагуу хэдийд ч хаана ч хүмүүсийг хангахаас бүрдэнэ. Хүмүүсийн мөн чанарыг Түүн шиг тодорхой мэддэг хэн ч байхгүй ба хүмүүсийн бодит хэрэгцээнд Түүний ажил шиг тохирдог зүйл юу ч байдаггүйн шалтгаан яг энэ юм. Тиймээс хүний үзэл бодлын үүднээс, Түүний ажил хэдэн мянган жилийн өмнөөс төлөвлөгддөг. Одоо та нарын дунд, та нарын нөхцөл байдлын дагуу ажиллангаа Тэр мөн ямар ч цагт, ямар ч газарт ажлаа хийж, үгээ хэлж байдаг. Хүмүүс тодорхой нөхцөлд байх үед, яг тэдэнд хэрэгтэй үгсийг хэлдэг. Энэ нь гэсгээлтийн үеийн Түүний ажлын эхний алхамтай адил. Гэсгээлтийн цаг үеийн дараа, хүмүүс зарим зан авирыг харуулсан, тэд зарим байдлаар тэрслүү үйл хийж, зарим эерэг нөхцөл байдал гарч ирж, зарим сөрөг нөхцөл байдал ч мөн гарч ирсэн ба энэхүү сөрөг байдлын дээд хязгаар нь зарим түвшинд хүрсэн. Бурхан энэ бүх зүйл дээр үндэслэн Өөрийн ажлыг явуулсан ба эдгээрийг ашиглан Өөрийн ажлын илүү дээр үр дүнд хүрсэн. Тэр хүмүүсийн одоогийн нөхцөл байдалтай хамаатайгаар хүмүүсийг хангах Өөрийн ажлыг л хийж байгаа. Тэр Өөрийн ажлын алхам бүрийг хүмүүсийн бодит нөхцөл байдлын дагуу хэрэгжүүлдэг. Бүх бүтээл Түүний гарт байдаг; Тэр тэднийг мэдэхгүй гэж үү? Хүмүүсийн нөхцөл байдлаас шалтгаалан Бурхан хийгдэх ёстой ажлын дараагийн алхмыг хэдийд ч, хаана ч хэрэгжүүлдэг. Ямар ч гэсэн, энэ ажил мянга мянган жилийн өмнөөс урьдчилан төлөвлөгдөөгүй; энэ нь хүний үзэл! Өөрийн ажлын үр нөлөөг ажиглангаа Тэр ажилладаг ба Түүний ажил тасралтгүй гүнзгийрч хөгжиж байдаг; Өөрийн ажлын үр дүнг ажиглангаа Тэр Өөрийн ажлын дараагийн үе шатыг хэрэгжүүлдэг. Тэр аажмаар өөрчлөн хувиргахын тулд олон зүйлийг ашигладаг ба цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Өөрийн шинэ ажлаа хүмүүст илэрхий болгодог. Ийм төрлийн ажил нь хүмүүсийн хэрэгцээг хангах чадвартай, учир нь Бурхан хүмүүсийг хэтэрхий сайн мэддэг билээ. Ингэж л Тэр тэнгэрээс Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Үүнтэй адилаар, бие махбодтой болсон Бурхан ийм байдлаар буюу бодит байдлын дагуу төлөвлөж, хүн төрөлхтний дотор ажилласнаар Өөрийн ажлыг хийдэг. Түүний ямар ч ажил, дэлхийг бүтээгдэхээс өмнө төлөвлөгдсөн байдаггүй ба энэ нь мөн урьдчилаад нарийн нягт төлөвлөгдсөн байдаггүй. Дэлхий бүтээгдсэнээс 2,000 жилийн дараа хүн төрөлхтөн маш ялзармал болсныг Ехова харсан ба зөнч Исаиагийн амыг ашиглан, Хуулийн эрин үе дууссаны дараа Тэр Нигүүлслийн эрин үед хүн төрөлхтнийг чөлөөлөх Өөрийн ажлыг явуулах болно гэж зөгнөсөн. Энэ нь Еховагийн төлөвлөгөө байсан, мэдээж энэхүү төлөвлөгөө нь тухайн үед Түүний ажигласан нөхцөл байдлын дагуу хийгдсэн; Тэр мэдээж Адамыг бүтээснийхээ яг дараа энэ тухай бодоогүй. Исаиа зүгээр л зөгнөсөн, гэхдээ Ехова Хуулийн эрин үеийн хугацаанд үүний төлөөх бэлтгэлийг нэн даруй хийгээгүй; үүний оронд, Тэр энэ ажлаа Нигүүлслийн эрин үеийн эхлэлд хийж эхэлсэн, Иосефийн зүүдэнд зарлага элч ирж, түүнийг гэгээрүүлж Бурхан махан биетэй болно гэж хэлэх үед тэндээс бие махбодтой болсон Бурханы ажил эхэлсэн. Хүмүүсийн төсөөлж байгаа шиг Бурхан энэ дэлхийг бүтээснийхээ дараа бие махбодтой болсон Өөрийн ажилдаа бэлтгээгүй; энэ нь хүн төрөлхтний хөгжлийн хэмжээ болон Сатантай хийсэн Түүний дайны төлөв байдлын дагуу л шийдэгдсэн юм.

Бурхан махан биед ирэх үед Түүний Сүнс хүнд бууж ирнэ; өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс махан биеийг өмсөх юм. Тэр Өөрийн ажлыг газар дээр явуулах ба Өөртэйгээ хамт хэдэн хязгаарлагдмал үе шатыг авчрахын оронд энэ ажил нь туйлын хязгааргүй байна. Ариун Сүнсний махан биед хийх ажил нь мөн л Түүний ажлын үр нөлөөгөөр тодорхойлогдох ба Тэр эдгээр зүйлсийг ашиглан махан биед байхдаа ажлаа хэр урт хугацаагаар хийхээ тодорхойлно. Ариун Сүнс Өөрийн ажлын алхам бүрийг шууд илчилдэг; Тэр үргэлжлүүлэн явах зуураа Өөрийн ажлыг шалган магадладаг; энэ нь хүний төсөөллийн хязгаараас даван гарахуйц тийм ч ер бусын зүйл огт биш. Энэ нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн Еховагийн ажилтай адилхан; Тэр нэгэн зэрэг төлөвлөдөг ба хийдэг. Тэр гэрлийг харанхуйгаас салгасан ба өглөө, орой бий болсон—энэ нь нэг өдрийг зарцуулсан. Хоёр дахь өдөр нь Тэр тэнгэрийг бүтээсэн ба энэ нь мөн нэг өдрийг зарцуулсан, тэгээд Тэр газрыг, далай тэнгисийг болон тэдгээрт суурьших зүйлсийг бүтээсэн нь мөн л нэг өдөр болсон. Энэ нь зургаа дахь өдрийг хүртэл үргэлжилсэн, тэр үед Бурхан хүнийг бүтээгээд газар дээрх бүх зүйлийг удирдахыг зөвшөөрсөн ба долоо дахь өдөр хүртэл Тэр бүх зүйлийг бүтээж дуусаад амарсан. Бурхан долоо дахь өдрийг ерөөж үүнийг ариун өдөр болгосон. Тэр бүх зүйлийг бүтээхээсээ өмнө биш харин бүх зүйлийг бүтээснийхээ дараа үүнийг ариун өдөр болгохоор шийдсэн. Энэ ажил нь мөн аяндаа хийгдсэн; бүх зүйлийг бүтээхээсээ өмнө Тэр дэлхийг зургаан өдөрт бүтээгээд долоо дахь өдөр нь амарна гэж шийдээгүй байсан; бодит байдлууд бүгд ийм байдаггүй. Тэр үүнийг хэлээгүй, Тэр үүнийг мөн төлөвлөөгүй. Ямар ч байсан Тэр бүх зүйлийн бүтээл нь зургаа дахь өдөр дуусах ба Тэр долоо дахь өдөр нь амарна гэж хэлээгүй; үүний оронд, Тэр Өөрт нь юу сайн санагдсан түүнийхээ дагуу л бүтээсэн. Нэгэнт Тэр бүх зүйлсийг бүтээж дуусахад аль хэдийн зургаа дахь өдөр болсон байсан. Хэрвээ Тэр бүх зүйлийг бүтээж дуусахад энэ нь тав дахь өдөр байсан бол, Тэр зургаа дахь өдрийг ариун өдөр болгон тогтоох байсан; гэсэн хэдий ч, Тэр бүх зүйлийг зургаа дахь өдөр бүтээж дууссан ба тиймээс долоо дахь өдөр нь ариун өдөр болсон, энэ нь яг энэ өдрийг хүртэл ингэж хэрэгжиж байгаа. Тиймээс, Түүний одоогийн ажил нь ч гэсэн үүнтэй адилаар хийгдэнэ. Тэр та нарын нөхцөл байдлын дагуу та нарын хэрэгцээг хангаж, үгээ хэлнэ. Учир нь, Сүнс хүмүүсийн нөхцөл байдлын дагуу үгээ хэлж, ажилладаг; Сүнс бүхнийг ажиглаж харж, хэдийд ч хаана ч ажлаа хийдэг. Миний хийж байгаа бүхэн, та нарт өгч, олгож байгаа бүхэн бүгдээрээ та нарт хэрэгтэй зүйлс юм гэж хэлж болно. Тийм учраас Миний ямар ч ажил бодит байдлаас салангид байдаггүй гэж Би хэлдэг; энэ нь бүгд бодитой, учир нь “Бурханы Сүнс бүгдийг ажиглан харж байдаг” гэдгийг та нар бүгд мэднэ. Хэрвээ энэ нь бүгд цагаасаа өмнө шийдэгдсэн байсан бол, энэ нь хэтэрхий бүрмөсөн шийдэгдсэн байхгүй гэж үү? Бурхан бүтэн зургаан мянган жил ажилласан, тэгээд хүн төрөлхтнийг тэрслүү, эсэргүү, шударга бус, зальжин байж, махан бие, сатаны завхарсан зан чанар, нүдний шунал тачаал, өөрсдийгөө өөгшүүлэх байдал зэрэгтэй байхаар урьдчилан төлөвлөсөн гэж чи боддог. Энэ нь урьдчилан төлөвлөгдөөгүй, харин үүний оронд Сатаны завхруулалтын улмаас болсон юм. Зарим хүмүүс, “Сатан ч гэсэн Бурханы эрх мэдэлд байсан биш гэж үү? Сатан ийм байдлаар хүнийг завхруулна, тэгээд дараа нь хүмүүсийн дунд Өөрийн ажлаа явуулна гэж Бурхан урьдчилан төлөвлөсөн” гэж хэлэх болно. Сатан хүн төрөлхтнийг завхруулна гэдгийг Бурхан үнэхээр урьдчилан төлөвлөх үү? Тэр зөвхөн хүн төрөлхтнийг энгийн хүний амьдралаар амьдруулахыг л маш их хүсэж байгаа; Тэр хүн төрөлхтний амьдралыг туйлдуулна гэж үү? Тэгвэл Сатаныг ялж, хүн төрөлхтнийг аврах нь хий хоосон хичээл чармайлт болох биш үү? Хүн төрөлхтний тэрслүү байдал хэрхэн урьдчилан төлөвлөгдөх юм бэ? Энэ нь үнэндээ Сатаны доромжлолоос болсон; энэ нь хэрхэн Бурханаар урьдчилан төлөвлөгдөх юм бэ? Та нарын ойлгож байгаа Бурханы эрх мэдэл дэх Сатан болоод Миний ярьж байгаа Бурханы эрх мэдэл дэх Сатан нь маш өөр. Та нарын “Бурхан төгс хүчтэй бөгөөд Сатан түүний гарт байдаг” гэж хэлдгийн дагуу бол Сатан Түүнээс урвахгүй. Бурхан төгс хүчтэй гэж чи хэлээгүй гэж үү? Та нарын мэдлэг хэтэрхий хийсвэр ба бодит байдалтай үл тохирдог; энэ нь буруу бөгөөд нэмэргүй! Бурхан бол төгс хүчтэй; энэ нь огтхон ч худлаа биш. Бурхан анх түүнд эрх мэдлийн хэсгийг өгсөн учраас Тэргүүн тэнгэрэлч Бурханаас урвасан. Мэдээж энэ нь Ева могойн уруу таталтанд автсантай адил гэнэтийн явдал байсан. Гэсэн хэдий ч, Сатан өөрийн урвалтаа хэчнээн хэрэгжүүлэх нь хамаагүй Бурханаас ялгаатай нь тэр бол төгс хүчтэй биш. Та нарын хэлснээр, Сатан бол хүчтэй; тэр юу хийх нь хамаагүй, Бурханы эрх мэдэл түүнийг үргэлж ялдаг. Энэ бол “Бурхан төгс хүчтэй ба Сатан Түүний гарт байдаг” гэсэн үгний цаана буй жинхэнэ утга билээ. Тиймээс, Сатантай хийх Түүний дайн нэг удаад нэг алхмаар урагшлах ёстой; цаашлаад, Сатаны ов мэхийн хариуд Тэр Өөрийн ажлыг төлөвлөдөг. Энэ нь, эрин үеүдийн дагуу Тэр хүмүүсийг аварч, Өөрийн мэргэн ухаан, төгс хүчийг илчилдэг гэсэн үг юм. Үүнтэй адилаар, эцсийн өдрүүд дэх ажил нь Нигүүлслийн эрин үеэс өмнө урьдчилан төлөвлөгдөөгүй байсан; энэ нь дараах байдлаар дэс дараалалтайгаар урьдчилан төлөвлөгдөөгүй байсан: Нэгдүгээрт, хүний гадаад зан чанарыг өөрчилнө; хоёрдугаарт, гэсгээлт, шалгалтуудыг хүнээр хүлээн авахуулна; гуравдугаарт, хүнд үхлийг мэдрүүлнэ; дөрөвдүгээрт, Бурханыг хайрлах цаг үеийг хүнд мэдрүүлж, бүтээгдсэн зүйлийн шийдвэрийг илэрхийлүүлнэ; тавдугаарт, Бурханы хүслийг хүнд харуулж, Бурханыг бүрэн мэдүүлнэ, тэгээд хүнийг бүрэн дүүрэн болгоно. Тэр эдгээр бүх зүйлийг Нигүүлслийн эрин үед төлөвлөөгүй байсан; үүний оронд, Тэр өнөө үед эдгээрийг төлөвлөж эхэлсэн юм. Сатан ажиллаж байгаа, Бурхан ч гэсэн ажиллаж байгаа. Сатан өөрийн завхарсан зан чанараа илэрхийлдэг байхад Бурхан шууд ярьж, зарим мөн чанартай зүйлсийг илчилдэг. Энэ бол өнөөдөр хийгдэж байгаа ажил ба энэхүү ижил төрлийн ажиллах зарчим аль эртнээс дэлхийг бүтээгдсэний дараа хэрэглэгдэж байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн

Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү? Чи амилсан хүн мөн үү? Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм Залбирлын дадлын талаар Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр сууж эргэн ирсэн Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой (Нэгдүгээр хэсэг) Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой(Хоёрдугаар хэсэг) Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ? Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх ньБурханыг мэдэх зам юм (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм(Хоёрдугаар хэсэг) Бурханы оршдог махан биеийн мөн чанар (Хоёрдугаар хэсэг) Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна

00:00
00:00

0Хайлтын үр дүн