Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

12. Байлдан дагуулах ажлын улмаас хүрэх үр дүн нь үндсэндээ хүний махан бие эсэргүүцэхээ болих явдал бөгөөд өөрөөр хэлбэл хүний үзэл санаа Бурханы талаар шинэ ойлголтыг олж авч, түүний зүрх сэтгэл бүхэлдээ Бурханд дуулгавартай хандаж, хүн Бурханы төлөө байхаар шийдэх явдал юм. Хүний зан араншин эсвэл махан биеийн өөрчлөлт нь тэр байлдан дагуулагдсан эсэхийг тодорхойлдоггүй. Харин ч тэдний бодол, ухамсар болон мэдрэмж өөрчлөгдсөн үед—өөрөөр хэлбэл сэтгэл санааны бүхий л хандлага нь өөрчлөгдсөн үед—тэд Бурханаар байлдан дагуулагдсан байна. Чи дуулгавартай байхаар шийдэж, шинээр сэтгэж эхлэх үед, чи өөрийн ямар ч үзэл, санаа бодлыг Бурханы үг болон ажилтай холихоо больсон үед, чиний уураг тархи хэвийн тунгаан бодох үед өөрөөр хэлбэл чи бүхий л зүрх сэтгэлээрээ Бурханы төлөө зүтгэх үед ийм төрлийн хүн нь бүрэн байлдан дагуулагдсан байх юм.

13. Шашны ертөнцөд, өөрсдийн биеэ захирч, загалмайгаа үүрэн, бүр эцсийн амьсгал хүртлээ зовж тэвчин насан туршдаа багагүй зовдог олон хүмүүс бий! Зарим нь насан эцэслэх өглөө ч гэсэн мацаг барьж байдаг. Бүхий л амьдралдаа тэд сайн хоол хүнс, сайхан хувцас хунараас татгалзаж зөвхөн зовлонг онцолдог. Тэд биеэ дарангуйлан захирч, махан биеэс татгалзах чадвартай байдаг. Зовлон бэрхшээлийг тэвчих тэдний дотоод эрч хүчийг магтууштай. Гэвч тэдний бодол санаа, тэдний үзэл, тэдний сэтгэл санааны хандлага болон тэдний хуучин уг чанар—эдгээр нь харьцалтыг огт туулаагүй байдаг. Тэдэнд өөрсдийнх нь талаарх жинхэнэ ойлголт байдаггүй. Сэтгэл санаандаа төсөөлсөн Бурханы дүр төрх нь хийсвэр, тодорхойгүй Бурханы тухай уламжлалт ойлголт байдаг. Бурханы төлөө зовж шаналах тэдний шийдвэр нь өөрсдийнх нь хүчин чармайлт, эерэг зан аашаас нь үүдэн гардаг. Хэдий тэд Бурханд итгэдэг ч тэд Бурханыг ойлгодоггүй, мөн Түүний хүслийг ч мэддэггүй. Тэд ердөө л Бурханы төлөө сохроор ажиллаж, сохроор зовж шаналдаг. Тэд ажигч гярхай байхад ямар ч ач холбогдол өгдөггүй ба өөрсдийнх нь үйлчлэл Бурханы хүслийг үнэхээр биелүүлж байгаа талаар тун бага анхаардаг. Тэр ч байтугай тэд Бурханы талаарх ойлголтонд хэрхэн хүрэхээ мэддэггүй. Тэдний үйлчилдэг Бурхан нь Өөрийн анхдагч дүр төрхөөрөө байгаа Бурхан биш харин тэдний өөрсдийн зохиосон Бурхан, тэдний сонссон Бурхан эсвэл ном зохиолд байдаг үлгэр домгийн Бурхан байдаг. Дараа нь тэд Бурханы төлөө зовж, Бурханы хийхийг хүсэж байгаа ажлыг Бурханы төлөө хариуцахын тулд өөрсдийн баялаг төсөөлөл болон өөрсдийн үнэн сүсэгт зүрх сэтгэлээ ашигладаг. Тэдний үйлчлэл хэтэрхий оновчтой бус, тэгснээр Түүний хүслийг биелүүлдэг байдлаар Бурханд үнэхээр үйлчилж байгаа нэг ч хүн чухамдаа байдаггүй. Тэд зовж шаналахад хэчнээн бэлэн байх нь хамаагүй үйлчлэлийн талаарх тэдний анхдагч үзэл бодол болон Бурханы талаарх тэдний сэтгэл санааны төсөөлөл өөрчлөгдөөгүй хэвээр үлддэг, учир нь тэд Бурханы шүүлт, гэсгээлт болоод Бурханы цэвэршүүлэлт, төгс төгөлдөржилтийг туулаагүй, мөн хэн ч тэднийг үнэнээр хөтлөөгүй байдаг. Хэдий тэд Аврагч Есүст итгэдэг ч тэдний нэг нь ч Аврагчийг харж байгаагүй байдаг. Тэд үлгэр домог болон дам ярианаас л Түүний талаар мэддэг. Тиймээс тэдний үйлчлэл нь сохор хүн эцэгтээ үйлчлэхтэй адилаар нүдээ анин таамгаар үйлчлэхээс илүү хэтрэхгүй. Ийм төрлийн үйлчлэлээр дамжуулан эцэстээ ямар үр дүнд хүрэх вэ? Хэн үүнийг хүлээн зөвшөөрөх юм бэ? Эхнээсээ эцсээ хүртэл тэдний үйлчлэл хэзээ ч ердөө ч өөрчлөгддөггүй. Тэд зөвхөн бусад хүмүүсийн өгсөн сургаал зааврыг хүлээн авдаг бөгөөд өөртөө таалагдсан арга хэлбэрээр, өөрсдийн төрөлхийн чанарын дагуу үйлчилдэг. Энэ нь ямар шагнал хүртэж чадах юм бэ? Есүсийг харсан Петр хүртэл Бурханы хүслийг биелүүлэхэд хэрхэн үйлчлэх талаар мэдээгүй. Эцэстээ бүр хөгширсөн хойноо л тэр ойлгож эхэлсэн. Тиймээс ямар ч харьцалт, засалтыг мэдрээгүй бөгөөд зааж чиглүүлэх хэн ч байхгүй тэдгээр сохор хүмүүсийн тухайд юу хэлэх вэ? Та нарын өнөөгийн үйлчлэлийн дийлэнх нь эдгээр сохор хүмүүсийнхтэй адилхан биш гэж үү? Шүүлтийг хүлээн аваагүй, харьцалт засалтыг хүлээн аваагүй бөгөөд өөрчлөгдөөгүй бүх хүмүүс нь огтхон ч байлдан дагуулагдаагүй хүмүүс биш гэж үү? Ийм хүмүүс ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ чиний бодол, амьдралын талаарх ойлголт болон Бурханы талаарх ойлголт ямар ч шинэ өөрчлөлтийг харуулахгүй, өчүүхэн төдий ч зүйлийг олж аваагүй бол чи өөрийн үйлчлэлээрээ хэзээ ч ямар нэгэн гайхалтай үр дүнд хүрэхгүй! Бурханы ажлын талаар ямар ч үзэгдэлгүй, шинэ ойлголтгүй бол чи байлдан дагуулагдсан хүн байж чадахгүй. Бурханы хүслийг дагах чиний зам зовон зүдэрч, мацаг барьдаг хүмүүсийнхтэй адилхан байх бөгөөд энэ нь өчүүхэн үнэ цэнэтэй байх болно! Тэдний хийсэн зүйлд өчүүхэн гэрчлэл байдаг учраас л тэдний үйлчлэл хий дэмий гэж Би хэлдэг! Тэдгээр хүмүүс насан туршдаа зовж, шоронд цагийг өнгөрөөж, бүхий л цаг мөчид тэвчээртэй байж, загалмайгаа үүрэн хайр, энэрлийг онцлон, зовж зүдэрч амьдардаг. Тэднийг дэлхий ертөнцөд гүтгэгдэн, гологддог, бүх зовлон зүдгүүрийг туулдаг. Тэд эцсээ хүртэл дуулгавартай байдаг ч байлдан дагуулагдаагүй тул тэд байлдан дагуулагдах тухай ямар ч гэрчлэл хийж чаддаггүй. Тэд багагүй зовлон амсдаг ч дотроо тэд Бурханыг огтхон ч мэддэггүй. Тэдний хуучин сэтгэхүй, хуучин үзэл, шашны зан үйл, хүний бий болгосон ойлголтууд болон хүний үзэл санааны юу ч харьцалт амсаагүй. Тэдэнд ямар ч шинэ ойлголт байдаггүй. Бурханы талаарх тэдний ойлголтын өчүүхэн төдий нь ч үнэн эсвэл нарийн зөв биш. Тэд Бурханы хүслийг буруугаар ойлгосон. Энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг үү? Чи өмнө нь Бурханыг яаж ойлгодог байсан, өнөөдөр ч гэсэн үүнийгээ хадгалж, Бурхан юу ч хийлээ гэсэн Бурханы талаарх ойлголт чинь өөрийн үзэл, санаандаа суурилдаг. Өөрөөр хэлбэл, чи Бурханы талаар ямар ч шинэ, үнэн ойлголттой болоогүй ба Бурханы жинхэнэ дүр төрх болон жинхэнэ зан чанарыг мэдэж чадаагүй. Бурханы талаарх чиний ойлголт одоо ч феодалын нийгмийн, мухар сүсгээр удирдуулж, хүний төсөөлөл болон үзлээс төрөн гарсан бол чи байлдан дагуулагдаагүй байх юм. Энэ бүх үгийг одоо чамд хэлж байгаа Миний зорилго бол чамайг нарийн зөв, шинэ ойлголт руу хөтлөхийн тулд энэхүү мэдлэгийг ойлгож, ашиглах боломжийг чамд олгохын төлөө юм. Тэдгээр нь чамд байгаа хуучин үзэл, хуучин мэдлэгээс салахад чиглэдэг бөгөөд ингэснээр чи шинэ ойлголтыг эзэмшиж чадна. Хэрвээ чи Миний үгийг үнэхээр идэж уувал, чиний ойлголт мэдэгдэхүйц өөрчлөгдөх болно. Бурханы үгийг идэж, уухдаа чи дуулгавартай зүрх сэтгэлээ хэвээр хадгалсаар байгаа цагт чиний үзэлт өөрчлөгдөх болно. Чи удаа дараагийн гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх чадвартай байсаар байгаа цагт чиний хуучин сэтгэхүй аажмаар өөрчлөгдөх болно. Чиний хуучин сэтгэхүй бүхэлдээ шинээр солигдсон цагт чиний хэрэгжүүлэлт ч бас үүнийг даган өөрчлөгдөнө. Ийм байдлаар чиний үйлчлэл төдий чинээ илүү оновчтой, төдий чинээ Бурханы хүслийг биелүүлэх чадвартай байх болно. Хэрвээ чи өөрийн амьдрал, амьдралын талаарх өөрийн ойлголт болон Бурханы талаарх олон үзлээ өөрчилж чадваас чиний өөрийн төрөлхийн зүйл аажмаар багасна. Энэ нь, гагцхүү энэ нь Бурхан хүнийг байлдан дагуулсны дараах үр дүн юм; энэ нь хүнд харагдах өөрчлөлт юм. Хэрвээ Бурханд итгэхдээ, мэддэг бүхэн чинь өөрийн биеэ захирч, зовлонг туулах бөгөөд чиний хийж байгаа зүйл зөв, буруу эсэхийг мэдэхгүй, тэр ч бүү хэл энэ нь хэний төлөө вэ гэдгийг мэдэхгүй бол ийм төрлийн хэрэгжүүлэлт нь хэрхэн өөрчлөлт рүү хөтөлж чадах юм бэ?

14. Миний та нараас шаардаж байгаа зүйл бол биеийг чинь боолчлолд байлгаж эсвэл уураг тархийг чинь хянан дураараа бодож сэтгэхээс сэргийлэх явдал биш юм гэдгийг та нар ойлгох ёстой. Энэ нь ажлын зорилго биш, мөн яг одоо хийх хэрэгтэй ажил ч биш юм. Яг одоо та нар эерэг өнцгөөс ойлголттой байх хэрэгтэй, ингэснээр та нар өөрсдийгөө өөрчилж чадна. Та нарын хамгийн их хийх хэрэгтэй зүйл бол өөрсдийгөө Бурханы үгээр зэвсэглэх буюу өөрсдийгөө өмнөө байгаа үзэгдэл болон үнэнээр бүрэн зэвсэглэж, цаашлаад тэдгээрийг хэрэгжүүлэх явдал юм. Энэ бол та нарын хариуцлага. Би та нараас бүр илүү их гэрэлтүүлэлтийг эрж хайж, олж авахыг гуйгаагүй байна. Одоогоор та нарт тийм биеийн хэмжээ ердөө байхгүй. Та нарын хийх хэрэгтэй зүйл бол Бурханы үгийг идэж, уухын тулд чадах бүхнээ хийх явдал юм. Та нар Бурханы ажлыг ойлгож, өөрийн уг чанар, өөрийн мөн чанар болоод өөрийн хуучин амьдралаа танин мэдэх хэрэгтэй. Та нар ялангуяа өөрсдийн өнгөрсөн үеийн андуу ташаа хэрэгжүүлэлт болон хийсэн үйлдлээ танин мэдэх хэрэгтэй. Өөрчлөгдөхийн тулд та нар өөрсдийн үзэл санааг өөрчлөхөөс эхлэх ёстой. Эхлээд хуучин үзэл санаагаа шинээр сольж, шинэ үзэл санаагаараа өөрийн үг, үйлдэл болоод амьдралаа удирдуул. Одоо үүнийг л та бүгдээс хүсэж байгаа билээ. Сохроор бүү хэрэгжүүл эсвэл сохроор бүү дага. Та нар үндэс суурь ба зорилготой байх ёстой. Өөрсдийгөө бүү хуур. Бурханд итгэх та нарын итгэл яг юуны төлөө болох, үүнээс юуг олж авах ёстой болон та нар яг одоо юунд орох ёстой талаар мэдэж байх ёстой. Чи энэ бүхнийг мэдэх шаардлагатай.

15. Бурханы үйл хэргийн талаарх чиний ойлголт өөрчлөгдөх үед, чи Бурханы хэлсэн бүх үнэний талаар шинэ ойлголттой болох үед, чиний дотоод ойлголт өргөгдөх үед амьдрал чинь илүү сайн тал руугаа эргэх болно. Одоо хүмүүсийн хийж, хэлдэг бүхэн бодитой. Эдгээр нь хоосон сургаал биш, харин ч хүмүүсийн аминд хэрэгтэй зүйл бөгөөд тэдний эзэмших ёстой зүйл юм. Энэ нь, байлдан дагуулах ажлын үеэр хүмүүст гардаг өөрчлөлт, хүний туулах ёстой өөрчлөлт бөгөөд энэ нь хүн байлдан дагуулагдсаны дараах үр дүн билээ. Чи бодлоо өөрчилж, сэтгэл санааны шинэ хандлагыг хүлээн авч, өөрийн үзэл, санаа болоод өнгөрсөн үеийн учир зүйн шалтгаанаа эргүүлж, өөрийнхөө дотор гүн шигдсэн тэдгээр зүйлсийг хаяж, Бурханд итгэх итгэлийн талаар шинэ ойлголтыг олж авсан үед чиний өгөх гэрчлэл чинь өргөгдөж, чиний бүхий л оршихуй үнэхээр өөрчлөгдсөн байх болно. Энэ бүхэн нь хамгийн практик, хамгийн бодит, хамгийн үндсэн зүйлс—өнгөрсөн үед хүмүүсийн хувьд хүрэхэд хэцүү байсан зүйлс бөгөөд тэдний харилцаж чаддаггүй байсан зүйлс юм. Тэдгээр нь Сүнсний жинхэнэ ажил билээ.

16. Бүх байлдан дагуулах ажлын эцэст, Бурхан бол зөвхөн Израильчуудын Бурхан биш харин ч бүх бүтээлийн Бурхан гэдгийг та бүхэн ойлгох нь маш чухал юм. Тэр зөвхөн Израильчуудыг биш бүх хүн төрөлхтнийг бүтээсэн. Хэрвээ чи Бурхан бол зөвхөн Израильчуудын Бурхан эсвэл Израилиас гадна өөр ямар ч үндэстэнд Бурхан бие махбодтой болох боломжгүй гэж хэлбэл, чи байлдан дагуулах ажлын үеэр ямар ч ойлголтонд хүрээгүй бөгөөд Бурхан бол чиний Бурхан гэдгийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Чиний хүлээн зөвшөөрч байгаа бүхэн чинь, Бурхан Израилиас Хятад руу шилжсэн бөгөөд чиний Бурхан байхаас аргагүй болсон гэдэг юм. Хэрвээ чи аливааг ингэж үздэг бол Миний ажил чамд ямар ч үр өгөөжгүй байсан ба чи Миний хэлсэн нэг ч зүйлийг ойлгоогүй байна. Эцэст нь хэрвээ чи Матай шиг Миний төлөө дахин угийн бичиг бичиж, Надад тохирох “өвөг дээдсийг” олж, Надад зөв уг үндсийг олж өгвөл—ингэснээр Бурхан хоёр удаа бие махбод болохдоо хоёр угийн бичигтэй байвал энэ нь дэлхий дээрх хамгийн том доог тохуу байхгүй гэж үү? Чи, Надад угийн бичиг олж өгсөн энэ “сайн санаатай хүн” нь Бурханыг хуваасан хүн болохгүй гэж үү? Чи энэ нүглийн ачааг үүрч чадах уу? Энэ бүх байлдан дагуулах ажлын дараа хэрвээ чи одоо ч Бурхан бол бүх бүтээлийн Бурхан гэдэгт итгэхгүй байгаа бол, хэрвээ чи одоо ч Бурхан бол зөвхөн Израильчуудын Бурхан гэж бодсоор байгаа бол чи Бурханыг илтэд эсэргүүцдэг хүн биш гэж үү? Өнөөдөр чамайг байлдан дагуулахын зорилго нь, Бурхан бол чиний Бурхан, бусдын Бурхан, хамгийн чухал нь Түүнийг хайрладаг бүхний Бурхан, бүх бүтээлийн Бурхан гэдгийг чамаар хүлээн зөвшөөрүүлэх юм. Тэр бол Израильчуудын Бурхан бөгөөд Египетийн ард түмний ч Бурхан юм. Тэр бол Англичуудын Бурхан, Америкчуудын Бурхан билээ. Тэр бол зөвхөн Адам Евагийн Бурхан биш, мөн түүнчлэн Адам Евагийн бүх үр удмын Бурхан. Тэр бол тэнгэр дэх бүх зүйлийн мөн газар дахь бүх зүйлийн Бурхан билээ.

17. Израильчуудын гэр бүл болон бүх харь үндэстний гэр бүлүүд бүгд адилхан нэгэн Бурханы гарт байдаг. Тэр Израильд хэдэн мянган жил ажиллаж, Иудейд нэгэнтээ төрөөд зогсохгүй өнөөдөр Тэр, агуу улаан луугийн цагариглан хэвтэж байгаа Хятадад бууж ирсэн. Хэрвээ Иудейд төрсөн нь Түүнийг Иудейчүүдийн Хаан болгодог юм бол та бүхний дунд өнөөдөр бууж ирэх нь Түүнийг та нарын Бурхан болгохгүй гэж үү? Тэр Израильчуудыг удирдаж Иудейд төрсөн бөгөөд Тэр мөн Харь үндэстнүүдийн нутагт төрсөн. Түүний бүх ажил нь Өөрийн бүтээсэн бүх хүн төрөлхтний төлөө биш гэж үү? Тэр Израильчуудыг зуу дахин хайрлаж, Харь үндэстнүүдийг мянга дахин жигшдэг үү? Энэ та нарын үзэл биш гэж үү? Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс нь та нар; энэ нь, Бурхан хэзээ ч та нарын Бурхан байгаагүйгээс болоогүй. Бурханыг голсон хүмүүс нь та нар; энэ нь, Бурхан та нарын Бурхан байхыг хүсээгүйгээс болоогүй. Бүтээгдсэн зүйлийн дотроос хэн Төгс Хүчитийн гарт байдаггүй вэ? Та нарыг өнөөдөр байлдан дагуулах үед, Бурхан бол та нарын Бурханаас өөр хэн ч биш гэдгийг та нараар хүлээн зөвшөөрүүлэх нь үүний зорилго биш гэж үү? Хэрвээ та нар, Бурхан бол зөвхөн Израильчуудын Бурхан гэсэн хэвээр, мөн Израиль дахь Давидын гэр бол Бурханы төрөлтийн эх үндэс бөгөөд Израилиас өөр ямар ч үндэстэн Бурханыг “бий болгох” эрхгүй, тэр ч бүү хэл ямар ч Харь үндэстний гэр бүл өөрийн биеэр Еховагийн ажлыг хүлээн авч чадахгүй гэж бодсон хэвээр байвал—хэрвээ чи ингэж бодсоор байвал энэ нь чамайг зөрүүд эсэргүүцэгч болгохгүй гэж үү? Үргэлж Израиль дээр сэтгэлээ бүү тогтоо. Бурхан өнөөдөр яг энд та нарын дунд байгаа. Түүнчлэн тэнгэр лүү бүү ширтсээр бай. Өөрсдийн тэнгэр дэх Бурханаа санахаа боль! Бурхан та нарын дунд ирсэн, иймээс Тэр яаж тэнгэрт байх юм бэ? Чи Бурханд тийм ч удаан итгээгүй, гэсэн ч чи Израильчуудын Бурхан Өөрийн биеэр та нарыг нигүүлсэх болно гэдгийг нягтлан бодохгүй байж зүрхлэх хэмжээнд хүртэл, Түүний тухай зөндөө олон үзэл чамд байдаг. Өөрсдөө тэвчихийн аргагүй бохир болохоор та нар Бурхан биечлэн үзэгдэхийг хэрхэн харах тухайгаа бодож ч зүрхэлдэггүй. Та нар мөн Бурхан Харь үндэстний нутагт хэрхэн биечлэн бууж ирэх талаар хэзээ ч бодож байгаагүй. Тэр Синаи Уул эсвэл Чидун Уулан дээр буун ирж Израильчуудад харагдах учиртай. Харь үндэстнүүд (өөрөөр хэлбэл Израилийн гаднах хүмүүс) нь бүгдээрээ Түүний жигшил зэвүүцлийн обьект биш гэж үү? Тэр тэдний дунд хэрхэн биечлэн ажиллаж чадах юм бэ? Энэ бүхэн нь та нарын олон жилийн туршид хөгжүүлсэн, гүн үндэстэй үзэл юм. Та нарыг өнөөдөр байлдан дагуулахын зорилго нь та нарын эдгээр үзлийг эвдэх юм. Тиймээс Бурхан Синаи Уулан дээр эсвэл Чидун Уулан дээр биш харин өнгөрсөн үед Өөрийн хэзээ ч удирдаж байгаагүй хүмүүсийн дунд—та нарын дунд өөрийн биеэр илрэхийг та нар харсан.

18. Бурхан Өөрийн ажлын хоёр үе шатыг Израильд хийсний дараа Израильчууд болон бүх Харь үндэстнүүд адилхан энэ үзлийг өвөрлөх болсон: Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь үнэн боловч Тэр Харь үндэстнүүдийн Бурхан биш зөвхөн Израильчуудын Бурхан байхыг хүсэж байгаа. Израильчууд дараах зүйлд итгэдэг: Бурхан зөвхөн бидний Бурхан байх болно, харин Харь үндэстнүүд та нарын Бурхан биш, та нар Еховаг хүндэлдэггүй учраас бидний Бурхан—Ехова та нарыг жигшдэг. Цаашлаад тэдгээр Иудейчүүд ингэж итгэдэг: Эзэн Есүс Иудей хүмүүс бидний дүр төрхийг өөртөө авсан бөгөөд энэ нь Иудей хүмүүсийн тэмдгийг өөртөө авсан Бурхан юм. Бидний дунд л Бурхан ажилладаг. Бурханы дүр төрх болон бидний дүр төрх адилхан; бидний дүр төрх Бурханыхтай төстэй. Эзэн Есүс бол Иудейчүүд бидний Хаан; Харь үндэстнүүд нь тийм агуу авралыг хүлээн авах эрхгүй. Эзэн Есүс бол Иудейчүүд бидний төлөөх нүглийн тахил. Зөвхөн ажлын тэр хоёр үе шатны үндсэн дээр л Израильчууд болон Иудей хүмүүс ийм олон үзлийг бий болгосон. Бурхан бол тэднийх гэж тэд түрэмгийгээр зарласан, Бурхан бол мөн Харь үндэстнүүдийн Бурхан гэдгийг зөвшөөрдөггүй. Ийм байдлаар Харь үндэстнүүдийн зүрх сэтгэлд Бурхан хоосон болсон. Учир нь, Бурхан Харь үндэстнүүдийн Бурхан болохыг хүсдэггүй, Тэр зөвхөн Израильчуудад буюу Өөрийн сонгосон хүмүүст дуртай ба Тэр ялангуяа Түүнийг дагаж байсан шавь нар болох Иудейчүүдэд дуртай гэж хүн бүхэн итгэх болсон юм. Ехова болон Есүсийн хийсэн ажил нь хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Бурхан бол Израилиас гадна төрсөн та бүхний Бурхан юм гэдгийг чи одоо хүлээн зөвшөөрч байна уу? Бурхан өнөөдөр яг энд та нарын дунд байгаа биш гэж үү? Энэ нь зүүд биш, тийм үү? Та нар энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй юу? Та нар үүнд итгэж эсвэл үүнийг бодож зүрхэлдэггүй. Та нар үүнийг хэрхэн харахаас үл хамааран, Бурхан яг энд та нарын дунд байгаа биш гэж үү? Та нар одоо ч энэ үгэнд итгэхээс айж байна уу? Энэ өдрөөс эхлээд бүх байлдан дагуулагдсан хүмүүс болон Бурханы дагалдагчид болохыг хүсэж буй бүхэн нь Бурханы сонгосон хүмүүс биш гэж үү? Өнөөдрийн дагалдагчид та бүхэн, Израилийн гаднах сонгогдсон хүмүүс биш гэж үү? Та нарын байр суурь Израильчуудынхтай адилгүй гэж үү? Та нарын хүлээн зөвшөөрөх ёстой зүйл чинь энэ бүхэн биш үү? Энэ нь та нарыг байлдан дагуулах ажлын зорилго биш гэж үү? Нэгэнт та нар Бурханыг харж чадах учраас Тэр эхнээсээ аваад ирээдүйд ч үүрд та нарын Бурхан байх болно. Та бүхэн Түүнийг дагаж, Түүний үнэнч дуулгавартай бүтээл байхыг хүссээр байгаа цагт Тэр та нарыг орхихгүй.

19. Төгс болгуулна гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдана гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдахын тулд хүн ямар шалгуурыг хангах ёстой вэ? Төгс болгуулахын тулд хүн ямар шалгуурыг хангах ёстой вэ? Байлдан дагуулах болон төгс болгох нь хоёулаа хүнийг хүн болгохын зорилго, ингэснээр тэр өөрийн анхдагч байдлаа сэргээж, сатаны ялзарсан зан чанараасаа болон Сатаны нөлөөнөөс салах болно. Энэхүү байлдан дагуулалт нь хүнийг хүн болгох үйл явцын эхэнд болдог, энэ нь ажлын эхний алхам юм. Төгс болгох нь хоёр дахь алхам буюу төгсгөлийн ажил билээ. Хүн бүр байлдан дагуулагдах явцыг дамжих ёстой; тэгэхгүй бол тэр Бурханыг мэдэж чадахгүй ба Бурхан байгаа гэдгийг мэдэхгүй, өөрөөр хэлбэл тэр Бурханыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэрвээ хүн Бурханыг хүлээн зөвшөөрөхгүй бол түүний хувьд Бурханаар бүрэн дүүрэн болгуулах боломжгүй байх ба учир нь тэр бүрэн дүүрэн болгуулах энэхүү шалгуурыг хангаж чадахгүй юм. Хэрвээ чи бүр Бурханыг хүлээн зөвшөөрөхгүй бол Түүнийг хэрхэн мэдэж чадах юм бэ? Тэгвэл чи Түүнийг хэрхэн эрж хайх юм бэ? Мөн түүнчлэн чи Түүнийг гэрчилж чадахгүй, тэр ч бүү хэл Түүнийг сэтгэл хангалуун болгох итгэлтэй байж чадахгүй. Иймээс бүрэн дүүрэн болгуулахыг хүсэж буй хэний ч хувьд эхний алхам нь байлдан дагуулах ажлыг дамжих явдал байх ёстой юм. Энэ бол эхний нөхцөл. Гэвч байлдан дагуулах ч бай эсвэл төгс болгох ч бай, аль аль нь хүнийг хүн болгож түүнийг өөрчлөх зорилгын төлөө бөгөөд аль аль нь хүнийг удирдах ажлын нэг хэсэг юм. Энэ хоёр алхам нь хүнийг бүрэн дүүрэн хүн болгон өөрчлөхөд хэрэгтэй зүйл; аль ч алхмыг нь алгасч болохгүй. “Байлдан дагуулагдах” гэдэг нь тийм ч сайхан сонсогддоггүй нь үнэн боловч үнэндээ хэн нэгнийг байлдан дагуулах үйл явц бол түүнийг өөрчлөх үйл явц юм. Байлдан дагуулагдсаны дараа чи өөрийн ялзарсан зан чанараасаа бүрэн салаагүй байж болох ч чи үүнийгээ мэдэж байх болно. Байлдан дагуулах ажлаар дамжуулан чи өөрийнхөө өчүүхэн хүн чанарыг мэдэж авч, мөн ихээхэн дуулгаваргүй байдлаа мэдэж авах болно. Хэдийгээр чи байлдан дагуулах ажлын богинохон хугацаанд тэдгээрийг хаяж эсвэл өөрчилж чадахгүй байсан ч, тэдгээрийг мэдэж авах болно. Энэ нь чиний төгс төгөлдөржилтийн суурийг тавьдаг. Иймээс байлдан дагуулах болон төгс болгох нь хоёулаа хүнийг өөрчлөхийн тулд хийгддэг, хоёулаа хүнийг сатаны ялзарсан зан чанараас нь салгахын тулд хийгддэг, ингэснээр хүн өөрийгөө Бурханд бүрэн өгч чадах юм. Байлдан дагуулагдана гэдэг нь хүний зан чанарыг өөрчлөх эхний алхам бөгөөд мөн хүн Бурханд өөрийгөө бүрэн өгөх эхний алхам буюу төгс болгуулахаас арай доогуур алхам билээ. Байлдан дагуулагдсан хүний амийн зан чанар нь төгс болсон хүнийхээс хамаагүй бага өөрчлөгддөг. Байлдан дагуулагдах болон төгс болгуулах нь нэг нэгнээсээ үзэл баримтлалын хувьд өөр, учир нь тэдгээр нь ажлын өөр өөр үе шат бөгөөд тэдгээр нь хүмүүсийг өөр өөр стандартад байлгадаг, байлдан дагуулалт нь тэднийг арай доогуур стандартад байлгадаг байхад төгс болгох нь тэднийг илүү өндөр стандартад байлгадаг. Төгс болсон хүмүүс нь зөвт хүмүүс, ариун болгуулсан хүмүүс юм; тэдгээр нь хүн төрөлхтнийг удирдах ажлын биелэлт буюу эцсийн бүтээгдэхүүн билээ. Хэдийгээр тэд гэм зэмгүй хүмүүс биш ч тэд бол утга учиртай амьдралыг эрж хайдаг хүмүүс юм. Гэвч байлдан дагуулагдсан хүмүүсийн тухайд ямар вэ? Тэд Бурхан оршдог гэдгийг зөвхөн үгээрээ хүлээн зөвшөөрдөг; Бурхан Өөрөө бие махбодтой болсон, Үг нь махбодоор илэрсэн болон шүүлт, гэсгээлтийн ажлыг хийхийн тулд Бурхан газар дээр ирсэн гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн тэд, Бурханы шүүлт болон гэсгээлт, Түүний цохилт болон цэвэршүүлэлт нь бүгд хүнд хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд зүгээр л хүний дүртэй болж эхэлж байгаа ба амьдралын талаарх зарим нэг ойлголт тэдэнд байдаг ч тэдгээр нь бүдэг бадаг хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, тэд хүн чанарыг л эзэмшиж эхэлж байгаа. Эдгээр нь байлдан дагуулагдахын үр дүн юм. Хүмүүс төгс болгуулах замд орох үед тэдний хуучин зан чанар өөрчлөгдөж чадна. Цаашлаад тэдний амь өссөөр байдаг ба тэд аажмаар илүү гүнзгий үнэнд ордог. Тэд дэлхий ертөнцийг жигшиж, үнэнийг эрж хайдаггүй бүх хүнийг жигшдэг. Тэд ялангуяа өөрсдийгөө жигшдэг, гэхдээ үүнээс ч илүүтэйгээр тэд өөрсдийгөө тодорхой мэдэж авдаг. Тэд үнэнээр амьдрахад бэлэн байж, үнэнийг эрж хайхыг өөрсдийн зорилгоо болгодог. Тэд өөрсдийн уураг тархины бий болгосон бодол дотор амьдрахыг хүсдэггүй ба хүний өөрийгөө зөвтгөх байдал, их зан болон биеэ тоосон байдлыг дургүйцэн жигшдэг. Тэд хэм хэмжээтэй ярьдаг, аливааг ялган салгаж харьцдаг, мэргэн ухааныг эзэмшдэг ба Бурханд үнэнчээр дуулгавартай байдаг. Хэрвээ гэсгээлт, шүүлтийн тохиолдлыг мэдэрсэн бол тэд идэвхгүй сул дорой болохгүйгээр үл барам тэд үүнд талархах болно. Тэд Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр байж чадахгүй; үүгээр дамжуулан тэд Түүний хамгаалалтыг хүлээн авдаг. Тэд амар амгалан, баяр баясгалангийн итгэлийг мөн өлсгөлөнгөө дарах талхыг эрж хайхаар зорьдоггүй. Тэд мөн түр зуурын махан биеийн зугаа цэнгэлийн араас хөөцөлдөггүй. Энэ нь төгс болгуулсан хүмүүст байдаг зүйл юм.

20. Чи, бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг мөн Үг нь махбодоор илэрснийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлдэг, гэхдээ чи одоо ч Түүний нүднээс далдуур зарим зүйлийг хийдэг, Түүний чамаас хүсдэг байдлаар чи үйлддэггүй ба Түүнээс айдаггүй. Энэ нь Бурханыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү? Түүний хэлснийг чи хүлээн зөвшөөрдөг, гэхдээ чи өөрийн хийж чадах зүйлсээ ч хэрэгжүүлэхээс татгалздаг ба Түүний замыг баримталдаггүй. Энэ нь хүлээн зөвшөөрөлт үү? Чи Түүнийг хүлээн зөвшөөрдөг гэвч чиний цорын ганц боддог зүйл чинь Түүнээс сэрэмжлэх, Түүнийг хэзээ ч хүндлэхгүй байх. Хэрвээ чи Түүний ажлыг харж, хүлээн зөвшөөрдөг бөгөөд Тэр бол Бурхан гэдгийг мэддэг ч гэсэн хөндий хайнга байж, ерөөсөө өөрчлөгдөхгүй байвал чи байлдан дагуулагдаагүй хүн хэвээр байх юм.

21. Байлдан дагуулагдсан хүн өөрийн хийж чадах бүхнээ хийх ёстой; хэдий тэр хараахан чадахгүй байгаа ч гэсэн илүү дээд үнэнд орж, түүнд хүрэхийг хүсдэг. Түүний хүлээж авах зүйл хязгаарлагдмал байдаг тул түүний хэрэгжүүлэх зүйлс нь бас хэмжээтэй бөгөөд хязгаартай байдаг. Гэхдээ тэр хамгийн наад зах нь өөрийн чадах бүхнийг хийх ёстой. Хэрвээ чи эдгээр зүйлийг хийж чадвал энэ нь байлдан дагуулах ажлын улмаас байх болно. Чи, “Тэр хүний чадахгүй маш олон үгийг өгсөн гэдгийг харвал хэрвээ Тэр Бурхан биш юм бол өөр хэн байх вэ?” гэж хэллээ гэж бодъё. Ийм төрлийн бодолтой байх нь чи Бурханыг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг биш. Хэрвээ чи Бурханыг хүлээн зөвшөөрдөг бол үүнийгээ үйлдлээрээ харуулах ёстой. Чуулганыг удирдаж байгаа ч зөвт байдлаар хийх чадваргүй байж, мөнгөнд шунаж, чуулганы мөнгийг өөрийн халаасандаа үргэлж нууцаар цутгаж байгаа нь Бурхан байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү? Бурхан бол төгс хүчит бөгөөд хүндэтгэлтэй. Хэрвээ чи Бурхан байдаг гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрч байгаа бол яаж айхгүй байж чадах юм бэ? Чи яаж тийм жигшүүртэй зүйлсийг хийж чадах юм бэ? Үүнийг итгэж байна гэж хэлж болох уу? Чи үнэхээр Түүнийг хүлээн зөвшөөрдөг үү? Чиний итгэдэг зүйл чинь Бурхан уу? Чиний итгэдэг зүйл чинь тодорхойгүй Бурхан; тиймээс чи айхгүй байгаа юм! Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, мэддэг хүмүүс бүгд Түүнээс айдаг ба Түүнийг эсэргүүцэх эсвэл өөрсдийн мөс чанарын эсрэг ямар нэг зүйлийг хийхээс айдаг; тэд ялангуяа, Бурханы хүслийн эсрэг гэж өөрсдийн мэддэг ямар нэг зүйлийг хийхээс айдаг. Зөвхөн энэ нь л Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаад тооцогдоно. Эцэг эх чинь чамайг Бурханд итгэхийг хорих үед чи юу хийх ёстой вэ? Үл итгэгч нөхөр чинь чамд сайн ханддаг бол чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Ах эгч нар чинь чамайг жигших үед чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Хэрвээ чи Түүнийг хүлээн зөвшөөрдөг бол, энэ бүх нөхцөл байдалд зүй зохистойгоор үйлдэж, бодит байдлыг амьдран харуулах болно. Хэрвээ чи бодитойгоор үйлдэж чадахгүй, харин зөвхөн Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөг гэж хэлбэл чи зүгээр л хоосон яригч юм! Чи Түүнд итгэдэг ба Түүнийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлдэг. Гэвч ямар байдлаар чи Түүнийг хүлээн зөвшөөрдөг вэ? Ямар байдлаар чи Түүнд итгэдэг вэ? Чи Түүнээс айдаг уу? Чи Түүнийг хүндэлдэг үү? Чи сэтгэлийн гүндээ Түүнийг хайрладаг уу? Чи зовлонд нэрвэгдэж, түшиж тулах хэн ч үгүй байх үедээ Бурханыг хайрлууштай гэдгийг мэдэрдэг ч дараа нь үүнийгээ таг мартдаг. Тэр нь Бурханыг хайрлаж байгаа эсвэл Бурханд итгэж байгаа явдал биш! Эцсийн эцэст хүн юунд хүрэхийг Бурхан хүсдэг вэ? Өөрсдийгөө томд бодож, өөрсдийгөө аливааг хурдан ойлгодог гэж мэдэрч, бусдыг хянаж, бусдыг дорд үзэж, харагдах байдлаар нь хүмүүсийг шүүж, шударга хүмүүсийг дээрэлхэж, чуулганы мөнгөнд шунах гэх мэт Миний дурдсан бүх байдлуудаас—тийм сатаны ялзарсан зан чанарын нэг хэсгээс салсан чинь байлдан дагуулагдсаны дараа чамаас харагдах ёстой зүйл юм.

22. Хүмүүс та нар дээр хийгдэж байгаа байлдан дагуулагдах ажил нь хамгийн гүн гүнзгий ач холбогдолтой. Нэг талаар энэхүү ажлын зорилго нь бүлэг хүмүүсийг төгс болгох өөрөөр хэлбэл, тэднийг анхны үр жимс буюу бүрэн дүүрэн болсон эхний бүлэг хүмүүс болох ялагчийн бүлэг болгон төгс болгох юм. Нөгөө талаар, энэ нь Бурханы хайрыг эдэлж, Бурханы хамгийн агуу авралыг хүлээн авч, Бурханы бүрэн авралыг хүлээн авахад бүтээгдсэн зүйлийг хүргэж мөн хүмүүст зөвхөн өршөөл өгөөмөр сэтгэлийг эдлүүлээд зогсохгүй илүү чухал нь гэсгээлт ба шүүлтийг эдлүүлэхийн төлөө юм. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлаараа Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн ядаагүй хайр билээ. Чиний үзсэн гэсгээлт, шүүлт ч гэсэн бас хайр, илүү жинхэнэ, илүү бодитой хайр, хүний амьдралын зөв зам руу хүнийг хөтөлдөг хайр юм. Гуравдагч талаасаа, энэ нь Сатаны өмнө гэрчлэл хийхийн төлөө юм. Дөрөв дэх талаас, энэ нь ирээдүйн сайн мэдээг түгээх ажлын суурийг тавихын төлөө юм. Түүний хийсэн бүх ажил нь хүний амьдралын зөв замд хүмүүсийг хөтлөх зорилгын төлөө байсан, ингэснээр тэд хүний энгийн амьдралаар амьдарч чадна, учир нь хүн амьдралаа хэрхэн жолоодохоо мэддэггүй билээ. Тийм жолоодлогогүйгээр чи зөвхөн дэмий хоосон амьдралаар амьдарч, үнэ цэнэгүй, утга учиргүй амьдралаар л амьдарч чадах ба хэрхэн хэвийн хүн байхыг огтхон ч мэдэж чадахгүй. Энэ нь хүнийг байлдан дагуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол билээ.

23. Та нар бүгдээрээ нүгэлт, завхай газарт амьдардаг; та нар бүгд завхай, нүгэлтэй хүмүүс юм. Өнөөдөр та нар зөвхөн Бурханыг хараад зогсохгүй илүү чухал нь та нар гэсгээлт ба шүүлтийг хүлээн авсан, тийм гүн гүнзгий авралыг буюу Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Түүний хийдэг бүхэн нь та нарын төлөө жинхэнэ хайр; Түүнд ямар ч муу санаа байхгүй. Та нарын нүглийн улмаас л Тэр та нарыг шүүдэг, иймээс та нар өөрсдийгөө эргэцүүлэн шалгаж энэхүү үлэмж их авралыг хүлээн авах болно. Энэ бүхэн нь хүнийг хүн болгохын тулд хийгддэг. Эхнээсээ эцэс хүртэл Бурхан хүнийг аврахын тулд Өөрийн чадах бүхнийг хийсээр ирсэн ба Тэр Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсээгүй нь ойлгомжтой юм. Одоо Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол, та нарыг биечлэн удирдахын тулд тийм их ажлыг хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр нь хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүсийн дуулгаваргүй байдлын улмаас Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол тэд аврагдахгүй байх байсан юм. Та нар амьдралаа хэрхэн жолоодохоо мэдэхгүй буюу хэрхэн амьдрахаа мэдэхгүй учраас та нар энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба та нар бол завхай, бузар чөтгөр юм, та нарыг бүр илүү дордуулж Тэр тэвчдэггүй; мөн та нарыг ийм бохир заваан газарт амьдарч, хүссэн үед нь Сатанаар дэвслүүлэхийг харж эсвэл та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч Тэр тэвчихгүй. Тэр зөвхөн та нарын энэ бүлэг хүмүүсийг олж авахыг мөн та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулах ажил хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь зөвхөн авралын төлөө юм.

24. Чамд хийгдэж байгаа бүхэн хайр болоод аврал юм гэдгийг хэрвээ чи харж чадахгүй бол, хэрвээ чи энэ нь зүгээр л арга барил, хүнийг тарчлаах зам, итгэхийн аргагүй зүйл гэж бодож байвал, зовлон зүдгүүр, бэрхшээлийг туулахын тулд чи өөрийнхөө ертөнц рүү буцсан нь дээр! Хэрвээ чи энэ урсгалд байж, энэ шүүлт, энэ энгүй авралыг эдэлж, хүний ертөнцөд өөр хаанаас ч олдохгүй энэ бүх ерөөлийг эдэлж, энэ хайрыг эдлэхийг хүсэж байгаа бол байлдан дагуулах ажлыг хүлээн авахын тулд энэ урсгалд дуулгавартайгаар бай, ингэвэл чи төгс болгуулж чадна. Хэдийгээр одоо чи шүүлтийн улмаас зарим нэг зовлон шаналал, цэвэршүүлэлтийг туулж байгаа ч гэсэн энэ зовлон шаналал нь үнэ цэнэтэй бөгөөд утга учиртай. Хэдийгээр гэсгээлт болон шүүлт нь хүний хувьд өршөөлгүй илчлэлт, цэвэршүүлэлт боловч энэ нь түүний нүглийг шийтгэж, түүний махан биеийг шийтгэх учиртай, энэ ажлын юу ч түүний махан биеийг яллаж, сөнөөх санаагүй. Үгийн хатуу чанд илчлэлт нь бүгд чамайг зөв замд хөтлөх зорилгын төлөө юм. Та нар энэ ажлын маш ихийг биечлэн туулсан ба энэ нь та нарыг муу замд хөтлөөгүй нь ойлгомжтой! Энэ бүхэн нь чамайг хэвийн хүн чанарыг амьдран харуулах боломжтой болгохын төлөө юм; энэ бүхэн нь чиний хэвийн хүн чанарын хүрч чадах зүйл юм. Ажлын бүх алхам нь чиний хэрэгцээн дээр үндэслэж, чиний сул талын дагуу, чиний бодит биеийн хэмжээний дагуу хийгддэг бөгөөд ямар ч тэвчишгүй ачаа дарамтыг та нарт өгөхгүй. Хэдий чи үүнийг одоо тодорхой харж чадахгүй, харин Би чамд хатуу хандаж байгаа мэт санагдаж байгаа ч гэсэн, хэдий Би чамайг өдөр бүр гэсгээж, шүүж өдөр бүр зэмлэн буруушаадгийн шалтгаан нь Би чамайг үзэн яддаг учраас гэж чи бодсоор байсан ч гэсэн, хэдийгээр чиний хүлээн авч буй зүйл чинь гэсгээлт шүүлт байсан ч гэсэн бодит байдал дээр энэ нь бүгд чиний төлөөх хайр, мөн чиний төлөөх агуу хамгаалалт юм. Хэрвээ чи энэ ажлын илүү гүнзгий утга учрыг ойлгож чадахгүй бол чиний хувьд дадлага туршлагаа үргэлжлүүлэх ямар ч зам байхгүй. Чи тийм авралаас болж тайтгарах ёстой. Ойлгож ухаарахаас бүү татгалз. Ийм хол ирсэн учраас чи энэхүү байлдан дагуулах ажлын ач холбогдлыг тодорхой харах ёстой. Чи цаашид ийм, тийм үзэл бодлыг хадгалах ёсгүй!

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Арван найм дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна Чи өөрийн ирээдүйн үүрэгт яаж хандах тухай

00:00
00:00

0Хайлтын үр дүн