Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

1. Хүн төрөлхтөн Сатанаар хэт гүнзгий ялзруулагдсаны улмаас Бурхан байдгийг мэддэггүй ба Бурханыг шүтэхээ больсон. Анх Адам Ева бүтээгдэх үед Еховагийн алдар, Еховагийн гэрчлэл үргэлжид байсан. Гэхдээ ялзруулагдсаныхаа дараа бүгд Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг хүндлэн бишрэхээ бүрмөсөн больсон учраас алдар болоод гэрчлэлийг хүн алдсан юм. Өнөөгийн байлдан дагуулах ажил нь бүх алдар суу, гэрчлэлийг буцаан авчирч, бүх хүмүүсээр Бурханыг шүтүүлэх бөгөөд ингэснээр бүтээгдсэн зүйлсийн дунд гэрчлэл бий болох билээ. Ажлын энэхүү үе шатанд хийгдэх хэрэгтэй зүйл нь энэ юм. Хүн төрөлхтнийг яг хэрхэн байлдан дагуулах вэ? Хүнийг бүрэн дүүрэн итгүүлэхийн тулд үгний энэ ажлыг ашиглан энэ нь хийгдэх болно; түүнийг бүрмөсөн үнэмшүүлэхийн тулд илчлэлт, шүүлт, гэсгээлт, өршөөлгүй хараалыг ашигласнаар; мөн хүний тэрслүү байдлыг илрүүлж, түүний эсэргүүцлийг шүүснээр хийгддэг, ингэснээр тэр хүн төрөлхтний шударга бус байдал болон бузар булай байдлыг мэдэж чадах ба энэ нь Бурханы зөвт зан чанарыг тодруулахад ашиглагдах болно. Үндсэндээ, хүнийг байлдан дагуулж, түүнийг бүрэн итгүүлэх зүйл нь эдгээр үгийн хэрэглээ байх болно. Үг нь хүн төрөлхтнийг байлдан дагуулах арга зам бөгөөд байлдан дагуулах ажлыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс үгний цохилт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өнөөгийн ярих үйл явц нь байлдан дагуулах үйл явц юм. Хүмүүс яг хэрхэн хамтран ажиллах ёстой вэ? Эдгээр үгийг үр ашигтайгаар идэж, ууснаар мөн тэдгээрийг ойлгосноор. Хүмүүс өөрсдөө байлдан дагуулагдаж чадахгүй. Эдгээр үгийг идэж ууснаар тэд өөрсдийн ялзрал, бохирдол, тэрслүү байдал болон зөв шударга бус байдлыг мэдэж авч Бурханы өмнө сөхрөн унах ёстой. Хэрвээ чи Бурханы хүслийг ойлгож, үүнийг хэрэгжүүлж, цаашлаад үзэгдэлтэй байж, мөн хэрвээ эдгээр үгэнд бүрэн дуулгавартай хандаж, өөрийнхөөрөө ямар ч сонголт хийхгүй бол чи байлдан дагуулагдсан байх болно. Чамайг байлдан дагуулсан зүйл чинь эдгээр үг байх юм. Хүн төрөлхтөн яагаад гэрчлэлээ алдсан бэ? Учир нь хүн Бурханд итгэх итгэлгүй эсвэл Бурханыг зүрх сэтгэлдээ огтхон ч агуулдаггүй. Хүн төрөлхтнийг байлдан дагуулах нь энэхүү итгэлийг хүмүүст сэргээнэ гэсэн үг юм. Хүмүүс үргэлж дэлхий ертөнцөд анхаарлаа хандуулж, хэтэрхий их итгэл найдвар тавьж, ирээдүйнхээ төлөө хэтэрхий ихийг хүсч, хэмжээ хязгааргүй маш олон шаардлага тавьдаг. Тэд үргэлж өөрсдийнхөө махан биеийн талаар бодож, төлөвлөдөг бөгөөд Бурханд итгэх замыг эрж хайхыг хэзээ ч сонирхдоггүй. Тэдний зүрх сэтгэл Сатанд олзлогдож тэд Бурханыг хүндлэх хүндлэлээ алдсан ба өөрсдийн зүрх сэтгэлээ Сатанд зориулж байгаа. Гэхдээ хүн Бурханаар бүтээгдсэн. Тиймээс хүн гэрчлэлээ алдсан гэдэг нь тэр Бурханы алдрыг алдсан гэсэн үг юм. Хүн төрөлхтнийг байлдан дагуулахын зорилго нь Бурханыг хүндлэх хүний хүндлэлийн алдрыг эргүүлэн авах явдал юм.

2. Өнөөгийн байлдан дагуулах ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил тод болгохоор зорьсон ажил юм. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж Би яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Яагаад байлдан дагуулах ажил нь сүүлчийн үе шат вэ? Энэ нь төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг нарийвчлан харуулахын төлөө биш гэж үү? Энэ нь гэсгээлт, шүүлтийн байлдан дагуулах ажлын явцад, өөрсдийн жинхэнэ төрхөө харуулж, тэгээд дараа нь төрөл төрлөөрөө ангилагдах боломжийг хүн бүхэнд олгохын төлөө биш гэж үү? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа гэж хэлэхийн оронд энэ нь төрөл бүрийн хүний төгсгөлийг харуулж байгаа гэж хэлсэн нь дээр байж магад. Өөрөөр хэлбэл, энэ нь тэдний нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг харуулж, тэгснээрээ тэд муу юу эсвэл зөв шударга уу гэдгийг шийдэх явдал юм. Байлдан дагуулах ажлын дараа сайныг шагнах, мууг шийтгэх ажил явагддаг: Бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүс бүхий л орчлон ертөнцөд ажлыг түгээх дараагийн алхамд орох болно; байлдан дагуулагдаагүй хүмүүс нь харанхуйд орж, гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрөл төрлөөрөө ангилагдах ба мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж дахин хэзээ ч нарны гэрлийг харахгүй, сайн бүлэгт ангилагдсан зөв шударга хүмүүс гэрлийг хүлээн авч үүрд мөнхөд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойртож, хүний төгсгөл түүний нүдэнд тодорхой харагдсан бөгөөд бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах болно. Хүмүүс энэ ангилалтын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын явцад (өнөөгийн ажлаас эхэлсэн бүх байлдан дагуулах ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг илчлэх энэхүү илчлэлт нь гэсгээлтийн явцад мөн эцсийн өдрүүдийн байлдан дагуулах ажлын явцад шүүлтийн ширээний өмнө хийгддэг.

3. Хүний төгсгөл нь дэлхий бүтээгдсэнээс хойш урьдчилан тогтоогдсон зүйл биш юм. Яагаад гэвэл эхэндээ ердөө нэг л төрөл байсан ба үүнийг нийтэд нь “хүн төрөлхтөн” гэж нэрлэдэг байсан, мөн хүн анх Сатанаар ялзруулагдаагүй байсан учраас тэдэнд ямар ч түнэр харанхуй тохиолдолгүйгээр тэд бүгд Бурханы гэрэлд амьдарч байсан. Гэхдээ хүн Сатанаар ялзруулагдсаны дараа бүх төрөл зүйлийн хүмүүс буюу нийтээрээ “хүн төрөлхтөн” гэж нэрлэгддэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн гэр бүлээс гарсан бүхий л төрөл зүйлийн хүмүүс газар дэлхий даяар тархсан. Тэд бүгдээрээ, өөрсдийн хамгийн дээд өвөг дээдэс буюу эрэгтэй, эмэгтэй хүнээс бүрдсэн хүн төрөлхтнөөс (өөрөөр хэлбэл, тэдний хамгийн эхний өвөг дээдэс болох анхдагч Адам, Ева хоёроос) холдон явахдаа өвөг дээдсээрээ удирдуулсан. Тэр үед газар дээр амьдрахдаа Еховагаар удирдуулж байсан цорын ганц хүмүүс нь израильчууд байсан билээ. Бүхий л Израилиас (анхдагч гэр бүлийн овгоос гэсэн үг) янз бүрийн төрлийн хүмүүс үүсч, дараа нь Еховагийн удирдлагыг алдсан. Энэ эртний хүмүүс хүний ертөнцийн хэрэг явдлуудыг огт мэдэхгүй ба өнөөдрийг хүртэл, өөрсдийн эзэмшсэн газар нутагтаа амьдрахаар өвөг дээдсээ даган явсан. Тиймээс тэд хэрхэн Еховагаас хөндийрсөн ба өнөөдрийг хүртэл бүх төрлийн бузар чөтгөр болон муу сүнсээр хэрхэн ялзруулагдсан тухайгаа одоо ч мэддэггүй. Өнөөг хүртэл хамгийн гүн гүнзгий ялзруулагдаж, хордуулагдсан хүмүүс, тухайлбал эцэстээ аврагдаж чадахгүй хүмүүс өөрсдийн өвөг дээдэс–өөрсдийг нь ялзруулсан бузар чөтгөрүүдтэй хамт явахаас өөр сонголтгүй байх болно. Эцэстээ аврагдаж чадах хүмүүс нь хүн төрөлхтөнд тохирох хүрэх газар буюу аврагдаж, байлдан дагуулагдсан хүмүүст зориулсан төгсгөл рүү явах болно. Аврагдаж болох бүх хүмүүсийг аврахын төлөө бүхнийг хийх болно, харин мэдрэмжгүй, засаршгүй хүмүүсийн хувьд тэдний цорын ганц сонголт нь өвөг дээдсээ даган гэсгээлтийн ёроолгүй хар нүх рүү унах юм. Чиний төгсгөл анхнаасаа урьдчилан тогтоогдсон ба одоо л илчлэгдэж байгаа гэж бүү бод. Хэрвээ чи тэгж бодож байгаа бол, хүн төрөлхтнийг анх бүтээх үед Сатаны төрөл тусдаа бүтээгдээгүй гэдгийг чи мартав уу? Адам, Ева хоёроос бүрдсэн (зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүн бүтээгдсэн гэсэн үг) дан ганц хүн төрөлхтөн бүтээгдсэн гэдгийг чи мартчихав уу? Хэрвээ чи анхнаасаа Сатаны үр удам байсан бол энэ нь Ехова хүнийг бүтээхдээ Сатаны бүлгийг багтаасан гэсэн үг биш гэж үү? Тэр үнэхээр тийм зүйл хийх байсан гэж үү? Тэрээр Өөрийн гэрчлэлийн төлөө хүнийг бүтээсэн; Тэр Өөрийн алдрын төлөө хүнийг бүтээсэн юм. Тэр, албаар Өөрийг нь эсэргүүцэх Сатаны хойч үеийн төрлийг яагаад зориудаар бүтээнэ гэж? Ехова үүнийг хийсэн байх уу? Хэрвээ тийм бол, хэн Түүнийг зөвт Бурхан гэж хэлж чадах юм бэ? Та нарын зарим нь эцэстээ Сатантай хамт явах болно гэж Би одоо хэлж байгаа нь чи анхнаасаа Сатантай хамт байсан гэсэн үг биш; харин энэ нь Бурхан чамайг аврах гэж оролдсон ч чи тэрхүү авралыг олж авч чадахааргүй болтлоо доройтсон гэсэн үг юм. Чамайг Сатантай хамт ангилахаас өөр сонголт үгүй юм. Чи аврагдахын аргагүй учраас ийм байгаа бөгөөд Бурхан чамд шударга бус хандсанаас болж байгаа юм биш, өөрөөр хэлбэл Бурхан чиний хувь заяаг санаатайгаар Сатаны биелэл болгон тогтоож, тэгснээрээ чамайг Сатантай хамт ангилж зориудаар чамайг зовоохыг хүссэн учраас биш юм. Энэ нь байлдан дагуулах ажлын дотоод үнэн биш. Хэрвээ чи тэгж итгэж байгаа бол, чиний ойлголт маш өрөөсгөл байна!

4. Байлдан дагуулах эцсийн үе шат нь хүмүүсийг аварч, мөн хүмүүсийн төгсгөлийг илчлэх учиртай. Энэ нь, шүүлтээр дамжуулан хүмүүсийн доройтлыг илрүүлж, тэгснээр гэмшиж, өндийн босч, амь болоод хүний амийн зөв замыг эрж хайхад нь тэднийг хүргэх юм. Энэ нь хөшүүн маанаг хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээж, шүүлтээр дамжуулан тэдний дотоод тэрслүү чанарыг харуулахын төлөө юм. Гэсэн хэдий ч хэрвээ хүмүүс гэмшиж чадахгүй, хүний амьдралын зөв замыг эрж хайж чадахгүй, эдгээр ялзралыг орхин хаях чадваргүй хэвээр байвал тэд Сатаны залгих аврахын аргагүй зүйлс болох болно. Хүмүүсийг аварч мөн тэдний төгсгөлийг харуулах нь байлдан дагуулахын ач холбогдол юм. Сайн, муу төгсгөл нь бүгд байлдан дагуулах ажлаар илчлэгддэг. Хүмүүс аврагдах эсвэл хараагдах эсэх нь бүгд байлдан дагуулах ажлын явцад илчлэгддэг билээ.

5. Эцсийн өдрүүд нь байлдан дагуулах ажлаар дамжуулан бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах үе юм. Байлдан дагуулах нь эцсийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл хүн бүхний нүглийг шүүх нь эцсийн өдрүүдийн ажил билээ. Эс бөгөөс хүмүүсийг яаж ангилах юм бэ? Та нарын дунд хийгдэж байгаа төрөл төрлөөр нь ангилах ажил нь бүхий л орчлон ертөнцөд хийгдэх тийм ажлын эхлэл юм. Үүний дараа, хаа сайгүй орших бүх үндэстнүүдийн хүмүүс мөн байлдан дагуулах ажилд захирагдах болно. Энэ нь, бүтээл дэх хүн бүхэн шүүгдэхийн тулд шүүлтийн ширээний өмнө очиж өөрсдийн төрлийн дагуу ангилагдах болно гэсэн үг юм. Хэн ч, ямар ч зүйл энэхүү гэсгээл шүүлтийг туулахаас зугтаж чадахгүй ба хэн ч, юу ч өөрийн төрлөөр ангилагдахаас тойрч чадахгүй; бүгд төрөл зүйл болон ялгагдах болно. Яагаад гэвэл бүх зүйлийн төгсгөл ойртож, бүх тэнгэр газар төгсгөлдөө ирсэн. Өөрийн оршин тогтнолын төгсгөлөөс хүн хэрхэн зугтаж чадах билээ?

6. Яг одоо Би тэдний бүх тэрслүү зан чанарыг илчилж, тэдний бүх муу муухай байдлыг илчлэхийн тулд Хятад дахь энэ хүмүүс дээр ажлаа ашиглаж байгаа. Энэ бол Би хэлэх хэрэгтэй бүхнээ хэлж байгаагийн цаад шалтгаан юм. Дараа нь Би бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын дараагийн алхмыг хийх болно. Би бүхий л орчлон ертөнц дээрх хүн бүхний зөв бусыг шүүхдээ та нарыг шүүсэн Өөрийн шүүлтийг ашиглах болно, учир нь хүмүүс та нар бол хүн төрөлхтний доторх тэрслүү хүмүүсийн төлөөлөгчид билээ. Урагшилж сайжирч чаддаггүй хүмүүс ердөө л товойлгогч, хүчин зүтгэгчид болох ба, харин чаддаг хүмүүс нь ашиглагдах болно. Урагшилж сайжирч чадахгүй хүмүүс нь зөвхөн товойлгогч болно гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Миний өнөөгийн үг ба ажил бүгд та нарын цаад шалтгаанд чиглэдэг ба учир нь та нар бүх хүн төрөлхтний доторх тэрслүү хүмүүсийн төлөөлөл, илэрхийлэл юм. Хожим нь Би та нарыг байлдан дагуулсан эдгээр үгийг харийн орнуудад аваачиж, тэндхийн хүмүүсийг байлдан дагуулахад ашиглах болно, гэсэн ч чи тэдгээрийг олж аваагүй байх болно. Тэгэх нь та нарыг товойлгогч болгохгүй гэж үү? Бүх хүн төрөлхтний ялзарсан зан чанар, хүний тэрслүү үйлдлүүд, хүний муухай дүр төрх, нүүр царай нь бүгд өнөөдөр та нарыг байлдан дагуулахад ашигласан үгэнд бичигдсэн. Та нар үлгэр дуурайл, өмнөх жишээ учраас бүх үндэстэн, бүх урсгал дахь хүмүүсийг байлдан дагуулахын тулд Би эдгээр үгийг ашиглах болно. Гэсэн хэдий ч Би та нарыг санаатайгаар орхихоор төлөвлөөгүй; хэрвээ чи өөрийн эрэл хайгуулаа сайн хийж чадаагүй тэгснээрээ чи засаршгүй гэдгээ баталбал чи зүгээр л хүчин зүтгэгч, товойлгогч болохгүй гэж үү?

7. Өнөөдөр чамд байлдан дагуулагдах боломжийг олгосон зүйл нь итгэл бөгөөд Еховагийн бүх үйл хэрэгт итгэх боломжийг чамд олгосон зүйл нь байлдан дагуулагдах явдал юм. Итгэлийн улмаас л чи ийм гэсгээлт, шүүлтийг хүлээн авдаг. Эдгээр гэсгээлт, шүүлтээр дамжуулан чи байлдан дагуулагдаж, төгс болдог. Өнөөдөр чиний хүлээн авч байгаа ийм гэсгээлт, шүүлтгүйгээр чиний итгэл үр дүнгүй хоосон байх юм. Чи Бурханыг мэддэггүй учраас Түүнд хичнээн итгэдэг байх нь хамаагүй чиний итгэл бодит байдлаас хол, хоосон илэрхийлэл төдий үлдэх болно. Чамайг бүрэн дуулгавартай болгодог тийм байлдан дагуулах ажлыг хүлээж авсны дараа л чиний итгэл жинхэнэ, бат бөх болж, зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэнэ. “Итгэл” хэмээх энэхүү үгнээс болж чи ихээхэн шүүгдэж эсвэл хараагдаж байсан ч чамд жинхэнэ итгэл байх ба чи хамгийн үнэн, хамгийн бодитой, хамгийн үнэ цэнэтэй зүйлийг хүлээн авдаг. Яагаад гэвэл зөвхөн шүүлтийн явцад л чи Бурханы бүтээлийн хүрэх газрыг хардаг; энэхүү шүүлтийн үед л чи Бүтээгч хайрлагдах ёстой гэдгийг ойлгодог; ийм байлдан дагуулах ажлын явцад л чи Бурханы гарыг хардаг; энэ байлдан дагуулах ажлын явцад чи хүний амьдралыг бүрэн ойлгож эхэлдэг; энэ байлдан дагуулах ажлын явцад чи хүний амьдралын зөв замыг олж авч, “хүн” гэдгийн жинхэнэ утга учрыг ойлгож эхэлдэг; зөвхөн энэ байлдан дагуулах ажлын үеэр л чи Төгс Хүчитийн зөвт зан чанар болоод Түүний сайхан, алдарт төрх байдлыг хардаг; энэхүү байлдан дагуулах ажлын явцад л чи хүний гарал үүслийг олж мэдэж, бүх хүн төрөлхтний “үхэшгүй мөнхийн түүхийг” ойлгодог; энэ байлдан дагуулах ажлын үеэр л чи хүн төрөлхтний өвөг дээдэс болоод хүн төрөлхтний ялзралын уг сурвалжийг танин мэдэж авдаг; энэ байлдан дагуулах ажлаар чи баяр баясгалан, тайтгарал, түүнчлэн эцэс төгсгөлгүй цээрлүүлэлт, сахилгажуулалт болон Бүтээгчээс Өөрийн бүтээсэн хүн төрөлхтөнд өгсөн зэмлэл буруушаалын үгийг хүлээн авдаг; энэ байлдан дагуулах ажлаар чи ерөөлийг хүлээн авдаг мөн хүний хүртэх ёстой гай гамшгийг хүлээн авдаг.... Энэ бүхэн нь чиний өчүүхэн итгэлээс болж байгаа биш гэж үү? Эдгээр зүйлийг олж авсны дараа чиний итгэл өсөөгүй гэж үү? Чи асар их хэмжээний зүйлийг олж аваагүй гэж үү?

8. Хэрвээ итгэлгүй байсан бол чи ийм төрлийн гэсгээлт эсвэл ийм төрлийн шүүлтийг амсахгүй байх байсан гэж чи хэлж болох юм. Гэвч итгэлгүйгээр ийм төрлийн гэсгээлт эсвэл Төгс Хүчитийн ийм халамжийг хүлээн авч чадахгүйгээр зогсохгүй мөн Бүтээгчийг харах боломжоо үүрд алдах болно гэдгээ чи мэдэж байх ёстой. Чи хүн төрөлхтний гарал үүслийг хэзээ ч мэдэхгүй, хүний амьдралын ач холбогдлыг хэзээ ч ойлгохгүй. Бие чинь насан эцэслэж, сүнс чинь одсон ч гэсэн чи Бүтээгчийн бүх үйл хэргийг ойлгож чадахгүй юм. Түүгээр ч үл барам, Бүтээгч хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа газар дэлхий дээр үнэхээр агуу ажил хийсэн гэдгийг чи мэдэхгүй. Түүний бүтээсэн энэхүү хүн төрөлхтний нэгэн гишүүн болохын хувьд чи ийнхүү ойлгож чадалгүйгээр харанхуй руу унаж мөнхийн шийтгэл амсахыг хүсч байна уу? Хэрвээ чи өөрийгөө өнөөдрийн гэсгээлт, шүүлтээс салгавал чамд юу тулгарах вэ? Чи өнөөгийн шүүлтээс салах л юм бол энэхүү хүнд хэцүү амьдралаас зугтаж чадна гэж бодож байна уу? Хэрвээ чи “энэ газрыг” орхиж явбал чиний тулгарах зүйл чинь зовлонт шаналал эсвэл диаволын учруулсан харгис шарх байх болно гэдэг нь худлаа гэж үү? Чамд тэвчихийн аргагүй өдөр, шөнүүд тохиолдох биш үү? Өнөөдрийн энэ шүүлтээс зугтсан учраас чи ирээдүйн тарчлалаас үүрд зайлж чадна гэж бодож байна уу? Чиний замд юу тулгарах вэ? Энэ нь үнэхээр чиний хүсэн хүлээж байгаа Диваажингийн орон байх уу? Чи одоогийнх шигээ бодит байдлаас зугтсанаар хожмын мөнхийн гэсгээлтээс бултаж чадна гэж бодож байна уу? Өнөөдрөөс хойш чи ийм боломж, ийм ерөөлийг хэзээ нэгэн цагт дахин олж чадах уу? Зовлон гамшиг чамд тохиолдох үед чи тэдгээрийг олж чадах уу? Бүх хүн төрөлхтөн амралтанд орох үед чи тэдгээрийг олж чадах уу? Чиний өнөөгийн аз жаргалтай амьдрал болон эв зохицолтой бяцхан гэр бүл чинь ирээдүйд чиний очих мөнхийн хүрэх газрыг орлож чадах уу? Хэрвээ чамд жинхэнэ итгэл байвал, мөн хэрвээ чи итгэлийнхээ улмаас асар ихийг олж авбал тэр бүхэн нь бүтээгдсэн зүйл болох чиний олж авах ёстой, чамд байх ёстой зүйл юм. Ийм төрлийн байлдан дагуулалт нь чиний итгэл болон чиний аминд хамгийн их ач тустай юм.

9. Өнөөдөр чи хэрхэн байлдан дагуулагдах болон хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа хэрхэн биеэ авч явах талаар мэдэж байх ёстой. Чи өөрийгөө байлдан дагуулагдсан гэж хэлэх байх гэвч чи үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Тэнд ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхээс үл хамааран чи эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой, мөн орчноос үл хамааран чи Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ чи гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл—үхэлд хүртэл дуулгавартай байх ба Петрийн гэрчлэл—Бурханыг гэсэн дээд зэргийн хайр. Нэг талаар, чи Иовтой адил байх ёстой: Тэр ямар ч эд хөрөнгө эзэмшиж байгаагүй ба махан биеийн өвдөлтөнд нэрвэгдсэн, гэвч тэрээр Еховагийн нэрийг орхиогүй. Энэ нь Иовын гэрчлэл байсан. Петр үхэх хүртлээ Бурханыг хайрлах чадвартай байсан. Тэр нас барах үедээ, загалмай дээр цовдлогдох үедээ ч гэсэн Бурханыг хайрласаар байсан; тэр өөрийн хэтийн ирээдүйн тухай эсвэл гайхамшигт найдвар, замбараагүй бодлоо дагах тухай бодоогүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон юм. Гэрчлэл хийх талаар бодож үзэхээсээ өмнө, байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болохоосоо өмнө чиний хүрэх ёстой стандарт бол энэ юм. Өнөөдөр хэрвээ хүмүүс өөрсдийн мөн чанар болон байр суурийг үнэхээр мэддэг бол тэд хэтийн ирээдүй эсвэл итгэл найдварыг эрж хайсан хэвээр байх байсан уу? Чиний мэдэх ёстой зүйл энэ юм: Бурхан намайг төгс болгох эсэхээс үл хамааран би Бурханыг дагах ёстой; одоо Түүний хийж байгаа бүхэн бол сайн бөгөөд бидний төлөө байдаг, ингэснээр бидний зан чанар өөрчлөгдөж, бид Сатаны нөлөөнөөс өөрсдийгөө салгаж чадна, бид бузар нутаг дэвсгэрт амьдарч байгаа ч ариун бусаас өөрсдийгөө салгаж, хир буртаг болон Сатаны нөлөөнөөс салах боломж бидэнд олдсон, бид Сатаны нөлөөг орхих боломжтой болсон.

10. Үнэндээ төгс төгөлдөржилт нь байлдан дагуулалттай нэгэн зэрэг явагддаг: чамайг байлдан дагуулагдах зуур төгс болгуулах эхний үр нөлөө мөн хийгддэг. Байлдан дагуулагдах болон төгс болгуулах хоёрын хоорондын ялгаа нь хүмүүсийн өөрчлөлтийн зэрэгтэй хамааралтай. Байлдан дагуулагдана гэдэг бол төгс болгуулахын эхний алхам бөгөөд энэ нь тэд бүрэн дүүрэн төгс төгөлдөр болчихлоо гэсэн үг биш, мөн Бурхан тэднийг бүрэн дүүрэн олж авсан гэдгийг нотлохгүй. Хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа зан чанарт нь зарим нэг өөрчлөлт гардаг боловч эдгээр өөрчлөлт нь, Бурханаар бүрэн авахуулсан хүмүүс дэх өөрчлөлтөөс хамаагүй бага байдаг. Өнөөдөр хийгдэж байгаа зүйл бол хүмүүсийг төгс болгох анхан шатны ажил буюу тэднийг байлдан дагуулах ажил бөгөөд чи байлдан дагуулагдаж чадахгүй бол Бурханаар төгс болгуулж, Түүгээр бүрэн авахуулах ямар ч арга зам чамд байхгүй байх болно. Чи ердөө л гэсгээлт, шүүлтийн цөөхөн хэдэн үгсийг олж авах боловч тэдгээр нь чиний зүрх сэтгэлийг бүрмөсөн өөрчлөх чадваргүй байх болно. Тиймээс чи таягдагдах хүмүүсийн нэг нь байх болно; энэ нь ширээн дээрх элбэг дэлбэг тансаг дайллагыг харсан ч үүнийг идэж чадахгүй байгаагаас огт ялгаагүй. Энэ нь хөөрхийлөлтэй биш гэж үү? Иймээс чи өөрчлөлтийг эрж хайх ёстой: Байлдан дагуулагдаж эсвэл төгс болгуулж байх нь хамаагүй энэ хоёр нь чамд өөрчлөлт байгаа эсэхтэй болон чи дуулгавартай юу эсвэл үгүй юу гэдэгтэй холбоотой бөгөөд энэ нь Бурхан чамайг авах уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог. “Байлдан дагуулагдана” мөн “төгс болгуулна” гэдэг бол зүгээр л өөрчлөлт болон дуулгавартай байдлын хэмжээнд, түүнчлэн Бурханыг хайрлах чиний хайр хэр ариун бэ гэдэгт суурилдаг болохыг мэдэж ав. Өнөөдөр шаардагдаж байгаа зүйл бол чи бүрэн төгс болгуулах явдал боловч эхлээд чи байлдан дагуулагдах ёстой, чи Бурханы гэсгээлт, шүүлтийн талаар хангалттай мэдлэгтэй байж, дагах итгэлтэй байх ёстой бөгөөд үр дүнтэй байхын тулд өөрчлөлтийг эрж хайдаг нэгэн байх ёстой. Зөвхөн тэр үед л чи төгс болгуулахаар эрж хайдаг нэгэн байх болно. Төгс болгуулах явцдаа та нар байлдан дагуулагдах болно мөн байлдан дагуулагдах явцдаа та нар төгс болгуулах болно гэдгээ ойлгох ёстой. Өнөөдөр чи төгс болгуулахыг эрж хайж эсвэл гадаад хүн чанар дахь өөрчлөлт болон өөрийн хэв чанарын сайжралтыг эрж хайж чадна, гэхдээ гол чухал зүйл бол Бурханы өнөөдөр хийж байгаа бүхэн утга учиртай бөгөөд үр ашигтай гэдгийг чи ойлгох юм: Энэ нь, бохир заваан газарт амьдардаг чамайг бохир заваанаас зугтаж үүнийг сэгсрэн хаях боломжтой болгоно, энэ нь чамайг Сатаны нөлөөг даван гарч, Сатаны харанхуйн нөлөөг орхих боломжтой болгоно, иймд эдгээр зүйлс дээр төвлөрснөөр чи энэхүү бохир газарт хамгаалагдах болно. Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсэх вэ? Чи бохир муухай газар амьдардаг ч гэсэн ариун болох боломжтой бөгөөд цаашид бохир, ариун бус байхгүй, чи Сатаны эзэмшил дор амьдарч байгаа ч гэсэн өөрийгөө Сатаны нөлөөнөөс гаргасан, Сатанаар эзэмшүүлж, доромжлуулаагүй ба чи Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаях чадвартай, чиний амьдран харуулж байгаа байдал Сатаныг илрүүлдэггүй, харин энэ нь Бурхан хүнийг бүтээхдээ хүнийг хүрэхийг шаардсан зүйлс юм: хэвийн хүн чанар, хэвийн ухаалаг байдал, хэвийн мэдлэг ухаан, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр ба Бурханд үнэнч байдал. Эдгээр нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл юм.

11. Эцсийн өдрүүдийн ажил бүх дүрэм журмыг эвддэг ба хараагдсан эсвэл шийтгүүлсэн эсэхээс үл хамааран чи Миний ажилд туслан, өнөөдрийн байлдан дагуулах ажилд тус болсоор байгаа цагт мөн чи Моабын үр удам эсвэл агуу улаан луугийн үр удам эсэхээс үл хамааран ажлын энэ үе шатанд Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж, чадах бүхнээ хийсээр байгаа цагт зохих үр дүнд хүрэх болно. Чи агуу улаан луугийн үр удам, мөн Моабын үр удам; дүгнэн хэлбэл мах, цустай хүн бүхэн нь Бурханы бүтээлүүд бөгөөд Бүтээгчээр бүтээгдсэн билээ. Чи бол Бурханы бүтээл, чамд ямар ч сонголт байх ёсгүй ба энэ нь чиний үүрэг. Мэдээж өнөөдөр Бүтээгчийн ажил нь бүх ертөнц даяар чиглэсэн. Чи хэний үр удам байхаас үл хамааран юун түрүүнд чи бол Бурханы бүтээлүүдийн нэг, Моабын үр удам болох та нар бол Бурханы бүтээлүүдийн нэг хэсэг, та нар зүгээр л арай дорд үнэ цэнэтэй. Өнөөдөр Бурханы ажил бүх бүтээлүүдийн дунд хийгдэж байгаа ба бүхий л орчлон ертөнц рүү чиглэснээс хойш Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Бүтээгч дурын хүмүүсийг, хэрэг явдлыг эсвэл зүйлсийг сонгох юм. Тэрээр чамайг хэний үр удам болохыг анхаарахгүй; чи Түүний бүтээлүүдийн нэг бөгөөд Түүний ажил буюу байлдан дагуулах ажил болон гэрчлэлд тус болсоор байгаа цагт Тэр Өөрийн ажлыг чамд ямар ч эргэлзээгүйгээр биелүүлэх болно. Энэ нь, Бурхан Харь үндэстнүүдийн дунд, ялангуяа хараагдсан дорд хүмүүсийн дунд хэзээ ч ажиллахгүй; хараагдсан хүмүүсийн хувьд тэдний дараагийн үе удам мөн үүрд хараагдсан хэвээр байх болно, тэдэнд авралын боломж хэзээ олдохгүй; Бурхан хэзээ ч Харь үндэстнүүдийн нутагт буун ирж, ажиллахгүй, бохир газарт хэзээ ч хөл тавихгүй, учир нь Тэр бол ариун билээ гэсэн хүмүүсийн уламжлалт үзлийг нураана. Бурхан бол бүх бүтээлийн Бурхан, Тэрээр тэнгэр, газар, бүх зүйлийн ноёрхлыг эзэмшдэг бөгөөд энэ нь зөвхөн Израилийн ард түмний Бурхан биш юм. Тиймээс Хятад дахь энэхүү ажил нь дээд зэргийн ач холбогдолтой ба энэ ажил нь бүх үндэстнүүдийн дунд түгэхгүй гэж үү? Ирээдүйн агуу гэрчлэл нь зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй; хэрвээ Бурхан зөвхөн та нарыг байлдан дагуулсан бол чөтгөрүүдийг итгүүлж чадах уу? Тэд байлдан дагуулагдахыг эсвэл Бурханы агуу хүчийг ойлгодогүй ба бүхий л орчлон ертөнц даяарх Бурханы сонгосон хүмүүс энэ ажлын эцсийн үр нөлөөг харсан үед л бүх бүтээлүүд байлдан дагуулагдах болно. Хэн ч Моабын үр удмаас илүү хоцрогдсон эсвэл ялзарсан биш. Хамгийн ялзармал, Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй эсвэл Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй эдгээр хүмүүс байлдан дагуулагдаж, өөрсдийн амаараа Бурханыг хүлээн зөвшөөрч, Түүнийг магтаж, Түүнийг хайрлаж чадах үед л энэ нь байлдан дагуулалтын гэрчлэл байх болно. Хэдий та нар Петр биш ч гэлээ Петрийн дүр төрхийг амьдран харуулж, Петрийн болон Иовын гэрчлэлийг эзэмших чадвартай ба энэ нь хамгийн агуу гэрчлэл юм.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Арван найм дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна Чи өөрийн ирээдүйн үүрэгт яаж хандах тухай

00:00
00:00

0Хайлтын үр дүн