Христийн эхэн үеийн айлдварууд 42-р бүлэг

Төгс Хүчит Бурханы үйл хэрэг хэчнээн агуу юм бэ! Ямар гайхалтай юм бэ! Ямар гайхамшигтай юм бэ! Долоон бүрээ дуугарч, долоон аянга илгээгдэж, долоон аягатайг асгадаг—энэ нь тэр дороо ил тод үзэгдэх бөгөөд ямар ч эргэлзээ байхгүй. Бурханы хайр бидэн дээр өдөр бүр ирдэг. Зөвхөн Төгс Хүчит Бурхан биднийг аварч чадна; бид золгүй явдалтай учрах уу, ерөөл хүртэх үү гэдэг нь бүхэлдээ Түүнээс шалтгаалах ба хүмүүс бид үүнийг шийдэх ямар ч аргагүй. Өөрсдийгөө Бурханд бүхий л зүрх сэтгэлээсээ зориулдаг хүмүүс мэдээжийн хэрэг агуу ерөөл хүртдэг байхад өөрсдийн амийг хамгаалахаар хичээдэг хүмүүс амиа алдана; бүх зүйл болон бүх юм Төгс Хүчит Бурханы гарт бий. Өөрийнхөө алхмыг бүү зогсоо. Тэнгэр, газарт асар их өөрчлөлт гарах бөгөөд хүн тэдгээрээс нуугдах аргагүй. Гашуун зовлонд шаналан уйлахаас өөр сонголт үгүй. Ариун Сүнсний одоогийн ажлыг дага. Түүний ажлын хүрсэн алхмын талаар хүн бүр дотроо бусдаар сануулалтгүйгээр тодорхой мэдэж байх хэрэгтэй. Одоо Төгс Хүчит Бурханы өмнө аль болох байн байн ирж, Түүнээс бүхнийг асуу. Тэр гарцаагүй дотроос чинь гэгээрүүлэх ба чухал цаг үеүдэд чамайг хамгаална. Бүү ай! Тэр хэдийн чиний бүхий л оршихуйг эзэмшдэг бөгөөд Түүний хамгаалалт, халамж байхад чамд айх зүйл юу байна? Өнөөдөр Бурханы хүслийн биелэлт ойрхон байна, айсан хэн ч бай алдах болно. Би чамд утгагүй үг хэлж байгаа юм биш. Сүнслэг нүдээ нээ: Тэнгэр дорхноо өөрчлөгдөх болно. Гэхдээ чамд айх зүйл юу байна? Түүний гарын ялимгүй хөдөлгөөнөөр тэнгэр, газар тэр дороо устах болно. Тиймээс хүн санаа зовоод юу хожих билээ? Бүх зүйл Бурханы гарт байдаггүй гэж үү? Хэрвээ Тэр, тэнгэр газар өөрчлөгдөнө гэж хэлбэл тэдгээр нь өөрчлөгдөнө. Хэрвээ Тэр биднийг бүрэн төгс болгуулна гэж хэлбэл бид бүрэн төгс болгуулна. Хүнд санаа зовох шаардлага байхгүй, тайвнаар урагшлах хэрэгтэй. Гэхдээ хүн аль болох хянуур, сонор сэрэмжтэй байх ёстой. Тэнгэр агшин зуур өөрчлөгдөж болно! Хүний энгийн нүд бүлтийн нээгддэг ч юуг ч харах чадваргүй байдаг. Одоо анхааралтай бай. Бурханы хүсэл гүйцэлдэж, Түүний төсөл бүрэн төгс болж, Түүний төлөвлөгөө амжилт олж, Түүний хөвгүүд бүгд Түүний сэнтийн өмнө ирсэн. Тэд Төгс Хүчит Бурханы хамтаар бүх улс үндэстнийг болон ард түмнийг шүүхээр ирсэн. Чуулганыг хяхан хавчиж, Бурханы хөвгүүдийг харгисаар гэмтээсэн хүмүүс хатуу шийтгүүлэх нь мэдээж юм! Бурханд өөрсдийгөө чин сэтгэлээсээ өгч, бүхнийг баримталдаг хүмүүсийг Бурхан хэзээ ч өөрчлөгдөхгүйгээр үүрд мөнхөд хайрлах нь гарцаагүй!

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих