Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг (Эшлэл I)

Бурханы хийсэн ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. Тухайн үед Есүс ирэхдээ эрэгтэй байсан бөгөөд энэ удаад Тэр эмэгтэй хүн байгаа. Үүнээс чи Бурхан эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийн ажлын төлөө бүтээснийг харж болох ба Түүнд хүйсийн ялгаа байхгүй. Түүний Сүнс ирэхдээ, ямар ч төрлийн махбодыг дураараа сонгон авч болох бөгөөд тэрхүү махбод Түүнийг төлөөлдөг. Эрэгтэй ч бай, эсвэл эмэгтэй ч бай Түүний махбод болсон бие мөн л бол энэ нь Бурханыг төлөөлж чадна. Хэрвээ Есүс ирэх үедээ эмэгтэй хүн болж гарч ирсэн бол өөрөөр хэлбэл, Ариун Сүнснээс хүү биш харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэлдэх байв. Хэрвээ тийм байсан бол ажлын энэ үе шатыг оронд нь эрэгтэй хүн гүйцэлдүүлэх байсан боловч ажил мөн л адилхан хийгдэж дуусах байсан юм. Аль ч үе шатанд хийгдсэн ажил адилхан ач холбогдолтой; ажлын аль ч үе шат давтагддаггүй, мөн нөгөөтэйгөө зөрчилддөггүй. Тухайд үед, Есүс Өөрийн ажлыг хийхдээ цорын ганц Хүү гэж нэрлэгдэж байсан бөгөөд “Хүү” гэдэг нь эрэгтэй хүйс гэсэн утгыг агуулж байна. Тэгвэл энэ үе шатанд яагаад цорын ганц Хүүг дурддаггүй вэ? Яагаад гэвэл ажлын шаардлага нь Есүсийнхээс өөр хүйстэй болж өөрчлөгдөхийг шаардсан юм. Бурханы хувьд ямар ч хүйсийн ялгаа байхгүй. Тэр Өөрийнхөө ажлыг хүссэнээрээ хийдэг ба ажлаа хийхдээ ямар ч хязгаарлалтад баригддаггүй, харин маш чөлөөтэй байдаг. Гэхдээ ажлын үе шат болгон өөрийн гэсэн бодит ач холбогдолтой. … Ехова хоёр удаа махбод болох үед Түүний махбодын хүйс нь могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүнтэй хамаатай байв; могойд мэхлэгдээгүй эрэгтэй болон эмэгтэй хүний ёсоор Тэр хоёр удаа махбод болсон юм. Есүсийн эрэгтэй чанар нь могойд мэхлэгдсэн Адамтай адил байсан гэж бүү бод. Тэр хоёр огтхон ч хамаагүй бөгөөд тэр хоёр бол өөр өөр шинж чанартай хоёр эрэгтэй юм. Есүс эрэгтэй байсан нь, Тэр зөвхөн бүх эмэгтэй хүний тэргүүн байж, харин бүх эрэгтэйнх биш гэдгийг баталж чадах уу? Тэр бүх Иудейн (эрэгтэй болоод эмэгтэй аль алийг нь багтаасан) Хаан биш гэж үү? Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд зөвхөн эмэгтэй хүний тэргүүн биш бас эрэгтэй хүний ч тэргүүн юм. Тэрээр бүх бүтээлийн Эзэн бөгөөд бүх бүтээлийн тэргүүн билээ. Есүсийн эрэгтэй чанар нь эмэгтэй хүний тэргүүн байхын бэлгэ тэмдэг гэж чи яаж тодорхойлж чадаж байна вэ? Энэ нь доромжлол биш гэж үү? Есүс бол ялзруулагдаагүй эрэгтэй. Тэр бол Бурхан; Тэр бол Христ; Тэр бол Эзэн. Тэр яаж ялзарсан Адамтай адил эрэгтэй хүн байх юм бэ? Есүс бол хамгийн ариун Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Тэр бол Адамын эрэгтэй чанарыг эзэмшдэг Бурхан гэж чи яаж хэлж чадаж байна вэ? Тэр тохиолдолд Бурханы бүх ажил буруу байх байсан биш гэж үү? Ехова мэхлэгдсэн Адамын эрэгтэй чанарыг Есүсийн дотор нэгтгэж чадах байсан уу? Өнөө үед бие махбодтой болсон нь, хүйсээрээ Есүсээс ялгаатай боловч, шинж чанараараа адилхан бие махбодтой болсон Бурханы ажлын өөр нэг тохиолдол биш гэж үү? Могойд эхлээд мэхлэгдсэн хүн нь эмэгтэй байсан учраас бие махбодтой болсон Бурхан эмэгтэй хүн байж болохгүй гэж чи одоо ч хэлж зүрхлэх үү? Эмэгтэй хүн бол хамгийн бузар бөгөөд хүн төрөлхтний ялзралын эх сурвалж тул Бурхан эмэгтэй хүнтэй адил махбод болж болохгүй гэж одоо ч хэлж зүрхлэх үү? Чи, “эмэгтэй хүн үргэлж эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой ба Бурханыг илэрхийлж эсвэл шууд төлөөлж хэзээ ч чадахгүй” гэж хэлсэн хэвээр байж зүрхлэх үү? Чи өмнө нь ойлгоогүй байсан боловч одоо Бурханы ажлыг, ялангуяа Бурханы махбод болсон биеийг үргэлжлүүлэн доромжилж чадах уу? Хэрвээ чи үүнийг тов тодорхой ойлгож чадахгүй бол хэл амаа анхаарч байсан нь дээр, чиний тэнэглэл болон мэдлэггүй байдал илчлэгдэж, муухай чанар чинь илрэх вий. Чи бүх зүйлийг ойлгодог гэж бүү бод. Миний удирдлагын төлөвлөгөөний мянганы нэг хэсгийг хүртэл ойлгоход чиний харсан, туулсан бүхэн хангалттай биш гэдгийг Би чамд хэлж байна. Тэгвэл яагаад чи ийм ихэрхүү авирладаг юм бэ? Чамд байгаа өчүүхэн жаахан авьяас болон туйлын бага мэдлэгийг Есүс Өөрийнхөө ажлын нэг секундэд ашиглахад ч хангалтгүй юм! Чи үнэндээ хэр их туршлагатай вэ? Насан туршдаа чиний харсан, сонссон бүхэн, мөн төсөөлсөн бүхэн чинь Миний агшин зуур хийдэг ажлаас ч бага! Чи өөнтөглөхгүй байсан нь дээр. Хэчнээн биеэ тоосон байх нь хамаагүй чи бол ердөө шоргоолжноос ч дор бүтээл билээ! Гэдсэн дотроо агуулдаг бүхэн чинь шоргоолж гэдсэн дотроо авч явдаг зүйлээс ч бага! Чи бага зэрэг туршлага, зэрэг зиндаа олж авсан учраас энэ нь чамд цадиггүйгээр дохиж зангаж, сайрхах эрх олгоно гэж бүү бод. Чиний туршлага болон зиндаа дээгүүр байдал нь Миний айлдсан үгийн үр дүн биш гэж үү? Чи тэдгээрийг өөрийн хөлс хүч хөдөлмөрөөр олж авсан гэж итгэж байна уу? Өнөөдөр чи махбод болсныг минь хардаг, үүнээс болж чи үнэхээр баялаг төсөөллөөр дүүрсэн бөгөөд тэдгээрээс урган гарсан тоо томшгүй олон үзлийг цуглуулжээ. Хэрвээ бие махбодтой болсон Би байгаагүй бол чи ер бусын авьяас эзэмшсэн байсан ч гэсэн чамд тийм олон төсөөлөл байхгүй байх байсан; эдгээрээс чиний үзэл гардаггүй гэж үү? Хэрвээ Есүс анх махбод болоогүй байсан бол чи бие махбодтой болох талаар мэдэх байсан гэж үү? Эхний удаа бие махбодтой болсон нь чамд мэдлэг өгсөн болохоор хоёр дахь удаа бие махбодтой болсныг нь шүүхээр хичээх эрээ цээргүй зан чамд байгаа биш гэж үү? Дуулгавартай дагагч байхын оронд чи яагаад үүнийг судалж шинжлэх ёстой юм бэ? Чамайг энэ урсгалд орж, бие махбодтой болсон Бурханы өмнө ирэх үед үүнийг судлахыг чинь Тэр чамд зөвшөөрөх үү? Чи гэр бүлийнхээ түүхийг судлах нь зүгээр боловч хэрвээ Бурханы “гэр бүлийн түүхийг” судлахаар оролдвол өнөөдрийн Бурхан ийм судалгаа хийхийг чинь зөвшөөрөх үү? Чи сохор биш гэж үү? Чи өөртөө жигшил зэвүүцэл авчирдаггүй гэж үү?

“Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг”-ээс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент