Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4) (Эшлэл I)

Төгс болгуулна гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдана гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдахын тулд хүн ямар шалгуурыг хангах ёстой вэ? Төгс болгуулахын тулд хүн ямар шалгуурыг хангах ёстой вэ? Байлдан дагуулах болон төгс болгох нь хоёулаа хүнийг хүн болгохын зорилго, ингэснээр тэр өөрийн анхдагч байдлаа сэргээж, сатаны ялзарсан зан чанараасаа болон Сатаны нөлөөнөөс салах болно. Энэхүү байлдан дагуулалт нь хүнийг хүн болгох үйл явцын эхэнд болдог, энэ нь ажлын эхний алхам юм. Төгс болгох нь хоёр дахь алхам буюу төгсгөлийн ажил билээ. Хүн бүр байлдан дагуулагдах явцыг дамжих ёстой; тэгэхгүй бол тэр Бурханыг мэдэж чадахгүй ба Бурхан байгаа гэдгийг мэдэхгүй, өөрөөр хэлбэл тэр Бурханыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэрвээ хүн Бурханыг хүлээн зөвшөөрөхгүй бол түүний хувьд Бурханаар бүрэн дүүрэн болгуулах боломжгүй байх ба учир нь тэр бүрэн дүүрэн болгуулах энэхүү шалгуурыг хангаж чадахгүй юм. Хэрвээ чи бүр Бурханыг хүлээн зөвшөөрөхгүй бол Түүнийг хэрхэн мэдэж чадах юм бэ? Тэгвэл чи Түүнийг хэрхэн эрж хайх юм бэ? Мөн түүнчлэн чи Түүнийг гэрчилж чадахгүй, тэр ч бүү хэл Түүнийг сэтгэл хангалуун болгох итгэлтэй байж чадахгүй. Иймээс бүрэн дүүрэн болгуулахыг хүсэж буй хэний ч хувьд эхний алхам нь байлдан дагуулах ажлыг дамжих явдал байх ёстой юм. Энэ бол эхний нөхцөл. Гэвч байлдан дагуулах ч бай эсвэл төгс болгох ч бай, аль аль нь хүнийг хүн болгож түүнийг өөрчлөх зорилгын төлөө бөгөөд аль аль нь хүнийг удирдах ажлын нэг хэсэг юм. Энэ хоёр алхам нь хүнийг бүрэн дүүрэн хүн болгон өөрчлөхөд хэрэгтэй зүйл; аль ч алхмыг нь алгасч болохгүй. “Байлдан дагуулагдах” гэдэг нь тийм ч сайхан сонсогддоггүй нь үнэн боловч үнэндээ хэн нэгнийг байлдан дагуулах үйл явц бол түүнийг өөрчлөх үйл явц юм. Байлдан дагуулагдсаны дараа чи өөрийн ялзарсан зан чанараасаа бүрэн салаагүй байж болох ч чи үүнийгээ мэдэж байх болно. Байлдан дагуулах ажлаар дамжуулан чи өөрийнхөө өчүүхэн хүн чанарыг мэдэж авч, мөн ихээхэн дуулгаваргүй байдлаа мэдэж авах болно. Хэдийгээр чи байлдан дагуулах ажлын богинохон хугацаанд тэдгээрийг хаяж эсвэл өөрчилж чадахгүй байсан ч, тэдгээрийг мэдэж авах болно. Энэ нь чиний төгс төгөлдөржилтийн суурийг тавьдаг. Иймээс байлдан дагуулах болон төгс болгох нь хоёулаа хүнийг өөрчлөхийн тулд хийгддэг, хоёулаа хүнийг сатаны ялзарсан зан чанараас нь салгахын тулд хийгддэг, ингэснээр хүн өөрийгөө Бурханд бүрэн өгч чадах юм. Байлдан дагуулагдана гэдэг нь хүний зан чанарыг өөрчлөх эхний алхам бөгөөд мөн хүн Бурханд өөрийгөө бүрэн өгөх эхний алхам буюу төгс болгуулахаас арай доогуур алхам билээ. Байлдан дагуулагдсан хүний амийн зан чанар нь төгс болсон хүнийхээс хамаагүй бага өөрчлөгддөг. Байлдан дагуулагдах болон төгс болгуулах нь нэг нэгнээсээ үзэл баримтлалын хувьд өөр, учир нь тэдгээр нь ажлын өөр өөр үе шат бөгөөд тэдгээр нь хүмүүсийг өөр өөр стандартад байлгадаг, байлдан дагуулалт нь тэднийг арай доогуур стандартад байлгадаг байхад төгс болгох нь тэднийг илүү өндөр стандартад байлгадаг. Төгс болсон хүмүүс нь зөвт хүмүүс, ариун болгуулсан хүмүүс юм; тэдгээр нь хүн төрөлхтнийг удирдах ажлын биелэлт буюу эцсийн бүтээгдэхүүн билээ. Хэдийгээр тэд гэм зэмгүй хүмүүс биш ч тэд бол утга учиртай амьдралыг эрж хайдаг хүмүүс юм. Гэвч байлдан дагуулагдсан хүмүүсийн тухайд ямар вэ? Тэд Бурхан оршдог гэдгийг зөвхөн үгээрээ хүлээн зөвшөөрдөг; Бурхан Өөрөө бие махбодтой болсон, Үг нь махбодоор илэрсэн болон шүүлт, гэсгээлтийн ажлыг хийхийн тулд Бурхан газар дээр ирсэн гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн тэд, Бурханы шүүлт болон гэсгээлт, Түүний цохилт болон цэвэршүүлэлт нь бүгд хүнд хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд зүгээр л хүний дүртэй болж эхэлж байгаа ба амьдралын талаарх зарим нэг ойлголт тэдэнд байдаг ч тэдгээр нь бүдэг бадаг хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, тэд хүн чанарыг л эзэмшиж эхэлж байгаа. Эдгээр нь байлдан дагуулагдахын үр дүн юм. Хүмүүс төгс болгуулах замд орох үед тэдний хуучин зан чанар өөрчлөгдөж чадна. Цаашлаад тэдний амь өссөөр байдаг ба тэд аажмаар илүү гүнзгий үнэнд ордог. Тэд дэлхий ертөнцийг жигшиж, үнэнийг эрж хайдаггүй бүх хүнийг жигшдэг. Тэд ялангуяа өөрсдийгөө жигшдэг, гэхдээ үүнээс ч илүүтэйгээр тэд өөрсдийгөө тодорхой мэдэж авдаг. Тэд үнэнээр амьдрахад бэлэн байж, үнэнийг эрж хайхыг өөрсдийн зорилгоо болгодог. Тэд өөрсдийн уураг тархины бий болгосон бодол дотор амьдрахыг хүсдэггүй ба хүний өөрийгөө зөвтгөх байдал, их зан болон биеэ тоосон байдлыг дургүйцэн жигшдэг. Тэд хэм хэмжээтэй ярьдаг, аливааг ялган салгаж харьцдаг, мэргэн ухааныг эзэмшдэг ба Бурханд үнэнчээр дуулгавартай байдаг. Хэрвээ гэсгээлт, шүүлтийн тохиолдлыг мэдэрсэн бол тэд идэвхгүй сул дорой болохгүйгээр үл барам тэд үүнд талархах болно. Тэд Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр байж чадахгүй; үүгээр дамжуулан тэд Түүний хамгаалалтыг хүлээн авдаг. Тэд амар амгалан, баяр баясгалангийн итгэлийг мөн өлсгөлөнгөө дарах талхыг эрж хайхаар зорьдоггүй. Тэд мөн түр зуурын махан биеийн зугаа цэнгэлийн араас хөөцөлдөггүй. Энэ нь төгс болгуулсан хүмүүст байдаг зүйл юм.

“Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4)”-өөс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент