Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4) (Эшлэл II)

Чи, бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг мөн Үг нь махбодоор илэрснийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлдэг, гэхдээ чи одоо ч Түүний нүднээс далдуур зарим зүйлийг хийдэг, Түүний чамаас хүсдэг байдлаар чи үйлддэггүй ба Түүнээс айдаггүй. Энэ нь Бурханыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү? Түүний хэлснийг чи хүлээн зөвшөөрдөг, гэхдээ чи өөрийн хийж чадах зүйлсээ ч хэрэгжүүлэхээс татгалздаг ба Түүний замыг баримталдаггүй. Энэ нь хүлээн зөвшөөрөлт үү? Чи Түүнийг хүлээн зөвшөөрдөг гэвч чиний цорын ганц боддог зүйл чинь Түүнээс сэрэмжлэх, Түүнийг хэзээ ч хүндлэхгүй байх. Хэрвээ чи Түүний ажлыг харж, хүлээн зөвшөөрдөг бөгөөд Тэр бол Бурхан гэдгийг мэддэг ч гэсэн хөндий хайнга байж, ерөөсөө өөрчлөгдөхгүй байвал чи байлдан дагуулагдаагүй хүн хэвээр байх юм. Байлдан дагуулагдсан хүн өөрийн хийж чадах бүхнээ хийх ёстой; хэдий тэр хараахан чадахгүй байгаа ч гэсэн илүү дээд үнэнд орж, түүнд хүрэхийг хүсдэг. Түүний хүлээж авах зүйл хязгаарлагдмал байдаг тул түүний хэрэгжүүлэх зүйлс нь бас хэмжээтэй бөгөөд хязгаартай байдаг. Гэхдээ тэр хамгийн наад зах нь өөрийн чадах бүхнийг хийх ёстой. Хэрвээ чи эдгээр зүйлийг хийж чадвал энэ нь байлдан дагуулах ажлын улмаас байх болно. Чи, “Тэр хүний чадахгүй маш олон үгийг өгсөн гэдгийг харвал хэрвээ Тэр Бурхан биш юм бол өөр хэн байх вэ?” гэж хэллээ гэж бодъё. Ийм төрлийн бодолтой байх нь чи Бурханыг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг биш. Хэрвээ чи Бурханыг хүлээн зөвшөөрдөг бол үүнийгээ үйлдлээрээ харуулах ёстой. Чуулганыг удирдаж байгаа ч зөвт байдлаар хийх чадваргүй байж, мөнгөнд шунаж, чуулганы мөнгийг өөрийн халаасандаа үргэлж нууцаар цутгаж байгаа нь Бурхан байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү? Бурхан бол төгс хүчит бөгөөд хүндэтгэлтэй. Хэрвээ чи Бурхан байдаг гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрч байгаа бол яаж айхгүй байж чадах юм бэ? Чи яаж тийм жигшүүртэй зүйлсийг хийж чадах юм бэ? Үүнийг итгэж байна гэж хэлж болох уу? Чи үнэхээр Түүнийг хүлээн зөвшөөрдөг үү? Чиний итгэдэг зүйл чинь Бурхан уу? Чиний итгэдэг зүйл чинь тодорхойгүй Бурхан; тиймээс чи айхгүй байгаа юм! Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, мэддэг хүмүүс бүгд Түүнээс айдаг ба Түүнийг эсэргүүцэх эсвэл өөрсдийн мөс чанарын эсрэг ямар нэг зүйлийг хийхээс айдаг; тэд ялангуяа, Бурханы хүслийн эсрэг гэж өөрсдийн мэддэг ямар нэг зүйлийг хийхээс айдаг. Зөвхөн энэ нь л Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаад тооцогдоно. Эцэг эх чинь чамайг Бурханд итгэхийг хорих үед чи юу хийх ёстой вэ? Үл итгэгч нөхөр чинь чамд сайн ханддаг бол чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Ах эгч нар чинь чамайг жигших үед чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Хэрвээ чи Түүнийг хүлээн зөвшөөрдөг бол, энэ бүх нөхцөл байдалд зүй зохистойгоор үйлдэж, бодит байдлыг амьдран харуулах болно. Хэрвээ чи бодитойгоор үйлдэж чадахгүй, харин зөвхөн Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөг гэж хэлбэл чи зүгээр л хоосон яригч юм! Чи Түүнд итгэдэг ба Түүнийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлдэг. Гэвч ямар байдлаар чи Түүнийг хүлээн зөвшөөрдөг вэ? Ямар байдлаар чи Түүнд итгэдэг вэ? Чи Түүнээс айдаг уу? Чи Түүнийг хүндэлдэг үү? Чи сэтгэлийн гүндээ Түүнийг хайрладаг уу? Чи зовлонд нэрвэгдэж, түшиж тулах хэн ч үгүй байх үедээ Бурханыг хайрлууштай гэдгийг мэдэрдэг ч дараа нь үүнийгээ таг мартдаг. Тэр нь Бурханыг хайрлаж байгаа эсвэл Бурханд итгэж байгаа явдал биш! Эцсийн эцэст хүн юунд хүрэхийг Бурхан хүсдэг вэ? Өөрсдийгөө томд бодож, өөрсдийгөө аливааг хурдан ойлгодог гэж мэдэрч, бусдыг хянаж, бусдыг дорд үзэж, харагдах байдлаар нь хүмүүсийг шүүж, шударга хүмүүсийг дээрэлхэж, чуулганы мөнгөнд шунах гэх мэт Миний дурдсан бүх байдлуудаас—тийм сатаны ялзарсан зан чанарын нэг хэсгээс салсан чинь байлдан дагуулагдсаны дараа чамаас харагдах ёстой зүйл юм.

“Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (4)”-өөс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент