Хүний зүй зохистой амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Эшлэл IV)

Хүн газар дээр жинхэнэ хүний амьдралтай болох үед Сатаны бүх хүч хүлэгдэж, хүн газар дээр амар хялбар амьдрах болно. Аливаа зүйлс өнөөдрийнх шигээ ярвигтай байхгүй: Хүний харилцаа, нийгмийн харилцаа, гэр бүлийн түвэгтэй харилцаа зэрэг нь тийм их ядаргаатай, маш зовлонтой! Хүний амьдрал энд маш өрөвдөлтэй! Нэгэнт хүн байлдан дагуулагдчихвал түүний зүрх сэтгэл, оюун санаа өөрчлөгдөх болно: Тэр Бурханыг хүндэлсэн зүрх сэтгэлтэй, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй болно. Орчлон ертөнц дээрх Бурханы хайрыг эрж хайдаг хүн болгон байлдан дагуулагдчихвал өөрөөр хэлбэл Сатан ялагдчихвал, Сатан буюу харанхуйн бүх хүч хүлэгдчихвэл газар дээрх хүний амьдрал саадгүй байх ба тэр газар дээр эрх чөлөөтэйгээр амьдрах боломжтой болно. Хэрвээ хүний амьдрал махан биеийн харилцаагүй байсан бол, махан биеийн түвэгтэй байдал байдаггүй байсан бол энэ нь хамаагүй амар хялбар байх байлаа. Хүний махан биеийн харилцаа нь хэтэрхий түвэгтэй бөгөөд хүнд тийм зүйлс байх нь тэр өөрийгөө Сатаны нөлөөллөөс хараахан чөлөөлөөгүй байгаагийн баталгаа юм. Хэрвээ чи ах эгч нартай адилхан харилцаатай байсан бол, хэрвээ чи гэр бүлийнхэнтэйгээ адилхан харилцаатай байсан бол чамд ямар ч санаа зовох зүйл үгүй бөгөөд хэний ч тухай сэтгэлээ чилээх хэрэггүй байх байсан. Үүнээс илүү дээр юу ч үгүй байх ба ийм байдлаар хүн өөрийн зовлон шаналлын хагасыг хөнгөлдөг. Газар дээр энгийн хүний амьдралаар амьдарснаар хүн тэнгэрэлчтэй адил байх болно; хэдийгээр махан биетэй хэвээр байсан ч тэр тэнгэрэлчтэй маш адил байх болно. Энэ нь эцсийн амлалт, энэ нь хүнд өгөгдсөн сүүлчийн амлалт юм. Өнөөдөр хүн гэсгээлт, шүүлтийг туулдаг; хүн тийм зүйлсийг мэдэрч туулах нь утга учиргүй гэж чи бодож байна уу? Гэсгээлт, шүүлтийн ажил нь ямар ч шалтгаангүйгээр хийгдэж болох уу? Хүнийг гэсгээж, шүүх нь түүнийг ёроолгүй нүхэнд хийх явдал юм гэж өмнө нь хэлдэг байсан, энэ нь түүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авна гэсэн утгатай. Энэ нь зүгээр л хүнийг ариусгахын төлөө юм. Бурхан хүнийг санаатайгаар ёроолгүй нүхэнд оруулсны дараа ойшоохгүй биш. Харин ч энэ нь хүний доторх тэрслүү зантай харьцахын төлөө бөгөөд ингэснээр эцэстээ хүний доторх зүйлс цэвэрлэгдэж, ингэснээр тэр Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болж, ариун хүн шиг болох юм. Хэрвээ энэ нь хийгдчихвэл бүх зүйл биелэх юм. Үнэндээ, хүний доторх тэдгээр харьцах ёстой зүйлсийг харьцаж хаях үед хүн хангинасан гэрчлэл хийж, Сатан мөн ялагдах болно, хэдийгээр анхнаасаа хүн дотор байсан цөөхөн хэдэн зүйл бүрэн цэвэрлэгдээгүй байж болох ч нэгэнт Сатан ялагдчих юм бол энэ нь цаашид түвэг учруулахгүй ба тэр үед хүн бүрэн цэвэрлэгдэх болно. Хүн хэзээ ч тийм амьдралыг туулаагүй, гэхдээ Сатан ялагдах үед бүх зүйл зохицуулагдаж, хүний доторх тэдгээр ялихгүй зүйл бүгд шийдвэрлэгдэх болно; нэгэнт үндсэн асуудал шийдвэрлэгдчихвэл бусад бүх хүндрэл бэрхшээл төгсөх болно. Энэ удаа Бурхан бие махбодтой болж Газар дээр ажиллах үед, Тэр Өөрийн ажлыг хүмүүсийн дунд биечлэн хийхэд Түүний хийдэг бүх ажил нь Сатаныг ялахын тулд бөгөөд хүнийг байлдан дагуулж, та нарыг бүрэн дүүрэн болгосноор Тэр Сатаныг ялах болно. Та нар хангинасан гэрчлэл хийх үед энэ нь ч гэсэн Сатаны ялагдлын тэмдэг байх болно. Сатаныг ялахын тулд хүн эхлээд байлдан дагуулагдаж эцэст нь бүрмөсөн төгс болгуулдаг. Гэхдээ мөн чанартаа, Сатаны ялагдлын зэрэгцээ энэ нь мөн бүх хүн төрөлхтөн цөхрөлийн хоосон тэнгисээс аврагдах аврал юм. Энэхүү ажил нь бүх орчлон ертөнцөд эсвэл Хятадад явагдаж байгаа эсэхээс үл хамааран энэ бүхэн нь Сатаныг ялж, бүхий л хүн төрөлхтөнд аврал авчрахын төлөө бөгөөд ингэснээр хүн амралтын газарт орж болох юм. Бие махбод болсон Бурханы энгийн махан бие нь яг нарийндаа Сатаныг ялахын төлөө гэдгийг чи харж болно. Бие махбодтой Бурханы ажил нь тэнгэрийн доорх, Бурханыг хайрладаг бүх хүмүүст авралыг авчрахад хэрэглэгддэг, энэ нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулахын төлөө, цаашлаад Сатаныг ялахын төлөө байдаг. Хүн төрөлхтөнд аврал авчрах Бурханы бүх удирдлагын ажлын гол цөм нь Сатаны ялагдлаас салшгүй билээ. Энэ ажлын ихэнхийн хувьд, та нараар гэрчлэл хийлгэхийн тулд гэж яагаад дандаа хэлж байна вэ? Энэ гэрчлэл нь хэн рүү чиглэж байгаа вэ? Энэ нь Сатан руу чиглээгүй юу? Энэ гэрчлэл нь Бурханд хийгддэг, Бурханы ажил үр дүндээ хүрсэн гэдгийг гэрчлэхийн тулд энэ нь хийгддэг. Гэрчлэл хийх нь Сатаныг ялах ажилтай холбоотой; хэрвээ Сатантай тэмцэх тулаан байгаагүй бол гэрчлэл хийхийг хүнээс шаардахгүй. Хүнийг аврахын зэрэгцээ, Сатан ялагдах ёстой учраас Сатаны өмнө Түүнийг гэрчлэхийг Бурхан шаарддаг ба хүнийг аварч, Сатантай тулаан хийхэд Тэр үүнийг ашигладаг. Үүний үр дүнд, хүн бол авралын объект болон Сатаныг ялах хэрэгслийн аль аль нь юм, иймд хүн Бурханы бүхий л удирдлагын ажлын цөмд байдаг ба Сатан бол ердөө л дайсан, сүйрлийн объект юм. Чамд юу ч хийгээгүй мэт санагдаж болох юм, гэхдээ чиний зан чанар дахь өөрчлөлтийн улмаас гэрчлэл бий болсон ба энэ гэрчлэл нь Сатан руу чиглэсэн, энэ нь хүнд хийгдээгүй. Хүн тийм гэрчлэлийг эдлэхэд тохирохгүй. Бурханаар хийгдсэн ажлыг тэр хэрхэн ойлгож чадах юм бэ? Бурханы тэмцлийн объект нь Сатан; харин хүн бол зөвхөн авралын объект юм. Хүнд сатаны ялзармал зан чанар байдаг ба энэ ажлыг ойлгох чадваргүй. Энэ нь Сатаны ялзруулалтаас болж байгаа. Энэ нь хүний дотор угаасаа байдаггүй, харин энэ нь Сатанаар илгээгддэг. Өнөөдөр Бурханы үндсэн ажил бол Сатаныг ялах, өөрөөр хэлбэл хүнийг бүрмөсөн байлдан дагуулах, ингэснээр хүн Сатаны өмнө Бурханд эцсийн гэрчлэлийг хийх юм. Ийм байдлаар бүх зүйл биелэх болно. Олон тохиолдолд, чиний энгийн нүдээр юу ч хийгдээгүй мэт харагддаг боловч үнэндээ ажил аль хэдийн дууссан. Биелсэн бүх ажил харагдаж байхыг хүн шаарддаг, гэсэн ч үүнийг чамд ил болголгүйгээр Би Өөрийнхөө ажлыг дуусгасан, учир нь Сатан захирагдсан, өөрөөр хэлбэл Сатан бүрэн дүүрэн ялагдаж, Бурханы бүх мэргэн ухаан, хүч чадал, эрх мэдэл Сатаныг ялсан билээ. Энэ нь хийгдэх ёстой яг тэр гэрчлэл бөгөөд хэдий энэ нь хүнд тодорхой илэрхийлэгдээгүй ч, хэдий энэ нь энгийн нүдээр харагдахгүй ч Сатан аль хэдийн ялагдсан. Энэ ажил бүхэлдээ Сатаны эсрэг чиглэсэн ба Сатантай хийх тулааны улмаас хэрэгжсэн. Иймээс амжилттай болсон хэмээн хүн харж чадахгүй олон зүйл байдаг боловч Бурханы нүдээр энэ нь аль хэдийн амжилттай болсон байдаг. Энэ нь Бурханы бүх ажлын дотоод үнэний нэг билээ.

“Хүний зүй зохистой амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Сатаныг ялж, хүнийг аврахын тулд Бурхан махбод болсон

Газар дээр бие махбодтой болсон энэ Бурханы үед Тэр ажлаа хүмүүсийн дунд хийдэг. Энэ бүх ажил нь диавол Сатаныг ялах нэг зорилготой. Тэр хүнийг байлдан дагуулснаар, бас та нарыг бүрэн төгс болгосноор дамжуулан Сатаныг ялах болно. Та нар хангинасан гэрчлэл хийх үед энэ нь ч бас Сатаны ялагдлын тэмдэг болно. Бурхан Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд бие махбодтой болсон. Сатан ялагдахын тулд хүн эхлээд байлдан дагуулагдаж, дараа нь бүрэн төгс болгуулдаг.

II

Гэхдээ мөн чанартаа Сатаныг ялах зуураа Бурхан хүнийг шаналалт ертөнцөөс авардаг. Энэ ажил Хятадад эсвэл ертөнц даяар явагдаж байх нь хамаагүй энэ нь бүхэлдээ Сатаныг ялж, хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг, ингэж хүн амрах газарт орж чадна. Энэ бүхэн диавол Сатаныг ялахын төлөө билээ. Бурхан Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд бие махбодтой болсон. Бурхан энгийн бие махбодтой болсон нь Сатаныг л ялахын төлөө билээ. Махбод болсон энэ Бурханы ажил нь тэнгэрийн дор Бурханыг хайрладаг бүхнийг аврах явдал билээ. Энэ нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Сатаныг ялахын төлөө юм.

III

Бурханы бүх ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө Сатаныг ялахаас салшгүй билээ. Бурхан Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд махбодтой болсон. Бурхан Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд бие махбодтой болсон. Тэр бүх хүн төрөлхтнийг аварч байгаа. Тэр бүх хүн төрөлхтнийг аварч байгаа. Тэр бүх хүн төрөлхтнийг аварч байгаа.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент