Хүний зүй зохистой амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Эшлэл VII)

Хүмүүсийн дунд Өөрийн ажлыг хийхийн тулд, Өөрийгөө хүнд биечлэн илчилж, Өөрийг нь харах боломжийг хүнд олгохын тулд Бурхан газар дээр ирсэн; энэ нь жижиг зүйл гэж үү? Энэ нь үнэхээр амаргүй зүйл! Энэ нь хүний төсөөлдөг шигээр, Бурхан ирсэн болохоор хүн Түүнийг харж, Бурхан бол бодитой бөгөөд бүдэг бадаг, хий хоосон биш, мөн Бурхан бол сүрлэг боловч бас даруухан гэдгийг ойлгож авдаг юм биш. Энэ нь тийм энгийн байж болох уу? Сатан хүний махан биеийг ялзруулсан учраас л Бурханы аврахаар зорьж буй нэгэн бол хүн бөгөөд Сатантай тулалдаж, хүнийг биечлэн хариулахын тулд Бурхан махан биетэй болох ёстой болсон. Зөвхөн энэ нь л Түүний ажилд ашигтай юм. Хоёр удаа Бие махбодтой болсон Бурханы хоёр махан бие нь Сатаныг ялахын тулд оршсон ба мөн хүнийг аврахын тулд оршин байсан. Учир нь Сатантай тулалдах нэгэн бол, Бурханы Сүнс ч бай эсвэл бие махбодтой болсон Бурхан ч бай хамаагүй энэ нь зөвхөн Бурхан л байх юм. Товчхондоо Сатантай тулалдах нэгэн нь Сатанаар ялзруулагдсан хүн байх нь бүү хэл, тэнгэрэлчүүд ч байж чадахгүй. Тэнгэрэлчүүд үүнийг хийхэд хүчин мөхөсдөх бөгөөд хүн бол бүр ч чадалгүй. Иймээс хэрвээ Бурхан хүний амийн төлөө ажиллахыг хүсвэл, хэрвээ Тэр хүн дээр ажиллахын тулд биечлэн газар дээр ирэхийг хүсвэл, Тэр бие махбод болох ёстой, өөрөөр хэлбэл Тэр махан биед орж Өөрийн төрөлхийн ялгамж чанар болон Өөрийн хийх ёстой ажлын хамтаар хүмүүсийн дунд ирж хүнийг биечлэн аврах ёстой. Хэрвээ тэгэхгүй бол энэ ажлыг Бурханы Сүнс эсвэл хүн хийвэл энэхүү тулаан нь үр дүнд хүрэхгүй үүрд бүтэлгүйтэх ба хэзээ ч төгсөхгүй байх юм. Сатаны эсрэг дайнд биечлэн явахын тулд Бурхан махан биетэй болсон үед л хүн аврагдах боломжтой болно. Цаашлаад зөвхөн тэр үед л Сатан шившиглэгдэж, ашиглах ямар ч боломжгүй эсвэл хэрэгжүүлэх ямар ч арга мэхгүй үлдэх болно. Бие махбодтой болсон Бурханаар хийгдсэн ажлыг Бурханы Сүнс биелүүлэх аргагүй, тэр ч бүү хэл үүнийг ямар ч махан биетэй хүн Бурханы өмнөөс хийх чадваргүй, учир нь Түүний хийдэг ажил нь хүний амийн төлөө бөгөөд хүний ялзармал зан чанарыг өөрчлөхийн төлөө билээ. Хүн энэ тулаанд оролцсон бол тэр өрөвдөлтэйгээр сандран зугтах байсан ба хүний ялзармал зан чанарыг өөрчлөх чадваргүй байх байсан. Тэр хүнийг загалмайнаас аварч эсвэл бүх тэрслүү хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадахгүй байх байсан, гэхдээ зарчмын дагуу өчүүхэн хуучин ажлыг буюу Сатаныг ялахтай хамаагүй, өөр ажлыг хийж чадах байсан. Иймд санаа зовж яах юм бэ? Сатаныг ялах нь байтугай хүн төрөлхтнийг ч олж авч чадахгүй ажлын ач холбогдол нь юу вэ? Иймээс Сатантай хийх тулааныг зөвхөн Бурхан Өөрөө л хийж чадах ба үүнийг ямар ч хүн хийх чадваргүй юм. Хүний үүрэг бол дуулгавартай байж дагах, учир нь хүн шинэ эринийг нээх ажлыг хийх чадваргүй, мөн цаашлаад Сатантай тулалдах ажлыг хэрэгжүүлэх чадваргүй. Хүн Бурханы Өөрийн удирдлага дор Бүтээгчийн сэтгэлийг хангалуун байлгаж л чадах ба үүгээр дамжуулан Сатан ялагдана; энэ бол хүний хийж чадах цорын ганц зүйл юм. Иймээс шинэ тулаан эхлэх бүрд, өөрөөр хэлбэл шинэ эрин үеийн ажил эхлэх болгонд, энэхүү ажил нь Бурханаар Өөрөөр нь биечлэн хийгддэг, үүгээр дамжуулан Тэр бүхий л эрин үеийг удирдаж, бүх хүн төрөлхтний төлөө шинэ замыг нээдэг. Шинэ эрин үе бүрийн үүрийн гэгээ нь Сатантай хийх тулааны шинэ эхлэл юм, үүгээр дамжуулан хүн илүү шинэ, илүү үзэсгэлэнтэй ертөнцөд болон Бурханаар Өөрөөр нь удирдуулсан шинэ эрин үед ордог.

“Хүний зүй зохистой амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Хүний авралын төлөө Бурхан хоёр удаа махбод болсон

Хүн төрөлхтнийг аварч, Сатаныг ялахаар Бурхан хоёр удаа махбод болсон.

Сүнсээр ч бай, бие махбодоор ч бай зөвхөн Бурхан л Сатантай тэмцэж чадна.

Тэнгэрэлчүүд хэзээ ч Сатантай тэмцэж чадахгүй, өө, хүн бол бүр хэзээ ч чадахгүй. Тэнгэрэлчүүд хүчгүй, харин хүмүүс завхарсан; хүн хөндлөнгөөс ч оролцох чадваргүй. Бурхан хүний амин дээр ажиллахаар болбол, газарт хүн дээр ажиллахыг хүсвэл, ажил ба ялгамж чанараараа Өөрөө хүнийг аврахын тулд Тэр махбод болж, махан биеийг өмсөх ёстой. Хүн төрөлхтнийг аварч, Сатаныг ялахаар Бурхан хоёр удаа махбод болсон. Сүнсээр ч бай, бие махбодоор ч бай зөвхөн Бурхан л Сатантай тэмцэж чадна.

II

Сатантай хийх тэмцлийг Бурхан л хийх боломжтой, хүн тэмцэх ямар ч боломжгүй. Хүний үүрэг бол захирагдах, хүний үүрэг бол дагах. Хүн шинэ эринийг нээх ажлыг хийж чадахгүй. Бурханы Өөрийн удирдлага дор л хүн Бүтээгчийг хангалуун байлгаж чадна. Ингэснээр Сатан гарцаагүй ялагддаг. Хүний хийж чадах бүх зүйл нь энэ. Хүн төрөлхтнийг аварч, Сатаныг ялахаар Бурхан хоёр удаа махбод болсон. Сүнсээр ч бай, бие махбодоор ч бай зөвхөн Бурхан л Сатантай тэмцэж чадна.

III

Хэрэв энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол, энэ ажлыг хүний гараар хийсэн бол, энэ тулаан хэзээ ч үр дүнд хүрэхгүй, бас төгсөхгүй. Шинэ тулаан эхлэх бүрд, шинэ эриний ажил эхлэх болгонд, Бурхан Өөрөө ажлаа хийж, бүхий л эрин үеийг биечлэн удирддаг. Тэр хүн төрөлхтөнд шинэ зам нээдэг. Шинэ эрин бүрд Сатантай хийх шинэ тулаан эхэлдэг, үүгээр хүн илүү шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд ордог, Бурханы Өөрийн удирддаг шинэ эринд ордог. Хүн төрөлхтнийг аварч, Сатаныг ялахаар Бурхан хоёр удаа махбод болсон. Сүнсээр ч бай, бие махбодоор ч бай зөвхөн Бурхан л Сатантай тэмцэж чадна.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент