Шүүлт, гэсгээлтээс нь Бурханы илрэлтийг харах нь (Эшлэл II)

Бурханы үг болгон бидний үхлийн цэгийг цохиж, биднийг гунигтай, айж түгшсэн байдалд оруулдаг. Тэр бидний үзлийг илчилдэг, бидний төсөөллийг илчилдэг, бидний завхарсан зан чанарыг илчилдэг. Бидний хийж, хэлж байгаа бүгдээр, бидний бүх үзэл бодол, санаагаар дамжуулан бидний угийн чанар болон мөн чанар Түүний үгээр илчлэгддэг бөгөөд биднийг айдас түгшүүрт автуулж, нүүрээ хийх газаргүй болгодог. Тэр бидний бүх үйлдэл, зорилго, санаархал тэр ч байтугай бидний хэзээ ч олж мэдээгүй завхарсан зан чанарын талаар бидэнд хэлдэг ба бид бүрэн илчлэгдсэн мэт санагдаж, бүрэн итгэснээ бүр ч мэдэрдэг. Түүнийг эсэргүүцсэний төлөө Тэр биднийг шүүж, Түүнийг гутаан доромжилж, ялласны төлөө биднийг гэсгээдэг, мөн Түүний нүдэнд бид үнэ цэнэгүй мэт, бид амьд Сатан мэт бидэнд санагдуулдаг. Бидний итгэл найдвар тасарч, бид цаашид Түүнээс ямар нэг зүйлийг шалтгаангүй гуйж, нэхэж чадахаа больдог, тэр ч байтугай бидний мөрөөдөл ганцхан шөнийн дотор үгүй болдог. Энэ бол бидний хэний ч төсөөлж чадахгүй, хэнийх нь ч хүлээн зөвшөөрч чадахгүй баримт юм. Хэсэг зуур бидний оюун ухаан тогтворгүй болж, өмнөө байгаа замд хэрхэн үргэлжлүүлэн явахаа мэдэхээ больж, өөрсдийн итгэл үнэмшлийг хэрхэн үргэлжлүүлэхээ мэддэггүй. Бидний итгэл буцаад л эхний байсан газраа ирсэн мэт, бид хэзээ ч Эзэн Есүстэй уулзаж, танилцаж байгаагүй мэт санагдах болно. Нүдний өмнө байгаа бүхэн биднийг будилуулж, бид зорилгогүй явж байгаа мэт санагддаг. Бид зовнин түгшиж, сэтгэлээр унаж, зүрх сэтгэлийн маань гүнд номхоршгүй уур, ичгүүр гутамшиг байх болно. Бид дотроо уудлахыг хичээж, гарах арга зам олохоор хичээж, тэр ч байтугай Аврагч Есүсийг үргэлжлүүлэн хүлээхээр оролддог ба зүрх сэтгэлээ Түүнд нээдэг. Бид гадна талдаа их зантай ч биш, даруухан ч биш байх үе байдаг хэдий ч зүрх сэтгэлдээ бид, урьд өмнө байгаагүйгээр хохирол амссан мэдрэмжтэйгээр шаналж байдаг. Заримдаа бид гадна талдаа гайхалтай тайван байгаа мэт байдаг ч дотроо зовлон шаналлын далайг туулж байдаг. Түүний шүүлт ба гэсгээлт биднийг бүх итгэл найдвар, мөрөөдлөөс маань салгаж, бидний хэмжээлшгүй хүслийг үгүй хийж, Тэр бол бидний Аврагч бөгөөд биднийг аврах чадвартай гэдэгт итгэх хүсэлгүй болгодог. Түүний шүүлт болон гэсгээлт нь бид нар болоод Түүний хооронд гүн гүнзгий ангалыг бий болгодог ба хэн ч үүнийг гатлахыг хүсдэггүй. Түүний шүүлт, гэсгээлт нь бидний хувьд тийм их доромжлол, тийм их саад бартааг амсаж буй анхны удаа юм. Түүний шүүлт, гэсгээлт нь, Бурханы нэр төр болон хүний зөрчлийг тэвчдэггүй байдлыг үнэхээр ойлгох боломжийг бидэнд олгодог, түүнтэй харьцуулахад бид маш дорд бөгөөд ариун бус билээ. Түүний шүүлт, гэсгээлт нь бид хэчнээн их зантай, биеэ тоосон хүмүүс болохыг, мөн хүн хэзээ ч Бурхантай адил, Бурхантай эрх тэгш байж чадахгүй юм гэдгийг бидэнд анх удаа ойлгуулдаг. Түүний шүүлт ба гэсгээлт нь биднийг цаашид тийм завхарсан байдалд амьдрах хүсэлгүй болгож, өөрсдийн тийм угийн чанар, мөн чанарыг аль болох хурдан хаяж, дахин хэзээ ч Түүгээр жигшигдэн зэвүүцэгдэхийг хүсэхгүй байхад хүргэдэг. Түүний шүүлт, гэсгээлт нь Түүний үгийг дагахдаа баяртай байхад бидэнд тусалж, Түүний зохион байгуулалт, зохицуулалалтыг цаашид эсэргүүцэхээ болиход хүргэдэг. Түүний шүүлт ба гэсгээлт нь, бидэнд амьдралыг эрж хайх хүслийг дахин өгч, Түүнийг өөрсдийн Аврагчаа хэмээн баяртайгаар хүлээн авахад хүргэдэг… Бид байлдан дагуулах ажлаас алхан гарч, тамаас алхан гарч, үхлийн сүүдэрт хөндийгөөс алхан гарсан… Төгс Хүчит Бурхан биднийг, энэ бүлэг хүмүүсийг Өөртөө авсан! Тэр Сатаныг ялан дийлж, Өөрийн бүх дайсныг ялсан билээ!

“Шүүлт, гэсгээлтээс нь Бурханы илрэлтийг харах нь”-аас

Бурханы шүүлт бидэнд амь өгдөг

Бурханы үг бүр бидний эмзэг цэгийг онож, гунигтай, аймхай болгож орхидог. Төсөөлөл, үзлийг маань Тэр илчилж, завхарсан зан чанарыг минь илчилдэг. Хэлж хийдэг бүхнээр минь, бодол үзлээр минь Түүний үг бидний уг чанар, мөн чанарыг илчлэн, айж, ичсэндээ дагжин чичирч, нүүрээ хийх газаргүй болгож орхидог. Завхарсан, сатанлаг зан чанартай энгийн ард бид олон эриний өмнө Бурханы урьдчилан тогтоосон, өтөг бууцнаас Түүний өргөсөн ядуу хүмүүс. Бурханыг үгүйсгэж, ялласан ч бид одоо байлдан дагуулагджээ. Амь, мөнх амийн замыг бид хүртсэн. Бид хаа ч байсан, юутай ч тулгарсан бай, Төгс Хүчит Бурханы авралаас салж чадахгүй. Тэр бидний Бүтээгч, цор ганц золин аврал билээ.

II

Үйлдэл, зорилго бүхнийг минь Тэр бидэнд хэлдэг. Бидний мэдээгүй завхарсан зан чанар, санаархлын минь тухай Тэр бас хэлдэг. Өдгөө бид илчлэгдэж, бүрэн үнэмшсэн. Өөрийг нь эсэргүүцэхэд Тэр биднийг шүүж, доромжилж, яллахад биднийг гэсгээдэг. Нүдэнд нь бид ямар ч үнэ цэнгүй мэт, амьд Сатан мэт бидэнд санагдуулдаг. Завхарсан, сатанлаг зан чанартай энгийн ард бид олон эриний өмнө Бурханы урьдчилан тогтоосон, өтөг бууцнаас Түүний өргөсөн ядуу хүмүүс. Бурханыг үгүйсгэж, ялласан ч бид одоо байлдан дагуулагджээ. Амь, мөнх амийн замыг бид хүртсэн. Бид хаа ч байсан, юутай ч тулгарсан бай, Төгс Хүчит Бурханы авралаас салж чадахгүй. Тэр бидний Бүтээгч, цор ганц золин аврал билээ.

III

Бурханы хайр булгийн ус мэт урсаж, чамд, бас надад өгөгддөг, үнэнийг хайдаг, чин сэтгэлтэй, Бурханы гарч ирэхийг хүсэн хүлээдэг бүх хүнд өгөгддөг. Нарыг сар дагадаг шиг Бурхан ажилласаар байдаг. Бурханы ажил над дээр, чам дээр, түүн дээр явагддаг, Түүний мөрийг дагахаар сонгож, шүүлт, гэсгээлтийг нь хүлээн авдаг хүмүүс дээр явагддаг. Амь, мөнх амийн замыг бид хүртсэн. Бид хаа ч байсан, юутай ч тулгарсан бай, Төгс Хүчит Бурханы авралаас салж чадахгүй. Тэр бидний Бүтээгч, цор ганц золин аврал билээ. Тэр бидний Бүтээгч, цор ганц золин аврал билээ. Тэр бидний Бүтээгч, цор ганц золин аврал билээ.

“Шүүлт, гэсгээлтээс нь Бурханы илрэлтийг харах нь”-аас

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент