Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (3) (Эшлэл II)

Өнөөдөр чамайг байлдан дагуулахын зорилго нь, Бурхан бол чиний Бурхан, бусдын Бурхан, хамгийн чухал нь Түүнийг хайрладаг бүхний Бурхан, бүх бүтээлийн Бурхан гэдгийг чамаар хүлээн зөвшөөрүүлэх юм. Тэр бол Израильчуудын Бурхан бөгөөд Египетийн ард түмний ч Бурхан юм. Тэр бол Англичуудын Бурхан, Америкчуудын Бурхан билээ. Тэр бол зөвхөн Адам Евагийн Бурхан биш, мөн түүнчлэн Адам Евагийн бүх үр удмын Бурхан. Тэр бол тэнгэр дэх бүх зүйлийн мөн газар дахь бүх зүйлийн Бурхан билээ. Израильчуудын гэр бүл болон бүх харь үндэстний гэр бүлүүд бүгд адилхан нэгэн Бурханы гарт байдаг. Тэр Израильд хэдэн мянган жил ажиллаж, Иудейд нэгэнтээ төрөөд зогсохгүй өнөөдөр Тэр, агуу улаан луугийн цагариглан хэвтэж байгаа Хятадад бууж ирсэн. Хэрвээ Иудейд төрсөн нь Түүнийг Иудейчүүдийн Хаан болгодог юм бол та бүхний дунд өнөөдөр бууж ирэх нь Түүнийг та нарын Бурхан болгохгүй гэж үү? Тэр Израильчуудыг удирдаж Иудейд төрсөн бөгөөд Тэр мөн Харь үндэстнүүдийн нутагт төрсөн. Түүний бүх ажил нь Өөрийн бүтээсэн бүх хүн төрөлхтний төлөө биш гэж үү? Тэр Израильчуудыг зуу дахин хайрлаж, Харь үндэстнүүдийг мянга дахин жигшдэг үү? Энэ та нарын үзэл биш гэж үү? Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс нь та нар; энэ нь, Бурхан хэзээ ч та нарын Бурхан байгаагүйгээс болоогүй. Бурханыг голсон хүмүүс нь та нар; энэ нь, Бурхан та нарын Бурхан байхыг хүсээгүйгээс болоогүй. Бүтээгдсэн зүйлийн дотроос хэн Төгс Хүчитийн гарт байдаггүй вэ? Та нарыг өнөөдөр байлдан дагуулах үед, Бурхан бол та нарын Бурханаас өөр хэн ч биш гэдгийг та нараар хүлээн зөвшөөрүүлэх нь үүний зорилго биш гэж үү? Хэрвээ та нар, Бурхан бол зөвхөн Израильчуудын Бурхан гэсэн хэвээр, мөн Израиль дахь Давидын гэр бол Бурханы төрөлтийн эх үндэс бөгөөд Израилиас өөр ямар ч үндэстэн Бурханыг “бий болгох” эрхгүй, тэр ч бүү хэл ямар ч Харь үндэстний гэр бүл өөрийн биеэр Еховагийн ажлыг хүлээн авч чадахгүй гэж бодсон хэвээр байвал—хэрвээ чи ингэж бодсоор байвал энэ нь чамайг зөрүүд эсэргүүцэгч болгохгүй гэж үү? Үргэлж Израиль дээр сэтгэлээ бүү тогтоо. Бурхан өнөөдөр яг энд та нарын дунд байгаа. Түүнчлэн тэнгэр лүү бүү ширтсээр бай. Өөрсдийн тэнгэр дэх Бурханаа санахаа боль! Бурхан та нарын дунд ирсэн, иймээс Тэр яаж тэнгэрт байх юм бэ? Чи Бурханд тийм ч удаан итгээгүй, гэсэн ч чи Израильчуудын Бурхан Өөрийн биеэр та нарыг нигүүлсэх болно гэдгийг нягтлан бодохгүй байж зүрхлэх хэмжээнд хүртэл, Түүний тухай зөндөө олон үзэл чамд байдаг. Өөрсдөө тэвчихийн аргагүй бохир болохоор та нар Бурхан биечлэн үзэгдэхийг хэрхэн харах тухайгаа бодож ч зүрхэлдэггүй. Та нар мөн Бурхан Харь үндэстний нутагт хэрхэн биечлэн бууж ирэх талаар хэзээ ч бодож байгаагүй. Тэр Синаи Уул эсвэл Чидун Уулан дээр буун ирж Израильчуудад харагдах учиртай. Харь үндэстнүүд (өөрөөр хэлбэл Израилийн гаднах хүмүүс) нь бүгдээрээ Түүний жигшил зэвүүцлийн обьект биш гэж үү? Тэр тэдний дунд хэрхэн биечлэн ажиллаж чадах юм бэ? Энэ бүхэн нь та нарын олон жилийн туршид хөгжүүлсэн, гүн үндэстэй үзэл юм. Та нарыг өнөөдөр байлдан дагуулахын зорилго нь та нарын эдгээр үзлийг эвдэх юм. Тиймээс Бурхан Синаи Уулан дээр эсвэл Чидун Уулан дээр биш харин өнгөрсөн үед Өөрийн хэзээ ч удирдаж байгаагүй хүмүүсийн дунд—та нарын дунд өөрийн биеэр илрэхийг та нар харсан. Бурхан Өөрийн ажлын хоёр үе шатыг Израильд хийсний дараа Израильчууд болон бүх Харь үндэстнүүд адилхан энэ үзлийг өвөрлөх болсон: Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь үнэн боловч Тэр Харь үндэстнүүдийн Бурхан биш зөвхөн Израильчуудын Бурхан байхыг хүсэж байгаа. Израильчууд дараах зүйлд итгэдэг: Бурхан зөвхөн бидний Бурхан байх болно, харин Харь үндэстнүүд та нарын Бурхан биш, та нар Еховаг хүндэлдэггүй учраас бидний Бурхан—Ехова та нарыг жигшдэг. Цаашлаад тэдгээр Иудейчүүд ингэж итгэдэг: Эзэн Есүс Иудей хүмүүс бидний дүр төрхийг өөртөө авсан бөгөөд энэ нь Иудей хүмүүсийн тэмдгийг өөртөө авсан Бурхан юм. Бидний дунд л Бурхан ажилладаг. Бурханы дүр төрх болон бидний дүр төрх адилхан; бидний дүр төрх Бурханыхтай төстэй. Эзэн Есүс бол Иудейчүүд бидний Хаан; Харь үндэстнүүд нь тийм агуу авралыг хүлээн авах эрхгүй. Эзэн Есүс бол Иудейчүүд бидний төлөөх нүглийн тахил. Зөвхөн ажлын тэр хоёр үе шатны үндсэн дээр л Израильчууд болон Иудей хүмүүс ийм олон үзлийг бий болгосон. Бурхан бол тэднийх гэж тэд түрэмгийгээр зарласан, Бурхан бол мөн Харь үндэстнүүдийн Бурхан гэдгийг зөвшөөрдөггүй. Ийм байдлаар Харь үндэстнүүдийн зүрх сэтгэлд Бурхан хоосон болсон. Учир нь, Бурхан Харь үндэстнүүдийн Бурхан болохыг хүсдэггүй, Тэр зөвхөн Израильчуудад буюу Өөрийн сонгосон хүмүүст дуртай ба Тэр ялангуяа Түүнийг дагаж байсан шавь нар болох Иудейчүүдэд дуртай гэж хүн бүхэн итгэх болсон юм. Ехова болон Есүсийн хийсэн ажил нь хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Бурхан бол Израилиас гадна төрсөн та бүхний Бурхан юм гэдгийг чи одоо хүлээн зөвшөөрч байна уу? Бурхан өнөөдөр яг энд та нарын дунд байгаа биш гэж үү? Энэ нь зүүд биш, тийм үү? Та нар энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй юу? Та нар үүнд итгэж эсвэл үүнийг бодож зүрхэлдэггүй. Та нар үүнийг хэрхэн харахаас үл хамааран, Бурхан яг энд та нарын дунд байгаа биш гэж үү? Та нар одоо ч энэ үгэнд итгэхээс айж байна уу? Энэ өдрөөс эхлээд бүх байлдан дагуулагдсан хүмүүс болон Бурханы дагалдагчид болохыг хүсэж буй бүхэн нь Бурханы сонгосон хүмүүс биш гэж үү? Өнөөдрийн дагалдагчид та бүхэн, Израилийн гаднах сонгогдсон хүмүүс биш гэж үү? Та нарын байр суурь Израильчуудынхтай адилгүй гэж үү? Та нарын хүлээн зөвшөөрөх ёстой зүйл чинь энэ бүхэн биш үү? Энэ нь та нарыг байлдан дагуулах ажлын зорилго биш гэж үү? Нэгэнт та нар Бурханыг харж чадах учраас Тэр эхнээсээ аваад ирээдүйд ч үүрд та нарын Бурхан байх болно. Та бүхэн Түүнийг дагаж, Түүний үнэнч дуулгавартай бүтээл байхыг хүссээр байгаа цагт Тэр та нарыг орхихгүй.

“Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (3)”-аас

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент