Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялга (Эшлэл II)

Бурхан газар дээр ирэх үед, энэ нь Бурханы Сүнс махбод өмсөж, махбодод ирж байгаа хэрэг боловч Бурхан жирийн хүний амьдралаар амьдардаггүй. Тэр Өөрийн удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг биелүүлэхийн тулд л ирдэг. Үүний дараа Тэр хүн төрөлхтнийг орхин явна. Түүнийг махбодод ирэх үед Бурханы Сүнс бие махбодын хэвийн хүн чанарыг төгс болгодоггүй. Харин ч Бурханы урьдчилан тодорхойлсон цагт бурханлаг чанар шууд ажилладаг. Дараа нь Өөрийн хийх хэрэгтэй бүхнийг хийж, Өөрийн үйлчлэлийг бүрэн биелүүлсний дараа энэ үе шатан дахь Бурханы Сүнсний ажил дуусдаг, энэ мөчид Өөрийнх нь бие махбодын амьдрах хугацаа дууссан эсэхээс үл хамааран бие махбодтой болсон Бурханы амьдрал бас төгсдөг. Өөрөөр хэлбэл, бие махбод амьдралын ямар үе шатанд хүрэх нь, газар дээр хэр урт наслах нь бүгд Сүнсний ажлаар шийдэгддэг. Энэ нь хүний хэвийн хүн чанар гэж үздэг зүйлтэй ямар ч хамаагүй. Есүсийг жишээ болгон авч үзэцгээе. Тэр махбодод гучин гурван жил хагас амьдарсан. Хүний биеийн амьдралын хугацааны хувьд бол Тэр уг насандаа үхэх ёсгүй байсан ба Тэр явах ёсгүй байсан юм. Гэхдээ энэ нь Бурханы Сүнсний огт анхаардаггүй зүйл байлаа. Түүний ажил дууссан, тэр мөчид биеийг нь авч одож, Сүнстэй хамт алга болдог. Энэ нь Бурханы махбодод ажилладаг зарчим юм. Иймээс нарийн ярьвал бие махбодтой болсон Бурхан хэвийн хүн чанаргүй байдаг. Дахин хэлэхэд, Тэр жирийн хүний амьдралаар амьдрахын тулд газар дээр ирдэггүй. Тэр эхлээд хэвийн хүний амьдралыг бүтээгээд дараа нь ажиллаж эхэлдэггүй. Харин ч хэвийн хүний гэр бүлд төрсөн тохиолдолд Тэр бурханлаг ажил хийх чадвартай байдаг. Түүнд хүний санаа зорилго өчүүхэн төдий ч байдаггүй, Тэр мах цусных биш, мөн Тэр мэдээж нийгмийн арга замуудыг сонгодоггүй, эсвэл хүний бодол, санаанд оролцдоггүй, тэр ч бүү хэл хүний амьдралын гүн ухаантай холбогддоггүй. Энэ нь бие махбодтой болсон Бурханы хийхээр зорьдог ажил бөгөөд энэ нь бас Тэр бие махбодтой болохын бодит ач холбогдол юм. Бурхан бусад ялихгүй үйл явцыг туулахгүйгээр махбодоор хийх хэрэгтэй ажлыг хийхийн тулд үндсэндээ махбодод ирдэг бөгөөд Тэр жирийн хүний туршлагыг эзэмшдэггүй. Бурханы махбод болсон биеийн хийх хэрэгтэй ажил нь хэвийн хүний туршлагыг агуулдаггүй. Иймээс Бурхан махбодоор биелүүлэх хэрэгтэй ажлаа биелүүлэхийн төлөө л махбодод ирдэг. Үлдсэн нь Түүнтэй ямар ч хамаагүй. Тэр олон ялимгүй үйл явцыг туулдаггүй. Түүний ажил дуусмагц бие махбодтой болохын ач холбогдол нь бас төгсдөг. Энэ үе шатыг дуусгах гэдэг нь махбодоор хийх хэрэгтэй Түүний ажил дууссан, Түүний махбодын үйлчлэл гүйцэлдсэн гэсэн үг юм. Гэхдээ Тэр махбодод хязгааргүй хугацаагаар ажилласаар байж болохгүй. Тэр ажиллахын тулд өөр газар луу буюу махбодын гадна орших газар луу шилжих ёстой. Зөвхөн ийм маягаар л Түүний ажил улам бүрэн төгс болж, улам илүү өргөжиж чадна. Бурхан Өөрийн анхдагч төлөвлөгөөний дагуу ажилладаг. Ямар ажил хийх хэрэгтэйг болон ямар ажил гүйцэлдүүлснээ Тэр гарын таван хуруу шигээ мэддэг. Бурхан Өөрийн аль хэдийн урьдчилан тодорхойлсон замаар алхахад нь хүн нэг бүрийг хөтөлдөг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Бурханы Сүнсний удирдамжийг дагадаг хүмүүс л амралтанд орж чадах болно.

“Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа”-аас

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент