Библийн талаар (3) (Эшлэл III)

Шинэ Гэрээний Матайн Сайн Мэдээ нь Есүсийн угийн бичгийг баримтжуулсан. Эхэндээ энэ нь Есүс бол Абрахамын удам, Давидын хүү Иосефийн хүү байсан гэж хэлдэг; дараа нь Есүс Ариун Сүнснээс олдсон бөгөөд онгон эмэгтэйгээс төрсөн гэж байдаг, энэ нь Тэр бол Иосефийн хүү ч биш эсвэл Абрахамын удам ч биш, мөн Тэр Давидын хүү ч биш байсан гэсэн үг. Угийн бичигт гэхдээ Есүсийг Иосефтэй холбохоор зүтгэдэг. Дараа нь, угийн бичиг нь Есүсийн төрсөн үйл явцыг бичиж эхэлдэг. Есүс Ариун Сүнснээс олдсон бөгөөд Тэр онгон эмэгтэйгээс төрсөн, Иосефийн хүү биш гэж үүнд хэлсэн. Гэсэн ч Есүс бол Иосефийн хүү байсан гэдэг нь угийн бичигт тодорхой бичигдсэн бөгөөд угийн бичиг нь Есүсийн төлөө бичигдсэн учраас энэ нь дөчин хоёр үе удмыг бичсэн. Иосефийн үед очиход Иосеф бол Мариагийн нөхөр байсан гэж товч хэлдэг, энэ нь Есүс бол Абрахамын удам гэдгийг батлахын тулд хэлсэн үг юм. Энэ нь зөрчилдөөнтэй байдал биш гэж үү? Угийн бичигт Иосефийн өвөг дээдсийг тодорхой баримтжуулсан, энэ нь гарцаагүй Иосефийн угийн бичиг боловч энэ нь Есүсийн угийн бичиг гэж Матай зүтгэдэг. Энэ нь Есүс Ариун Сүнснээс олдсон гэдэг баримтыг үгүйсгэхгүй байна гэж үү? Тиймээс Матайн бичсэн угийн бичиг нь хүний санаа биш гэж үү? Энэ бол инээдтэй зүйл! Ийм байдлаар энэ ном нь бүхэлдээ Ариун Сүнснээс ирээгүй гэдгийг чи мэдэж авна. Бурхан газар дээр угийн бичигтэй байх ёстой гэж боддог зарим хүмүүс байж магадгүй ба үүний үр дүнд тэд Есүсийг Абрахамын дөчин хоёр дахь удам болгосон. Энэ нь үнэхээр инээдтэй зүйл! Газар дээр ирсний дараа Бурханд хэрхэн угийн бичиг байх юм бэ? Хэрвээ чи Бурханд угийн бичиг байдаг гэвэл чи Түүнийг Бурханы бүтээлүүдийн дунд оруулж байгаа биш гэж үү? Учир нь Бурхан бол газар дэлхийнх биш, Тэр бол бүтээлийн Эзэн, хэдийгээр Тэр махан биетэй байгаа ч Тэр хүнтэй адил мөн чанартай биш. Чи Бурханыг, Бурханы бүтээлтэй адил төрөл зүйл болгон тооцож яаж чадаж байна вэ? Абрахам Бурханыг төлөөлж чадахгүй; тэрээр тэр үеийн Еховагийн ажлын обьект байсан, тэр ердөө л Еховагаар хүлээн зөвшөөрөгдсөн итгэлтэй зарц байсан бөгөөд тэр Израилийн ард түмний нэг байсан. Тэр Есүсийн өвөг дээдэс байж хэрхэн чадах юм бэ?

Шинэ Гэрээний сайн мэдээний номнууд нь Есүсийг цовдлогдсоноос хойш хориос гучин жилийн дараа бичигдсэн. Өмнө нь Израилийн ард түмэн зөвхөн Хуучин Гэрээг уншиж байсан. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үед хүмүүс Хуучин Гэрээг уншиж байсан. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн явцад гарч ирсэн. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж тэнгэрт дээш гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн, дээр нь нэмээд мөн Паул болон Петрийн захидлууд түүнчлэн Илчлэлийн Ном байсан. Есүсийг тэнгэр лүү дээш гарснаас хойш гурван зуу гаруй жилийн дараа, дараагийн үеийнхэн тэдний бичлэгүүдийг цэгцлэх үед л Шинэ Гэрээ бий болсон. Энэ ажил дууссаны дараа л Шинэ Гэрээ бий болсон; өмнө нь энэ нь байгаагүй. Бурхан тэр бүх ажлыг хийсэн, элч Паул тэр бүх ажлыг хийсэн, дараа нь Паул, Петр нарын захидлуудыг нэгтгэсэн бөгөөд Патм арлын Иоханаар бичигдсэн хамгийн агуу үзэгдэл эцэст нь нэмэгдсэн, учир нь энэ нь эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөсөн билээ. Эдгээр нь бүгд дараагийн үеийнхний зохицуулалт байсан бөгөөд тэдгээр нь өнөөдрийн айлдваруудаас өөр. Өнөөдөр бичигдсэн зүйл бол Бурханы ажлын алхмуудын дагуу юм; өнөөдөр хүмүүсийн эзэмшиж буй зүйл нь Бурханаар биечлэн хийгдсэн ажил бөгөөд Түүгээр биечлэн хэлэгдсэн үгс юм. Чи хөндлөнгөөс оролцох хэрэггүй ба Сүнснээс шууд ирдэг үгс нь алхам алхмаар зохицуулагддаг бөгөөд хүний бичлэгийн зохицуулалтаас өөр. Тэдний бичсэн зүйлс нь тэдний боловсрол болоод хэв чанарын түвшний дагуу байсан гэж хэлж болно. Тэдний бичсэн зүйлс нь хүний туршлага байсан бөгөөд тус бүрдээ өөрсдийн бичих арга барил, мэдлэгтэй байсан бөгөөд бичлэг бүхэн өөр байсан. Тиймээс хэрвээ чи Библийг Бурхан шиг шүтвэл чи хэтэрхий мэдлэггүй, тэнэг юм! Яагаад чи өнөөдрийн Бурханы ажлыг эрж хайдаггүй вэ? Зөвхөн Бурханы ажил л хүнийг аварч чадна. Библи хүнийг аварч чадахгүй, энэ нь хэдэн мянган жилийн туршид огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд хэрвээ Библийг шүтвэл чи хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй.

“Библийн талаар (3)”-аас

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент