Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь (Эшлэл II)

Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан нь голчлон Өөрийн үгийг хэлж, хүний амьд шаардлагатай бүхнийг тайлбарлаж, хүний орох ёстой зүйлийг зааж, Бурханы үйл хэргийг хүнд харуулж, Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч, гайхалтай байдлыг хүнд харуулахын тулд ирсэн. Бурханы ярьдаг олон арга замаар дамжуулан, Бурханы эрхэм дээд, туйлын их хэмжээ болон цаашлаад Бурханы даруу нууцлаг байдлыг хүн хардаг. Бурхан бол эрхэм дээд боловч Тэр даруу нууцлаг учраас бүхнээс дорд болж чадна гэдгийг хүн хардаг. Түүний үгний зарим нь Сүнсний өнцгөөс шууд хэлэгддэг, Түүний үгний зарим нь хүний өнцгөөс шууд хэлэгддэг ба Түүний үгний зарим нь гуравдагч хүний өнцгөөс хэлэгддэг. Үүнээс Бурханы ажлын арга зам нь ихээхэн өөрчлөгддөг гэдгийг харж болох ба Тэр үгээр дамжуулан үүнийг харах боломжийг хүнд олгодог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил энгийн бөгөөд бодитой, иймээс эцсийн өдрүүдийн бүлэг хүмүүст бүх шалгалтын хамгийн их нь тулгарна. Бурханы энгийн болон бодитой байдлын улмаас бүх хүмүүс тийм шалгалтанд орсон; хүн Бурханы шалгалтанд унасан нь Бурханы энгийн болоод бодитой байдлын улмаас юм. Есүсийн эрин үед үзэл эсвэл шалгалт байгаагүй. Есүсийн хийсэн ихэнх ажил нь хүний үзлийн дагуу байсан учраас хүмүүс Түүнийг дагаж, Түүний талаар ямар ч үзэлгүй байсан. Өнөөдрийн шалгалт нь хүнд тулгарч буй хамгийн том нь бөгөөд эдгээр хүмүүс асар их гай зовлонгоос гарч ирсэн гэж хэлэх үед хэлээд буй зовлон бэрхшээл нь энэ юм. Өнөөдөр, эдгээр хүмүүст итгэл, хайр, хатуужил, дуулгавартай байдлыг бий болгохын тулд Бурхан үгээ хэлдэг. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хэлсэн үгнүүд нь хүний угийн чанарын дагуу, хүний зан авирын дагуу, өнөөдөр хүн юунд орох ёстойн дагуу байдаг. Түүний ярих арга барил нь бодитой ба энгийн аль аль нь байдаг: Тэр маргаашийн тухай ярьдаггүй бөгөөд Тэр мөн өчигдрийг эргэж хардаггүй; Тэр өнөөдрийн орох, хэрэгжүүлэх болон ойлгох ёстой зүйлийн талаар л ярьдаг. Хэрвээ өнөө үед тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шидийг үзүүлж чадах хүн гарч ирээд хэрвээ тэр хүн өөрийгөө Есүсийн ирэлт хэмээн зарлавал энэ нь хуурамч муу ёрын сүнснүүд байх ба тэд Есүсийг дуурайсан байх юм. Үүнийг сана! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн үе шатны ажил аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил бол хүний үзэлтэй эвлэршгүй байдаг; жишээлбэл Хуучин Гэрээ нь Мессиа ирэхийг зөгнөсөн боловч Есүс ирсэн болж таарсан, иймээс өөр Мессиа дахин ирэх нь буруу байх юм. Есүс аль хэдийн нэг удаа ирчихсэн, иймд хэрвээ энэ удаа Есүс дахин ирэх байсан бол тэр нь буруу байх болно. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр бүр нь эрин үеэрээ дүрслэгддэг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж байх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ёстой ба үргэлж яг Есүс шиг байх ёстой, гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм биш. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсээр, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол, хэрвээ Тэр яг Есүс шиг хийсэн бол Бурхан нэг ажлаа давтах байсан бөгөөд Есүсийн ажил ямар ч ач холбогдолгүй буюу үнэ цэнэгүй болох байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүр нэгэнт биелсний дараа удалгүй муу ёрын сүнснүүд үүнийг дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барил руу шилждэг; Бурхан Өөрийн ажлын үе шатыг нэгэнт биелүүлчихвэл үүнийг муу ёрын сүнснүүд дуурайдаг. Та нар эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгох ёстой. Яагаад өнөөдрийн Бурханы ажил Есүсийн ажлаас өөр байгаа юм бэ? Яагаад өнөөдөр Бурхан тэмдэг болон гайхамшгуудыг харуулж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээхгүй байгаа юм бэ? Хэрвээ Есүсийн ажил нь Хуулийн эрин үед явагдсан ажилтай адилхан байсан бол Тэр Нигүүлслийн эрин үеийн Бурханыг төлөөлж чадах байсан уу? Есүс цовдлолын ажлыг гүйцээж чадах байсан уу? Хэрвээ Хуулийн эрин үед байгаатай адилаар Есүс сүмд орж, Амралтын өдрийг сахисан бол Тэр хэнээр ч хавчигдан шахагдахгүй байх байсан бөгөөд бүгд тойрон хүрээлэх байсан. Хэрвээ тийм байсан бол Тэр цовдлогдох байсан уу? Тэр золилтын ажлыг гүйцээж чадах байсан уу? Хэрвээ эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан нь, Есүстэй адилаар тэмдэг, гайхамшгуудыг үзүүлбэл ямар хэрэг байх юм бэ? Хэрвээ Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлын өөр нэг хэсгийг буюу Өөрийн удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг төлөөлөх зүйлийг хийвэл хүн Бурханы талаар илүү гүнзгий мэдлэгийг олж авах ба зөвхөн тэр үед л Бурханы удирдлагын төлөвлөгөө биелэх болно.

“Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс

Эцсийн өдрүүдэд Бурхан хүнийг үгээрээ шүүж, төгс болгодог

I

Бурхан үгээ хэлэхээр эцсийн өдрүүдэд махбод болсон. Хүний амьдралд юу хэрэгтэйг, юунд орох ёстойг харуулахаар, Бурханы үйлс, бүхнийг чадагч байдлыг харуулахаар, Бурханы гайхамшигт байдал, мэргэн ухааныг харуулахаар. Бурхан үгээ хэлдэг олон арга замаар дамжуулан хүн Бурханы ноёрхол, цар хүрээг, Бурханы даруу, нууцлаг байдлыг, хамгийн дээд Бурхан бүхнээс дорд болж чадахыг хардаг. Эцсийн өдрүүдэд хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг, гайхамшиг биш, үгийг ашигладаг. Үгс илчилж, шүүн гэсгээдэг. Мөн хүнийг бүх талаар төгс болгодог. Бурханы үгээс хүн хайр татам байдлыг нь, мэргэн ухааныг нь хардаг. Хүн Бурханы зан чанарыг ойлгодог Бурханы үгээс тэр Бурханы үйлсийг хардаг.

II

Бурхан үгээ өөр өөр өнцгөөс хэлдэг Сүнсний, хүний, гуравдагч хүний өнцгөөс хэлдэг. Бурханы үгээр дамжуулан хүн Түүний ажлыг олон янзаар хардаг. Энэ эрин үеийн үндсэн ажил нь хүний амийг үгээр хангах билээ. Энэ нь хүний уг чанар, ялзралыг илчилж, хүний мэдлэг, соёл, хуучинсаг бурангуй сэтгэхүй, шашны үзлийг хаяхын тулд юм. Бүгдийг ил болгож, Бурханы үгээр цэвэрлэх ёстой. Эцсийн өдрүүдэд хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг, гайхамшиг биш, үгийг ашигладаг. Үгс илчилж, шүүн гэсгээдэг. Мөн хүнийг бүх талаар төгс болгодог. Бурханы үгээс хүн хайр татам байдлыг нь, мэргэн ухааныг нь хардаг. Хүн Бурханы зан чанарыг ойлгодог Бурханы үгээс тэр Бурханы үйлсийг хардаг.

III

Эцсийн өдрүүд дэх Бурханы үндсэн зорилго нь Үг нь махбодоор илрэх ажлын үе шатыг биелүүлэх билээ. Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент