Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно (Эшлэл VI)

Хүн чин сэтгэлээсээ эрж хайж байгаа эсэх нь бусад хүн түүнийг хэрхэн үнэлдгээр, эсвэл эргэн тойрных нь хүмүүс түүнийг хэрхэн хардгаар тодорхойлогддоггүй, харин Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа эсэхээр болон тэдэнд Ариун Сүнсний оролцоо байгаа эсэхээр тодорхойлогддог бөгөөд хэсэг хугацаанд Ариун Сүнсний ажлыг туулсны дараа тэдний зан чанар өөрчлөгддөг эсэх, тэдэнд Бурханы талаарх мэдлэг байгаа эсэхээр бүр ч их тодорхойлогддог; хэрвээ Ариун Сүнс хүн дээр ажиллавал тэр хүний зан чанар аажмаар өөрчлөгдөх ба Бурханд итгэх тухай үзэл бодол нь аажмаар ариусах болно. Хүн Бурханыг хэр удаан дагахаас үл хамааран, тэд өөрчлөгдсөн л бол энэ нь Ариун Сүнс тэдэн дээр ажилласан гэсэн үг юм. Хэрвээ тэд өөрчлөгдөөгүй бол Ариун Сүнс тэдэн дээр ажилладаггүй гэсэн үг. Энэ хүмүүс зарим нэг үйлчлэл үзүүлсэн ч гэсэн тэд сайн зол завшаан олж авах санаа зорилгоороо өдөөгддөг. Ховорхон үйлчлэл нь тэдний зан чанарын өөрчлөлтийг орлож чадахгүй. Эцэстээ тэд мөн л устгагдах болно, учир нь хаанчлал дотор үйлчлэл үзүүлдэг хүмүүс хэрэггүй, мөн зан чанар нь өөрчлөгдөөгүй ямар ч хүн, төгс болгуулсан агаад Бурханд үнэнч хүмүүст үйлчлэх хэрэггүй. “Хүн Эзэнд итгэх үед түүний бүхий л гэр бүл рүү зол завшаан инээмсэглэдэг” гэх хуучны үг Нигүүлслийн эрин үед л тохиромжтой боловч хүний хүрэх газартай холбоогүй юм. Энэ нь зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Энэ үгний тухайлсан утга санаа нь хүмүүсийн таашаадаг амар амгалан болон материаллаг ерөөл рүү чиглэдэг; тэдгээр нь Эзэнд итгэдэг хүний бүхий л гэр бүл аврагдах болно гэсэн утгатай биш, мөн хүн сайн зол завшаан олж авах үед түүний бүхий л гэр бүл бас амралтад орно гэсэн утгатай биш юм. Хүн ерөөл хүртэх эсвэл зовлон амсах эсэх нь тухайн хүний мөн чанарын дагуу тодорхойлогддог ба хүний бусадтай хуваалцдаг нийтлэг мөн чанарын дагуу тодорхойлогддоггүй. Хаанчлалд ийм төрлийн хэллэг, эсвэл ийм төрлийн дүрэм ердөө байдаггүй. Хэрвээ хүн эцэстээ амьд үлдэх чадвартай бол энэ нь, тэр Бурханы шаардлагуудыг биелүүлснээс болж байгаа бөгөөд хэрвээ хүн эцэстээ амралтын цаг үед үлдэж чадахгүй бол энэ нь, тухайн хүн Бурханд дуулгаваргүй агаад Бурханы шаардлагуудыг биелүүлээгүйгээс болж байгаа юм. Хүн бүр өөрт нь тохирох хүрэх газартай байдаг. Энэ хүрэх газрууд нь хүн бүрийн мөн чанарын дагуу тодорхойлогддог бөгөөд бусадтай ямар ч хамаагүй. Хүүхдийн хорон муу үйлдлийг эцэг эхэд нь дамжуулж болохгүй ба хүүхдийн зөв шударгыг эцэг эхтэй нь хуваалцаж болохгүй. Эцэг эхийн хорон муу үйлдлийг хүүхдүүдэд нь дамжуулж болохгүй ба эцэг эхийн зөв шударгыг хүүхдүүдтэй нь хуваалцаж болохгүй. Хүн бүр өөр өөрсдийнхөө нүглийг үүрдэг бөгөөд хүн бүр тус тусын зол завшааныг эдэлдэг. Хэн ч хэнийгээ орлож чадахгүй. Энэ нь зөвт байдал юм. Хүмүүсийн үзэл бодлоор бол, хэрвээ эцэг эх нь сайн зол завшаан олж авсан бол хүүхдүүд нь ч мөн адил бөгөөд хэрвээ хүүхдүүд нь нүгэл үйлдсэн бол эцэг эх нь тэдний нүглийг наманчлах ёстой байдаг. Энэ бол хүний бодол бөгөөд аливааг хийх арга зам юм. Энэ нь Бурханы бодол биш. Хүн бүрийн үр дүн өөрсдийнх нь үйлдлээс гарч ирдэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогдох ба үргэлж зохистойгоор тодорхойлогддог. Хэн ч бусдын нүглийг үүрч чадахгүй; үүнээс ч илүүтэйгээр хэн ч өөр хүний оронд шийтгэл хүлээж чадахгүй. Энэ нь маргаангүй. Үр хүүхдээ гэх эцэг эхийн хайр халамж нь, тэд хүүхдүүдийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш, мөн эцэг эхээ гэсэн хүүхдийн ачлал элбэрэлт сэтгэл нь, тэд эцэг эхийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн утгатай биш. Энэ нь дараах үгийн жинхэнэ утга юм: “Талбайд хоёр хүн байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэм дээр тээрэмдэж байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ.” Үр хүүхдээ гэсэн гүн гүнзгий хайрынхаа үндсэн дээр хэн ч ёрын мууг үйлдэгч хүүхдүүдээ амралтад аваачиж чадахгүй, мөн өөрсдийнхөө зөв шударга үйлдлийн үндсэн дээр хүн эхнэрээ (эсвэл нөхрөө) амралтад аваачиж ч чадахгүй. Энэ бол захиргааны дүрэм; хэн ч үүнээс ангид байхгүй. Зөв шударгыг үйлдэгчид нь зөв шударгыг үйлдэгчид, ёрын мууг үйлдэгчид нь ёрын мууг үйлдэгчид юм. Зөв шударгыг үйлдэгчид нь амьд үлдэж чадах бөгөөд ёрын мууг үйлдэгчид устгагдах болно. Ариун хүмүүс бол ариун; тэд бузар биш. Бузар хүмүүс бол бузар, тэдэнд ганц ч ариун хэсэг байдаггүй. Ёрын мууг үйлдэгчийн хүүхдүүд зөв шударга үйл хийсэн ч гэсэн, зөв шударга хүний эцэг эх хорон муу үйл хийсэн ч гэсэн бүх хорон муу хүмүүс устгагдаж, бүх зөв шударга хүмүүс амьд үлдэнэ. Итгэдэг нөхөр, итгэдэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг хүүхдүүд, итгэдэгггүй эцэг эхчүүдийн хооронд ямар ч холбоо байхгүй. Тэд бол тохирохгүй хоёр төрөл юм. Амралтад орохоос өмнө хүнд махан биеийн хамаатан садан байдаг боловч амралтад ормогц нь түүнд махан биеийн хамаатан садан гэж байхаа болино. Үүргээ биелүүлдэг болон биелүүлдэггүй хүмүүс хоорондоо дайснууд юм; Бурханыг хайрладаг болон Бурханыг үзэн яддаг хүмүүс бол хоорондоо эсрэг хүмүүс. Амралтад ордог болон устгагдсан хүмүүс нь хоорондоо нийцэшгүй төрлийн хүмүүс юм. Үүргээ биелүүлдэг хүмүүс амьд үлдэж чадна, харин үүргээ биелүүлдэггүй нь устгагдах болно; цаашлаад энэ нь мөнхөд үргэлжилнэ. Нөхрөө хайрлаж байгаа чинь бүтээлийн үүргээ биелүүлж байгаа юу? Эхнэрээ хайрладаг чинь бүтээлийн үүргээ биелүүлж байгаа юу? Үл итгэгч эцэг эхдээ ачлалтай байх чинь бүтээлийн үүргээ биелүүлж байгаа хэрэг үү? Бурханд итгэх итгэлийн тухай хүний үзэл бодол зөв үү, буруу юу? Чи яагаад Бурханд итгэдэг вэ? Чи юу олж авахыг хүсэж байна вэ? Чи Бурханыг хэрхэн хайрладаг вэ? Бүтээлийн үүргээ биелүүлж чаддаггүй, бүрэн дүүрэн хичээл чармайлт гаргаж чаддаггүй хүмүүс устгагдах болно. Өнөөдөр хүмүүс хоорондоо бие махбодын болон цусан холбоо харилцаатай байдаг боловч хожим нь бүгд нурах болно. Итгэгчид ба үл итгэгчид нь хоорондоо нийцэлгүй төдийгүй бие биенийхээ эсрэг талууд юм. Амралтад байгаа хүмүүс Бурхан байдагт итгэдэг ба Бурханд дуулгавартай байдаг. Бурханд дуулгаваргүй хүмүүс бүгд устгагдсан байх болно. Гэр бүлүүд газар дээр оршин байхаа болино; эцэг эх, хүүхдүүд эсвэл эхнэр нөхрийн хоорондын харилцаа яаж байх юм бэ? Итгэл болон үл итгэлийн нийцэшгүй байдал нь эдгээр бие махбодын харилцааг тасалсан байх болно!

“Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Бурхан хүмүүсийн төгсгөлийг мөн чанарынх нь дагуу шийддэг

I

Хэрвээ хүн эцэстээ амьд үлдэж чадвал Бурханы шаардлагад хүрснийх байдаг. Харин эцсийн амралтад амьдарч чадахгүй бол, Бурханд дуулгаваргүй, шаардлагад нь нийцэж чаддаггүйнх юм. Хүүхдийн муу үйл, зөв шударгын алийг ч эцэг эхэд нь шилжүүлж болохгүй. Эцэг эхийн мууг, эсвэл зөв шударгыг аль ч хүүхэд нь хуваалцаж чадахгүй. Хүн бүрд тохирох хүрэх газар бий. Мөн чанараас нь хамааран тэр нь тодорхойлогддог. Хүний хүрэх газар бусадтай огт хамаагүй.

II

Нүгэл, эсвэл ерөөлөө дор бүрнээ хүртэнэ, хэн ч өөр нэгнийг орлож чадахгүй. Зөв шударгыг үйлдэгч бол тэд шударга хүмүүс. Хийдэг нь муу үйл бол тэр хүн мууг үйлдэгч. Зөв шударгыг үйлдэгчид гарцаагүй амьд үлддэг, мууг үйлдэгчдийг сүйрэл хүлээдэг. Хэрэв хүн ариун бол бузар толбо байдаггүй. Хэрэв хүн бузар бол ариун хэсэг огт байдаггүй. Хүн бүрд тохирох хүрэх газар бий. Мөн чанараас нь хамааран тэр нь тодорхойлогддог. Хүний хүрэх газар бусадтай огт хамаагүй.

III

Мууг үйлдэгчийн хүүхэд зөв шударга байсан ч эсвэл зөв шударга хүний эцэг эх муу байсан ч муу хүмүүс устгагдах болно, зөв шударга хүмүүсийг амьдрал хүлээж байдаг. Нөхөр нь итгэдэг, эхнэр нь итгэдэггүй, эсвэл хүүхэд нь итгэдэг, эцэг эх нь итгэдэггүйд ямар ч хамаарал байдаггүй. Эдгээр нь нийцдэггүй хоёр төрөл билээ. Хүн бүрд тохирох хүрэх газар бий. Мөн чанараас нь хамааран тэр нь тодорхойлогддог. Хүний хүрэх газар бусадтай огт хамаагүй.

Хүн амралтад орохын өмнө хамаатан садан нь хүрээлдэг. Харин тэднийг амралтад ормогц, хэлж ярих хамаатан байхгүй бoлнo. Хүн үүргээ гүйцэтгэдэг бол гүйцэтгэдэггүй хүний дайсан байдаг. Бурханд хайртай хүмүүс Түүнийг үзэн ядагчдын дайсан байдаг. Амралтад ордог хүмүүс устгагдах хүмүүстэй нийцдэггүй. Хүн бүрд тохирох хүрэх газар бий. Мөн чанараас нь хамааран тэр нь тодорхойлогддог. Хүний хүрэх газар бусадтай огт хамаагүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент