Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно (Эшлэл VII)

Адам Ева хоёр анхнаасаа бүтээгдсэн болохоор хүн газар дээрх бүх зүйлийг анхаарч халамжлах байсан; хүн анхнаасаа бүх зүйлийн эзэн байлаа. Еховагийн хүнийг бүтээсэн цаад санаа нь, газар дээр оршин байж, үүн дээрх бүх зүйлийг арчилж тордох боломжийг хүнд олгох явдал байв, учир нь хүн анхнаасаа ялзраагүй байсан ба мууг үйлдэх чадваргүй байлаа. Гэсэн хэдий ч хүн ялзруулагдсаныхаа дараа бүх зүйлийг асрамжлагч байхаа больсон. Бурханы авралын зорилго бол хүний энэ чиг үүргийг сэргээж, хүний анхдагч эрүүл ухаан болон анхдагч дуулгавартай байдлыг сэргээх явдал юм; амралт дахь хүн төрөлхтөн нь Түүний авралын ажлын хүрэхээр зорьж буй үр дүнгийн бодит дүрслэл байх болно. Хэдийгээр энэ нь Едений цэцэрлэг дэх шиг амьдрал байхаа болих боловч үүний мөн чанар хэвээрээ байна; хүн төрөлхтөн урьдын ялзраагүй хүмүүс байхаа болино, харин оронд нь ялзраад, дараа нь аврал хүртсэн хүмүүс байх болно. Аврал хүртсэн энэ хүмүүс эцэстээ (өөрөөр хэлбэл, Түүний ажил дууссаны дараа) амралтад орох болно. Үүний адилаар шийтгэгдсэн хүмүүсийн үр дүн ч гэсэн эцэстээ илчлэгдэх бөгөөд Түүний ажил дууссаны дараа л тэд устгагдах болно. Энэ нь, Түүний ажил дууссаны дараа мууг үйлдэгчид болон аврагдсан хүмүүс бүгд илчлэгдэнэ гэсэн үг юм, учир нь бүх төрлийн хүмүүсийг (тэд мууг үйлдэгч, эсвэл аврагдсан хүн байх нь хамаагүй) илчлэх ажил бүх хүмүүст нэгэн зэрэг хийгдэх болно. Мууг үйлдэгчид таягдан хаягдах ба үлдэж чадах хүмүүс нэгэн зэрэг илчлэгдэх болно. Тиймээс бүх төрлийн хүмүүсийн үр дүн нэгэн зэрэг илчлэгдэнэ. Тэр эхлээд аврагдсан бүлэг хүмүүсийг амралтад орохыг зөвшөөрч, дараа нь мууг үйлдэгчдийг хойш тавьж, бага багаар шүүж эсвэл шийтгэхгүй; үнэн чухамдаа ийм байдаггүй. Мууг үйлдэгчид устгагдаж, амьд үлдэж чадах хүмүүс амралтад орох үед бүхий л орчлон ертөнц дэх Түүний ажил дууссан байх болно. Ерөөл хүртэх эсвэл гай зовлон амсах хүмүүсийн дунд давуу эрхтэй дараалал гэж байхгүй; ерөөл хүртсэн хүмүүс мөнх амьдрах ба гай зовлон амсдаг хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Ажлын энэ хоёр шат нэгэн зэрэг хийгдэх болно. Дуулгаваргүй хүмүүс байдаг учраас л дуулгавартай хүмүүсийн зөв шударга илчлэгдэх болно, мөн ерөөл хүртсэн хүмүүс байгаа болохоор л хорон муу үйлдлийнхээ төлөө мууг үйлдэгчдийн амссан гай зовлон илчлэгдэх болно. Хэрвээ Бурхан мууг үйлдэгчдийг илчлээгүй бол Бурханыг чин сэтгэлээсээ дуулгавартай дагасан хүмүүс хэзээ ч нар үзэхгүй байх байсан; хэрвээ Бурхан Өөрийг нь дуулгавартай дагадаг хүмүүсийг тохирсон хүрэх газарт нь хүргээгүй бол Бурханд дуулгаваргүй байсан хүмүүс зохих цээрлүүлэлтээ хүлээн авч чадахгүй байх байв. Энэ бол Түүний ажлын үйл явц. Хэрвээ Тэр ёрын мууг шийтгэж, сайныг шагнах энэ ажлыг хийгээгүй бол Түүний бүтээлүүд тус тусын хүрэх газартаа хэзээ ч очиж чадахгүй байх байлаа. Хүн төрөлхтөн амралтад ормогц мууг үйлдэгчид устгагдаж, бүх хүн зөв замдаа орж, бүх төрлийн хүмүүс гүйцэтгэх ёстой чиг үүргийнхээ дагуу өөртэйгээ адил төрлийнхтэйгээ хамт байх болно. Энэ л хүн төрөлхтний амралтын өдөр, хүн төрөлхтний хөгжлийн зайлшгүй чиг хандлага байх бөгөөд хүн төрөлхтөн амралтад орох үед л Бурханы агуу, туйлын ололт дуусна; энэ нь Түүний ажлын төгсгөлийн хэсэг байх болно. Энэхүү ажил бүх хүн төрөлхтний доройтож гажуудсан бие махбодын амьдралыг дуусгах бөгөөд энэ нь ялзарсан хүн төрөлхтний амьдралыг дуусгах болно. Энэ үеэс эхлээд хүн төрөлхтөн шинэ ертөнцөд орно. Хүн хэдийгээр бодит оршин тогтнолтой боловч түүний амийн мөн чанар болон ялзарсан хүн төрөлхтний амийн мөн чанарын хооронд үлэмж ялгаа байдаг. Түүний оршин тогтнолын учир утга болон ялзарсан хүний оршин тогтнолын утга учир ч бас ялгаатай. Хэдийгээр энэ нь шинэ төрлийн хүний амьдрал биш боловч үүнийг аврал хүртсэн хүн төрөлхтний амьдрал, мөн хүн чанар болоод эрүүл ухаанаа олж авсан амьдрал гэж хэлж болно. Энэ нь нэгэнтээ Бурханд дуулгаваргүй байсан, мөн нэгэнтээ Бурханаар байлдан дагуулагдаж, дараа нь Түүгээр аврагдсан хүмүүс юм; тэд бол Бурханыг доромжилсон ч хожим нь Түүнд гэрчлэл хийсэн хүмүүс билээ. Түүний туршилтыг туулж, амьд үлдсэний дараах тэдний оршин тогтнол нь хамгийн учир утгатай оршин тогтнол юм; тэд бол Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийсэн хүмүүс; тэд бол амьд явахад тохирох хүмүүс. Устгагдах хүмүүс бол Бурханы гэрчлэлд зогсож чадахгүй хүмүүс бөгөөд амьд байхад тохирохгүй. Тэд хийсэн хорон муу үйлдлийнхээ төлөө устгагдах ба сүйрэл бол тэдний хамгийн сайн хүрэх газар юм. Хүн хожим нь сайн сайхан ертөнцөд орох үед хүний олно гэж төсөөлдөг эхнэр нөхөр, аав охин эсвэл ээж хүүгийн хоорондох ямар ч харилцаа байхгүй байх болно. Тэр үед хүн өөрийнхөө төрлийг дагах ба гэр бүл нь аль хэдийн нуран унасан байх болно. Бүрэн бүтэлгүйтсэн Сатан хүн төрөлхтөнд дахиж хэзээ ч саад хийхгүй ба хүн цаашид сатаны ялзарсан зан чанартай байхаа болино. Дуулгаваргүй хүмүүс хэдийн устгагдсан байх бөгөөд дуулгавартай хүмүүс л амьд үлдэнэ. Ингэснээр маш цөөхөн гэр бүл л бүрэн бүтэн үлдэнэ; бие махбодын харилцаа холбоо хэрхэн оршин тогтносоор байх юм бэ? Тэр үед хүмүүсийн урьдын махбодын амьдралыг бүрмөсөн хориглосон байх болно; хүмүүсийн хоорондох бие махбодын харилцаанууд хэрхэн оршсоор байх юм бэ? Сатаны ялзарсан зан чанаргүйгээр, хүмүүсийн амьдрал өнгөрсөн үеийн хуучин амьдрал байхаа больж, шинэ амьдрал болох болно. Эцэг эхчүүд хүүхдээ, хүүхдүүд эцэг эхээ алдах болно. Нөхрүүд эхнэрүүдээ, эхнэрүүд нөхрүүдээ алдана. Одоо хүмүүс бие биетэйгээ бие махбодын харилцаатай байдаг. Тэднийг бүгдийг нь амралтад орох үед бие махбодын харилцаа гэж байхаа болино. Зөвхөн тийм хүмүүс л зөвт байдал болон ариун байдалтай байх бөгөөд зөвхөн ийм хүмүүс л Бурханыг шүтэн мөргөдөг хүмүүс байх болно.

“Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент