Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм (Эшлэл I)

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийн удирдлагад саад болох ямар ч ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврах бөгөөд энэ нь Бурханы өөрийн удирдлагын төлөө билээ. Үүний адилаар, Христийн ажил нь хүнийг аврах бөгөөд Бурханы хүслийн төлөө юм. Бурхан махан биетэй болж, Өөрийн мөн чанарыг Өөрийн махан биедээ бодитой болгох ба Түүний тэрхүү махан бие нь Өөрийнхөө ажлыг хийхэд хангалттай билээ. Тиймээс, Бурханы Сүнсний бүх ажил нь бие махбодтой байх хугацаанд, Христийн ажлаар солигдох бөгөөд бие махбодтой болсон Бурханы цаг хугацааны турш дахь бүх ажил нь Христийн ажил байх юм. Энэ нь өөр ямар ч эрин үеийн ажилтай холилдохгүй. Нэгэнт Бурхан махан биетэй болсон учраас, Тэрээр Өөрийн бие махбодын ялгамж чанараар ажиллана; Тэр нэгэнт бие махбодтой ирсэн учраас Өөрийн хийх ёстой ажлаа махан биеэрээ дуусгана. Бурханы Сүнс ч байсан эсвэл Христ ч байсан хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд Тэр Өөрийн хийх ёстой ажлыг хийж, Өөрийн биелүүлэх ёстой үйлчлэлийг гүйцэтгэдэг.

Христийн ажил болоод илэрхийлэл нь Түүний мөн чанарыг тодорхойлдог. Тэр, Өөрт нь даалгасан зүйлийг жинхэнэ зүрх сэтгэлтэйгээр дуусгах чадвартай юм. Тэр жинхэнэ зүрх сэтгэлээр тэнгэрт байгаа Бурханыг бишрэн шүтэх чадвартай ба жинхэнэ зүрх сэтгэлээр Бурхан Эцгийн хүслийг эрж хайдаг. Энэ нь бүгд Түүний мөн чанараар тодорхойлогддог. Иймээс Түүний төрөлхийн илчлэл нь ч гэсэн Түүний мөн чанараар тодорхойлогддог; Түүний төрөлхийн илчлэл ингэж нэрлэгддэгийн шалтгаан нь Түүний илэрхийлэл бол дуураймал биш эсвэл хүний боловсролын үр дүн биш эсвэл хүний олон жилийн дэмжлэгийн үр дүн биш учраас юм. Тэр үүнийг сураагүй эсвэл үүгээр Өөрийгөө гоёогүй; харин энэ нь Түүний дотор төрөлхийн байдаг. Хүн Түүний ажлыг, Түүний илэрхийллийг, Түүний хүн чанарыг, Түүний энгийн хүний бүх амьдралыг үгүйсгэж болох юм, гэвч Тэр жинхэнэ зүрх сэтгэлээр тэнгэрт байгаа Бурханыг бишрэн шүтдэг гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй; Тэр тэнгэрлэг Эцгийн хүслийг биелүүлэхээр ирсэн гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй ба Бурхан Эцгийг эрж хайдаг Түүний чин сэтгэлийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хэдий Түүний дүр төрх мэдрэхүйд таатай биш, Түүний яриа ер бусын төрх намбыг эзэмшдэггүй ба Түүний ажил хүний төсөөлдөг шиг газар нураам эсвэл тэнгэр чичрүүлэм биш боловч Тэр бол үнэндээ, тэнгэрлэг Эцгийн хүслийг жинхэнэ зүрх сэтгэлээр биелүүлдэг, тэнгэрлэг Эцэгт бүрэн захирагддаг бөгөөд үхэх хүртлээ дуулгавартай байдаг Христ мөн юм. Учир нь Түүний мөн чанар бол Христийн мөн чанар юм. Энэ үнэн нь хүн итгэхэд хэцүү боловч үнэндээ оршин байдаг. Христийн үйлчлэл бүрэн биелэх үед, Түүний зан чанар ба Түүний оршихуй нь тэнгэр дэх Бурханы зан чанар, оршихуйг төлөөлж байгааг хүн Түүний ажлаас харах боломжтой болно. Тэр үед, Түүний бүх ажлын нийлбэр нь, Тэр үнэхээр Үгийн биелэл болсон махан бие бөгөөд мах, цуснаас бүрдсэн хүнийхтэй адилгүй юм гэдгийг баталж чадна.

“Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм”-аас

Христийн мөн чанар нь Түүний ажил ба илэрхийллүүдээр тодорхойлогддог

I

Христийн мөн чанар нь Түүний ажил ба илэрхийллүүдээр тодорхойлогддог. Тэр үнэнч сэтгэлээр даалгасан бүхнийг гүйцээж, тэнгэр дэх Бурханыг хүмүүжил, Эцэгийнхээ хүслийг эрэлхийлдэг. Энэ бүхнийг Түүний мөн чанар тодорхойлдог ба Түүний төрөлх илчлэл билээ. Түүний илэрхийллүүд дууриамал биш, хүний олон жилийн хөгжил, боловсролоос ч гараагүй учраас ингэж нэрлэдэг. Эдгээр нь сурдаг, өөрийгөө гоёдог зүйл биш харин төрөлхийн юм aa. Эдгээр нь сурдаг, өөрийгөө гоёдог зүйл биш харин төрөлхийн юм aa. Аа… Ah …

II

Хүн Түүний ажил, илэрхийлэл, хүн чанарыг үгүйсгэж болно. Түүний хэвийн хүн чанарын амьдралыг ч үгүйсгэж болно. Гэвч тэнгэр дэх Бурханыг шүтдэг үнэнч сэтгэлийг нь чадахгүй. Энд тэнгэрлэг Эцэгийнхээ хүслийг гүйцээхээр ирснийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй. Бас Бурхан Эцэгээ эрэлхийлэх чин сэтгэлийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй. Түүний дүр сэтгэлд нийцэхгүй байж болно. Яриа нь ер бусын сэтгэгдэл төрүүлэхгүй байж болно. Түүний ажил, хүний төсөөлөлдөө итгэдэг шиг тэнгэр газрыг цочоом биш байж болно. Гэвч Тэр Эцэгийнхээ хүслийг гүйцээх Христ үнэхээр мөн. Үнэн зүрх сэтгэлтэй, бүрэн захирагддаг, үхэлд хүртэл дуулгавартай. Учир нь Түүний мөн чанар Христийнх юм. Итгэхэд хэцүү боловч энэ үнэн оршдог. Хэцүү ч гэсэн үнэн, итгэхэд хэцүү боловч энэ үнэн оршдог. Хэцүү ч гэсэн үнэн, итгэхэд хэцүү боловч энэ үнэн оршдог. Ah … Ah … Ah … Ah …

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент