Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно (Эшлэл III)

Өнөөдөр хүмүүс махан биеийн зүйлүүдээс салж чаддаггүй; тэд махан биеийн зугаа цэнгэлийг орхиж чаддаггүй, мөн дэлхий ертөнц, мөнгө, эсвэл ялзарсан зан чанараа орхиж чаддаггүй. Ихэнх хүмүүс хааш яаш байдлаар эрэлхийлдэг. Үнэндээ тэдний зүрх сэтгэлд Бурхан ерөөсөө ч байдаггүй; үүнээс ч илүүтэйгээр тэд Бурханаас айдаггүй. Тэдний зүрх сэтгэлд Бурхан байхгүй учир тэд Бурханы хийдэг бүхнийг ойлгож чаддаггүй ба Түүний Өөрийнхөө амаар хэлсэн үгэнд бүр ч итгэж чаддаггүй. Энэ хүмүүс махан биеэ хэтэрхий өөгшүүлдэг; тэд хэтэрхий гүн ялзралд орсон ба үнэнээр дутсан, түүнээс гадна тэд Бурхан бие махбодтой болж чадна гэдэгт итгэдэггүй. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэний ч, өөрөөр хэлбэл, нүдэнд үзэгддэг Бурханы ажил болон үгэнд итгэдэггүй, нүдэнд үзэгддэг Бурханд итгэдэггүй, харин оронд нь тэнгэр дэх үл үзэгдэх Бурханыг шүтэн мөргөдөг хэний ч зүрх сэтгэлд Бурхан байдаггүй. Тэд бол Бурханд дуулгаваргүй, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Энэ хүмүүст хүн чанар, эрүүл ухаан дутагддаг, үнэний тухайд бол ярихын ч хэрэггүй. Энэ хүмүүсийн хувьд, харагдаж буй, бодит Бурхан итгэхийн аргагүй мөртлөө үл үзэгдэх, бодит бус Бурхан хамгийн үнэмшилтэй байдаг бөгөөд тэдний зүрх сэтгэлийг хамгийн их баясгадаг. Тэдний эрж хайж буй зүйл нь бодит байдлын үнэн биш, амьдралын жинхэнэ мөн чанар ч биш, тэр ч байтугай, Бурханы санаа зорилго ч биш; харин ч тэд зүгээр л сэтгэлийн хөөрлийг эрэлхийлдэг. Тэднийг хүсэлд нь хүргэж чадах хамгийн хүчтэй зүйл бол эргэлзээгүйгээр тэдний итгэл болон эрэл хайгуул юм. Тэд үнэнийг эрж хайхын төлөө биш, өөрсдийнхөө хүслийг хангахын төлөө л Бурханд итгэдэг. Энэ хүмүүс мууг үйлдэгчид биш гэж үү? Тэд өөрсдөдөө туйлын итгэлтэй байдаг бөгөөд тэнгэр дэх Бурхан “сайн хүмүүс” болох тэднийг устгана гэдэгт итгэдэггүй. Харин ч Бурхан тэдэнд үлдэхийг зөвшөөрөхөөс гадна Бурханы төлөө олон зүйл хийж, “үнэнч” байдлаа харуулсных нь төлөө өгөөмрөөр шагнана гэдэгт тэд итгэдэг. Хэрвээ тэд нүдэнд үзэгдэх Бурханыг эрэлхийлэх байсан бол өөрсдийнх нь хүсэл нуран унамагц Бурханы эсрэг нэн даруй хариу довтолж, эсвэл хилэгнэх байлаа. Тэд бол өөрсдийнхөө хүслийг хангахаар зорьдог зэвүүн хүмүүс юм; тэд үнэнийг эрэлхийлж буй шулуун шударга хүмүүс биш. Ийм төрлийн хүмүүс бол Христийг дагадаг, хорон муу хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүс юм. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс үнэнд итгэж чадахгүй. Тэд хүмүүсийн хожмын үр дүнгийн талаар ухамсарлаж бүр ч чаддаггүй, учир нь тэд нүдэнд үзэгддэг Бурханы ажил эсвэл үгэнд итгэдэггүй ба хүмүүсийн хожмын хүрэх газарт итгэж чаддаггүй. Тиймээс тэд нүдэнд үзэгдэх Бурханыг дагаж байсан ч ёрын муу зүйл хийсээр байх бөгөөд үнэнийг эрэлхийлдэггүй, мөн Миний шаарддаг үнэнийг хэрэгжүүлдэггүй. Өөрсдийгөө устгагдана гэдэгт итгэдэггүй тэр хүмүүс харин ч эсрэгээрээ устгагдах хүмүүс юм. Тэд өөрсдийгөө маш ухаантай гэдэгт итгэдэг, тэд өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлдэг гэж итгэдэг. Тэд хийж буй ёрын муу зүйлээ үнэн гэж боддог ба үүнийгээ нандигнадаг. Энэ хорон муу хүмүүс өөрсдөдөө маш итгэлтэй. Тэд үнэнийг хоосон сургаал гэж үзэн, ёрын муу үйлдлүүдээ үнэн гэж үздэг бөгөөд эцэстээ тэд юу тарьсан, түүнийгээ л хураана. Өөртөө илүү итгэлтэй, бардам байх тусмаа тэд үнэнийг олж чаддаггүй; тэнгэр дэх Бурханд итгэх тусмаа тэд Бурханыг илүү их эсэргүүцдэг. Эдгээр хүмүүс нь шийтгэгдэх хүмүүс юм.

“Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент