Библийн талаар (1) (Эшлэл III)

Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдалтыг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ нь шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махан биетэй болсон ба Хятад дахь сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажилладаг, Тэр газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам бөгөөд хэн ч өмнө нь хараагүй зам юм. Энэ нь өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил буюу энэ нь газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд энэ нь хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг хүмүүс мэдэхгүй, энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс цааш, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс цааш даван гарсан ба энэ нь зөгнөлүүдээс гаднах шинэ, гайхамшигтай ажил буюу хүмүүсийн ойлгож, төсөөлж ч чадахгүй ажил юм. Тийм ажлын тодорхой бичлэгийг Библи хэрхэн агуулж чадах вэ? Хэн өнөөгийн ажлын бүх зүйлийг юу ч үлдээлгүйгээр урьдчилан бичиж чадах юм бэ? Өмхөрсөн хуучин номон дахь ёс заншилд үл автах энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн бичиж чадах юм бэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библиэс салах ёстой, чи зөгнөлийн ном эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадах ба зөвхөн тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадах болно. Өнөөдөр яагаад чамаас Библи уншихгүй байхыг гуйж байгааг, яагаад Библиэс тусдаа өөр ажил байгааг, яагаад Бурхан Библи дэх илүү шинэ, илүү дэлгэрэнгүй хэрэгжүүлэлтийг эрж хайдаггүйг, яагаад Библиэс гаднах илүү хүчирхэг ажил байгааг чи ойлгох ёстой. Энэ нь та нарын ойлгох ёстой бүх зүйл юм. Чи хуучин ба шинэ ажлын хоорондох ялгааг мэдэх ёстой бөгөөд хэдий чи Библийг уншдаггүй байсан ч үүнийг задлан шинжлэх чадвартай байх ёстой; хэрвээ тэгэхгүй бол чи Библийг шүтсээр л байх болно, ингэснээр шинэ ажилд орж, шинэ өөрчлөлтүүдийг туулахад чамд хэцүү байх болно. Илүү өндөр зам байхад яагаад тэрхүү хуучирсан дорд замыг судлана гэж? Илүү шинэлэг айлдварууд, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучин түүхэн бичлэг дунд амьдарна гэж? Энэ нь шинэ ажил гэдгийг батлах зүйлийг чамд шинэ айлдварууд өгч чадна; хуучин бичлэгүүд нь чиний сэтгэлийг хангаж чадахгүй эсвэл чиний одоогийн хэрэгцээг хангаж чадахгүй ба тэдгээр нь түүх буюу одоо энд хийгдэж байгаа ажил биш гэдгийг энэ нь батална. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил бөгөөд шинэ ажлын улмаас өнгөрсөн үеийн зам хэчнээн өндөр байх нь хамаагүй энэ нь хүмүүсийн эргэцүүллийн түүх ба үүний үнэ цэнэ ямар ч байсан энэ нь одоо ч хуучин зам юм. Хэдийгээр энэ нь “ариун номонд” бичигдсэн ч хуучин зам бол түүх; хэдий үүний талаарх бичлэг “ариун номонд” байхгүй ч шинэ зам бол энд, одоо байгаа зүйл. Энэ зам чамайг аварч чадна, энэ зам чамайг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ.

“Библийн талаар (1)”-ээс

Бурхан эцсийн өдрүүдэд Харь үндэстнүүдийн дунд улам агуу, шинэлэг ажил хийлээ

I

Хуулийн эрин үеийн ажлыг, израильчууд яаж Бурханы замыг дагасныг харъя гэвэл Хуучин Гэрээг унших ёстой. Нигүүлслийн эрин үеийн ажлыг мэдэхийг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Чи эцсийн өдрүүдийн ажлыг мэдэхийг хүсвэл Өнөөдрийн Бурханы манлайллыг зөвшөөрөх ёстой. Чи өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ бол Библиэс олдохгүй шинэ ажил. Өнөөдөр Бурхан махбод болж, хятад хүмүүсийг сонгож, тэдэн дээр ажиллан, Нигүүлслийн эринээс үргэлжлүүлдэг. Бурхан газар дээр Израилиас, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс давсан, илүү агуу, шинэ ажил хийснийг хүмүүс мэддэггүй. Зөгнөлүүдээс, бас хүний төсөөллөөс давсан Бурханы ажил хэчнээн гайхалтай, хэчнээн гайхамшигтай.

II

Бурханы өнөөдрийн ажил нь хүний хараагүй, алхаагүй зам, газар дээр урьд нь хийгдээгүй Бурханы ажил. Хэн энэ тухай Библид бичиж, юу ч алдалгүй урьдаас тэмдэглэж чадах билээ? Хуучин номон дахь заншлыг эвддэг энэ агуу ажлыг хэн бичиж чадах билээ? Өнөөдрийн ажил бол түүх биш. Өнөөдрийн шинэ замаар алхахын тулд Библийг давж, зөгнөлүүд ба түүхийг давах ёстой. Тэгвэл чи шинэ замаар зүй зохистой алхаж, шинэ ертөнц, шинэ ажил руу орж чадна. Бурхан газар дээр Израилиас, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс давсан, илүү агуу, шинэ ажил хийснийг хүмүүс мэддэггүй. Зөгнөлүүдээс, бас хүний төсөөллөөс давсан Бурханы ажил хэчнээн гайхалтай, хэчнээн гайхамшигтай. Бурхан газар дээр Израилиас, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс давсан, илүү агуу, шинэ ажил хийснийг хүмүүс мэддэггүй. Зөгнөлүүдээс, бас хүний төсөөллөөс давсан Бурханы ажил хэчнээн гайхалтай, хэчнээн гайхамшигтай, хэчнээн гайхамшигтай.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент