Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг (Эшлэл I)

Хэдийгээр олон хүн Бурханд итгэдэг ч Бурханд итгэх итгэл гэж юу болохыг, мөн Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд юу хийх ёстойгоо цөөн хүн л ойлгодог. Яагаад гэвэл, хүмүүс “Бурхан” гэдэг үг, “Бурханы ажил” гэх мэт хэлцтэй танил боловч Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг ч мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэр бүх хүн будилсан итгэлтэй байдагт гайхах зүйлгүй юм. Бурханд итгэх нь тэдний хувьд хэтэрхий танил бус, хэтэрхий хачин учраас хүмүүс Бурханд итгэх итгэлийг нухацтай авч үздэггүй. Ийм байдлаар тэд Бурханы шаардлагад нийцэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй, Түүний ажлыг мэддэггүй бол Бурханы хүслийг биелүүлж чадах нь бүү хэл, Бурхан ашиглахад тохирохгүй билээ. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Нэмж хэлэхэд, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно. Гэсэн ч хүмүүс Бурханд итгэх итгэлийг ихэвчлэн маш энгийн, хөнгөн хуумгай зүйл мэтээр үздэг. Тийм хүмүүсийн итгэл нь утга учиргүй бөгөөд Бурханы сайшаалыг хэзээ ч олж авч чадахгүй, учир нь тэд буруу замаар алхаж байгаа. Өнөөдөр ч гэсэн хоосон сургаал, бичиг үсгэн дэх Бурханд итгэдэг хүмүүс байдаг. Бурханд итгэх итгэл нь ямар ч мөн чанаргүй бөгөөд Бурханы сайшаалыг хүртэх чадваргүй гэдгээ тэд мэддэггүй ба Бурханаас ирэх амар амгалан болоод арвин их нигүүлслийн төлөө залбирсаар байдаг. Бид зогсоод, өөрсдөөсөө ингэж асуух ёстой: Бурханд итгэх нь үнэхээр ертөнц дээрх хамгийн амархан зүйл байж болох уу? Бурханд итгэнэ гэдэг Бурханаас их нигүүлслийг хүлээн авахаас хэтрэхгүй гэсэн үг үү? Бурханд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Бурханд итгэдэг ч Түүнийг эсэргүүцдэг хүмүүс Бурханы хүслийг үнэхээр биелүүлж чаддаг гэж үү?

“Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг”-ээс

Бурханд итгэхийн жинхэнэ утга учир

I

Бурханд итгэдэг хүн зөндөө олон ч, маш цөөхөн нь Бурханд итгэхийн утга учир, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд юу хийх хэрэгтэйг мэддэг. “Бурхан” гэдэг үг болон “Бурханы ажил” хэмээх хэлцийг олон хүн мэддэг хэдий ч, тэд Бурханыг, Бурханы ажлыг ч мэддэггүй. Тэдний итгэл сохор байдгийг гайхах зүйлгүй. Бурханд итгэх нь тэдэнд танил бус, хачин зүйл учир. Тэд үүнийг нухацтайгаар авч үздэггүй. Тиймээс тэд Бурханы шаардлагад нийцдэггүй Бурханыг болон ажлыг нь мэдэхгүй бол хүмүүс Бурханаар ашиглуулахад тохирохгүй, Бурханы хүслийг ч биелүүлж чадахгүй.

II

Бурхан байдаг гэдэгт итгэх нь хангалтгүй, маш энгийн, хэтэрхий шашинлаг. Энэ бол Түүнд итгэх үнэнч итгэл биш. Бурханд итгэх жинхэнэ итгэл нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээн итгэж, Бурханы үг болон ажлыг мэдэрнэ гэсэн үг. Тэгвэл чи завхарсан зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг амьдралдаа биелүүлж, Түүнийг мэдэж авч чадна. Энэ бол Бурханд үнэнчээр итгэх зам. Энэ бол Түүнд үнэнчээр итгэх зам.

III

Бурханд итгэх нь энгийн, хуумгай зүйл гэж олон хүн боддог. Ийм итгэл нь утга учиргүй бөгөөд Бурхан яаж зөвшөөрөх билээ? Тэд буруу замаар явж байна. Бичиг үсэг, хоосон сургаалд итгэгчид, итгэл нь бодит бус, Бурхан хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг ч мэдэхгүй, амар тайван ба нигүүлслийн төлөө тэд залбирдаг. Итгэл гэдэг тийм амархан уу гэдгийг бодоод үз, амар тайван, нигүүлсэл гуйхын төлөө л байдаг гэж үү? Түүнийг мэдэхгүй эсэргүүцсээр байх үедээ хүслийг нь та нар биелүүлж чадах уу? Хүслийг нь та нар биелүүлж чадах уу?

IV

Бурхан байдаг гэдэгт итгэх нь хангалтгүй, маш энгийн, хэтэрхий шашинлаг. Энэ бол Түүнд итгэх үнэнч итгэл биш. Бурханд итгэх жинхэнэ итгэл нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээн итгэж, Бурханы үг болон ажлыг мэдэрнэ гэсэн үг. Тэгвэл чи завхарсан зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг амьдралдаа биелүүлж, Түүнийг мэдэж авч чадна. Энэ бол Бурханд үнэнчээр итгэх зам. Энэ бол Бурханд үнэнчээр итгэх зам. Эн…Эн… Энэ бол Түүнд үнэнчээр итгэх зам, үнэнчээр итгэх зам.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент