Бурханы оршдог махбодын мөн чанар (Эшлэл III)

Бие махбодтой болсон Бурханы хүн чанар нь, махан биеэр бурханлаг ажлаа явуулахын тулд оршдог; Түүний хүний хэвийн сэтгэхүй нь Түүний хэвийн хүн чанар болоод Түүний бие махбодын бүх хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Түүний хүний хэвийн бодол нь бие махбодтой Бурханы ажлыг дэмжихийн тулд оршдог гэж хүн хэлж магадгүй. Хэрвээ энэ махан бие хүний хэвийн оюун ухааныг эзэмшээгүй бол, Бурхан махбодоор ажиллаж чадахгүй байсан ба Түүний махбодоор хийх хэрэгтэй зүйлс хэзээ ч бүтэхгүй байх байсан. Бие махбодтой болсон Бурхан хүний хэвийн оюун ухааныг эзэмшдэг ч гэсэн, Түүний ажил хүний бодолтой холилдохгүй; Тэр хүний хэвийн бодлыг хэрэгжүүлсэн биш, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдчилсан нөхцөл дор хүн төрөлхтний дунд хэвийн оюун ухаантайгаар Өөрийн ажлыг хийдэг. Түүний махбодын бодол хэчнээн сүртэй байх нь хамаагүй, Түүний ажил логик буюу сэтгэхүйн тэмдгийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаар бүрэлддэггүй, харин энэ нь Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх учиртай үйлчлэл бөгөөд үүний нэг нь ч Түүний уураг тархиар бүрэлддэггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулах ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүсэл зоригийн ажил биш, энэ нь Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил бөгөөд махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ. Иймээс бие махбодтой болсон Бурхан нь хүний хэвийн оюун ухааныг эзэмших ёстой, хэвийн хүн чанарыг эзэмших ёстой, учир нь Тэр хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг хэрэгжүүлэх ёстой билээ. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм.

Есүс ажлаа гүйцэтгэхээс өмнө зүгээр л хэвийн хүн чанартайгаар амьдарч байсан. Тэр бол Бурхан гэдгийг хэн ч хэлж чадаагүй, Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг хэн ч олж мэдээгүй; хүмүүс Түүнийг маш жирийн хүн гэж л мэдэж байсан. Түүний үнэхээр жирийн, энгийн хүн чанар нь Бурхан махан биетэй болсны нотолгоо байсан бөгөөд Нигүүлслийн эрин үе нь Сүнсний ажлын эрин үе биш, харин бие махбодтой болсон Бурханы ажлын эрин үе байсан юм. Энэ нь, Бурханы Сүнс махбодод бүрэн биеллээ олсны болон бие махбодтой болсон Бурханы эрин үед Түүний махбод Сүнсний бүх ажлыг гүйцэтгэдэгийн нотолгоо байсан. Хэвийн хүн чанартай Христ бол дотор нь Сүнс биеллээ олсон махбод бөгөөд хэвийн хүн чанар, ердийн мэдрэмж, хүний бодлыг эзэмшиж байдаг. “Биеллээ олно” гэдэг нь Бурхан хүн болж, Сүнс махан бие болдог гэсэн үг; ний нуугүй хэлэхэд, энэ нь Бурхан Өөрөө хэвийн хүн чанартай махан биед оршиж, үүгээр дамжуулан Өөрийн бурханлаг ажлаа илэрхийлдэг үе юм—энэ нь биеллээ олсон буюу бие махбодтой болсон гэсэн үг юм.

“Бурханы оршдог махбодын мөн чанар”-аас

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент