Бүгд Бурханы үгээр биелдэг (Эшлэл III)

Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан Өөрт нь итгэдэг бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд үг хэлдэг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл Тэр, Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үг хэлдэг ба баримтууд гарч ирэх нь ховорхон байдаг. Энэ бол Үг нь махбодоор илрэхийн мөн чанар бөгөөд бие махбодтой болсон Бурхан Өөрийн үгийг хэлэх үед энэ нь Үг махбодоор илэрч, Үг махбодод ирж байгаа хэрэг юм. “Хамгийн анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа, тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь Бурханы эцсийн өдрүүдэд гүйцэтгэх ажил бөгөөд энэ нь Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний хамгийн сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, Өөрийн үгсийг махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийгдсэн, хожим хийгдэх, Бурханаар хийгдэх бүхэн, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт—эцэст нь хийгдэх эдгээр ажлууд бүгд тодорхой өгүүлэгдсэн ба бүгд Үг нь махбодоор илэрсэний бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон үндсэн хууль, устгагдах хүмүүс, амралтанд орох хүмүүс—эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы биелүүлэх ёстой ажил юм. Тэрээр, Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдахыг, Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг хүмүүст ойлгуулах болно—ирээдүйд эдгээр үг нэг бүр биелэгдэх болно. Бурханы ажлын алхамууд эрчээ авч байна. Бурхан, эрин үе бүрд хийгдэх зүйлийг, эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хийх зүйлийг болон Түүний биелүүлэх учиртай үйлчлэлийг хүнд илчлэх арга барил болгож үгийг ашигладаг бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илэрсний ач холбогдлыг гүйцэлдүүлэхийн тулд байдаг.

“Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс

Үг нь махбодоор илрэхийн бодит утга учир

I

Хаанчлалын эрин үед, Бие махбодтой болсон Бурхан өөрт нь итгэдэг бүхнийг байлдан дагуулахаар үг хэлдэг. Энэ бол “Үг махбодоор илрэх” билээ. Эцсийн өдрүүдэд Бурхан энэ ажлыг хийхээр ирсэн. Тэр Үг махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн. Тэр зөвхөн ярьдаг, харин баримт гарч ирэх нь ховор. Энэ бол Үг махбодоор илрэхийн мөн чанар, бие махбод болсон Бурхан Өөрийн үгийг хэлэх үед, энэ бол Үг махбодоор илэрч, Үг махбодод ирж байгаа хэрэг юм. Хамгийн анх Үг байв, Үг нь Бурхантай хамт байлаа. Хамгийн анх Үг байв, Үг нь Бурхан байсан ба Үг нь махбод болсон. Энэ нь эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх зүйл.

Үг махбодоор илрэхийг эцсийн өдрүүдэд Бурхан биелүүлнэ. Энэ бол Түүний төлөвлөгөөний эцсийн бүлэг. Тиймээс Тэр газар дээр ирж, өмссөн махан биеэрээ Өөрийн бүх үгийг илэрхийлэх ёстой. Өнөөдөр, маргааш хийгддэг бүхэн аврагдах, аврагдахгүй хүмүүс, хүний эцсийн үр дүн, бүгдийг Бурхан гүйцэлдүүлэх болно. Түүний үгээр энэ бүгд тодорхой болж, Үг махбодоор илрэхийн ач холбогдол бүрэн дүүрэн биелэх болно. Хамгийн анх Үг байв, Үг нь Бурхантай хамт байлаа. Хамгийн анх Үг байв, Үг нь Бурхан байсан ба Үг нь махбод болсон. Энэ нь эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх зүйл.

Зарлиг ба хууль өгөгдсөн, хэн устгагдах, хэн амралтад орох, Тэр хэрхэн Өөрийн ард ба хөвгүүдийг ангилах, тогтоогдсон, тогтоогдоогүй хүмүүсийг Тэр хаана тавих, Израиль ба Египетэд юу тохиолдох, эдгээр нь биелэх ёстой үгс юм. Бурхан ажлын алхмаа хурдасгадаг. Тэр үгээрээ хүнд эрин үе бүрд юу хийх ёстойг, эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы үйлчлэлийг харуулдаг. Энэ бүхэн нь Үг махбодоор илрэхийн утга учрыг биелүүлэхийн төлөө юм. Хамгийн анх Үг байв, Үг нь Бурхантай хамт байлаа. Хамгийн анх Үг байв, Үг нь Бурхан байсан ба Үг нь махбод болсон. Энэ нь эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх зүйл.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент