Бүгд Бурханы үгээр биелдэг (Эшлэл IV)

Өнөөдөр Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ? Энэ бол өөрийн амийн бодит байдал болгон Бурханы үгсийг хүлээж авах, мөн Түүнийг гэсэн жинхэнэ хайранд хүрэхийн тулд Түүний үгнээс Бурханы тухай мэдэх зэрэг юм. Тодруулбал: Бурханыг дуулгавартай дагаж, хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэх нь Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлэгдэх үнэ цэнэтэй тухай, Өөрийн бүтээлүүддээ Бурхан хэрхэн авралын ажлыг хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэх итгэлээрээ та нарын эзэмших ёстой наад захын зүйлс юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан бие дэх амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, төрөлх байдлаараа байгаа амьдралаа Бурханы оршихуй доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы ивээл, хамгаалалтан дор амьдрахын нэр юм. Энэ бол махан биедээ биш Бурханд дуулгавартай байдлыг олж авах явдал бөгөөд энэ нь, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авах боломжийг Бурханд олгож, та нарыг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатаны зан чанараас өөрсдийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы хүч чадал, алдар та нарт илэрхийлэгдэж, ингэснээр та нар Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байхыг хэлнэ. Бурханд итгэх итгэл нь тэмдэг гайхамшгийг харахын төлөө байх ёсгүй, мөн өөрийн махан биеийн төлөө ч байж болохгүй. Энэ нь Бурханы тухай мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Түүнд дуулгвартай байхын төлөө байх ёстой. Энэ нь үндсэндээ энэ бүхнийг биелүүлэхийн төлөө юм. Бурханы үгсийг идэж уух нь Бурханыг мэдэхийн тулд мөн Бурханыг хангалуун болгохын тулд юм. Бурханы үгийг идэж, уух нь та нарт Бурханы тухай асар их мэдлэгийг өгөх ба зөвхөн үүний дараа л та нар Бурханд дуулгавартай байж чадна. Гагцхүү Бурханыг мэддэг болсон үедээ л та нар Бурханыг хайрлах ба үүнд хүрэх нь аливаа хүний Бурханд итгэх итгэлд байх ёстой зорилго юм. Хэрвээ Бурханд итгэх итгэлдээ та нар үргэлж тэмдэг гайхамшгийг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ итгэлийн үзэл санаа буруу байна. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы үгийг амийн бодит байдал болгон хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханы амнаас гарсан үгсийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсөд дотроо биелүүлэх нь Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгож, Бурханд захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байхыг зорих хэрэгтэй. Хэрвээ та нар ямар нэг гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг анхаарч, Петрийн биеийн хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал, та нар Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд энэ нь Бурхан чамайг олж авсныг илтгэх юм.

“Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс

Итгэлд хүрэх түлхүүр нь Бурханы үгийг амийн бодит байдал болгон зөвшөөрөх явдал юм

I

Бурханд итгэх итгэл нь тэмдэг, гайхамшгийг харахын тулд биш, эсвэл махан биеийн чинь төлөө ч биш, харин Бурханыг мэдэхээр зорьж, хамаг чадлаараа Түүнийг дагахын төлөө байх ёстой. Яг л Петр шиг, үхтэлээ Түүнд дуулгавартай бай. Энэ бол одоо чиний хичээж биелүүлэх ёстой зүйл. Бурханд итгэх нь (Бурханд итгэх нь) Түүний үгийг амийн бодит байдал гэж хүлээн зөвшөөрөхийг хэлдэг. Түүний үгийг, амнаас гарах үгийг хэрэгжүүл, тэдгээрийг өөр дээрээ биелүүл. Энэ бол Бурханы зорилгын биелэлт.

II

Бурханы үгийг идэж, уух нь Бурханыг үнэхээр мэдэхийн төлөө, Бурханыг хангалуун байлгахын төлөө юм. Бурханы үгийг идэж уух нь Бурханы тухай илүү их мэдэхийн төлөө юм. Тэр үед л чи Бурханыг дагаж, хайрлаж чадна. Энэ нь Бурханд итгэх итгэлийн зорилго байх ёстой. Бурханд итгэх нь (Бурханд итгэх нь) Түүний үгийг амийн бодит байдал гэж хүлээн зөвшөөрөхийг хэлдэг. Түүний үгийг, амнаас гарах үгийг хэрэгжүүл, тэдгээрийг өөр дээрээ биелүүл. Энэ бол Бурханы зорилгын биелэлт.

III

Бурханд итгэх итгэл нь Бурханаар төгс болгуулахыг зорьж, Бурханд бүрэн дуулгавартай байхыг хэлдэг. Хэрэв чи ямар ч гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы бүх хүслийг анхаарч, Петрийн хэмжээнд хүрч, хэв маягийг нь эзэмшиж чадвал, итгэлдээ амжилт олж, Бурханаар авхуулсан байна. Хэрэв тэмдэг, гайхамшгийг л харахыг оролддог бол итгэлийн үзэл санаа чинь буруу байна. Бурханд итгэх нь (Бурханд итгэх нь) Түүний үгийг амийн бодит байдал гэж хүлээн зөвшөөрөхийг хэлдэг. Түүний үгийг, амнаас гарах үгийг хэрэгжүүл, тэдгээрийг өөр дээрээ биелүүл. Энэ бол Бурханы зорилгын биелэлт.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент