Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй (Эшлэл IV)

Хүнийг Сатан ялзруулсан, тэр бол Бурханы бүх бүтээлийн хамгийн дээд нь, иймээс ч хүнд Бурханы аврал хэрэгтэй. Бурханы авралын бай бол Сатан биш харин хүн, аврагдах зүйл бол чөтгөр биш, харин хүний махан бие болон сүнс. Сатан бол Бурханы устгах бай, хүн бол Бурханы авралын бай бөгөөд хүний махан биеийг Сатан ялзруулсан болохоор эхлээд хүний махан бие аврагдах ёстой. Хүний махан бие нь хамгийн гүн гүнзгий ялзарч, Бурханыг эсэргүүцдэг, тэр ч бүү хэл Бурханы оршин тогтнолыг ил тод эсэргүүцэж, үгүйсгэдэг зүйл болсон. Энэ ялзарсан махан бие дэндүү зөрүүд бөгөөд махан биеийн ялзарсан зан чанартай харьцаж, өөрчлөнө гэдэг юу юунаас ч илүү хэцүү. Сатан үймээн дэгдээхийн тулд хүний махан биед ирдэг ба Бурханы ажилд саад болж, Бурханы төлөвлөгөөг сааруулахын тулд хүний махан биеийг ашигладаг, тиймээс хүн Сатан болж, Бурханы дайсан болсон юм. Хүн аврагдахын тулд эхлээд байлдан дагуулагдах ёстой. Үүний улмаас Бурхан мөчөөгөө өгөхгүйгээр, Өөрийн хийхээр зорьсон ажлаа хийхээр, Сатантай тулалдахаар махбодод ирдэг. Түүний зорилго бол ялзарсан хүн төрөлхтнийг аварч, Түүний эсрэг боссон Сатаныг ялж устгах юм. Тэр хүнийг байлдан дагуулах ажлаараа дамжуулан Сатаныг ялдаг ба үүний зэрэгцээ ялзарсан хүн төрөлхтнийг авардаг. Ийнхүү Бурхан хоёр асуудлыг нэгэн зэрэг шийддэг. Тэр хүнтэй илүү ойр байж, түүнийг илүү сайн байлдан дагуулахын тулд махбодоороо ажиллаж, ярьж, бүх ажлаа хийдэг. Бурхан сүүлчийн удаа бие махбод болоход эцсийн өдрүүдийн Түүний ажил махбодод дуусах болно. Тэр бүх хүмүүсийг төрөл төрлөөр нь ангилж, Өөрийн бүх удирдлагыг дуусгаж, мөн махбод дахь Өөрийн бүх ажлыг дуусгах болно. Эцсийн эцэст газар дээрх Түүний бүх ажил дуусгавар болоход Тэр бүрэн ялсан байх болно. Махбодод ажиллаж байх үедээ Бурхан хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, олж авсан байх болно. Энэ нь Түүний бүх удирдлага дуусгавар болно гэсэн үг биш гэж үү? Бурхан махбод дахь Өөрийн ажлыг дуусган, Сатаныг бүрэн ялж, ялалтаа мандуулах үед Сатанд хүнийг дахин ялзруулах ямар ч боломж олдохгүй. Эхний удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь хүнийг нүглээс золин аварч, өршөөх байсан. Одоо энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бүрэн олж авах ажил юм, ингэснээр Сатан цаашид өөрийн ажлыг хийх аргагүй болж, бүрэн ялагдаж, Бурхан бүрэн ялсан байх болно. Энэ бол махбодын хийх ажил, мөн Бурхан Өөрөө хийх ажил юм.

“Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал хамгийн их хэрэгтэй”-ээс

Бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд Бурханы удирдлагыг төгсгөдөг

Бурхан хүнтэй сайн харилцаж, байлдан дагуулахын тулд махбодоор ажиллаж, махбодоор ярьдаг. Бурхан эхний удаа махбодтой болохдоо хүний нүглийг өршөөж, золин аварсан. Одоогийн ажил нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж, олж авах юм. Сүүлчийн удаа Бурхан махбод болж, эцсийн өдрүүдийн ажлыг гүйцэлдүүлж, хүнийг төрлийнх нь дагуу ангилах болно. Өөрийн удирдлага, махбод дахь бүх ажлаа дуусгах болно. Газар дээрх ажил нь дуусахад Тэр ялсан байх болно.

Махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж, олж авах үед Түүний удирдлага дууссан байна гэсэн үг биш үү? Бурхан махбод дахь ажлаа дуусгаж, ялгууснаар хаанчлахад хүнийг завхруулах ямар ч боломжгүйгээр Сатан ялагддаг. Энэ бол Бурханы Өөрийн хийдэг махбодын ажил билээ! Сүүлчийн удаа Бурхан махбод болж, эцсийн өдрүүдийн ажлыг гүйцэлдүүлж, хүнийг төрлийнх нь дагуу ангилах болно. Өөрийн удирдлага, махбод дахь бүх ажлаа дуусгах болно. Газар дээрх ажил нь дуусахад Тэр ялсан байх болно. Сүүлчийн удаа Бурхан махбод болж, эцсийн өдрүүдийн ажлыг гүйцэлдүүлж, хүнийг төрлийнх нь дагуу ангилах болно. Өөрийн удирдлага, махбод дахь бүх ажлаа дуусгах болно. Газар дээрх ажил нь дуусахад Тэр ялсан байх болно.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент