Хуулийн эрин үе дэх ажил (Эшлэл II)

Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан Израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгасан. Еховагийн Израильчуудад өгсөн эдгээр тушаалууд нь Египетчүүдэд хамаагүй байсан ба Израильчуудыг хязгаарлахад зориулагдсан, тэдэнд тавьсан Түүний шаардлагууд байсан. Хүн Амралтын өдрийг сахиж байна уу, эцэг эхээ хүндэтгэж байна уу, хуурамч шүтээнд мөргөж байна уу гэх мэтийн зарчмаар хүнийг нүгэлтэй эсвэл зөв шударга гэдгийг тодорхойлдог байсан. Хүн эдгээр тушаалыг дагасан эсэхээс хамааран Еховагийн галд өртөх, чулуугаар шидүүлж алуулах эсвэл Еховагийн ерөөлийг хүртэх эсэх нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг баримтлаагүй хүмүүсийг чулуугаар шидэж алж байжээ. Амралтын өдрийг баримтлаагүй тахилчид Еховагийн галд нэрвэгддэг байсан. Эцэг эхээ хүндлээгүй хүмүүсийг мөн чулуугаар шидэж алж байлаа. Энэ бүгдийг Ехова тушааж байсан юм. Ехова хүмүүс Түүний үгийг дагаж, Түүнийг эсэргүүцэхгүй байхаар тэдний амьдралыг удирдахын тулд Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоосон. Тэрээр эдгээр хуулийг шинэ төрсөн хүн төрөлхтнийг удирдахад, Өөрийн удахгүй хийх ажлын суурийг тавихад ашигласан. Иймд Еховагийн хийсэн ажлаас болоод эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэсэн. Ехова их ярьж, их ажил хийсэн боловч, тэднийг зөвхөн эерэгээр залж чиглүүлж байсан ба эдгээр харанхуй хүмүүст хүн байхыг, яаж амьдрахыг, яаж Еховагийн замыг ойлгохыг заасан. Ихэнх тохиолдолд Түүний хийсэн ажил нь хүмүүст Түүний замыг сахих болон Түүний хуулийг дагах боломж олгоход оршиж байсан. Уг ажил бага зэрэг ялзарсан хүмүүс дээр хийгдсэн; ингэхдээ зан чанарын өөрчлөлт болон амийн өсөлт дээр анхаарлаа хандуулаагүй. Тэрээр хүмүүсийг хязгаарлаж, удирдахын тулд хуулийг хэрэглэхэд л анхаарч байсан. Тэр үеийн Израильчуудын хувьд Ехова нь зүгээр л сүм дэх Бурхан, тэнгэр дэх Бурхан байсан. Тэрээр үүлэн багана, галан багана байсан. Еховагийн тэднээс шаардаж байсан бүх зүйл нь өнөөдрийн хүмүүсийн мэддэгээр Түүний хууль болон тушаалуудыг дагах байсан. Эднийг зарим хүмүүс дүрэм гэж хэлж магадгүй, учир нь Еховагийн ажил бол тэднийг өөрчлөх биш харин тэдэнд байх хэрэгтэй илүү их зүйлийг тэдэнд өгөх, тэдэнд Өөрийн амаар хэлэх явдал байсан. Учир нь хүн бүтээгдсэнээсээ хойш юуг эзэмших ёстой талаараа юу ч мэдэхгүй байсан юм. Ингээд Ехова тэдэнд газар дээр амьдрахад нь хэрэгтэй зүйлсийг өгснөөр Өөрийн дагуулсан хүмүүсийг өвөг дээдэс болох Адам, Евагаас илүү гарахад хүргэсэн. Учир нь Еховагийн өгсөн зүйл нь анх Түүний Адам, Ева хоёрт өгсөн зүйлээс илүү байсан. Гэсэн ч Еховагийн Израильд хийсэн ажил нь хүн төрөлхтнийг залж чиглүүлэх, хүн төрөлхтөнд өөрсдийнх нь Бүтээгчийг таниулах зорилготой байв. Тэрээр тэднийг байлдан дагуулаагүй эсвэл өөрчлөөгүй, тэднийг зүгээр л залж чиглүүлсэн юм. Энэ бол Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын үр дүн юм. Энэ бол Израилийн бүхий л газар нутаг дахь Түүний ажлын үндэс, үнэн түүх, мөн чанар бөгөөд хүн төрөлхтнийг Еховагийн гараар удирдах зургаан мянган жилийн ажлынх нь эхлэл байсан билээ. Эндээс Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх олон ажил гарсан юм.

“Хуулийн эрин үе дэх ажил”-аас

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент