Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн (Эшлэл II)

Миний мянга мянган жилийн хугацаанд удирдсаар ирсэн ажил зөвхөн эцсийн өдрүүдэд хүнд бүрэн илчлэгддэг. Зөвхөн одоо л Би Өөрийн удирдлагын бүх нууцыг хүнд бүрэн задласан. Хүн Миний ажлын зорилгыг мэддэг, түүнчлэн Миний бүхий л нууцын талаарх ойлголтуудыг олж авсан. Би хүмүүсийн анхаарал хандуулдаг хүрэх газрынх нь тухай бүхнийг хүнд хэлж өгсөн. 5900 жилийн туршид далд байсан Өөрийн нууцуудыг Би аль хэдийн хүнд илчилсэн. Хэн Ехова вэ? Хэн Мессиа вэ? Хэн Есүс вэ? Та нар энэ бүгдийн талаар мэдэх ёстой. Миний ажил эдгээр нэрэн дээр эргэлддэг. Та нар үүнийг ойлгосон уу? Миний ариун нэрийг хэрхэн тунхаглах ёстой вэ? Намайг Миний нэрнүүдийн аль нэгээр дууддаг аливаа үндэстэнд Миний нэр хэрхэн түгэх ёстой вэ? Миний ажил аль хэдийн өргөжих үйл явцдаа байгаа ба Би бүхий л үндэстэнд үүнийг бүрэн түгээх болно. Миний ажил та нар дээр хийгдсэн тул та нарыг бүхий л үндэстэн дунд тарахад хүргэж, Ехова Израильд Давидын гэрт хоньчдыг цохисон шиг Би та нарыг цохих болно. Эцсийн өдрүүдэд, Би бүх үндэстнийг няц дарж, ард түмнийг нь шинээр хуваарилна. Намайг дахин эргэж ирэх үед улс үндэстнүүд, Миний шатаж буй дөлөөс болж үүссэн хил хязгааруудаар аль хэдийн хуваагдсан байх болно. Тэр үед Би тэдний хэзээ ч харж байгаагүй Ариун Нэгний дүрээр Өөрийгөө тэдэнд ил тод харуулж, нэгэнтээ Ехова Би нэгэнтээ Иудей овгуудын дунд алхаж байсан шиг үй олон үндэстнүүдийн дунд алхан, Өөрийгөө хүн төрөлхтөнд төөнөх нар мэт шинээр үзүүлэх болно. Тэр цагаас эхлээд газар дээр амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг Би удирдах болно. Тэд тэнд Миний алдрыг гарцаагүй харж, мөн тэдний амьдралыг удирдах агаар дахь үүлэн баганыг гарцаагүй харна, учир нь Би ариун газарт илрэх болно. Хүн Миний зөвт байдлын өдрийг мөн түүнчлэн Миний суу алдарт илэрхийллийг харна. Би бүх газар дэлхий дээр хаанчилж, олон хөвгүүдээ алдар луу авчрах үед тэр нь тохионо. Газар дээр хүмүүс хаа сайгүй доош бөхийж, мөн Миний асар хүмүүсийн дунд Миний одоогийн хийж буй ажлын хадан дээр бат бөх сүндэрлэнэ. Сүмд хүмүүс бас Надад үйлчлэх болно. Бохир заваан, бузар зүйлсээр бүрхэгдсэн тахилын ширээг Би хэдэн хэсэг болгон хагалж, дахин шинээр бүтээнэ. Ариун тахилын ширээн дээр дөнгөж төрсөн хурга, тугалнууд овоолоостой байх болно. Би өнөөдрийн сүмийг нурааж, шинийг барих болно. Одоо байгаа, олиггүй хүмүүсээр дүүрэн сүм нуран унах ба Миний барих сүм Надад үнэнч зарц нараар дүүрэн байна. Тэд дахин нэгэнтээ босож, Миний сүмийн алдрын төлөө Надад үйлчлэх болно. Би агуу алдрыг хүлээн авах өдрийг та нар гарцаагүй харах бөгөөд Би сүмийг нурааж, шинийг барих өдрийг бас гарцаагүй харах болно. Та нар бас Миний асар хүний ертөнц рүү ирэх өдрийг лавтайяа харах болно. Сүмийг нураангуутаа Би Өөрийн асрыг хүний ертөнц рүү авчирна; энэ нь, хүмүүс Миний бууж ирэхийг харахтай адилхан байх болно. Бүх үндэстнийг няц дарсныхаа дараа Би тэднийг шинээр нэгтгэж цуглуулна, тэгээд Өөрийн ариун сүмийг барьж, Өөрийн тахилын ширээг байрлуулснаар бүгд Надад тахил өргөж, Миний сүмд Надад үйлчилж, Харь үндэстнүүд дэх Миний ажилд өөрсдийгөө үнэн сэтгэлээр зориулж болох юм. Тэд тахилчийн өмсгөл болон титэм өмссөн, өөрсдийнхөө дунд Ехова Миний алдрыг агуулсан одоогийн Израильчууд шиг байх ба Миний сүр жавхлан тэднийг хучиж мөн тэдэнтэй хамт байх болно. Харь үндэстнүүдэд хийх Миний ажил ч гэсэн ийм байдлаар гүйцэтгэгдэх болно. Израильд хийсэн Миний ажилтай адилаар Харь үндэстнүүд дэх Миний ажил ч бас тийм байх болно, учир нь Би Израиль дахь Өөрийн ажлыг өргөжүүлж, Харь үндэстнүүд рүү үүнийг түгээнэ.

Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн”-өөс

Бурханы асар дэлхийд ирлээ

I

Бурханыг эргэн ирэхэд, Түүний дүрэлзсэн дөлөөр тогтоогдсон хилийн дагуу улс орнууд хуваагдсан байх болно. Бурхан төөнөх нар, Ариун Нэгний дүрээр үзэгдэж, Иудейн овгуудаар Ехова алхсан шиг үндэстнүүд дунд алхана. Бурхан хүний амьдралыг үүлэн баганаар зална. Бурхан ариун газарт илэрдэг учраас Түүний алдрыг тэд харна. Газар дээр хаанчилж, Өөрийн хөвгүүдийг алдар луу аваачихад Бурханы зөвт байдлын өдрийг, Бурханы алдар суут илрэлтийг тэд харна. Хүн бөхийж, өнөөдөр Бурханы хийж буй ажлын хадан дээр Бурханы асар тэдний дунд босно. Бурхан бохир тахилын ширээг нурааж, шинийг барина. Хурга, тугалыг тахилын ширээн дээр овоолсон сүмд хүн Бурханд үйлчлэх болно. Сүмийг нурааж, шинийг барих үедээ Бурхан агуу алдрыг хүлээн авах өдрийг та нар харна. Бурханы асар газарт буухыг та нар харах болно. Бурхан бууж ирэхийг хүн харахтай энэ ижил байх болно.

II

Бүх улс орныг бут цохисныхоо дараа Бурхан шинээр цуглуулна, Өөрийн сүмийг барьж, тахилын ширээг босгоно. тэгснээр бүгд Бурханд тахил өргөж, үйлчлэн, харь үндэстэн дэх Бурханы ажилд өөрсдийгөө зориулна. Тэд бүгд тахилчны өмсгөл, титмээр гоёсон өнөөгийн израильчууд шиг байх болно. Бурханы алдар суу тэдний дунд дуурьсах болно. Бурханы сүр жавхлан элэн хальж, тэдний дунд орших болно. Хүн бөхийж, өнөөдөр Бурханы хийж буй ажлын хадан дээр Бурханы асар тэдний дунд босно. Бурхан бохир тахилын ширээг нурааж, шинийг барина. Хурга, тугалыг тахилын ширээн дээр овоолсон сүмд хүн Бурханд үйлчлэх болно. Сүмийг нурааж, шинийг барих үедээ Бурхан агуу алдрыг хүлээн авах өдрийг та нар харна. Бурханы асар газарт буухыг та нар харах болно. Бурхан бууж ирэхийг хүн харахтай энэ ижил байх болно.

III

Израильд ажилласантайгаа адилаар Бурхан харь үндэстнүүдэд ажиллана. Бурхан Өөрийн ажлыг Израильд өргөжүүлэн, харь үндэстнүүдэд түгээх болно. II Хүн бөхийж, өнөөдөр Бурханы хийж буй ажлын хадан дээр Бурханы асар тэдний дунд босно. Бурхан бохир тахилын ширээг нурааж, шинийг барина. Хурга, тугалыг тахилын ширээн дээр овоолсон сүмд хүн Бурханд үйлчлэх болно. Сүмийг нурааж, шинийг барих үедээ Бурхан агуу алдрыг хүлээн авах өдрийг та нар харна. Бурханы асар газарт буухыг та нар харах болно. Бурхан бууж ирэхийг хүн харахтай энэ ижил байх болно. Бурханы бууж ирэхийг хүн харахтай ижил. (Бурханы бууж ирэхийг хүн харахтай ижил, Бурханы бууж ирэхийг хүн харахтай ижил.) Бурханы бууж ирэхийг хүн харахтай ижил.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент