Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм (Эшлэл IV)

Бурханыг олон жилийн турш дагаж, Түүний үгийн хангамжийг олон жил эдэлсэн хүний хувьд хэрвээ Бурханы талаарх түүний тодорхойлолт нь мөн чанартаа хуурамч шүтээний өмнө шүтлэгтэйгээр мэхийн ёсолдог хүнийхтэй адил бол тухайн хүн Бурханы үгийн бодит байдлыг олж аваагүй байна гэдгийг энэ нь илэрхийлнэ. Учир нь тэр зүгээр л Бурханы үгийн бодит байдалд ороогүй бөгөөд энэ шалтгааны улмаас Бурханы үгэнд орших бодит байдал, үнэн, цаад санаа, хүн төрөлхтөнд тавьсан шаардлага зэрэг нь бүгд түүнтэй огтхон ч хамаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, тийм хүн Бурханы үгийн өнгөц утгын хувьд хэчнээн шаргуу ажиллавч энэ бүхэн нь хий хоосон юм: Учир нь тэр ердөө үгний хойноос явдаг тул түүний олж авах зүйл нь мөн л энгийн үг байх болно. Бурханы ярьсан үгс нь гадна талдаа ойлгомжтой эсвэл ойлгоход бэрх байсан ч тэдгээр нь амь руу ороход хүнд зайлшгүй хэрэгтэй бүхий л үнэн юм; тэдгээр нь сүнс болон махан биеийн аль алинд амьд үлдэх боломжийг түүнд олгодог амийн усны эх булаг билээ. Тэдгээр нь хүнийг амьд үлдэхэд хэрэгтэй зүйлээр; өдөр тутмын амьдралаа авч явахад нь зориулсан ягшмал сургаал, итгэл үнэмшлээр; аврал хүлээн авахын тулд түүний дамжих ёстой зам, зорилго болон чиглэлээр; Бурханы өмнө бүтээл нь болохын хувьд түүний эзэмших ёстой бүх үнэнээр; хүн Бурханыг хэрхэн дуулгавартай дагаж, шүтэн мөргөх талаарх бүх үнэнээр хангадаг. Тэдгээр нь хүний амьдрах чадварыг хариуцдаг баталгаа, тэдгээр нь хүний өдөр тутмын талх бөгөөд тэдгээр нь мөн хүнийг хүчтэй байж, тэсч гарах боломжтой болгодог бат бөх дэмжлэг юм. Бүтээгдсэн хүн төрөлхтөн үүнийг амьдран харуулах учиртайн улмаас тэдгээр нь энгийн хүн чанарын үнэний бодит байдлаар баялаг, хүн төрөлхтнийг ялзралаас чөлөөлж, Сатаны урхинаас мултлах үнэнээр баялаг, Бүтээгчээс бүтээгдсэн хүн төрөлхтөнд өгсөн цуцашгүй сургаал, сургамж, зоригжуулалт, тайтгарлаар баялаг байдаг. Тэдгээр нь бүхий л эерэг зүйлсийг ойлгоход хүн төрөлхтнийг удирдан, гэгээрүүлдэг гэрэлт цамхаг, зөв шударга сайн бүхнийг амьдран харуулж, эзэмшихэд хүнийг хүргэдэг баталгаа, хүмүүс, үйл явдлууд болон бодисыг бүгдийг хэмждэг хэмжүүр мөн түүнчлэн хүмүүсийг аврал болоод гэрлийн зам руу хөтөлдөг жолоодлогын тэмдэг юм. Зөвхөн Бурханы үгийн бодит туршлагаар л хүмүүс үнэн болон амиар хангагддаг; зөвхөн энд л тэр энгийн хүн чанар юу болохыг, утга учиртай амьдрал гэж юу болохыг, жинхэнэ бүтээгдсэн оршихуй юу болохыг, Бурханд үнэхээр дуулгавартай байх юу болохыг ойлгож авдаг; зөвхөн энд л тэр Бурханыг хэрхэн халамжлах ёстойг, бүтээлийн үүргээ хэрхэн биелүүлэх ёстойг, хэрхэн жинхэнэ хүнтэй адил болох ёстойг ойлгож эхэлдэг; зөвхөн энд л тэр үнэн зөв итгэл, үнэн зөв сүсэг бишрэл нь юу гэсэн үг болохыг ойлгож эхэлдэг; зөвхөн энд л тэр тэнгэр, газар бүх зүйлийн Захирагч нь хэн болохыг ойлгодог; зөвхөн энд л тэр бүх бүтээлийн Эзэн болох Нэгний бүтээлийг захирч, удирдаж, хангадаг арга барилыг ойлгож эхэлдэг; зөвхөн энд л тэр бүх бүтээлийн Эзэн болох Нэгний оршин тогтнож, илрэн гарч, ажилладаг арга барилыг ухаарч ойлгож эхэлдэг... Бурханы үгийн бодит туршлагаас тусгаарлагдсанаар, хүмүүст Бурханы үг болон үнэний талаарх ямар ч бодит мэдлэг эсвэл мэдлэг ухаан байдаггүй. Тийм хүн бол харваас амьд үхдэл, төгс бүрхүүл бөгөөд Бүтээгчтэй хамаатай бүхий л мэдлэг нь түүнтэй огтхон ч хамаагүй байдаг. Бурханы нүдээр тийм хүн хэзээ ч Түүнд итгэдэггүй мөн хэзээ ч Түүнийг дагаж байгаагүй байдаг ба иймээс Бурхан түүнийг жинхэнэ бүтээгдсэн зүйл гэх нь байтугай Өөрийн итгэгч эсвэл Өөрийн дагалдагч гэж хэзээ ч үздэггүй.

“Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас

Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй

I

Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй. Бурхан бол амиар хангагч, цор ганц хөтөч. Түүний үгийн утга учир, үнэ цэнэ, тэднийг хүн хүлээн авч, танин мэдсэн эсэхээс үл хамааран, мөн чанараар нь тодорхойлогдоно. Газар дээр хэн ч Түүний үгэнд итгэхгүй ч Түүний үгийн хүч, үнэ цэнийг хэмжээлшгүй. Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй. Бурхан бол амиар хангагч, цор ганц хөтөч.

II

Түүний үгийг эсэргүүцэж, үл ойшоон няцаадаг хүмүүст, Бурханы хэлэх цорын ганц хариулт бол цаг хугацаа, бодит байдал Түүний гэрч болж, Түүний үг бол зам, үнэн, амь гэдгийг Бүхий л үед Түүнийг гэрчилдэг. Бид үүнд бат итгэж дагах ёстой. Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй. Бурхан бол амиар хангагч, цор ганц хөтөч.

III

Түүнийг дагадаг бүх хүмүүст Бурхан энэ бүхнээ мэдүүлнэ: Түүний үгийг хүлээн авдаггүй, бас тэдгээрийн дагуу хийдэггүй хүмүүс, Бурханы үгээс авралыг хараагүй, Түүний зорилгыг олж чадаагүй хүмүүс, тэд бол Бурханы үгээр яллагдсан хүмүүс. Тэд Бурханы авралыг алджээ. Тэднээс Мөнхийн шийтгэл хэзээ ч салахгүй. Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй. Бурхан бол амиар хангагч, цор ганц хөтөч. Бурханы үг үнэн, үүрд мөнхөд хувиршгүй. Бурхан бол амиар хангагч, цор ганц хөтөч.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент