Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан (Эшлэл II)

Бурхан бол бүх хүн төрөлхтний Бурхан. Тэр Өөрийгөө тодорхой нэг улс үндэстний хувийн өмч болгодоггүй ба Түүний төлөвлөсөн ажил ямар ч хэлбэр, улс орон, үндэстнээр хязгаарлагддаггүй. Магадгүй чи энэ хэлбэрийг хэзээ ч төсөөлж байгаагүй эсвэл магадгүй чи үүний оршин тогтнолыг үгүйсгэдэг, эсвэл магадгүй Бурханы илрэх улс үндэстэн нь ялгаварлагдан гадуурхагддаг бөгөөд дэлхий дээрх нэн буурай хөгжилтэй улс байж болох юм. Гэсэн ч Бурханд Өөрийн мэргэн ухаан бий. Өөрийн хүч чадлаараа, Өөрийн үнэн болон зан чанараараа дамжуулж, Түүнтэй нэгэн санаатай байж чадах бүлэг хүмүүсийг Тэр үнэхээр олж авсан. Тэр Өөрийн бий болгохыг хүссэн бүлэг хүмүүсийг буюу зовлонт шалгалт болон бүх төрлийн шахалт хавчлагыг тэсвэрлэн гарч, эцэст нь хүртэл Түүнийг дагаж чадах, Түүгээр байлдан дагуулагдсан хүмүүсийг олж авсан. Бурханы илрэлт ямар ч хэлбэр эсвэл улс орноор хязгаарлагдаагүй байдгийн зорилго нь Тэр Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой байхын тулд юм. Жишээлбэл, Бурхан Иудейд бие махбодтой болсон үед, Түүний зорилго нь, бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө цовдлолын ажлыг биелүүлэх явдал байсан. Гэсэн ч, Бурхан үүнийг хийх боломжгүй гэж иудейчүүд итгэсэн ба, Бурхан бие махбодтой болж Эзэн Есүсийн хэлбэрийг олох нь боломжгүй зүйл гэж тэд бодсон. Тэдний “боломжгүй” гэсэн нь, тэд Бурханыг эсэргүүцэн, яллах суурь болсон ба эцэст нь Израилийг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн адилхан алдаа гаргаж байгаа. Тэд Бурханы илрэлтийг шалтгаангүйгээр тунхагладаг ч Түүний илрэлтийг мөн буруушаан зэмлэдэг; тэдний “боломжгүй” нь Бурханы илрэлтийг өөрсдийн төсөөллийн хязгаартаа дахин нэг удаа хорьдог. Ингээд, олон хүн Бурханы үгийг сонссоныхоо дараа шоолон инээхийг Би бас харсан. Энэхүү инээд тохуу нь иудейчүүдийн буруушаалт, доромжлолоос өөрцгүй биш гэж үү? Та нар үнэнтэй нүүр тулахдаа сүсэгтэй биш, тэр ч байтугай үнэнийг хүсэн хүлээдэггүй. Та нар зүгээр л сохроор судалж, хайхрамжгүйгээр хүлээдэг. Та нар ингэж судалж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Та нар Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах уу? Хэрвээ чи Бурханы айлдварыг ялгаж таньж чадахгүй юм бол, хэрхэн Бурханыг илрэхэд нь нүдээр харах эрхтэй байх юм бэ? Бурхан илрэх газарт, үнэний илэрхийлэл байх болно мөн Бурханы дуу хоолой байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах ба зөвхөн тийм хүмүүс л Бурханы илрэлтийг харах эрхтэй байх болно. Өөрийн үзлээ нэг тийш нь тавь! Зогсоод эдгээр үгсийг анхааралтай унш. Хэрвээ чи үнэнийг хүсэн тэмүүлбэл, Түүний хүсэл ба Түүний үгийг ойлгуулахаар Бурхан чамайг гэгээрүүлэх болно. “Боломжгүй” гэдэг бодлоо хойш тавь! Хүмүүс ямар нэг зүйлийг боломжгүй гэж итгэх тусам, энэ нь төдий чинээ тохиолдох боломжтой, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэр огторгуйгаас ч дээгүүрт хальдаг, Бурханы бодол хүний бодлоос өндөрт байдаг ба Бурханы ажил нь хүний бодол санаа, ухагдахууны хязгаарыг даван гардаг. Зарим зүйл хэдий чинээ боломжгүй байна, эрж хайх үнэн төдий чинээ их байдаг; зарим зүйл хэдий чинээ хүний үзэл, төсөөллөөс давсан байна, төдий чинээ энэ нь Бурханы хүслийг агуулдаг. Бурхан хаана илрэх нь хамаагүй, Бурхан бол Бурхан хэвээр л байх учраас Түүний илрэлтийн байршил ба хэлбэр маягаас хамаарч Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний хөлийн мөр хаана байхаас үл хамааран Бурханы зан чанар хэвээр үлдэх болно. Бурханы хөлийн мөр хаана байх нь хамаагүй, Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан билээ. Жишээ нь, Эзэн Есүс бол зөвхөн израильчуудын Бурхан биш, харин Ази, Европ, Америк дахь бүх хүмүүсийн Бурхан мөн бөгөөд бүхий л орчлон ертөнцийн цорын ганц Бурхан юм. Иймээс, бид Бурханы айлдвараас Түүний хүслийг эрж хайж, илрэлтийг нь олж мэдэж, Түүний хөлийн мөрийг дагацгаая! Бурхан бол үнэн, зам ба амь. Түүний үг ба Түүний илрэлт нь нэгэн зэрэг оршдог ба Түүний зан чанар, хөлийн мөр нь хүн төрөлхтөнд үргэлж хүрч болохуйц байх болно. Хүндэт ах эгч нар аа, та нар эдгээр үг дотор Бурханы илрэлтийг харж, Бурханы илрэлтийг хүлээж байгаа хүмүүсийн төлөө бэлтгэгдсэн үзэсгэлэнтэй шинэ тэнгэр, шинэ газар руу, шинэ эрин үе рүү Түүний хөлийн мөрийг даган явж эхлэх болно гэж Би найдаж байна.

“Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас

Үнэнийг хүлээн авсан зөвхөн тэр хүмүүс Бурханы дууг сонсоно

Бурхан харагддаг газарт Бурханы дуу, үнэний илэрхийлэл байдаг. Үнэнийг хүлээн авсан тэр хүмүүс зөвхөн Бурханы хоолойг сонсож, Түүний илрэлтийг харна. “Боломжгүй” гэсэн бодлоо хаяцгаа! Боломжгүйн тухай бодол чинь биелэх болно. Бурханы мэргэн ухаан тэнгэрээс дээш дүүлнэ. Түүний бодол, ажил бүх хүмүүсийн бодлоос хэтэрнэ. Бүр бүтэхгүй зүйлс нь улам их үнэнийг хайна. Хүний ойлголтоос хэтэрсэн бүхэн Бурханы хүслийг илүү их агуулдаг. Тэр хаана харагдахаас хамаагүй, Бурхан Бурханаараа байна, Бурхан Бурханаараа байна. Түүний илрэлээс үл хамааран, Түүний мөн чанар үл өөрчлөгдөнө. Өөрийн үзлээ орхицгоо, зүрхээ тайвшруулан эдгээр үгсийг унш. Хэрэв үнэнийг мэдэхээр тэмүүлж буй бол Бурхан чамд Өөрийн хүсэл, үгсээ мэдүүлнэ.

Бурханы зан чанар хувирдаггүй Тэр хаана ч гишгэсэн хүн төрлөхтний Бурхан хэвээр. Есүс бол бүх Израйлчуудын Бурхан, Ази, Европ бүх ертөнцийн Бурхан. Бурханы хүслийг Түүний үгнээс эрэлхийл, Түүний илрэлтийг ол, Түүний мөрийг дага. Бурхан бол үнэн, зам мөн амь. Түүний үг ба илрэлт зэрэг оршдог. Түүний зан чанар, хөлийн мөр хүмүүст үргэлж мэдэгддэг. Ахан дүүсээ, энэ үгнээс Бурханы илрэлтийг харна гэж найдаж байна. Бурханы илрэлтийг харахыг хүлээсэн бүх хүмүүст зориулж бэлдсэн шинэ эрин, шинэ тэнгэр, газарт Түүнийг даган оч. Өөрийн үзлээ орхицгоо, зүрхээ тайвшруулан эдгээр үгсийг унш. Хэрэв үнэнийг мэдэхээр тэмүүлж буй бол Бурхан чамд Өөрийн хүсэл, үгсээ мэдүүлнэ. Өөрийн үзлээ орхицгоо, зүрхээ тайвшруулан эдгээр үгсийг унш. Хэрэв үнэнийг мэдэхээр тэмүүлж буй бол Бурхан чамд Өөрийн хүсэл, үгсээ мэдүүлнэ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент