Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III (Эшлэл XVI)

Эзэн Есүс Петрээс нэг зүйлийг дахин дахин асуусан: “Иоханы хүү Симон оо, Надад хайртай юу?” Энэ бол Эзэн Есүсийн Өөрийн амиллын дараа, Петртэй адил Христэд итгэж Эзэнийг хайрлахыг хичээж байсан хүмүүсээс шаардаж байсан илүү өндөр стандарт юм. Энэ асуулт нь мөрдлөг шиг, байцаалт шиг байсан ба түүнээс ч илүүгээр энэ нь Петр шиг хүмүүст тавьсан шаардлага, хүлээлт байсан. Тэр энэ лавлах аргыг ашигласан, ингэснээр хүмүүс өөрсдийгөө дүгнэж, өөрсдийгөө шалгах байсан: Эзэн Есүсийн хүмүүст тавьдаг шаардлага юу вэ? Би Эзэнд хайртай юу? Би Бурханыг хайрладаг хүн мөн үү? Би Бурханыг яаж хайрлах ёстой вэ? Хэдийгээр Эзэн Есүс энэ асуултыг зөвхөн Петрээс асуусан боловч яг үнэндээ Өөрийн зүрх сэтгэлд Тэр Петрээс асуулт асуух энэ боломжийг ашиглан Бурханыг хайрлахаар зорьдог илүү олон хүмүүсээс ийм асуулт асуухыг хүссэн. Петр зүгээр л ийм хүмүүсийн төлөөлөгч байж, Эзэн Есүсийн амнаас байцаалтыг хүлээн авахаар ерөөгдсөн юм.

“Энд гараа хүргэж, Над руу түлх; итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий” гэж Эзэн Есүс амилсныхаа дараа Томаст хэлсэнтэй харьцуулбал, “Иоханы хүү Симон оо, Надад хайртай юу?” гэж Тэр Петрээс гурван удаа асуусан нь, Эзэн Есүсийн хандлагын хатуу чанд байдал болон асуух явцдаа Түүний мэдэрсэн яаралтай байдлыг илүү сайн мэдрэх боломжийг хүмүүст олгосон. Томас зальтай уг чанараараа эргэлзсэний тухайд гэвэл Түүний хадаасны сорвинд гараараа хүрэх боломжийг Эзэн Есүс түүнд олгосон, энэ нь түүнийг Эзэн Есүс бол дахин амилсан хүний Хүү гэдэгт итгүүлж, Христ хэмээх Эзэн Есүсийн ялгамж чанарыг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Хэдийгээр Эзэн Есүс Томасыг хатуу ширүүнээр зэмлээгүй, мөн Тэр түүний талаарх ямар нэг тодорхой шүүлтийг үг яриагаараа илэрхийлээгүй боловч тийм хүмүүст хандах Өөрийн хандлага болон шийдэмгий байдлыг харуулах явцдаа Тэр бодитой үйлдлээр нь дамжуулан түүнийг ойлгосноо Түүнд мэдэгдсэн. Эзэн Есүсийн ийм төрлийн хүмүүст тавих шаардлага, хүлээлтийг Түүний хэлсэн зүйлээс харж чадахгүй. Учир нь Томас шиг хүмүүст зүгээр л жинхэнэ итгэлийн учиг байдаггүй. Тэдэнд тавих Эзэн Есүсийн шаардлага нь зөвхөн ийм байсан ба харин Петр шиг хүмүүст илчилсэн Түүний хандлага нь бүхэлдээ өөр байсан. Тэр Петрээс гараа сунган Түүний хадаасны сорвинд хүрэхийг шаардаагүй ба мөн Тэр Петрт: “итгэлтэй бөгөөд үнэмшилтэй хий” гэж хэлээгүй. Үүний оронд Тэр Петрээс нэг асуултаа дахин дахин асуусан. Энэ нь Христийн дагалдагч бүхнийг өөрийн эрхгүй гэмшиж, айж мөн Эзэн Есүсийн санаа зовсон, гунигтай байдлыг мэдрэхэд хүргэдэг тунгаан бодууштай, утга учиртай асуулт байсан. Тэд асар их өвдөж, зовж байхдаа Эзэн Есүсийн анхаарал, Түүний санаа зоволтыг илүү их ойлгож чаддаг; тэд Түүний чин сэтгэлийн сургаал ба ариун, шударга хүмүүст тавих хатуу чанд шаардлагуудыг ухаардаг. Эзэн Есүсийн асуулт нь, эдгээр энгийн үгсэд илчлэгдсэн хүмүүсээс хүсэж буй Эзний хүлээлт нь, зөвхөн Түүнийг итгэж, дагах биш харин хайранд хүрч, өөрийн Эзнийг хайрлаж, өөрийн Бурханыг хайрлах юм гэдгийг хүмүүст мэдрүүлдэг. Ийм төрлийн хайр нь санаа тавих, дуулгавартай байх юм. Энэ нь хүмүүсийн Бурханы төлөө амьдарч, Бурханы төлөө үхэж, бүх зүйлээ Бурханд зориулж, бүх зүйлээ Бурханы төлөө зарцуулж, өгөх явдал юм. Ийм төрлийн хайр нь мөн Бурханыг тайвшруулж, Түүнд гэрчлэлийг эдлэх боломж олгож, Түүнд амрах боломж олгодог. Энэ нь хүн төрөлхтний Бурханд өгч байгаа эргэн төлөлт, тэдний хариуцлага, үүрэг, даалгавар бөгөөд энэ нь хүн төрөлхтний насан туршдаа дагах ёстой зам юм. Эдгээр гурван асуулт нь Петр болон төгс болгуулах боломжтой бүх хүмүүст тавих Эзэн Есүсийн шаардлага болон сургамж байсан юм. Петрийг амьдралын замаа гүйцээхэд хөтөлж, зоригжуулсан зүйл нь энэ гурван асуулт байсан бөгөөд Эзэнийг гэсэн өөрийн хайрын улмаас, Эзэний зүрх сэтгэлд анхаарал тавьж, Эзэнд дуулгавартай байж, Эзэнд тайвшрал өгч, энэ хайрын улмаас өөрийн бүхий л амьдрал болон бүхий л оршихуйг өргөл болгохын тулд Петрийг төгс болгуулах замаа эхлэхэд хүргэж, түүнийг хөтөлсөн зүйл нь Эзэн Есүсийн явахдаа асуусан асуултууд байсан юм.

“Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент