Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Эшлэл II)

Ариун Сүнсний ажлын үе шат бүр хүний гэрчлэлийг нэгэн зэрэг шаарддаг. Ажлын үе шат бүр Бурхан, Сатан хоёрын хоорондох тулаан бөгөөд тулааны бай нь Сатан байдаг байхад энэ ажлаар төгс болгуулах нэгэн нь хүн юм. Бурханы ажил үр өгөөжөө өгөх эсэх нь Бурханыг гэрчлэх хүний гэрчлэлийн байдлаас хамаарна. Энэ гэрчлэл нь Өөрийг нь дагадаг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл юм; энэ нь Сатаны өмнө хийгдэх гэрчлэл, мөн Түүний ажлын үр дүнгийн нотолгоо юм. Бурханы удирдлага нь бүхэлдээ гурван үе шатанд хуваагддаг бөгөөд үе шат бүрд хүнд тохирох шаардлага тавигддаг. Түүнчлэн эрин үе өнгөрч, урагшлахын хэрээр бүх хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага илүү өндөр болдог. Ийнхүү хүн “Үг нь махбодоор илэрсэн” баримтыг харах хүртэл Бурханы удирдлагын энэ ажил алхам алхмаар оргилдоо хүрдэг ба ийм маягаар хүнд тавих шаардлага илүү өндөр болж, хүний гэрчлэл хийх шаардлага илүү өндөр болдог. Хүн Бурхантай үнэхээр хамтран ажиллах чадвартай байх тусам, Бурхан улам их алдарыг олж авдаг. Хүний хамтын ажиллагаа бол түүний хийх шаардлагатай гэрчлэл бөгөөд түүний хийдэг гэрчлэл нь хүний хэрэгжүүлэлт юм. Иймд Бурханы ажил эцсийн үр дүнтэй байх уу, үгүй юу, мөн жинхэнэ гэрчлэл байх уу, үгүй юу гэдэг нь хүний хамтын ажиллагаа болон гэрчлэлтэй нягт холбогддог. Ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, Бурханы бүх удирдлага төгсгөлдөө очих үед, хүн илүү өндөр гэрчлэлийг хийх шаардлагатай болно, Бурханы ажил төгсгөлдөө очих үед хүний хэрэгжүүлэлт болон оролт нь дээд цэгтээ хүрэх болно. Өмнө нь хүнээс, хууль болоод тушаалуудыг сахиж, тэвчээртэй, даруухан байхыг шаарддаг байсан. Харин өнөөдөр хүнээс, Бурханы бүх зохицуулалтанд дуулгавартай байж, Бурханыг туйлаар хайрлаж, бүр гай зовлонгийн дунд ч гэсэн Бурханыг хайрласаар байхыг шаарддаг. Энэ гурван үе шат нь, Өөрийн бүхий л удирдлагынхаа хугацаанд алхам алхмаар хүнд тавьдаг Бурханы шаардлагууд юм. Бурханы ажлын үе шат бүр сүүлийнхээсээ илүү гүнзгийрдэг ба үе шат бүрд хүнд тавих шаардлага сүүлийнхээсээ илүү нарийсдаг, ийм маягаар Бурханы бүхий л удирдлага алгуурхан хэлбэрждэг. Учир нь хүнд тавих шаардлага өндөр болох тусам хүний зан чанар Бурханы шаардсан стандартад илүү дөхдөг, зөвхөн тэр үед л бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирдаг ба Бурханы ажил бүрэн дуусгавар болоход бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аврагдсан байх болно. Тэр цаг ирэхэд Бурханы ажил төгсгөлдөө хүрсэн байх бөгөөд хүн зан чанараа өөрчлөхийн тулд Бурхантай цаашид хамтран ажиллах хэрэггүй болж, бүх хүн төрөлхтөн Бурханы гэрэлд амьдрах болно, тэр цагаас хойш Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл эсвэл тэрслүү байдал байхаа болино. Бурхан ч бас хүнд шаардлага тавихгүй, хүн, Бурхан хоёрын хооронд илүү эв зохицолтой хамтын ажиллагаа байх болно, энэ нь хүн, Бурхан хоёрын хамтын амьдрал буюу Бурханы удирдлага бүрэн дуусгавар болсны дараа, Бурхан хүнийг Сатаны савраас бүрэн аварсаны дараа бий болсон амьдрал байх болно.

“Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент