Цор ганц Бурхан Өөрөө III (Эшлэл IV) Эцэг эхээ орхиж, амьдралын театрт өөрийнхөө дүрд үнэнээсээ тоглож эхлэх нь

Хүн нас биед хүрэээд эцэг эхээ орхиж, өөрөө толгой даасан замаа эхлүүлж чаддаг бөгөөд энэ мөчид хүн өөрийнхөө үүргийг үнэхээр гүйцэтгэж эхлэн, хүний амьдралын үүрэг даалгавар нь бүрхэг байхаа больж, аажмаар тодорхой болдог. Хүн эцэг эхтэйгээ бас л ойр холбоотой хэвээр байдаг нэртэй боловч хүний үүрэг даалгавар болон амьдралдаа биелүүлэх үүрэг роль нь эцэг эхтэй нь ямар ч хамаагүй байдаг учраас хүн аажмаар бие даах явцад энэхүү дотно холбоо нь бодит байдал дээр алгуурхан тасардаг. Биологийн өнцгөөс авч үзвэл, хүмүүс далд ухамсартаа бас л эцэг эхээсээ хамааралтай байхаас өөр аргагүй боловч бодитоор яривал, өсөж том болмогцоо тэд эцэг эхээсээ бүрмөсөн тусдаа амьдралтай болдог бөгөөд хүлээсэн үүргээ бие даан биелүүлэх болно. Хүүхдийн амьдралд эцэг эхийн хүлээх хариуцлага бол хүүхэд төрүүлж, өсгөхөөс гадна зүгээр л түүнийг өсөхөд нь таарсан орчноор хангах явдал бөгөөд учир нь Бүтээгчийн урьдчилан төлөвлөлтөөс өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй билээ. Хүний ирээдүй ямар байхыг хэн ч хянаж чадахгүй; үүнийг нь аль хэдийн урьдчилан шийдсэн бөгөөд хүний эцэг эх хүртэл хувь заяаг нь өөрчилж чадахгүй юм. Хувь заяаны тухайд гэвэл, хүн бүхэн биеэ даасан байдаг ба хүн бүхэнд өөрийн гэсэн хувь заяа байдаг. Иймээс хэний ч эцэг эх хүний амьдралын хувь заяаг зайлуулж чадахгүй, эсвэл хүний амьдралд гүйцэтгэх үүрэгт нь өчүүхэн төдий ч нөлөө үзүүлж чадахгүй. Хүний төрөх заяатай гэр бүл, хүний өсөх орчин нь тухайн хүний амьдралын даалгавраа биелүүлэх урьдач нөхцлөөс өөр юу ч биш гэж хэлж болно. Тэдгээр нь хүний амьдралын хувь заяаг, эсвэл ямар тавилан дунд хүн өөрийн даалгаврыг биелүүлэхийг тодорхойлж яавч чадахгүй. Иймээс хэний ч эцэг эх амьдралд даалгавраа биелүүлэхэд нь хүнд дэмжлэг үзүүлж чадахгүй, амьдралд үүргээ хүлээн авахад нь хэний ч хамаатан садан тусалж чадахгүй. Хүн даалгавраа хэрхэн гүйцэтгэх болон хүн өөрийн үүргийг амьдралын ямар орчинд биелүүлэх нь бүхэлдээ хүний амьдралын хувь заяагаар тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, Бүтээгчийн урьдчилан тогтоосон хүний даалгаварт өөр ямар ч бодитой нөхцөлүүд нөлөөлж чадахгүй. Бүх хүмүүс өөрсдийн өсөх тодорхой орчинд нас бие гүйцдэг, дараа нь аажмаар, алхам алхмаар өөрсдийн амьдралын замд гарч, Бүтээгчийн тэдэнд зориулан төлөвлөсөн хувь тавилангаа биелүүлэн аяндаа, өөрийн эрхгүй хүн төрөлхтний өргөн уудам далайд орж, амьдралынхаа байр суурийг эзэлдэг бөгөөд тэд Бүтээгчийн урьдчилан тогтоосон тавилангийн төлөө, Түүний дээд эрхийн төлөө бүтээгдсэн зүйлс болохын хувьд өөрсдийн үүрэг хариуцлагыг биелүүлж эхэлдэг.

“Цор ганц Бурхан Өөрөө iii”-аас

Бурхан хүний хувь заяаг аль эрт шийдсэн

I

Хувь заяаны тухайд гэвэл хүн бүхэн биеэ даасан байдаг. Хувь заяаны тухайд бол хүн бүрд өөрийн гэсэн хувь заяа бий. Тиймээс хэний ч эцэг эх амьдралын хувь заяанд нь саад болж, гүйцэтгэх үүрэгт нь өчүүхэн төдий ч нөлөөлж чадахгүй. Бүтээгчийн шийдсэн төөргөөс өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй. Ирээдүй нь ямар байхыг хэн ч захирч чадахгүй, энэ нь аль хэдийн шийдэгдсэн, эцэг эх нь ч нөлөөлж чадахгүй.

II

Хүний төрсөн гэр бүл бол түүний үүргээ биелүүлэх урьдач нөхцөл билээ. Өсөж том болдог орчин нь бас л урьдач нөхцөл билээ. Эдгээр нь хүний хувь заяаг, ямар тавилан дунд үүргээ биелүүлэхийг нь тодорхойлж яавч чадахгүй. Иймээс хэний ч эцэг эх үүргээ биелүүлэхэд нь тусалж чадахгүй. Хэний ч төрөл садан үүргээ биелүүлэхэд нь тусалж чадахгүй. Хүн үүргээ хэрхэн гүйцэлдүүлэх, ямар орчинд үүргээ гүйцэтгэхийг хувь заяа нь тодорхойлдог. Хэн ч үүнийг захирч чадахгүй. Бүтээгчийн шийдсэн төөргөөс өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй. Ирээдүй нь ямар байхыг хэн ч захирч чадахгүй, энэ нь аль хэдийн шийдэгдсэн, эцэг эх нь ч нөлөөлж чадахгүй.

III

Бүтээгч л ганцаар урьдчилан шийддэг хүний үүрэгт өөр ямар ч бодитой нөхцөлүүд нөлөөлж чадахгүй. Бүх хүн өвөрмөц орчинд нас бие гүйцэж, бүгд өөрсдийн замаар өсөж том болцгоодог. Бүтээгчийн шийдсэн төөргөөс өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй. Ирээдүй нь ямар байхыг хэн ч захирч чадахгүй, энэ нь аль хэдийн шийдэгдсэн, эцэг эх нь ч нөлөөлж чадахгүй.

Алхам алхмаар тэд өөрсдийн замд гардаг. Алхам алхмаар төлөвлөгдсөн хувь заяагаа биелүүлдэг. Алхам алхмаар тэд хүний уудам тэнгист орж, алхам алхмаар амьдралд байраа эзэлдэг. Бүтээгчийн шийдсэн төөргийн төлөө л алхам алхмаар үүрэг хариуцлагаа биелүүлдэг. Бүтээгчийн дээд эрхийн төлөө л алхам алхмаар тэд бүгдийг зөнгөөрөө хийдэг. Бурхан аль эрт хүний хувь заяаг шийджээ. Бүтээгчийн шийдсэн төөргөөс өөр юу ч хүний хувь заяанд нөлөөлдөггүй. Ирээдүй нь ямар байхыг хэн ч захирч чадахгүй, энэ нь аль хэдийн шийдэгдсэн, эцэг эх нь ч нөлөөлж чадахгүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент