Бурхан бол хүний амийн эх сурвалж (Эшлэл II)

Бурхан дэлхий ертөнцийг бүтээн, хүн төрөлхтөнд амийг өгч амьдралд авчирсан. Үүний дараагаар хүн эцэг эх, хамаатан садантай болж ганцаараа биш болсон. Хүн энэхүү материаллаг ертөнцөд анх нүдээ нээсэн цагаас хойш Бурханы тосолгоо дотор байх учиртай байсан. Амьд бүхнийг нас биед хүрч, өсөж том болох хугацаанд тэтгэдэг зүйл нь Бурханы амин амьсгал билээ. Энэ үйл явцын үед Бурханы анхаарал халамж дор амьдарч, өсөж том болж байгаа гэдэгт хэн ч итгэдэггүй. Үүний оронд тэд, хүн өөрийн эцэг эхийн хайр, халамжин дор өсөж том болдог ба түүний өсөлт амийн зөн совинд захирагддаг гэж үздэг. Үүний учир нь, хэн амийг хайрладаг эсвэл энэ нь хаанаас ирдгийг хүн мэддэггүй, тэр ч бүү хэл амийн зөн совин нь гайхамшгийг хэрхэн бүтээдгийг мэддэггүй. Хүн, үргэлжлүүлэн амьдрахын үндэс нь хоол хүнс, амийн оршин тогтнох эх үүсвэр нь шаргуу оролдлого бөгөөд оюун ухаандаа итгэх итгэл нь амьд явах баялаг гэж л мэддэг. Хүмүүс Бурханы хангалт хийгээд нигүүлслийг мэдэрдэггүй. Ингэснээр хүн Бурханаас түүнд хайрласан амийг үрэн таран хийдэг… Өөрийг нь өдөржин шөнөжин нүд цавчилгүй ширтэн хардаг Бурханыг хүн хэзээ ч өөрийн санаачлагаар шүтэн биширдэггүй. Бурхан ямар ч хүлээлт тавилгүйгээр хүнд зориулан төлөвлөсөн ажлаа үргэлжлүүлсээр байдаг. Хүн нэгэн өдөр зүүднээсээ сэрж, амийн үнэ цэнэ, зорилгыг гэнэт ухамсарлан, хүнд бүх зүйлийг өгсөн Бурханы төлөөсийг ойлгож, түүнийг Өөр рүү нь эргэн ирэхийг Бурхан ямар ихээр хүсэмжилдэг болохыг олж мэдэх болно гэж найдан Тэр үүнийг хийдэг. Хэн ч хүний амийн эх үүсвэр, үргэлжлэлийн нууцыг анхааран авч үзэж байгаагүй. Гэсэн ч энэ бүхнийг ойлгодог Бурхан л, Бурханаас бүх зүйлийг хүлээн авсан боловч талархдаггүй хүмүүсээс ирэх доромжлол, цохилтыг чимээгүйхэн тэвчдэг. Хүн аминд ирэх бүхнийг “мэдээжийн зүйл мэт” хүлээн авдаг ба хүн Бурханаас урван Түүнийг мартаж сүрдүүлдэг. Бурханы төлөвлөгөө үнэхээр ийм чухал юм гэж үү? Бурханы гараас гарсан амьд амьтан болох хүн үнэхээр тийм чухал гэж үү? Бурханы төлөвлөгөө туйлаас чухал ач холбогдолтой; гэсэн хэдий ч Бурханы гараар бий болсон амьд амьтан нь Түүний төлөвлөгөөний төлөө оршин байдаг. Тиймээс Бурхан энэ хүн төрөлхтнийг үзэн ядсанаас болж Өөрийн төлөвлөгөөг үрэн таран хийхгүй. Өөрийн төлөвлөгөөнийхөө төлөө болон өгсөн амин амьсгалынхаа төлөө Бурхан хүний махан бие бус хүний амийн төлөө бүх зовлон зүдгүүрийг тэвчсэн юм. Тэр хүний махан биеийг бус Өөрийн үлээн амилуулсан амийг буцаан авахыг хүсдэг. Энэ нь Бурханы төлөвлөгөө билээ.

Энэ ертөнцөд ирсэн хүн бүр үхэл,амьдралыг туулах ёстой бөгөөд олон хүмүүс үхэл ба дахин төрөлтийн мөчлөгийг амьдралдаа мэдэрдэг. Амьд байгаа нь удахгүй үхэж, үхсэн нь удахгүй буцан ирнэ. Энэ бүхэн нь амьд амьтан нэг бүрийн төлөө Бурханы зохицуулсан амийн үйл явц юм. Гэсэн хэдий ч энэхүү үйл явц ба мөчлөг нь Бурхан хүн төрөлхтнийг хараасай гэж хүсдэг үнэн бөгөөд хүнд Бурханаас хайрласан амь нь эцэс төгсгөлгүй агаад махан бие, цаг хугацаа, орон зайд хязгаарлагддаггүй. Энэ нь хүнд Бурханаас хайрласан амийн нууц бөгөөд амь Түүнээс ирсний баталгаа юм. Хэдийгээр олон хүмүүс амь нь Бурханаас ирсэн гэдэгт итгэхгүй байж магад боловч тэд Түүний оршин тогтнолыг үгүйсгэдэг эсвэл итгэдэг эсэхээс үл хамааран Бурханаас ирэх бүхнийг хүн эдэлдэг нь эргэлзээгүй. Бурхан нэг л өдөр гэнэт бодлоо өөрчилж, дэлхий ертөнц дээр бий болгосон бүх зүйл, Өөрийн өгсөн амийг буцаан авахыг хүсэх аваас юу ч үлдэхгүй. Бурхан Өөрийн хүч чадал, эрх мэдлийн ачаар бүгдийг эмх журамтай болгож, амьтай болон амьгүй бүх зүйлийг хангахын тулд Өөрийн амийг ашигладаг. Энэ бол хэн ч хялбархан ойлгож, төсөөлж чадахааргүй үнэн бөгөөд эдгээр ойлгоход бэрх үнэн нь Бурханы амийн хүчний үнэн зөв илэрхийлэл ба гэрчлэл юм. Одоо Би та бүхэнд нэгэн нууцыг дэлгэе: Бурханы амийн хүч чадал ба агуу байдлыг ямар ч бүтээл ойлгож чадахгүй. Энэ нь одоо тийм байгаа, өнгөрсөнд ч тийм байсан, ирээдүйд ч мөн тийм байх болно. Миний хуваалцах хоёр дахь нууц бол энэ: Хэлбэр дүрс, бүтцийн хувьд ямар ч ялгаатай байсан бүх бүтээлийн хувьд амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг. Чи ямар ч төрлийн амьд амьтан байсан бай Бурханы тогтоож өгсөн амийн замаас хазайж чадахгүй. Ямар ч тохиолдолд Миний хүсэж байгаа бүхэн бол, хүн яаж ч чармайн тэмцэх нь хамаагүй Бурханы анхаарал халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хүлээн авах учиртай байсан бүхнээ хүлээн авч чадахгүй гэдгийг ойлгох явдал юм. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдралын үнэ цэнийн мэдрэмжээ алддаг ба амийн зорилгын талаарх мэдрэмжээ ч алддаг. Түүний амийн үнэ цэнийг үрэн таран хийдэг хүнийг тун хэнэггүй байхыг Бурхан хэрхэн зөвшөөрөх билээ? Дахин хэлэхэд, Бурхан бол чиний амийн эх сурвалж гэдгийг бүү март. Хэрвээ хүн Бурханы хайрласан бүхнийг энхрийлэн хайрлахгүй бол Бурхан Өөрийн өгсөн зүйлсийг буцаан аваад зогсохгүй, түүнээс ч илүүгээр хүн Бурханы зарцуулснаас хоёр дахин ихийг буцаан төлөх хэрэгтэй болно.

“Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас

Хүнийг аврах гэсэн Бурханы чин сэтгэлийн хүслийг хэн ч ойлгодоггүй

I

Бурхан энэ дэлхийг бүтээн амь өгсөн хүн төрөлхтнөө ийш нь авчирсан, дараа нь хүн ганцаараа биш, эцэг эх, хамаатан садантай болж, Бурханы урьдчилан тогтоосноор амьдрах учиртай байсан. Өсөж, нас бие гүйцэх хугацаанд амьд бүхнийг тэтгэдэг зүйл нь Бурханы амийн амьсгал билээ. Энэ бүх үйл явцын үед хүн энэ бол эцэг эхийн хайр, халамжийн ач гэж итгэдэг. Өөрийг нь өдөр, шөнөгүй халамжилдаг Бурханыг хэн ч санаачлагаараа шүтэн мөргөдөггүй. Ямар ч хүлээлт тавилгүйгээр хүнд зориулан төлөвлөсөн ажлаа Бурхан үргэлжлүүлдэг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрж, амийн үнэ цэнэ, утга учрыг ухаарч, бүхнийг хүнд өгсөн Бурханы төлөөсийг ухаарч, хүний эргэн ирэхийг хүсдэгийг нь ойлгоно гэж Тэр найддаг. Тийм ээ, хүн Өөр лүү нь эргэн ирэхийг Тэр хүсэмжилдэг.

II

Бурханы халамж дор амьдарч, өсдөгтөө хэн ч итгэдэггүй. Хүний өсөлт амийн зөн совингоос ирдэг гэж үздэг. Хэн амьдрал өгснийг, хаанаас энэ нь ирснийг, амийн зөн совин гайхамшгийг бүтээдгийг мэддэггүй. Өө, иддэг хоол нь амьдралыг тэтгэж, шаргуу цөхрөлтгүй оролддог учраас амьдарч, итгэлээр амьд явдаг гэж тэд боддог. Бурханы хангалтыг тэд мэдэрдэггүй. Тэгээд Бурханы хайрласан амийг үрдэг. Өөрийг нь өдөр, шөнөгүй халамжилдаг Бурханыг хэн ч санаачлагаараа шүтэн мөргөдөггүй. Ямар ч хүлээлт тавилгүйгээр хүнд зориулан төлөвлөсөн ажлаа Бурхан үргэлжлүүлдэг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрж, амийн үнэ цэнэ, утга учрыг ухаарч, бүхнийг хүнд өгсөн Бурханы төлөөсийг ухаарч, хүний эргэн ирэхийг хүсдэгийг нь ойлгоно гэж Тэр найддаг. Тийм ээ, хүн Өөр лүү нь эргэн ирэхийг Тэр хүсэмжилдэг. Өөрийг нь өдөр, шөнөгүй халамжилдаг Бурханыг хэн ч санаачлагаараа шүтэн мөргөдөггүй. Ямар ч хүлээлт тавилгүйгээр хүнд зориулан төлөвлөсөн ажлаа Бурхан үргэлжлүүлдэг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрж, амийн үнэ цэнэ, утга учрыг ухаарч, бүхнийг хүнд өгсөн Бурханы төлөөсийг ухаарч, хүний эргэн ирэхийг хүсдэгийг нь ойлгоно гэж Тэр найддаг. Тийм ээ, хүн Өөр лүү нь эргэн ирэхийг Тэр хүсэмжилдэг.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент