Цор ганц Бурхан Өөрөө I (Эшлэл XII)

Эрх мэдлийг Бурханы хүч чадал хэмээн тайлбарлаж болно. Нэгдүгээрт, эрх мэдэл болон хүч чадлыг хоёуланг эерэг гэж баттай хэлж болно. Тэд ямар ч сөрөг зүйлтэй холбоогүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйлтэй хамаагүй. Бурханы хүч нь амь болон амин чанар бүхий аливаа хэлбэрийн зүйлсийг бүтээх чадалтай ба үүнийг Бурханы амь шийддэг. Бурхан бол амь, тиймээс Тэр бол бүх амьд зүйлсийн эх сурвалж мөн. Түүнчлэн Бурханы эрх мэдэл нь бүх амьд зүйлс Бурханы үг бүрийг дуулгавартай дагадаг болгож чадах ба өөрөөр хэлбэл, тэд Бурханы амнаас гарах үгсийн дагуу бий болж, Бурханы тушаалаар амьдарч, үрждэг, дараа нь Бурхан бүх амьд зүйлсийг захирч, тушаах бөгөөд үүрд хэзээ ч хазайхгүй. Ямар ч хүн, эд юманд эдгээр зүйл байхгүй; зөвхөн Бүтээгч л ийм хүч чадлыг эзэмшиж, агуулдаг ба тиймээс үүнийг эрх мэдэл хэмээдэг. Энэ бол Бүтээгчийн хосгүй чанар билээ. Тиймээс “эрх мэдэл” хэмээх энэ үг нь өөрөө юу, эсвэл эрх мэдлийн мөн чанар уу гэдгээс үл хамааран аль аль нь зөвхөн Бүтээгчтэй холбоотой байж чадна, учир нь энэ бол Бүтээгчийн давтагдашгүй ялгамж чанар ба мөн чанарын бэлгэ тэмдэг бөгөөд энэ нь Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг илэрхийлдэг; Бүтээгчээс өөр хэн ч, юу ч “эрх мэдэл” хэмээх үгтэй холбоотой байж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн тайлбар билээ.

Хэдийгээр Сатан Иовыг шуналын нүдээр харж байсан боловч Бурханы зөвшөөрөлгүйгээр тэр Иовын бие дэх ширхэг үсэнд ч хүрч зүрхлээгүй. Тэр хэдий төрөлхийн хорлонтой, харгис ч гэсэн Бурхан түүнд тушаал өгсний дараа Бурханы тушаалыг дагахаас өөр зам Сатанд байгаагүй. Тиймээс Сатан Иов дээр ирэхдээ хонинд орсон чоно мэт галзуурч байсан боловч тэр Бурханы зааж өгсөн хязгаарыг мартаж зүрхлээгүй, Бурханы өгсөн тушаалыг зөрчиж зүрхлээгүй ба хийсэн бүх зүйлдээ Сатан Бурханы үгсийн зарчим болон хязгаарыг даваагүй билээ—энэ баримт биш гэж үү? Үүнээс Сатан, Ехова Бурханы ямар ч үгийг зөрчиж зүрхэлдэггүй гэдгийг харж болно. Сатанд бол Бурханы амнаас гарсан үг бүр тушаал, тэнгэрийн хууль, Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм—учир нь Бурханы хэлсэн үг бүрийн цаана Бурханы тушаалыг зөрчсөн, дуулгаваргүй хүмүүсийг, тэнгэрийн хуулийг эсэргүүцдэг хүмүүсийг шийтгэх Бурханы шийтгэл тусгагдсан байдаг. Хэрвээ Бурханы зарлигийг зөрчвөл тэр Бурханы эрх мэдлийг давж, тэнгэрийн хуулийг эсэргүүцсэний үр дагаврыг хүртэх ёстой гэдгээ Сатан тодорхой мэддэг. Тэгвэл эдгээр үр дагавар нь юу вэ? Тэдгээр нь мэдээж Бурханы шийтгэл гэдгийг хэлэх нь илүүц юм. Иовд хийсэн Сатаны үйлдлүүд нь ердөө хүнийг ялзруулсных нь бичил дүр зураг байсан бөгөөд Сатан эдгээр үйлдлүүдийг хийж байх үед Бурханы тогтоосон хязгаар болон Сатанд зориулж Түүний гаргасан зарлиг нь ердөө түүний хийдэг бүхний ар дахь зарчмуудын бичил дүр зураг байсан юм. Нэмж хэлэхэд, энэ асуудал дахь Сатаны үүрэг, байр суурь нь ердөө Бурханы удирдлагын ажил дахь түүний үүрэг, байр суурийн бичил дүр зураг байсан ба Иовыг сорихдоо Сатан Бурханд бүрэн дуулгавартай байсан нь ердөө Сатан хэрхэн Бурханы удирдлагын ажилд Бурханыг өчүүхэн төдий ч эсэргүүцэж зүрхэлдэггүйн бичил дүр зураг байсан. Эдгээр бичил дүр зураг та нарт ямар анхааруулга өгч байна вэ? Сатаныг оролцуулаад бүх зүйлийн дундаас ямар ч хүн юм уу зүйл Бүтээгчийн тогтоосон тэнгэрийн хууль, зарлигийг давж чадахгүй ба ямар ч хүн юм уу зүйл эдгээр тэнгэрийн хууль, зарлигийг зөрчиж зүрхлэхгүй, учир нь тэдгээрийг дуулгавартай дагадаггүй хүмүүст Бүтээгчийн өгдөг шийтгэлээс ямар ч хүн юм уу эд юм зайлж, зугтаж чаддаггүй. Зөвхөн Бүтээгч л тэнгэрийн хууль, зарлигийг тогтоож чадна, тэдгээрийг хүчинтэй болгох хүч чадал зөвхөн Бүтээгчид байдаг ба зөвхөн Бүтээгчийн хүч чадлыг л ямар ч хүн юм уу зүйл сөрөн давж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн хосгүй эрх мэдэл, энэ эрх мэдэл нь бүх зүйлсийн дунд эрхэм дээд нь бөгөөд иймээс “Бурхан бол хамгийн агуу ба Сатан удаах нь” гэж хэлэх боломжгүй. Цор ганц эрх мэдлийг эзэмшсэн Бүтээгчээс өөр ямар ч Бурхан байхгүй!

“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Бурханы эрх мэдэл бол ялгамж чанарынх нь бэлгэ тэмдэг

I

Бурхан бол амь, амьд бүхний эх ундарга. Бурханы эрх мэдэл бүх зүйлийг Өөрийн үгэнд дуулгавартай байлгаж, Өөрийн үгийн дагуу бүтээж, Бурханы тушаалаар амьдарч, үржихэд хүргэдэг. Бурхан амьд бүхнийг захирдаг, үүрд мөнх ямар ч гажуудал гэж үгүй байна. Бурханы хүч чадал нь амьтай, эрч хүчтэй ямар ч зүйлийг бүтээж чадна. Энэ нь Бурханы амиар тодорхойлогддог.

II

Энэ хүчийг ямар ч хүн, эд зүйл эзэмшдэггүй. Зөвхөн Бүтээгчид л энэ хүч чадал бий. Энэ бол Түүний цор ганц ялгамж чанар, мөн чанар, байр суурийн бэлгэ тэмдэг, үүнийг эрх мэдэл гэдэг. Бурхан амьд бүхнийг захирдаг, үүрд мөнх ямар ч гажуудал гэж үгүй байна. Бурханы хүч чадал нь амьтай, эрч хүчтэй ямар ч зүйлийг бүтээж чадна. Энэ нь Бурханы амиар тодорхойлогддог.

III

Түүнээс өөр ямар ч хүн, эсвэл зүйл “Эрх мэдэл” гэдэг үгтэй, мөн чанартай нь ямар ч хамаагүйг сана. Бурхан амьд бүхнийг захирдаг, үүрд мөнх ямар ч гажуудал гэж үгүй байна. Бурханы хүч чадал нь амьтай, эрч хүчтэй ямар ч зүйлийг бүтээж чадна. Энэ нь Бурханы амиар тодорхойлогддог.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент