Цор ганц Бурхан Өөрөө III (Эшлэл I)

Энэхүү хүн төрөлхтөн үүсэн бий болохоос өмнө сансар огторгуй—бүх гараг, тэнгэрийн бүх од—аль хэдийн оршин байсан. Макро түвшинд, хэчнээн олон жил өнгөрсөн ч эдгээр тэнгэрийн эрхэс оршин байх бүхэл л хугацаандаа Бурханы хяналт дор тогтмол тойрон эргэсээр байна. Ямар гараг яг ямар цагт хаашаа явах; ямар гараг хэзээ, ямар үүрэг биелүүлэх; ямар гараг ямар тойрог замаар эргэх болон тэр хэзээ алга болох, эсвэл солигдох—энэ бүхэн өчүүхэн төдий ч алдаа мадаггүй явагддаг. Гарагуудын байрлал болон тэдний хоорондын зай бүгд хатуу чанд загварыг мөрддөг бөгөөд бүгдийг нарийн мэдээллээр дүрсэлж болно; тэдний аялах зам, тойргийн хурд болон загвар, янз бүрийн байрлалд очих цагийг нарийн тодорхой тооцоолж, онцгой хуулиар дүрсэлж болно. Олон зуун жилийн туршид гарагууд эдгээр хуулийг хэзээ ч өчүүхэн төдий ч хазайлгүйгээр дагасан. Тэдний тойрог зам, эсвэл тэдний дагадаг загварыг ямар ч хүч өөрчилж, эсвэл тасалдуулж чадахгүй. Тэдний хөдөлгөөнийг захирдаг онцгой хууль болон тэдгээрийг тодорхойлдог нарийн мэдээлэл нь Бүтээгчийн эрх мэдлээр урьдаас тогтоогдсон байдаг учраас тэд Бүтээгчийн дээд эрх болон хяналтын дор эдгээр хуулийг өөрсдөө дуулгавартай дагадаг. Макро түвшинд, зарим нэг загвар, зарим мэдээлэл, түүнчлэн зарим хачирхалтай, тайлбарлашгүй хууль, эсвэл үзэгдлийг олж мэдэх нь хүмүүсийн хувьд хэцүү зүйл биш юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурхан оршин байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, Бүтээгч бүх зүйлийг бүтээсэн бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэсэн бодит үнэнийг зөвшөөрдөггүй, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй боловч нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд, одон орон судлаачид, физикчид хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн оршин тогтнол, тэдгээрийн хөдөлгөөнийг захирдаг зарчим, загварууд нь бүгд нэгэн уудам, үл үзэгдэх хар энергид захирагдаж, удирдуулдаг гэдгийг улам бүр нээсээр байна. Энэ баримт нь, хөдөлгөөний эдгээр загвар дунд бүх зүйлийг зохион байгуулдаг Төгс Хүчит Нэгэн байна гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүнд тулгадаг. Түүний хүч чадал ер бусын бөгөөд хэдийгээр хэн ч Түүний жинхэнэ нүүр царайг харж чадахгүй боловч Тэр хором бүрд бүх зүйлийг захирч, хянаж байдаг. Хэн ч, эсвэл ямар ч хүч Түүний дээд эрхийг даван гарч чадахгүй. Энэ баримттай тулгарснаар хүн, бүх зүйлийн оршин тогтнолыг захирдаг хуулийг хүн хянаж чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой; үүний зэрэгцээ хүмүүс эдгээр хуулийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй гэдгийг хүн зөвшөөрөх ёстой. Тэдгээр нь аяндаа-тохиолдож байгаа биш, харин Эзэн, Мастер тушаадаг юм. Эдгээр нь бүгд, макро түвшинд хүн төрөлхтний ойлгож чадах Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм.

Микро түвшинд, газар дэлхий дээр хүний хардаг бүх уул, гол, нуур, далай, хуурай газар, хүний үзэж туулдаг бүх улирал, дэлхийд оршдог ургамал, амьтан, бичил биетэн болон хүмүүсийг оролцуулаад бүх зүйл нь Бурханы дээд эрхэнд захирагдаж, Бурханаар хянагдаж байдаг. Бурханы дээд эрх болон хяналт дор бүх зүйл Түүний бодлын дагуу үүсэн бий болж, эсвэл үгүй болж байдаг бөгөөд тэдний амьдрал нь бүгд тодорхой хуулинд захирагддаг ба тэдгээрт нийцүүлэн өсөж үрждэг. Ямар ч хүн, ямар ч зүйл эдгээр хуулиас дээгүүр байдаггүй. Яагаад энэ вэ? Цорын ганц хариулт бол Бурханы эрх мэдлийн улмаас юм. Эсвэл, өөрөөр хэлэх юм бол, Бурханы бодол болон Бурханы үгийн улмаас; Бурхан Өөрөө энэ бүхнийг хийдэг учраас тэр билээ. Өөрөөр хэлбэл, эдгээр хуулийг үүсгэсэн зүйл нь Бурханы эрх мэдэл болон Бурханы сэтгэл юм; тэдгээр нь Түүний бодлын дагуу шилжин, өөрчлөгдөх ба эдгээр шилжилт, өөрчлөлт нь бүгд Түүний төлөвлөгөөний төлөө гарч ирж, эсвэл алга болж байдаг. Жишээ нь, халдварт өвчнийг авч үзье. Тэдгээр нь ямар ч анхааруулгагүйгээр гардаг, тэдгээрийн эх сурвалжийг, эсвэл яагаад гарсных нь яг таг шалтгааныг хэн ч мэддэггүй бөгөөд тухайн нэг нутагт халдварт өвчин гарах тоолонд үйл нь ирсэн хүмүүс гай гамшгаас зугтаж чаддаггүй. Халдварт өвчнүүд нь аюултай буюу хортой нянгийн тархалтын улмаас үүсдэг гэж нийгмийн шинжлэх ухаан үздэг бөгөөд тэдгээрийн хурд, хамрах хүрээ, халдварлах аргыг нийгмийн шинжлэх ухаан урьдчилан хэлж, хянаж чаддаггүй. Хэдийгээр хүн төрөлхтөн тэдгээрийг боломжит бүх аргаар эсэргүүцдэг боловч халдварт өвчин гарах үед ямар хүмүүс, эсвэл ямар амьтад үүнд гарцаагүй нэрвэгдэхийг тэд хянаж чаддаггүй. Хүмүүсийн хийж чадах цорын ганц зүйл нь тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг эсэргүүцэх болон судлах гэж оролдох явдал юм. Гэхдээ аливаа нэгэн халдварт өвчний эхлэл, эсвэл төгсгөлийг тайлбарлах үндсэн шалтгааныг хэн ч мэдэхгүй бөгөөд хэн ч тэдгээрийг хянаж чадахгүй. Халдварт өвчний өсөлт болон тархалттай нүүр тулахаараа хүмүүсийн авдаг хамгийн эхний арга хэмжээ нь вакцин гаргах явдал байдаг боловч ихэнхдээ вакцин бэлэн болохоос өмнө халдварт өвчин өөрөө үгүй болдог. Халдварт өвчин яагаад устаж арилдаг вэ? Бактерийг хяналтандаа авч чадсан гэж зарим хүн хэлдэг, харин зарим нь улирлын өөрчлөлтийн улмаас эдгээр нь устаж арилдаг гэж хэлдэг... Эдгээр утгагүй таамаглал үндэслэлтэй эсэхийн тухайд гэвэл, шинжлэх ухаан ямар ч тайлбар санал болгож, ямар ч нарийн тодорхой хариулт өгч чаддаггүй. Хүн төрөлхтөнд тулгарч байгаа зүйл нь зөвхөн эдгээр таамаглал төдийгүй, хүн төрөлхтөн халдварт өвчнийг ойлгодоггүй нь, тэрнээс айх айдас нь юм. Халдварт өвчнүүд яагаад эхэлдэг, эсвэл тэдгээр нь яагаад дуусдагийг эцсийн дүндээ хэн ч мэдэхгүй. Хүн төрөлхтөн зөвхөн шинжлэх ухаанд л итгэж, үүнд бүрмөсөн найддаг боловч Бүтээгчийн эрх мэдлийг ухамсарладаггүй, эсвэл Түүний дээд эрхийг зөвшөөрдөггүй учраас тэд хэзээ ч хариулт олж авахгүй.

Бурханы дээд эрхийн дор, Түүний эрх мэдлийн улмаас, Түүний удирдлагын улмаас бүх зүйлс оршин тогтнож, устан үгүй болдог. Зарим зүйлс чимээгүйхэн ирээд буцдаг бөгөөд тэдгээр нь хаанаас ирснийг хүн хэлж чаддаггүй, эсвэл тэдний дагадаг дүрэм журмыг ухаардаггүй, тэр ч байтугай тэдний ирээд буцдаг шалтгааныг ойлгодоггүй. Хэдийгээр хүн бүх зүйлийн дунд болж өнгөрч байгаа бүхнийг нүдээр харж, сонсож, эсвэл мэдэрч туулдаг боловч; хэдийгээр тэдгээр нь бүгд хүнд хамаатай байдаг боловч, мөн хэдийгээр хүн янз бүрийн үзэгдлийн ер бусын байдал, зүй зохистой байдал, эсвэл бүр этгээд байдлыг дотоод ухамсраараа ухамсарладаг боловч тэдгээрийн ард орших Бүтээгчийн хүсэл болон Түүний оюун ухааны талаар юу ч мэдэхгүй хэвээр байдаг. Тэдгээрийн ард олон түүх, олон нуугдмал үнэн байдаг. Хүн Бүтээгчээс холдон явсан учраас, Бүтээгчийн эрх мэдэл бүх зүйлийг захирдаг гэсэн бодит үнэнийг тэр хүлээн зөвшөөрдөггүй учраас үүний дээд эрхийн дор тохиолдож байгаа бүх зүйлийг тэр хэзээ ч мэдэхгүй ба ойлгохгүй. Ихэнх тохиолдолд, Бурханы хяналт ба дээд эрх нь хүний төсөөлөл, хүний мэдлэг, хүний ойлголт болон нийгмийн шинжлэх ухааны хүрч чадах хязгаараас давж гардаг; бүтээгдсэн хүмүүсийн чадвар үүнтэй өрсөлдөж чадахгүй. Зарим хүн “Чи Бурханы дээд эрхийг нүдээрээ хараагүй байж бүх зүйл Түүний эрх мэдэлд байдаг гэж яаж итгэж чадаж байна вэ?” гэдэг. Харах нь үргэлж итгэх явдал биш; харах нь мөн үргэлж танин мэдэж, ойлгох явдал биш. Тэгвэл итгэл хаанаас гардаг вэ? “Итгэл нь аливаа зүйлийн бодит байдал, үндсэн шалтгааны талаарх хүмүүсийн ойлголт, туршлагын түвшин болон гүнээс гардаг” гэдгийг Би баттай хэлж чадна. Хэрвээ чи Бурхан оршдог гэдэгт итгэдэг ч, бүх зүйлийн дээрх Бурханы хяналт болон Бурханы дээд эрхийг ухамсарлах нь бүү хэл, хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханд ийм эрх мэдэл байдаг бөгөөд Бурханы эрх мэдэл нь цор ганц гэдгийг зүрх сэтгэлдээ хэзээ ч зөвшөөрч чадахгүй. Чи Бүтээгчийг хэзээ ч өөрийн Эзэн, өөрийн Бурхан хэмээн үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй.

“Цор ганц Бурхан Өөрөө iii”-аас

Бурханы эрх мэдлийг хэн ч орлож чадахгүй

Харваас тогтонги зүйлсийг хэзээ ч бүү алга болог гэсэндээ Бүтээгч эрх мэдлээрээ амийн эрч хүч өгдөг. Бүх амьд зүйлийг хэзээ ч бүү устаг гээд үржин олшрох зөн совинг өгдөг. Тэдний амьдрах хууль, зарчим үеэс үед өвлөгдөн дамждаг. Энэ бүхнийг Бүтээгч өгдөг, энэ бүхнийг Бүтээгч өгдөг. Бүтээгчийн ялгамж чанарыг хэн ч орлож чадахгүй. Бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл иймээс Түүний эрх мэдлийг орлож, олж авч чадахгүй. Чадахгүй, чадахгүй.

Өргөн ба явцуу түвшин дэх Бүтээгчийн эрх мэдлийн хэрэгжилт ямар ч хэлбэрт баригддаггүй. Орчлонгийн хэрэг явдлыг захирдаг. Үхэл, амьдралд дээд эрхийг атгадаг. Өөртөө үйлчлүүлэхээр бүх зүйлийг хөдөлгөдөг. Уул нурууд, гол нуурыг хянадаг. Бүх зүйлийг захирч, хэрэгтэй бүхнийг нь өгдөг. Энэ бүхнийг Бүтээгч хийдэг, энэ бүхнийг Бүтээгч хийдэг. Бүтээгчийн ялгамж чанарыг хэн ч орлож чадахгүй. Бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл иймээс Түүний эрх мэдлийг орлож, олж авч чадахгүй. Чадахгүй, чадахгүй.

Бүтээгчид цор ганц эрх мэдэл бий. Бүх зүйлийн дундах үүний илрэл нь нэг насны амьдралаар хязгаарлагддаггүй. Хэзээ ч зогсож, амрахгүй мөнхийн. Хэзээ ч өөрчлөгдөж, гэмтэх аргагүй. Хүн, юмс үүнийг өөрчилж чадахгүй. Хүн, юмс үүн дээр нэмж болохгүй. Хүн, юмс үүнийг багасгаж чадахгүй. Энэ бүхнийг Бүтээгч үзүүлдэг, энэ бүхнийг Бүтээгч үзүүлдэг. Бүтээгчийн ялгамж чанарыг хэн ч орлож чадахгүй. Бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйл иймээс Түүний эрх мэдлийг орлож, олж авч чадахгүй. Чадахгүй, чадахгүй.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент