Цор ганц Бурхан Өөрөө I (Эшлэл X)

Ехова Бурхан захирсан өнгөөр Сатанд тушааж, Сатанд юу хийх ёстой ба юу хийх ёсгүй гэдгийг хэлсэн ба Иов хэдийнэ Түүний гарт байгаа, Тэр хүссэнээрээ Иовд хандаж болно—гэхдээ Иовын амийг л авч болохгүй гэсэн. Бичвэрт хэдийгээр Иов Сатаны гарт өгөгдсөн боловч түүний амь Сатанд өгөгдөөгүй; хэн ч Бурханы зөвшөөрөлгүйгээр Иовын амийг Бурханы гараас авч чадахгүй. Бурханы хандлага Сатанд өгсөн энэ тушаалд тодорхой илэрхийлэгдсэн ба энэ тушаал нь мөн Ехова Бурханы Сатантай ярилцсан байр суурийг илэрхийлж, илчилсэн. Энд Ехова Бурхан гэрэл, агаар, бүх зүйл, амьд амьтдыг бүтээсэн Бурханы болон бүх зүйл, амьд амьтдыг захирдаг Бурханы байр суурийг хадгалаад зогсохгүй мөн түүнчлэн хүн төрөлхтнийг захирч, Үхэгсдийн орныг захирдаг Бурханы болон бүх амьд зүйлсийн үхэл амьдралыг хянадаг Бурханы байр суурийг хадгалдаг. Сүнсний ертөнцөд Бурханаас өөр хэн Сатанд тийм зарлиг гаргаж зүрхлэх вэ? Яагаад Бурхан Сатанд биечлэн зарлиг гаргасан бэ? Учир нь Иовынхыг оролцуулаад бүх хүний амь Бурханд захирагддаг. Бурхан Иовын амийг авахыг эсвэл гэмтээхийг Сатанд зөвшөөрөөгүй, өөрөөр хэлбэл Иовыг сорихыг Сатанд зөвшөөрөхөөсөө өмнө Бурхан тийм зарлиг онцгойлон гаргахаа санасан бөгөөд Иовын амийг авахгүй байхыг Сатанд дахин нэгэнтээ тушаасан. Сатан хэзээ ч Бурханы эрх мэдлийг зөрчиж зүрхлэхгүй мөн цаашлаад Бурханы онцгой тушаалуудыг үргэлж анхааралтай сонсож, дуулгавартай даган, хэзээ ч тэдгээрийг үл тоож зүрхлэхгүй ба мэдээж Бурханы аливаа зарлигийг дураараа өөрчилж зүрхэлдэггүй. Энэ нь Бурханы Сатанд тогтоож өгсөн хязгаар бөгөөд иймээс Сатан эдгээр хязгааруудыг хэзээ ч давж зүрхлээгүй. Энэ нь Бурханы эрх мэдлийн сүр хүч биш гэж үү? Энэ нь Бурханы эрх мэдлийн гэрчлэл биш гэж үү? Бурханд хэрхэн хандаж, Бурханыг хэрхэн харах талаар Сатан хүн төрөлхтнөөс илүү тодорхой мэддэг ба иймээс сүнсний ертөнцөд Сатан Бурханы эрх мэдэл, байр суурийг маш тодорхой харж, Бурханы эрх мэдлийн сүр хүч болон Түүний эрх мэдлийн хэрэгжилтийн ар дахь зарчмуудыг илүү гүнзгий үнэлдэг. Энэ нь тэдгээрийг үл ойшоож огтхон ч зүрхэлдэггүй, мөн тэдгээрийг ямар нэг байдлаар зөрчиж зүрхэлдэггүй эсвэл Бурханы эрх мэдлийг зөрчих ямар нэг зүйл хийдэггүй, ямар нэгэн байдлаар Бурханы уур хилэнг хүргэж зүрхэлдэггүй. Хэдий угийн чанар нь хорон муу, их зантай боловч Сатан, өөрт нь зориулж Бурханы тогтоосон зааг, хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй. Мянга мянган жилийн туршид, энэ нь эдгээр зааг хязгаарыг чанд мөрдсөн, тэр Бурханы өгсөн бүх тушаал, зарлигийг мөрдсөн бөгөөд хэзээ ч энэ хэм хэмжээг давж зүрхлээгүй. Хэдий хорлонтой боловч Сатан нь ялзруулагдсан хүн төрөлхтнөөс хамаагүй илүү ухаантай; энэ нь Бүтээгчийн ялгамж чанарыг мэддэг ба өөрийн хил хязгаарыг мэддэг. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь Сатаны зөрчиж чадахгүй тэнгэрийн зарлиг бөгөөд Бурханы эрх мэдэл болон цорын ганц байдлын улмаас л бүх зүйл өөрчлөгдөж, эмх цэгцтэй байдлаар үржиж олширдог ба хүн төрөлхтөн Бурханы тогтоосон замналаар л амьдарч, өсөн үрждэг, ямар ч хүн эсвэл эд юмс энэ дэг журмыг нураах чадваргүй, ямар ч хүн эсвэл эд юм энэ хуулийг зөрчих чадваргүй гэдгийг Сатаны “хүлцэнгүй” үйлдлээс харж болно—учир нь тэдгээр нь бүгд Бүтээгчийн гараас, Бүтээгчийн эмх цэгц, эрх мэдлээс гарсан.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент