Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Найм дахь айлдвар

Миний илчлэлүүд оргилдоо хүрэх үед, мөн Миний шүүлт төгсгөлдөө очих үед энэ нь, Миний бүх хүмүүс илчлэгдэж, бүрэн төгс болгуулах цаг байх болно. Миний зүрх сэтгэлийн дагуу байдаг, Надаар ашиглуулахад тохирох хүмүүсийг зогсолтгүй хайж явахдаа Би алхаагаараа орчлон ертөнцийн бүх буланг хөндлөн гулд туулж байна. Хэн босон зогсож, Надтай хамтран ажиллаж чадах вэ? Намайг гэсэн хүний хайр хэтэрхий хомс бөгөөд Надад итгэх түүний итгэл өрөвдмөөр жаахан. Хэрвээ Миний үгийн гол цохилт хүний сул тал руу чиглээгүй байсан бол тэр бардамнаж, дэгсдүүлэх байсан ба газар дээрх хэргийн талаар анддаггүй, бүгдийг мэддэг мэтээр номчирхож, хэрээс хэтэрсэн онолуудыг зохиох байсан. Өнгөрсөн үед Надад үнэнч байсан хүмүүсийн дотроос хэн нь одоо ч бардамнан сайрхаж зүрхлэх вэ, мөн өнөөдөр хэн Миний өмнө бат зогсдог вэ? Хэн өөрсдийн хэтийн төлөвт нууцханаар баясахгүй байна вэ? Намайг шууд илчлээгүй байх үед хүн нуугдах газаргүй, ичгүүрлэн шаналж байсан. Би өөр арга хэрэглэн ярих үед энэ нь хэчнээн илүү дор байх байсан бэ? Хүмүүст бүр ч илүү их өртэй мэт санагдах байсан ба юу ч тэднийг эмчилж чадахгүй гэж тэд итгэх байсан бөгөөд, бүгдээрээ идэвхгүй байдалдаа ягштал баригдах байсан. Хүн итгэл найдвараа алдахад хаанчлалын ёслолын буудлага албан ёсоор хангинадаг, энэ нь хүний хэлдгээр “долоо дахин эрчимжсэн Сүнс ажиллаж эхлэх цаг” бөгөөд өөрөөр хэлбэл, хаанчлалын амьдрал албан ёсоор газар дээр эхэлдэг буюу Миний бурханлаг чанар (уураг тархиар боловсруулагдахгүйгээр) шууд ажиллаж эхэлдэг үе юм. Бүх хүмүүс зөгий шиг завгүй болдог; бүгдээрээ л сэргэсэн мэт, зүүднээсээ сэрсэн мэт харагддаг ба сэрэнгүүтээ тэд нар өөрсдийгөө тийм нөхцөл байдалд байгааг мэдээд мэл гайхна. Өнгөрсөн үед Би чуулган байгуулах талаар ихээхэн ярьсан, Би олон ид шидийг илчилсэн ба чуулган байгуулах ажил оргилдоо хүрсэн үед гэнэтийн төгсгөлд хүрсэн. Гэсэн хэдий ч хаанчлалыг байгуулах нь өөр. Сүнсний ертөнц дэх тулаан эцсийн үе шатандаа хүрсэн үед л Би газар дээр шинийг эхэлдэг юм. Юу гэсэн үг вэ гэвэл, хүн үгнээсээ буцахаар завдах үед л Би Өөрийн шинэ ажлыг албан ёсоор эхэлж, зохион байгуулдаг гэсэн үг юм. Хаанчлалыг байгуулах ба чуулган байгуулах хоёрын хоорондын ялгаа гэвэл, чуулганыг байгуулахад Би бурханлаг чанараар удирдуулсан хүн чанараар дамжуулж ажилласан. Би хүний хуучин уг чанартай шууд харьцаж, хүний муухай дүрийг шууд илчилж, хүний мөн чанарыг ил болгосон. Үүний үр дүнд, хүн энэ суурин дээр өөрийгөө мэддэг болсон ба зүрх сэтгэлдээ болон үгээр итгэж үнэмшсэн. Хаанчлалыг байгуулахад Би шууд Өөрийн бурханлаг чанараар ажилладаг ба эцсийн эцэст бие махбодтой Намайг мэдэж авах боломжийг тэдэнд олгон, Миний үгэнд үндэслэн Надад юу байдгийг, Би юу болохыг мэдэх боломжийг бүх хүмүүст олгодог. Тийнхүү энэ нь бүдэг бадаг Бурханы хойноос хөөцөлдөх хүн төрөлхтний эрэл хайгуулыг төгсгөж, хүний зүрх сэтгэлд буй тэнгэр дэх Бурханы байрыг үгүй болгодог, өөрөөр хэлбэл энэ нь, бие махбод дахь Миний үйл хэргийг мэдэх боломжийг хүмүүст олгож, газар дээр байх Миний цаг хугацааг дуусгадаг.

Хаанчлалыг байгуулах нь шууд сүнсэн ертөнц рүү чиглэдэг. Өөрөөр хэлбэл, сүнсэн ертөнцийн тэмцэл нь Миний бүх хүмүүсийн дунд шууд ил явагдах ба бүх хүмүүс зөвхөн чуулганд ч төдийгүй ялангуяа Хаанчлалын эрин үед дандаа зөрчилдөж байдаг, мөн хэдийгээр хүн бие махбодтой ч гэсэн сүнслэг орон шууд илчлэгдэх ба хүн сүнсний ертөнцийн амьдралтай холбогддог гэдэг нь үүнээс харагдана. Тиймээс, та нар үнэнчээр зүтгэж эхлэх үедээ Миний ажлын дараагийн хэсэгт зохих ёсоор бэлдэх ёстой. Та нар зүрх сэтгэлээ бүрэн өгөх хэрэгтэй ба зөвхөн тэр үед л та нар Миний зүрх сэтгэлд нийцэж чадна. Хүн өмнө нь чуулганд юу хийснийг Би огт тоохгүй; өнөөдөр энэ нь хаанчлалд байна. Миний төлөвлөгөөнд Сатан үргэлж алхам бүрийн төгсгөлөөс шүүрч авдаг ба Миний мэргэн ухааны товойлгогчийн хувьд Миний анхдагч төлөвлөгөөг тасалдуулах арга зам олох гэж үргэлж оролддог. Гэхдээ түүний зальхай арга мэхэнд Би автана гэж үү? Тэнгэр, газар дээр буй бүхэн Надад зүтгэдэг—Сатаны зальхай арга мэх ер нь өөр байж чадна гэж үү? Энэ бол чухамхүү Миний мэргэн ухааны огтлолцол, энэ бол чухамхүү Миний үйлийн гайхалтай байдал бөгөөд энэ бол Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө хэрэгждэг зарчим юм. Хаанчлалыг байгуулж байх хугацаанд Би Сатаны зальт аргаас мөн л зайлсхийдэггүй, харин хийх ёстой ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Хорвоо дээрх бүх зүйлийн дотроос Би Сатаны үйл хэргийг Өөрийн товойлгогч болгон сонгосон. Энэ нь Миний мэргэн ухаан биш гэж үү? Миний ажлын чухамхүү гайхалтай байдал энэ биш гэж үү? Хаанчлалын эрин үед ороход тэнгэр, газрын бүх зүйлсэд үлэмж их өөрчлөлт гарах ба тэд баярлан бахдана. Та нар ч гэсэн өөр байна гэж үү? Зүрх сэтгэлдээ зөгийн бал шиг амттайхан мэдрэмжгүй хэн байдаг юм бэ? Зүрх сэтгэл нь баяр баясгалангаар дүүрдэггүй хэн байдаг юм бэ? Баяр хөөртэйгээр бүжиглэдэггүй хэн байдаг юм бэ? Магтаалын үг хэлдэггүй хэн байдаг юм бэ?

Миний дээр ярьсан, хэлсэн бүхнээс та нар Миний айлдварын зорилго, үүсвэрийг ойлгосон уу, үгүй юу? Хэрвээ Би үүнийг асуугаагүй бол ихэнх хүмүүс Намайг зүгээр л дэмий чалчиж байна гэж итгэх байсан ба Миний үг хаанаас эх сурвалжтай гэдгийг олж тогтоох боломжгүй байх байсан. Хэрэв та нар анхааралтай эргэцүүлэн бодвол Миний үгийн ач холбогдлыг мэдэх болно. Тэдгээрийг анхааралтай уншсан нь дээр: Тэдгээрийн аль нь чамд ашиггүй байна? Тэдгээрийн аль нь чиний амийн өсөлтийн төлөө биш байна? Тэдгээрийн аль нь сүнсний ертөнцийн бодит байдлын талаар хэлэхгүй байна? Ихэнх хүмүүс Миний үгийг ямар ч утга учиргүй, тэдгээрт тайлбар, тайлал дутмаг байдаг гэж итгэдэг. Миний үгс нээрээ тийм хийсвэр бөгөөд ойлгогдохын аргагүй гэж үү? Та нар Миний үгэнд үнэхээр захирагддаг уу? Та нар Миний үгийг үнэхээр хүлээн зөвшөөрдөг үү? Та нар тэдгээрийг тоглоом шиг үздэггүй юу? Чи тэдгээрийг өөрийн муухай дүр төрхийг далдлах хувцас адилаар хэрэглэдэггүй юу? Энэхүү уудам дэлхийд хэн өөрийн биеэр Надад шалгуулсан бэ? Хэн өөрийн биеэр Миний Сүнсний үгийг сонссон бэ? Маш олон хүн харанхуйд хаа сайгүй тэмтчин явж, маш олон хүн гай зовлонгийн дунд залбирч, маш олон хүн өлсөж даарах зуураа горьдлоготойгоор харж, маш олон хүн Сатанд баригддаг ч маш олон хүн хаашаа эргэхээ мэддэггүй, маш олон хүн аз жаргалын дунд Надаас урваж, маш олон хүн талархалгүй байдаг ба маш олон хүн Сатаны зальхай арга мэхэнд үнэнч байдаг. Та нарын дундаас хэн Иов бэ? Хэн Петр вэ? Яагаад Би Иовыг дахин давтан дурдаж байна вэ? Яагаад Би Петрийн тухай олон удаа хэлж байна вэ? Та нарын төлөөх Миний итгэл найдварыг та нар ер нь ухамсарласан уу? Та нар ийм зүйлсийг эргэцүүлэн бодоход илүү их цаг зарцуулах хэрэгтэй.

Петр олон жилийн турш Надад үнэнч байсан, тэгэхдээ тэр хэзээ ч үглэж гоншигноогүй, эсвэл гомдоллох сэтгэлтэй байгаагүй ба Иов хүртэл түүнтэй эн зэрэгцэж чадаагүй. Бүх цаг үеийн туршид ариун хүмүүс ч бас бүгдээрээ түүнд хүрээгүй. Тэр Намайг мэдэхийн төлөө хөөцөлдөөд зогсоогүй, мөн Сатан зальхай арга мэхээ хэрэгжүүлж байх үед Намайг мэддэг болсон. Энэ нь, Миний зүрх сэтгэлийн дагуу маш олон жил үйлчлэхэд хүргэсний үр дүнд тэр хэзээ ч Сатанд ашиглагдаж байгаагүй. Петр Иовын итгэлийг өөрийн болгосон, гэхдээ тэр өөрийнхөө дутагдлыг бас тодорхой ойлгож байв. Хэдийгээр Иов агуу итгэлтэй байсан боловч, түүнд сүнсний ертөнцийн хэргийн талаарх мэдлэг дутмаг байсан ба тиймээс тэр бодит байдалтай зохицоогүй олон үг хэлсэн; түүний мэдлэг бас л нимгэн байсан бөгөөд төгс байж чадахгүй байсан гэдгийг энэ нь харуулж байсан. Тэгээд Петр сүнсний мэдрэмжийг олж авахаар үргэлж оролдож байсан ба сүнсний ертөнцийн хөдөлгөөнийг ажиглахад дандаа анхаарлаа төвлөрүүлдэг байсан. Үүний үр дүнд, тэр Миний хүслийн ямар нэг зүйлийн учрыг олоод зогсоогүй, мөн Сатаны зальхай арга мэхээс жаахан ойлгосон, тиймээс түүний мэдлэг нь бүх эрин үеийн туршид байсан өөр хэнийхээс ч илүү байсан.

Петрийн туршлагаас харахад, хэрэв хүн Намайг мэдэхийг хүсвэл энэ нь тийм хэцүү биш, хүн сүнсийг нарийн авч үзэхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Надад гаднаа маш ихийг “зориул” гэж Би чамаас гуйхгүй; энэ бол хоёрдогч ач холбогдолтой зүйл. Хэрэв чи Намайг мэдэхгүй бол чиний ярьдаг бүх итгэл, хайр, үнэнч байдал зүгээр л хий хоосон зүйл, тэдгээр нь дэмий яриа бөгөөд чи бол Миний өмнө ихэд бардамнан сайрхдаг ч, өөрийгөө ч мэддэггүй хүн болох нь гарцаагүй, тиймээс дахин нэг удаа Сатанд урхидуулаад өөрийгөө чөлөөлж чадахгүй байх болно; чи мөнхийн шийтгэлийн хүү болно, бас сүйрлийн объект болно. Гэхдээ хэрвээ чи Миний үгэнд хүйтэн, анхааралгүй хандвал чи Намайг эргэлзээгүй эсэргүүцэж байна. Энэ бол үнэн байдал бөгөөд Надаас гэсгээлт хүртсэн олон янзын сүнснүүдийг сүнсний ертөнцөд орох хаалгаар сайн харсан чинь дээр байх сан. Тэдгээрийн аль нь Миний үгэнд идэвхгүй, анхааралгүй, үл зөвшөөрсөн байдлаар хандаагүй вэ? Тэдний аль нь Миний үгэнд ёжтой хандаагүй вэ? Тэдгээрийн дундаас аль нь Миний үгний учрыг олох гэж хичээгээгүй вэ? Тэдгээрийн дундаас аль нь өөрсдийгөө хамгаалахын тулд Миний үгийг хамгаалах зэвсэг болгон ашиглаагүй вэ? Тэд Миний үгээр дамжуулан Намайг мэдэхийн төлөө хөөцөлдөөгүй, харин тэдгээрийг зүгээр л тоглодог тоглоом шиг хэрэглэсэн. Ингэснээрээ тэд Намайг шууд эсэргүүцээгүй гэж үү? Миний үг хэн бэ? Миний Сүнс хэн бэ? Би тийм үгийг та нарт маш олон удаа хэлсэн байхад та нарын ойлгох чадвар ер нь илүү өндөр, тодорхой байсан уу? Та нарын амссан туршлага ер нь үнэн байсан уу? Би та нарт дахин нэг удаа сануулъя: Хэрвээ та нар Миний үгийг мэдэхгүй бол, тэдгээрийг хүлээж авахгүй бол, тэдгээрийг хэрэгжүүлэхгүй бол та нар гарцаагүй Миний гэсгээлтийн объект болох болно! Та нар гарцаагүй Сатаны хохирогч болох болно!

1992 оны 2 дугаар сарын 29

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?