Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Хэрвээ маш их ажил, маш их үг нь чамд ямар ч нөлөө үзүүлээгүй бол, Бурханы ажлыг түгээх цаг ирэх үед чи өөрийн үүргээ биелүүлэх чадваргүй байх ба ичгүүртэй байдалд орж, басамжлагдах болно. Тэр үед, Бурханы талаарх чиний мэдлэг маш өнгөц учраас, Бурханд маш их өртэй мэт чамд санагдах болно. Хэрвээ чи Бурханы мэдлэгийг өнөөдөр эрж хайхгүй бол дараа нь энэ нь хэтэрхий оройтсон байх болно. Эцэст нь чамд ярих мэдлэг юу ч байхгүй байх ба—чи юу ч үгүй, хоосон үлдэх болно. Тэгвэл чи Бурханд ямар шалтаг хэлэх юм бэ? Бурханыг харах зориг чамд байна гэж үү? Чи өөрийн эрэл хайгуулдаа яг одооноос шаргуу ажиллах ёстой, ингэснээр эцэст нь чи Петр шиг, Бурханы гэсгээлт шүүлт нь хүнд ямар ашигтай болох болоод Түүний гэсгээлт шүүлтгүйгээр хүн аврагдаж чадахгүй зөвхөн энэ бохир заваан газарт бүр ч гүн шигдэх болно гэдгийг ойлгох болно. Хүн Сатанаар завхруулагдсан, бие биенээ далдуур хорлож, нэг нэгнийхээ үгийг нохой хуцсан чинээ санахгүй байж, Бурханаас айхаа больсон ба тэдний дуулгаваргүй байдал нь маш их, тэдний үзэл хэтэрхий их бөгөөд Сатанд харьяалагддаг. Бурханы гэсгээлт, шүүлтгүйгээр хүний завхарсан зан чанар нь цэвэрлэгдэхгүй ба тэр аврагдаж чадахгүй. Бие махбодтой болсон Бурхан махан биедээ ажиллахад илэрхийлэгдэх зүйл нь Сүнсний илэрхийлдэг зүйл байх ба Түүний хийх ажил нь Сүнсний хийсний дагуу хэрэгжих болно. Өнөөдөр, хэрвээ чи энэ ажлын талаар мэдлэггүй бол, чи хэтэрхий тэнэг бөгөөд маш ихийг алдсан байна! Хэрвээ чи Бурханы авралыг олж аваагүй бол, чиний итгэл шашны итгэл бөгөөд чи шашны Христэд итгэгч юм. Чи үхмэл номлол сургаалыг баримталдаг учраас Ариун Сүнсний шинэ ажлыг алдсан; Бурханы хайрыг эрж хайдаг бусад хүмүүс, үнэн болоод амийг олж авах боломжтой байхад чиний итгэл Бурханы зөвшөөрлийг ч олж авч чадахгүй юм. Оронд нь чи нүглийг үйлдэгчид буюу муу үр дагавартай, заналт үйлийг хийдэг хүн болсон, чи Сатаны тоглоом тохуу болсон ба Сатаны хоригдол болсон. Бурхан бол хүнээр итгүүлэхийн тулд биш харин хүнээр хайрлуулахын тулд, эрж хайлгахын тулд, бишрэн шүтүүлэхийн тулд байдаг. Хэрвээ чи өнөөдөр эрж хайхгүй бол, “Хэрвээ би Бурханыг л зөв дагачихсан бол, Түүнийг хүслийг зөв биелүүлсэн бол. Хэрвээ би өөрийн зан чанарт өөрчлөлт хийхийг зорьсон бол. Би тэр үед Бурханыг дагах боломжгүй байсандаа, Бурханы үгийн мэдлэгийг эрж хайгаагүйдээ харамсаж байна. Бурхан тэр үед маш ихийг хэлсэн; би яагаад эрж хайсангүй вэ? Би маш тэнэг байжээ!” гэж хэлэх өдөр ирэх болно. Чи тодорхой мөчид өөрийгөө үзэн ядах болно. Өнөөдөр чи Миний хэлсэн үгэнд итгэхгүй байгаа, тэгээд тэдгээрийг чи огт анхаарахгүй байгаа; энэхүү ажил түгэх өдөр ирэх үед чи үүнийг бүхэлд нь хараад харамсах болно тэгээд тэр үед чи цочин мэгдэх болно. Ерөөл байгаа, гэхдээ чи тэдгээрийг хэрхэн эдлэхээ мэдэхгүй, үнэн байгаа, гэхдээ чи үүнийг эрж хайдаггүй. Чи өөрийгөө үзэн ядахгүй гэж үү? Өнөөдөр хэдийгээр Бурханы ажлын дараагийн алхам хараахан эхлээгүй байгаа ч, чамд тавьсан шаардлага, чиний амьдран харуулах ёстой зүйлийн тухайд илүү онцгой зүйл байхгүй. Маш их ажил, маш их үнэн байгаа ба тэдгээр нь чамд мэдэгдэх ёсгүй юу? Бурханы гэсгээлт ба шүүлт нь чиний сүнсийг сэргээх чадваргүй юу? Бурханы гэсгээлт, шүүлт нь чамайг өөрийгөө үзэн ядахад хүргэх чадваргүй гэж үү? Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр баясгалантай бас бага зэргийн бие махбодын тав тухтай байдалтай амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүмүүсээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртлөө үүнийг олж авахыг зориогүй хүмүүсээс илүү тэнэг хүн гэж байхгүй: Тэд бол бие махбодын хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Чиний Бурханд итгэх итгэл чинь ямар ч сорилт бэрхшээл, зовлон шаналал бүр өчүүхэн төдий ч зовлонд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа дэмий зүйлийг эрж хайдаг ба аминд ямар ч үнэ цэнэ өгдөггүй, үүний оронд өөрийн туйлширсан үзлийг үнэнээс түрүүнд тавьдаг. Чи ямар ч үнэ цэнэгүй! Чи гахай шиг амьдардаг—гахай, нохой болон чиний хооронд ямар ялгаа байгаа юм бэ? Үнэнийг эрж хайдаггүй бөгөөд бие махбодоо л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнс байхгүй үхсэн хүмүүс, бүгд алхаж яваа хүүр биш гэж үү? Та нарын дотор хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд өчүүхэн ч гэсэн ажил хийгдсэн үү? Та нарын дунд хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгээд яагаад чи үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи бие махбодоо хэтэрхий их хайрладаг учраас юуг ч олоогүй биш гэж үү? Энэ нь чиний бодол хэтэрхий туйлширсан учраас биш гэж үү? Энэ нь, чи хэтэрхий тэнэг учраас биш гэж үү? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол чамайг авраагүйн төлөө Бурханыг хэрхэн буруушааж чадах юм бэ? Чиний эрж хайж байгаа зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал—хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац сайн ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Энэ нь чиний эрж хайдаг зүйл. Чиний эрэл хайгуул бол зөвхөн амар тайван амьдрах буюу ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга чиний хажуугаар өнгөрөх, нүүр царайнд чинь элс шороо хүрэхгүй байх, танай ургац үерт автахгүй байх, чи ямар нэг байгалийн гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой үүрэнд амьдрах юм. Бие махбодын таашаалыг дандаа хайдаг чам шиг хулчгар хүмүүс—чамд зүрх сэтгэл байдаг уу, чамд сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би эргүүлээд юуг ч нэхэлгүйгээр жинхэнэ замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг мөрддөггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг мөрддөггүй. Чи гахай эсвэл нохойноос ялгаагүй биш гэж үү? Гахай хүний амьдралыг мөрддөггүй, тэд цэвэрлэгдэхийг зорьдоггүй ба тэд амьдрал гэж юу вэ гэдгийг ойлгодоггүй. Өдөр болгон, ходоодоо дүүртэл идчихээд тэд зүгээр л унтаад өгдөг. Би чамд жинхэнэ замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи бол гар хоосон. Чи энэ амьдралаа, гахайн амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Чиний амьдрал зэвүүцмээр бөгөөд жигшүүртэй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг ба чамд ямар ч зорилго байдаггүй; чиний амьдрал хамгийн жигшүүртэй нь биш гэж үү? Чамд Бурхан руу харах зориг байгаа юу? Хэрвээ ийм байдлаараа үргэлжлүүлвэл чи юунд ч хүрч чадахгүй биш гэж үү? Жинхэнэ зам чамд өгөгдсөн, гэхдээ чи үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг нь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаарна. Бурхан бол зөвт Бурхан гэж хүмүүс хэлдэг ба хүн Түүнийг эцэст нь хүртэл дагасаар байгаа цагт, Тэр гарцаагүй хүнийг алагчлахгүй, учир нь Тэр хамгийн зөвт билээ. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол, Тэр хүнийг орхин хаяж чадах уу? Би бүх хүнд алагчлалгүй ханддаг ба бүх хүмүүсийг Өөрийн зөвт зан чанараараа шүүдэг, гэсэн ч Миний хүнд тавьдаг шаардлагуудад тохиромжтой нөхцөл байдаг, Миний шаардсан зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой бөгөөд тэд хэн бэ гэдэг нь хамаагүй. Чиний чадвар хичнээн их, хичнээн хүндтэй байх нь Надад хамаагүй; чи Миний замаар явж байгаа эсэхийг, чи үнэнг хайрлаж, үнэнээр ангаж байгаа эсэхийг чинь л Би анхаарна. Хэрвээ чамд үнэн дутагдаж, Миний нэрэнд гутамшгийг авчирч, Миний замын дагуу үйлдэхгүй бөгөөд ямар ч халамж, анхааралгүй зүгээр л дагаж байвал, тэр үед Би чамайг цохин унагаж нүглийг чинь төлөө чамайг шийтгэх болно, тэгвэл чи юу гэж хэлэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр хэрвээ чи Миний хэлсэн үгсийг дагасан бол, Миний зөвшөөрсөн тийм төрлийн хүн мөн. Бурханыг дагах явцдаа дандаа зовон шаналсан, хүнд хэцүү бүх цагийн туршид Түүнийг дагасан, Түүнтэй сайн, муу бүх цагийг хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг чи амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы хойноос гүйхийг хүсдэг ба утга учиртай амьдралаар амьдрах талаар хэзээ ч бодож байгаагүй. Чи ямар ч тохиолдолд, Бурхан бол зөвт гэдэгт итгэдэг гэж хэлдэг: Чи Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийшээ гүйдэг, өөрийгөө Түүнд зориулсан ба ямар ч сайшаал хүлээн аваагүйгээ үл харгалзан чи шаргуу ажилласан; Тэр гарцаагүй чамайг санаж байгаа. Бурхан зөвт гэдэг нь үнэн, гэсэн ч Түүний зөвт байдал нь ямар ч ариун бус зүйлээр сэвтэхгүй: Энэ нь хүний ямар ч хүслийг агуулдаггүй ба бие махбод буюу хүний ажил хэргээр сэвтэхгүй. Тэрслүү бөгөөд эсэргүүцэж байгаа бүхэн, Түүний замыг даган мөрдөхгүй байгаа бүхэн шийтгэгдэх болно; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүмүүс, “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; төгсгөл ирэх үед Та надад жаахан ерөөл өгч чадах уу?” гэж гуйдаг. Иймээс Би чамаас, “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал нь хэлэлцээр наймаан дээр үндэслэдэг. Би бол зөвт, бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас, Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний ерөөлийг олж авна гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагасан хүмүүс гарцаагүй аврагдах болно” гэсэн Миний үгэнд дотоод утга учир бий: Намайг эцэст нь хүртэл дагах хүмүүс бол Миний бүрэн олж авсан хүмүүс байх болно, тэдгээр нь Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг хайж, төгс болгуулсан хүмүүс байх болно. Чи ямар нөхцлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагахыг л биелүүлсэн, өөр юу гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Чи Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн, гэсэн ч чамд үлдсэн дөрвийг нь биелүүлэх бодол санаа байхгүй. Чи зүгээр л хамгийн энгийн, хамгийн амархан замыг олсон ба өөрийгөө хувьтай хүн гэж бодонгоо энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст, Миний зөвт зан чанар бол гэсгээлт, шүүлт юм, энэ нь зөвт залхаан цээрлүүлэлтийн нэг бөгөөд энэ нь нүгэл үйлдэгчдийн зөвт шийтгэл юм; хэдий тэд эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүмүүс гарцаагүй шийтгэгдэх болно. Энэ нь Бурханы зөвт байдал юм. Энэхүү зөвт зан чанар нь хүний шийтгэлд илэрхийлэгдэх үед, хүн цочирдох ба, Бурханыг дагах зуураа Түүний замаар алхаагүйдээ харамсдаг. Тэр үед, Бурханыг дагах зуураа тэр бага зэрэг зовсон ч Бурханы замаар алхаагүй. Энд ямар шалтаг байх юм бэ? Гэсгээгдэхээс өөр сонголт байхгүй! Гэсэн тэр өөрийн сэтгэлдээ, “Ямар ч байсан, би эцэст нь хүртэл дагасан, иймээс хэдий Та намайг гэсгээсэн ч энэ нь тийм ч хатуу гэсгээлт байхгүй байх, тэгээд энэ гэсгээлтийг тулгасныхаа дараа Та намайг хүссэн хэвээр байх болно. Та зөвт ба надад үүрд тэгж хандахгүй гэдгийг би мэднэ. Эцэст нь би устгагдах тэдгээр хүмүүстэй адилгүй; устгагдах хүмүүс хүнд гэсгээлт хүлээн авах болно, харин миний гэсгээлт хөнгөн байх болно” гэж боддог. Бурханы зөвт зан чанар бол чиний хэлж байгаа шиг биш. Өөрсдийн нүглээ илчлэхдээ сайн хүмүүст өршөөлтэй ханддаг гэсэн зүйл байхгүй. Зөвт байдал бол ариун байдал ба энэ нь хүний зөрчлийг тэвчихгүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн бол Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, гэхдээ захиргааны зарлиг: Энэ нь хаанчлалын доторх захиргааны зарлиг бөгөөд энэ захиргааны зарлиг нь, үнэнийг эзэмшээгүй, өөрчлөгдөөгүй хүмүүсийн зөвт шийтгэл ба ямар ч аврал байхгүй. Хүн болгон өөрсдийн төрлөөрөө ангилагдах үед, сайн нь шагнуулах ба муу нь шийтгэгдэх болно. Энэ нь хүний эцсийн хүрэх газар тодорхой болох үе, энэ нь авралын ажил төгсгөлдөө очих цаг үе, хүнийг аврах ажил цаашид явагдахгүй ба нүгэл үйлдсэн хүн бүхэнд залхаан цээрлүүлэлт очих болно. Зарим хүмүүс, “Бурхан Өөрийнх нь хажууд ихэвчлэн байдаг хүн нэг бүрийг санадаг. Би бол тэдгээр ах эгч нарын нэг ба Бурхан бидний хэнийг ч мартаж чадахгүй. Бид гарцаагүй Бурханаар төгс болгуулах болно. Тэр биднээс доор хүмүүсийг санахгүй, тэдний доторх төгс болгуулах хүмүүс нь, Бурхантай олон удаа нүүр тулгардаг биднээс гарцаагүй дор байх болно; бидний дотроос хэнийг ч Бурхан мартахгүй, бид бүгдээрээ Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн ба Бурханаар гарцаагүй төгс болгуулах болно” гэж хэлдэг. Та нар бүгдээрээ ийм үзэлтэй байдаг; энэ нь зөвт байдал уу? Чи үнэнийг амьдралд хэрэгжүүлсэн үү, үгүй юу? Чи үнэндээ иймэрхүү цуу яриа түгээдэг—чамд ямар ч ичгүүр алга!

Өнөөдөр, зарим хүмүүс Бурханаар ашиглагдахыг зорьдог, гэвч байлдан дагуулагдсаныхаа дараа тэд шууд ашиглагдаж чаддаггүй. Өнөөдрийн ярьсан үгний тухайд гэвэл, хэрвээ Бурхан хүмүүсийг ашиглах үед, чи тэдгээрийг хэрэгжүүлж чадаагүй байвал чи төгс болгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүн төгс болгогдох цагийн төгсгөл ирэх нь, хүн Бурханаар таягдагдах уу эсвэл ашиглагдах уу гэдгийг тодорхойлох болно. Байлдан дагуулагдсан хүмүүс нь идэвхгүй байдал ба сөрөг байдлын үлгэр жишээнээс өөр юу ч биш; тэд бол үлгэр жишээ, загвар, гэхдээ эсрэг зүйлээс өөр юу ч биш юм. Хүнд амь байх үед л түүний зан чанар өөрчлөгддөг ба тэр дотроо болоод гаднаа өөрчлөлтөнд хүрэх юм бол тэрээр бүрэн дүүрэн болгуулах юм. Өнөөдөр чи байлдан дагуулагдах эсвэл төгс болгуулахын алийг хүсэж байна вэ? Чи юунд хүрэхийг хүсэж байна вэ? Төгс болгуулах нөхцлүүдийн хэдийг нь чи биелүүлсэн бэ? Алийг нь чи биелүүлээгүй вэ? Чи өөрийгөө хэрхэн зэвсэглэх ёстой вэ мөн чи өөрийн дутагдлуудаа хэрхэн нөхөх ёстой вэ? Чи хэрхэн төгс болгуулах замд орох ёстой вэ? Чи хэрхэн бүрэн дүүрэн захирагдах ёстой вэ? Чи төгс болгуулахыг гуйдаг, тэгвэл чи ариун байдлыг эрж хайдаг уу? Чи Бурханаар хамгаалагдаж болох учраас гэсгээлт, шүүлтийг эрж хайдаг уу? Чи цэвэрлэгдэхийг зорьдог, иймээс чи гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа юм уу? Чи Бурханыг мэдэхийг гуйдаг, гэвч Түүний гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг чамд байгаа юу? Өнөөдөр, чиний төлөө Миний хийж байгаа ихэнх ажил бол гэсгээлт ба шүүлт; чам дээр хийгдэж байгаа энэхүү ажлын талаар чиний мэдлэг юу вэ? Чиний туулсан гэсгээлт, шүүлт нь чамайг цэвэрлэсэн үү? Энэ нь чамайг өөрчилсөн үү? Энэ нь чамд ямар нэг нөлөө үзүүлсэн үү? Чи өнөөдөр—хараал, шүүлт ба илчлэлт гэсэн маш их ажлаас залхаж байна уу—эсвэл тэдгээр нь чамд их ашиг тустай гэж чи мэдэрч байна уу? Чи Бурханд хайртай, гэвч юунаас болж чи Бурханыг хайрладаг вэ? Чи ердөө жаахан нигүүлсэл хүлээн авсан учраас Бурханыг хайрладаг уу эсвэл чи амар амгалан, баяр баясгаланг олж авсныхаа дараа Бурханыг хайрладаг уу? Эсвэл чи Түүний гэсгээлт, шүүлтээр цэвэрлэгдсэнийхээ дараа Бурханыг хайрладаг уу? Яг юу чамайг Бурханыг хайрлахад хүргэдэг вэ? Төгс болгуулахын тулд Петр ямар нөхцлүүдийг биелүүлсэн бэ? Түүнийг төгс болгосны дараа энэ нь ямар чухал байдлаар илэрхийлэгдсэн бэ? Тэр Эзэн Есүсийг хүсэн хүлээж байсан учраас Түүнийг хайрласан уу, эсвэл Түүнийг харж чадаагүй учраас уу, эсвэл тэр зэмлүүлсэн учраас уу? Эсвэл тэр, зовлон шаналлыг хүлээн авч, өөрийн бохир заваан байдал болон дуулгаваргүй байдлыг мэдэж авч, Эзэний ариун байдлыг мэдэж авсан учраас Эзэн Есүсийг илүү их хайрласан уу? Бурханыг хайрлах түүний хайр Бурханы гэсгээлт, шүүлтээс болж илүү ариун болсон уу эсвэл өөр зүйлээс болсон уу? Аль нь вэ? Чи, Бурханы нигүүлслийн улмаас, мөн өнөөдөр Тэр чамд өчүүхэн төдий ерөөл өгсөн учраас Бурханыг хайрладаг. Энэ жинхэнэ хайр уу? Чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Түүний зөвт зан чанарыг харсныхаа дараа Түүнийг үнэхээр хайрлаж, бүрэн дүүрэн итгэж Түүнийг мэддэг болсон учраас чи Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой юу? Петртэй адилаар, Бурханыг хангалттай хайрлаж чаддаггүй гэж чи хэлж чадах уу? Гэсгээлт, шүүлтийн дараа чиний эрж хайдаг зүйл чинь байлдан дагуулагдах уу, эсвэл гэсгээлт, шүүлтийн дараа цэвэрлэгдэж, хамгаалагдаж, халамжлуулах уу? Эдгээрийн алийг чи эрж хайдаг вэ? Чиний амьдрал утга учиртай юу эсвэл ямар үнэ цэнэгүй, учир утгагүй юу? Чи бие махбодыг хүсэж байна уу эсвэл чи үнэнийг хүсэж байна уу? Чи шүүлтийг хүсэж байна уу эсвэл тав тухыг уу? Бурханы ажлын ихийг мэдэрснээр, Бурханы ариун байдал ба зөвт байдлыг харснаар, чи хэрхэн эрж хайх ёстой вэ? Чи энэ замаар хэрхэн алхах ёстой вэ? Чи Бурханы хайрыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт чамд ямар нэг нөлөө үзүүлсэн үү? Чамд Бурханы гэсгээлт, шүүлтийн талаарх мэдлэг байгаа юу, үгүй юу гэдэг нь, чи хэрхэн амьдран харуулж байгаагаас, Бурханыг ямар хэмжээнд хайрлаж байгаагаас хамаарна! Чиний уруул чинь Бурханд хайртай гэж хэлдэг, гэсэн ч чиний амьдран харуулж байгаа чинь хуучин, завхарсан зан чанар байдаг; чи Бурханаас айж эмээдэггүй тэр ч байтугай чамд дотоод сэтгэл байдаггүй. Тийм хүмүүс Бурханыг хайрладаг уу? Тийм хүмүүс Бурханд үнэнч үү? Тэдгээр нь Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс үү? Чи Бурханыг хайрладаг ба Түүнд итгэдэг гэж хэлдэг, гэсэн ч чи өөрийн үзлээ хаяж чаддаггүй. Чиний ажилд, оролтонд, чиний ярьж байгаа үгэнд, чиний амьдралд Бурханы хайрын ямар ч илрэл байхгүй ба Бурханыг хүндлэх хүндлэл байхгүй. Энэ нь гэсгээлт, шүүлтийг олж авсан хүн үү? Ийм хүн Петр шиг байж чадах уу? Петр шиг хүмүүс зөвхөн мэдлэгтэй мөртлөө амьдран харуулдаггүй байж болох уу? Өнөөдөр, хүнийг бодит амьдралыг амьдран харуулахыг шаарддаг нөхцөл юу вэ? Петрийн залбирал нь түүний амнаас гарах үгнээс өөр юу ч биш байсан уу? Тэр нь түүний зүрх сэтгэлийн гүнээс гарах үгс байгаагүй гэж үү? Петр үнэнийг хэрэгжүүлэлгүйгээр зүгээр л залбирсан уу? Чиний эрэл хайгуул хэний төлөө вэ? Чи Бурханы гэсгээлт, шүүлтийн үеэр хэрхэн өөрийгөө хамгаалуулж, цэвэрлүүлэх ёстой вэ? Бурханы гэсгээлт, шүүлт нь хүнд ямар ч ашиггүй юу? Бүх шүүлт нь шийтгэл үү? Зөвхөн амар амгалан, баяр баясгалан, зөвхөн материаллаг ерөөл, түр зуурын тав тух нь хүний амьд ашигтай юм гэж үү? Хэрвээ хүн таатай, тухтай орчинд шүүлтийн амьдралгүйгээр амьдарвал тэр цэвэрлэгдэж чадах уу? Хэрвээ хүн өөрчлөгдөж, цэвэрлэгдэхийг хүсвэл тэр төгс болгуулахыг хэрхэн хүлээн зөвшөөрөх ёстой вэ? Чи өнөөдөр аль замыг сонгох ёстой вэ?

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Арван найм дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна Чи өөрийн ирээдүйн үүрэгт яаж хандах тухай

00:00
00:00

0Хайлтын үр дүн