Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Recital-latest-expression
Үг нь махбодоор илэрсэн (Үргэлжлэл)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Хүний ажил нь хамрах хүрээ, хязгаартай. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л гүйцэтгэнэ үү гэхээс бүхэл эринг хамарсан ажлыг гүйцэлдүүлж чадахгүй—эс бөгөөс тэр, хүмүүсийг дүрэм журам руу хөтлөх байсан биз. Хүний ажил зөвхөн тодорхой цаг үе, үе шатанд л тохирно. Үүний учир нь хүний туршлага тодорхой цар хүрээтэй байдаг. Бурханы ажлыг хүний ажилтай харьцуулж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохирно. Иймд хүний замнаж байгаа замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүн зөвхөн Ариун Сүнсээр гэгээрүүлэгддэг бөгөөд Ариун Сүнсээр бүрэн дүүргэгддэггүй. Хүний туулж мэдрэх боломжтой зүйлс цөмөөрөө хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байх ба жирийн хүний оюун ухаан дахь бодлын хязгаараас хальж чадахгүй. Бодитой илэрхийлэл бүхий бүх хүн энэ цар хүрээн дотор л туршлагаждаг. Тэд үнэнийг туулж мэдрэх үед энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрэл доорх энгийн хүний амьдралын туршлага байх ба энгийн хүний амьдралаас хазайсан байдлаар туршлагаждаггүй. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн үнэнийг туулж мэдэрдэг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байх ба үүний гүн гүнзгий байдал нь тухайн хүний байдалтай холбоотой. Тэдний алхаж байгаа зам үнэнийг эрэлхийлж байгаа хүний хэвийн амьдрал, энэ нь Ариун Сүнсний гэгээрэлтэй энгийн хүний алхаж буй зам гэж л хэлж болно. Тэдний алхаж буй зам нь Ариун Сүнсний сонгосон зам гэж чи хэлж чадахгүй. Энгийн хүний туршлагаар бол эрэлхийлж байгаа хүмүүс адилхан байдаггүй учраас Ариун Сүнсний ажил ч бас адилхан байдаггүй. Нэмж хэлэхэд, тэдний туршлагаждаг орчин болон туршлагынх нь хэмжээ адилгүй, оюун санаа, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд бохир байдаг. Хүн бүр өөр өөрсдийнхөө нөхцөл байдлын дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утга учрын талаарх тэдний ойлголт нь бүрэн бус ба үүний ердөө нэг юм уу цөөн хэдэн талын ойлголт байдаг. Хүний үнэнд туршлагажсан цар хүрээ нь үргэлж хүмүүсийн өөр өөр нөхцөл байдалд тулгуурласан байдаг ба тиймээс энэ нь адилхан байдаггүй. Ийм маягаар, нэгэн үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл хүний туршлага нь үргэлж хязгаарлагдмал бөгөөд Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлөх чадваргүй, хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, хүний туршлага нь Ариун Сүнсний гүйцэлдүүлэх төгс болгох ажилтай маш ойр байсан ч гэсэн, хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн бол Бурханы даалгаж өгсөн ажлыг хийдэг Бурханы зарц л байж чадна. Хүн бол Ариун Сүнсний гэгээрлийн дор олж авсан мэдлэг болоод хувийн туршлагаараа олж авсан үнэнийг л илэрхийлж чадна. Хүн Ариун Сүнсний шууд тусгал байх нөхцөлийг агуулаагүй, тийм ажилд тэнцэхгүй. Хүний ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрх түүнд байхгүй. Хүнд хүний ажиллах зарчим байдаг ба бүх хүн янз бүрийн туршлага, олон төрлийн нөхцөл байдалтай байдаг. Хүний ажилд Ариун Сүнсний гэгээрлийн дор олж авсан өөрийнх нь бүх туршлага багтдаг. Эдгээр туршлага нь зөвхөн хүний оршихуйг төлөөлнө үү гэхээс, Бурханы оршихуй эсвэл Ариун Сүнсний хүслийг төлөөлдөггүй. Тийм учраас хүний алхаж буй замыг Ариун Сүнсний явж байгаа зам гэж хэлж болохгүй. Учир нь хүний ажил Бурханы ажлыг төлөөлж чаддаггүй бөгөөд хүний ажил болон туршлага нь Ариун Сүнсний бүрэн хүсэл биш юм. Хүний ажил ямар нэг дүрэм горимд баригдах, арга барил нь ямар нэг хязгаарлагдмал цар хүрээнд баригдах талтай байдаг тул хүмүүсийг чөлөөтэй арга зам руу хөтөлж чаддаггүй. Ихэнх дагалдагчид хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг ба тэдний туршлагажих байдал нь ч өөрийн цар хүрээнд мөн хязгаарлагдсан байдаг. Хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байх ба түүний ажлын арга барил нь мөн хэдхэн төрлөөр хязгаарлагдсан байдаг тул Ариун Сүнс болон Бурханы Өөрийнх нь ажилтай харьцуулж болохгүй—учир нь хүний туршлага эцсийн эцэст хязгаарлагдмал билээ. Харин Бурхан Өөрийнхөө ажлыг хийхэд ямар ч хууль дүрэм гэж байхгүй; энэ нь яаж ч хийгдлээ гэсэн нэг арга замд хязгаалагддаггүй. Бурханы ажилд ямар ч хууль дүрэм гэж байхгүй, Түүний бүх ажил чөлөөтэй хийгддэг. Бурханыг дагахдаа хэр их хугацаа зарцуулснаас үл хамааран, хүмүүс Бурханы ажиллах арга замын ямар нэг хуулийг дүгнэн гаргаж ирж чаддаггүй. Хэдий Түүний ажил зарчимтай ч энэ нь үргэлж шинэ арга замаар хийгддэг ба үргэлж шинэ хөгжилтэй байдаг, үүнд хүн хүрч чадахгүй. Тодорхой нэг хугацаанд Бурхан өөр өөр төрлийн ажил, өөр өөр янзын удирдлагатай байж үргэлж л шинэ оролт, шинэ өөрчлөлттэй байх боломжийг хүмүүст олгож байж болох юм. Тэр үргэлж шинэ арга замаар ажиллаж байгаа учраас чи Түүний ажлын хуулийг олж мэдэж чадахгүй. Зөвхөн ийм маягаар л Бурханы дагалдагчид хууль дүрэмд унадаггүй. Бурханы Өөрийнх нь ажил үргэлж хүмүүсийн үзлээс зайлсхийж, тэдний үзлийг сөрдөг. Чин сэтгэлээсээ Түүнийг дагаж, эрэлхийлдэг хүмүүс л зан чанараа өөрчилж, ямар нэг шашны үзэл, хууль дүрэмд баригдалгүй чөлөөтэй амьдарч чаддаг. Хүний ажлын, хүмүүсээс шаарддаг шаардлага нь түүний өөрийн туршлага, тэр хүний хүрч чадах зүйлсэд тулгуурладаг. Эдгээр шаардлагын стандарт нь тодорхой цар хүрээн дотор хязгаарлагддаг ба хэрэгжүүлэлтийн арга барил нь ч бас маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дагалдагчид өөрийн мэдэлгүй энэ хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдгээр нь хууль дүрэм, зан үйл болон хэвшдэг. Хэрвээ Бурханы төгс болголтонд ороогүй, шүүгдээгүй хүн аль нэг хугацааны ажлыг удирдвал түүний дагалдагчид шашны хэнээтнүүд болж Бурханыг эсэргүүцэх тал дээр мэргэжилтэн болдог. Тийм учраас, хэрвээ хэн нэгэн хүн, удирдагч байхад тохирч байгаа бол тэр хүн шүүлтэнд орж, төгс болголтыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Шүүлтэнд ороогүй хүмүүс хэдий Ариун Сүнсний ажилтай байлаа ч, тодорхойгүй, бодит бус зүйлсийг л илэрхийлдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд хүмүүсийг тодорхойгүй, ер бусын дүрэм журам руу хөтөлдөг. Бурханы гүйцэтгэдэг ажил нь хүний махан биетэй нийцдэггүй; энэ нь хүний бодолтой нийцдэггүй, харин хүний үзлийг сөрдөг; энэ нь тодорхойгүй шашны зүйлстэй холилддоггүй. Түүний ажлын үр дүнд Бурханаар төгс болгуулаагүй хүн хүрэхгүйгээс гадна үүнд хүний сэтгэхүй хүршгүй юм.

Хүний оюун санаанд байгаа ажлыг хүн маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пасторууд, удирдагчид өөрсдийн авьяас билэг, албан тушаал дээр тулгуурлан ажлаа хийдэг. Тэднийг удаан хугацаанд дагасан хүмүүс авьяас билэгт нь автагдаж, тэд юу болохын нөлөөнд орно. Тэд хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, мэдлэгт анхаарч, зарим нэг ер бусын зүйлс болоод бодит бус гүн гүнзгий олон номлолд (мэдээж эдгээр бодит бус гүн гүнзгий номлол нь хүршгүй зүйлс байдаг) анхаарлаа хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанар дахь өөрчлөлтийг анхаардаггүй, харин оронд нь хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, хүмүүсийн мэдлэг болон шашны баялаг номлолыг сайжруулахад анхаардаг. Тэд хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөн эсвэл хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэж авахаар оролдох нь байтугай, хүмүүсийн мөн чанарын талаар сонирхдоггүй. Тэд өөрсдийн дутагдал болон завхралыг засаж залруулах нь байтугай, хүмүүсийн үзлийг сөрж эсвэл тэдний үзлийг илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүмүүс өөрсдийн төрөлх авьяас билгээр үйлчилдэг ба тэдний илэрхийлдэг зүйлс нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны тодорхойгүй үнэн болон мэдлэг байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяас билгийг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг сурган хүмүүжүүлээд, хожим нь үргэлжлүүлэн ажиллаж, удирдах, шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм. Бурханы зургаан мянган жилийн ажлаас, чи ямар нэг хууль дүрмийг олж мэдэж чадах уу? Хүний хийдэг ажилд маш олон дүрэм, хязгаарлалт байдаг ба хүний уураг тархи хэтэрхий онолдох дуртай. Тиймээс хүний илэрхийлж байгаа зүйл нь өөрийнх нь туршлага доторх ухаарал болон мэдлэг байдаг. Хүн үүнээс өөр зүйлийг илэрхийлж чадахгүй. Хүний туршлага болон мэдлэг нь түүний төрөлхийн авьяас билгээс эсвэл зөн билгээс гардаггүй; харин Бурханы удирдамж, шууд хариулгаас гарч ирдэг. Хүн зөвхөн энэ хариулгыг хүлээн авах эрхтэнтэй болохоос биш, бурханлаг чанар юу болохыг шууд илэрхийлж чаддаг эрхтэн байхгүй. Хүн өөрөө эх сурвалж байж чадахгүй, зөвхөн эх сурвалжаас ус хүлээж авдаг сав л байж чадна; энэ бол хүний зөн билэг, хүн болгонд байх хэрэгтэй эрхтэн юм. Хэрвээ хүн Бурханы үгийг хүлээн авах эрхтэнээ алдаж, хүний зөн билгээ гээвэл, тэр хүн мөн хамгийн эрхэм нандин зүйлээ алдаж, бүтээгдсэн хүний үүргийг алддаг. Хэрвээ хүнд Бурханы үг эсвэл Түүний ажлын тухай мэдлэг эсвэл туршлага байхгүй бол тэр хүн өөрийн үүргийг буюу бүтээл болохынхоо хувьд гүйцэтгэх ёстой үүргээ алдаж, бүтээлийн эрхэм чанараа алддаг. Махан биеэр эсвэл шууд Сүнсээр илэрхийлэгдсэн эсэх нь хамаагүй бурханлаг чанар юу болохыг илэрхийлэх нь Бурханы зөн билэг юм; энэ нь Бурханы үйлчлэл билээ. Хүн өөрийн туршлага эсвэл мэдлэгийг Бурханы ажлын үеэр эсвэл дараа нь илэрхийлдэг (өөрөөр хэлбэл тэр юу болохоо илэрхийлдэг); энэ бол хүний зөн билэг, үүрэг бөгөөд хүний биелүүлэх ёстой зүйл юм. Хэдийгээр хүний илэрхийлэл Бурханы илэрхийлдэг зүйлээс хамаагүй дутуу боловч хүний илэрхийлдэг зүйлд ихээхэн дүрэм журам байдаг, хүн биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, хийх ёстой зүйлээ хийх учиртай. Хүн үүргээ биелүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийх ёстой бөгөөд өчүүхэн төдий ч биеэ нөөсөн явдал байх ёсгүй.

Олон жил ажилласны дараа, хүн тэр хугацааныхаа ажлын туршлага, хуримтлагдсан мэргэн ухаан, дүрэм журмыг дүгнэх болно. Удаан хугацааны турш ажилласан хүмүүс Ариун Сүнсний ажлын хөдөлгөөнийг мэдэрж чаддаг ба хэзээ Ариун Сүнс ажилладагийг, хэзээ ажилладаггүйг мэддэг; ачаа үүрч байх үедээ тэр хэрхэн нөхөрлөхөө мэддэг ба Ариун Сүнсний ажлын хэвийн байдал болон хүмүүсийн амийн өсөлтийн хэвийн байдлыг мэддэг. Энэ бол олон жил ажилласан, Ариун Сүнсний ажлыг мэддэг хүн юм. Олон жил ажилласан хүмүүс эргэлзээгүйгээр, тайван ярьдаг; хэлэх ямар зүйлгүй байсан ч тэд тайван дөлгөөн байдаг. Дотроо тэд тайван бус байдал эсвэл санаа зовнилгүйгээр Ариун Сүнсний ажлыг эрж хайхын тулд залбирсаар байж чаддаг; тэд нар ажилдаа туршлагажсан байдаг. Удаан хугацаанд ажилласан, ихээхэн хичээл болон туршлагатай хүмүүсийн дотор Ариун Сүнсний ажилд саад учруулах зүйл олон байдаг; энэ бол түүний удаан хугацааны ажлын дутагдалтай тал юм. Дөнгөж ажиллаж эхэлсэн хүн хүний хичээл туршлагаар дутмаг ялангуяа Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар бүр мэдэх ч үгүй байдаг. Гэхдээ ажлын явцад тэр, Ариун Сүнс хэрхэн ажилладгийг аажмаар сурч, мэдэрдэг болохоор барахгүй, Ариун Сүнсний ажлыг авахын тулд юу хийх, бусдын амин цэгт хүрэхийн тулд юу хийхээ мэддэг болдог. Ажиллаж байгаа хүмүүсийн эзэмших шаардлагтай ерөнхий мэдлэгийг тэрээр мэдэж авдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр ажиллах тухай тийм мэргэн ухаан болон ерөнхий мэдлэгийг арван хуруу шигээ мэддэг болж, ажиллах үедээ тэдгээрийг хялбархан ашиглаж байгаа мэт санагддаг. Гэвч, Ариун Сүнс ажиллах байдлаа өөрчлөх үед тэр, хуучин ажлын мэдлэг болон хуучин ажлын дүрэмтэй л зууралдах ба шинэ арга барил, шинэ ажлын хөдөлгөөнийх нь тухай тун бага мэддэг. Олон жилийн ажил, Ариун Сүнсний оролцоо болон удирдамжаар дүүрэн байсан нь түүнд ажиллах хичээл, туршлагыг улам их өгсөн. Ийм зүйлс нь түүнийг бардамнал бус харин өөртөө итгэх итгэлээр дүүргэдэг. Өөрөөр хэлбэл, тэрээр өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун байж, Ариун Сүнсний ажлаас олж авсан ерөнхий мэдлэгтээ ханамжтай байдаг. Ялангуяа, бусад хүмүүсийн олж аваагүй, ухаараагүй зүйлс нь түүнд илүү их өөртөө итгэх итгэлийг өгдөг; түүн доторх Ариун Сүнсний ажил нь хэзээ ч алга болохгүй, харин бусад нь энэ онцгой ажилд нийцэхгүй юм шиг санагддаг. Олон жилийн турш ажилласан, ашиглалтын үнэ цэнэ ихтэй түүн шиг төрлийн хүмүүс л үүнийг эдлэхэд тохирно. Эдгээр зүйл Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн авахад нь асар их саад болдог. Хэдийгээр тэр шинэ ажлыг хүлээн авахыг хүлээн зөвшөөрсөн ч, энэ нь нэг шөнийн дотор болчих зүйл биш. Үүнийг хүлээн зөвшөөрөхийнхөө өмнө тэр хэд хэдэн нугачааг давах нь баараггүй. Түүний хуучин үзэлтэй харьцаж, хуучин зан чанарыг нь шүүсний дараа л энэ нөхцөл байдал аажмаар өөрчлөгдөнө. Эдгээр алхмыг туулахгүйгээр тэр бууж өгч, хуучин үзэлтэй нь үл зохилдох шинэ сургаал болон ажлыг хялбархан хүлээн авахгүй. Энэ бол хүний харьцахад хамгийн хэцүү зүйл бөгөөд үүнийг өөрчлөх нь амаргүй. Хэрвээ, ажилчин болохын хувьд тэр Ариун Сүнсний ажлыг ойлгох чадвартай, хөдөлгөөнийг нь дүгнэх чадвартай, түүнчлэн өөрийнхөө ажлын туршлагаар хязгаарлагдахгүй байж, хуучин ажлын үр дүнд шинэ ажлыг хүлээн авахдаа амархан бол тэр ухаалаг агаад уг ажилд тэнцсэн хүн юм. Хүмүүс голдуу ажлын туршлагаа дүгнэж чадалгүй хэдэн жил ажилладаг эсвэл ажлын туршлага, мэргэн ухаанаа дүгнэсний дараа шинэ ажлыг хүлээн авах чадваргүй, бас хуучин болон шинэ ажлыг зөвөөр ойлгож эсвэл зөв хандаж чаддаггүй. Хүмүүсийн учрыг олоход үнэхээр хэцүү! Та нарын ихэнх нь ийм. Олон жил Ариун Сүнсний ажлыг мэдэрсэн хүн шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү, тавьж явуулахад хэцүү санагддаг үзлээр үргэлж дүүрэн байдаг байхад харин дөнгөж ажиллаж эхэлсэн хүмүүст ажлын ерөнхий мэдлэг дутмаг байдаг ба хамгийн энгийн хэрэг явдлуудыг ч яаж шийдэхээ мэддэггүй. Хүмүүс та бүхэн үнэхээр хэцүү! Туршлагажсан хүмүүс өөрсдөөрөө маш их бахархаж, хаанаас ирснээ мартаж хямсгар зан гаргадаг. Тэд залуу хүмүүсийг үргэлж дорд үздэг, гэсэн атлаа өөрсдөө шинэ ажлыг хүлээн авах чадваргүй, олон жилийн турш өөрсдөдөө цуглуулж, хадгалсан хуучин үзлээсээ салж чаддаггүй. Хэдийгээр юу ч мэдэхгүй тэр залуучууд Ариун Сүнсний шинэ ажлын багахныг хүлээн авах чадвартай, нэлээд урам зоригтой байдаг боловч асуудал тулгарах үед үргэлж будилдаг ба юу хийхээ мэддэггүй. Хэдий урам зоригтой ч, тэд хэтэрхий мэдлэггүй. Тэд Ариун Сүнсний ажлын талаар өчүүхэн мэдлэгтэй байхын дээр түүнийгээ амьдрал дээр хэрэглэж чаддаггүй; энэ нь зүгээр л ерөөсөө хэрэглэж болохооргүй хоосон онол гэсэн үг. Та нар шиг хүмүүс хэтэрхий олон байдаг; хэчнээн нь энэ ажилд тохирох бол? Хэд нь Ариун Сүнсэнд тохирох ажлыг хийж чадах бол? Одоог хүртэл та бүхэн маш дуулгавартай байсан мэт санагдаж байгаа ч үнэндээ, та нар өөрсдийн үзлийг орхиогүй л байгаа. Та бүхэн одоог хүртэл Библиэс эрж хайж, тодорхойгүй байдалд итгэж, үзэлдээ хэрэн хэсдэг. Өнөөдрийн жинхэнэ ажлыг судалж, гүн рүү нь ордог хэн ч байхгүй. Та бүхэн хуучин үзлээрээ өнөөдрийн байдлыг хүлээн зөвшөөрч байгаа байх. Ийм итгэл үнэмшлээс та нар юу олж авч чадах вэ? Та нарын дотор ил гараагүй, маш олон үзэл нуугдсан байна гэж хэлж болох ба та нар тэдгээрийг нуун далдалж, амархан илчлэхгүйн тулд дээд зэргийн хичээл чармайлт гаргаж байгаа. Та нар шинэ ажлыг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрдөггүй, хуучин үзлээсээ салахыг боддоггүй; та нарт хэтэрхий олон, хэтэрхий ноцтой амьдралын философи байдаг. Та нар хуучин үзлээсээ салдаггүй, шинэ ажилтай дурамжхан харьцдаг. Та нарын зүрх сэтгэл хэтэрхий хорон муухай бөгөөд та нар шинэ ажлын алхмуудыг үнэн сэтгэлээсээ авч үздэггүй. Та нар шиг ийм гологдлууд сайн мэдээг түгээх ажлыг хийж чадах уу? Үүнийг бүхий л орчлон ертөнц даяар түгээх ажлыг та нар хийж чадна гэж үү? Та нарын энэ дадлууд өөрийн зан чанарыг өөрчилж, Бурханыг мэдэхэд чинь саад учруулж байна. Хэрвээ та нар ийм байдлаар үргэлжлүүлбэл таягдагдах болно.

Бурханы ажлыг хүний ажлаас хэрхэн ялган салгахыг та бүхэн мэдэх ёстой. Хүний ажлаас чи юу харж байна вэ? Хүний ажилд хүний өөрийнх нь туршлагын маш олон зүйлс байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы өөрийнх нь ажил бас Тэр юу болохыг илэрхийлдэг, гэхдээ Тэр юу болох нь хүн юу болохоос өөр. Хүний оршихуй нь хүний туршлага болон, амьдралын учрал тохиол (хүн амьдралдаа юуг туулж, юутай тулгарсан эсвэл түүнд байдаг амьдралын философи) байдаг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Чамд нийгмийн туршлага байна уу, үгүй юу гэдгийг болон чи гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагажиж байна гэдгийг чиний илэрхийлж байгаа зүйлээс харж болно, харин чи бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харж чадахгүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг, Тэр бүх төрлийн хүмүүст хамаатай бүх төрлийн дадлыг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар болон тэрслүү ааш авирыг илчлэхдээ бүр ч сайн. Тэр дэлхийн хүмүүсийн дунд амьдардаггүй, гэвч мөнх бус хүмүүсийн угийн чанар болон дэлхийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ бол Тэр юу болох юм. Хэдийгээр Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй ч, дэлхий ертөнцтэй харьцах дүрэм журмыг мэддэг, учир нь Тэр хүний угийн чанарыг бүрэн ойлгодог билээ. Тэр хүний нүд харж чадахгүй, хүний чих сонсож чадахгүй, өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ бол Тэр юу болох бөгөөд хүмүүст нээлттэй бас тэднээс нуугдмал байдаг. Түүний илэрхийлдэг зүйл нь ер бусын хүн юу болох тухай биш, харин Сүнсний төрөлхийн шинж чанар ба оршихуй юм. Тэр дэлхийгээр тойрон аялдаггүй боловч үүний тухай бүхнийг мэдэж байдаг. Тэр мэдлэггүй, мэдлэг ухаангүй “хүн дүрст сармагчнуудтай” холбогддог, гэхдээ Тэр мэдлэгээс илүү өндөр, мундаг хүмүүсээс дээгүүрх үгсийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй агаад хүний тогтсон ёс болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс шаардахын зэрэгцээ хүн төрөлхтний жигшүүрт, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Тэр юу болох бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс илүү дээр юм. Түүний хувьд, хийх хэрэгтэй ажлаа хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчлэхийн тулд ярвигтай, нүсэр, олхиогүй нийгмийн амьдралыг туулах шаардлагагүй. Тийм олхиогүй нийгмийн амьдрал Түүний махан биеийг босгон байгуулахгүй. Түүний ажил болон үгс нь хүний дуулгаваргүй байдлыг л илрүүлнэ үү гэхээс хүмүүсийг дэлхий ертөнцтэй харьцах тухай хичээл болон туршлагаар хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангаж байхдаа нийгэм болоод хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй. Хүнийг илчилж шүүх нь Түүний махан биеийн туршлагын илэрхийлэл биш; энэ нь хүний дуулгаваргүй байдлыг урт хугацааны туршид мэдэж, хүний завхралыг жигшсэний дараа хүний зөвт биш байдлыг илчлэхийн төлөө юм. Түүний хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг хүнд илчилж, Өөрийнхөө оршихуйг илэрхийлэх юм. Энэ ажлыг зөвхөн Тэр л хийж чадах бөгөөд энэ нь мах, цуснаас бүрдсэн хүний хийж чадах зүйл биш. Түүний ажлыг авч үзвэл, хүмүүс Түүнийг ямар төрлийн хүн бэ гэдгийг хэлж чадахгүй. Түүнчлэн хүн Бурханы ажилд үндэслэн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилж чадахгүй. Тэр юу болох нь мөн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилах боломжгүй болгодог. Хүн Түүнийг зөвхөн хүн биш гэж үздэг боловч Түүнийг ямар ангилалд оруулахаа мэддэггүй. Тиймээс хүн Түүнийг Бурхан гэж ангилахаас өөр арга үгүй юм. Ингэх нь хүний хувьд байж болохооргүй зүйл биш, учир нь Тэрбээр хүний хийж чадахгүй маш их ажлыг хүмүүсийн дунд хийсэн.

Бурханы хийдэг ажил Түүний махан биеийн туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр өөрсдийн хувийн туршлагын тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн үнэнийг мэдэрснийхээ дараа л холбогдох туршлагыг илэрхийлж чадна. Бурханы ажил дүрэм журамгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр ямар ч үед, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажил нөхцөл байдал, агуулгатай байдаг; эс бөгөөс тэр ажиллаж чадахгүй, Бурханы тухай мэдлэгээ эсвэл үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Чи Бурханы ажил уу хүний ажил уу гэдгийг ялгахын тулд тэдгээрийн хоорондын ялгааг л харьцуулах хэрэгтэй. Хэрвээ Бурханаар Өөрөөр нь хийгдэх ажил гэж байхгүй, зөвхөн хүний л ажил гэж байсан бол чи хүний сургаал нь өндөр, хэн ч үүнд хүрч чаддаггүй гэдгийг мэдэх болно; тэдний ярианы өнгө, аливааг зохицуулах зарчим, ажилдаа туршлагажсан, тогтвортой байдал нь бусдын хувьд хүршгүй байх болно. Та нар бүгд өндөр хүн чанартай ийм хүмүүсийг гайхан биширдэг боловч Бурханы ажил болон үгнээс чи Түүний хүн чанар хэр өндөр болохыг харж чаддаггүй. Тэр харин ч энгийн бөгөөд ажиллах үедээ Тэр хэвийн агаад бодитой байдаг ч мөнх бус хүмүүсийн хувьд хэмжээлшгүй юм, тиймээс хүмүүс Түүнийг биширч хүндэлдэг. Магадгүй хүний ажлын туршлага эсвэл төсөөлөл, эргэцүүлэл нь нэлээд өндөр, хүн чанар нь нэлээд сайн байж болох юм; эдгээр нь хүмүүсийн бахдал бишрэлийг л олж авдаг, харин тэдэнд хүндлэл болон айдас түгшүүр төрүүлдэггүй. Ажиллах чадвартай хүмүүсийг, ялангуяа гүн туршлагатай, үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүсийг бүгд биширдэг, гэхдээ тэд биширч, атаархахаас бус огт эмээдэггүй. Гэхдээ Бурханы ажлыг үзэж туулсан хүмүүс Бурханыг биширдэггүй. Харин тэд Бурханы ажил бол хүний хүрч чадахааргүй, хүнд ойлгогдошгүй, шинэлэг гайхалтай зүйл гэдгийг мэдэрдэг. Бурханы ажлыг хүмүүс туулж мэдрэх үед Бурханы тухай анхны мэдлэг нь Тэр бол хэмжээлшгүй, мэргэн, гайхалтай зэрэг байдаг. Тэд өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Бурханы хийдэг ажлын нууцыг мэдэрдэг ба үүнд хүний оюун ухаан хүрэхээргүй байдаг. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэхийг, Түүний хүслийг биелүүлэхийг л хүсдэг; тэд Түүнээс давахыг хүсдэггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй давуу бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Хүн хүртэл өөрийнхөө хангалтгүй байдлыг мэддэггүй, харин Тэр шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг. Ингэснээр хүн төрөлхтөн шинэ ахиц дэвшилд хүрч, шинээр эхэлдэг. Хүмүүсийн Түүний талаар мэдэрч байгаа зүйл нь бишрэл биш, харин ч энэ нь зөвхөн бишрэлээр зогсохгүй. Тэдний гүнзгий туршлага нь хайр, хүндлэл байх ба Бурхан бол үнэхээр гайхалтай гэдэг мэдрэмж байдаг. Тэрээр хүний хийж чадахгүй ажлыг хийж, хүний хэлж чаддаггүй зүйлийг хэлдэг. Түүний ажлыг туулж мэдэрсэн хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүн туршлагатай хүмүүс ялангуяа Бурханыг хайрладаг. Тэд үргэлж Бурханы хайр татам байдлыг мэдэрдэг, Түүний ажил маш ухаалаг, маш гайхалтай гэдгийг мэдэрдэг, тиймээс энэ нь тэдний дунд хязгааргүй их хүчийг үүсгэдэг. Энэ бол айдас эсвэл түр зуурын хайр, хүндлэл биш харин хүнийг гэсэн Бурханы энэрэл, хүлээцтэй байдлын тухай гүн гүнзгий мэдрэмж юм. Гэвч, Түүний гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс Түүнийг сүр жавхлантай агаад халдашгүй гэдгийг мэдэрдэг. Түүний их олон ажлыг мэдэрч туулсан хүмүүс хүртэл Түүнийг ойлгож чаддаггүй; Түүнийг үнэн голоосоо хүндэлдэг бүх хүн Бурханы ажил хүний үзэлтэй нийцдэггүй, хүний үзлийг үргэлж эсэргүүцдэг гэдгийг мэддэг. Хүмүүс бишрэлээр дүүрэн байж, Өөрийг нь дагаж байгаа мэт царайлах нь Түүнд хэрэггүй, харин ч жинхэнэ хүндлэл, жинхэнэ дуулгавартай байх л хэрэгтэй. Бурханы ихээхэн ажилд, жинхэнэ туршлагатай хэн боловч Бурханыг хүндэлдэг ба энэ нь зүгээр нэг бишрэлээс илүү юм. Хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын улмаас Түүний зан чанарыг харсан бөгөөд тиймээс Бурханыг зүрхнийхээ угаас хүндэтгэн биширдэг. Бурхан бол хүнээр хүндэтгэн бишрүүлэж, дуулгавартай дагуулахын тулд оршин байдаг. Учир нь Түүний оршихуй болон зан чанар нь ямар ч бүтээлийнхтэй адилгүй, бүтээгдсэн зүйлийнхээс дээгүүр юм. Бурхан бол бүтээгдсэн бус зүйл бөгөөд зөвхөн Түүнийг л хүндэлж, дуулгавартай байвал зохино; хүн бол үүнд тэнцэхгүй. Тиймээс, Бурханы ажлыг үзэж туулсан, Бурханыг жинхэнээсээ мэддэг хүмүүс Түүнийг бишрэн шүтдэг. Харин Түүний талаарх өөрсдийн үзлийг орхидоггүй, өөрөөр хэлбэл Түүнийг Бурхан гэж үздэггүй хүмүүст Бурханыг гэх хүндэтгэл байдаггүй, хэдийгээр Бурханыг дагаж байсан ч тэд байлдан дагуулагдаагүй; тэд бол угаасаа дуулгаваргүй хүмүүс юм. Тэрээр, бүх хүмүүс Бүтээгчийг хүндэтгэн биширч, Түүнд шүтэн мөргөж, Түүний ноёрхолд захирагдах үр дүнд хүрэхийн тулд энэ ажлыг хийдэг. Энэ бол Түүний бүх ажлын хүрэхийг зорьж буй эцсийн үр дүн юм. Хэрвээ ийм ажлыг туулж мэдэрсэн хүмүүс Бурханыг өчүүхэн ч хүндлэн бишрэхгүй бол, хэрвээ тэдний өнгөрсөн үеийн дуулгаваргүй байдал огтхон ч өөрчлөгдөхгүй бол энэ хүмүүс гарцаагүй таягдагдах болно. Хэрвээ Бурханыг гэх хүний хандлага зөвхөн зайнаас Бурханыг хүндэлж, бишрээд, харин өчүүхэн ч хайрлахгүй, энэ нь Бурханыг хайрлах сэтгэлгүй хүний хүрэх зүйл бөгөөд ийм хүнд төгс болгуулах нөхцөл дутагдаж байдаг. Хэрвээ маш их ажил хүний жинхэнэ хайрыг олж авч чадахгүй бол ийм хүн Бурханыг хүлээж аваагүй, үнэнийг жинхэнээр эрэлхийлдэггүй гэсэн үг юм. Бурханыг хайрладаггүй хүн үнэнийг хайрладаггүй, тиймээс Бурханыг олж авдаггүй, тэр ч байтугай Бурханы зөвшөөрлийг хүртэхгүй. Ийм хүмүүс Ариун Сүнсний ажлыг хэрхэн мэдэрч, шүүлтийг хэрхэн мэдрэхээс үл хамааран Бурханыг хүндэтгэх чадваргүй байдаг. Тэд бол өөрсдийнхөө угийн чанарыг өөрчилж чаддаггүй, туйлын муу муухай зан чанартай хүмүүс юм. Бурханыг хүндэлдэггүй бүх хүмүүс таягдагдаж, шийтгэлийн бай болж, ёрын мууг үйлддэг хүмүүстэй ижил шийтгэлийг хүртэж, зөвт бусыг үйлдсэн хүмүүсээс ч илүү ихээр зовох болно.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Дөрөв дэх айлдвар Зургаа дахь айлдвар Найм дахь айлдвар Арав дахь айлдвар Арван нэг дэх айлдвар Арван хоёр дахь айлдвар Арван гурав дахь айлдвар Арван дөрөв дэх айлдвар Арван тав дахь айлдвар Арван зургаа дахь айлдвар Арван долоо дахь айлдвар Арван найм дахь айлдвар Хорь дахь айлдвар Хорин нэг дэх айлдвар Хорин гурав дахь айлдвар Хорин зургаа дахь айлдвар Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг төгсгөх Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна(Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна(Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна

00:00
00:00

0Хайлтын үр дүн