Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Ангилал

Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
Төгс Хүчит Бурханы айлдварууд (Бурханыг мэдэх зам)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Хүний ажлын хэр их нь Ариун Сүнсний ажил, хэр их нь хүний туршлага вэ? Одоо ч гэсэн хүмүүс эдгээр асуултыг ойлгодоггүй гэж хэлж болох ба энэ бүхэн нь, хүмүүс Ариун Сүнсний ажиллах зарчмыг ойлгодоггүйгээс болдог. Миний яриад байгаа хүний ажил бол мэдээж Ариун Сүнсний ажилтай хүмүүс буюу Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил юм. Би хүний хүслээс гарч байгаа ажлыг хэлээгүй, харин Ариун Сүнсний ажлын цар хүрээн дотор байгаа элчүүд, ажилчид болон эгэл ах эгч нарын ажлыг хэлж байна. Энд, хүний ажил гэдэг нь бие махбодтой болсон Бурханы ажил биш, харин хүмүүс дээрх Ариун Сүнсний ажлын цар хүрээ, зарчим юм. Эдгээр зарчим нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ мөн боловч, тэдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын зарчим ба цар хүрээтэй адил байдаггүй. Хүний ажилд хүний мөн чанар ба зарчим, Бурханы ажилд Бурханы мөн чанар ба зарчим бий.

Ариун Сүнсний урсгал дахь ажил бол, Бурханы Өөрийнх нь ажил эсвэл ашиглагдсан хүмүүсийн ажил байх эсэх нь хамаагүй, Ариун Сүнсний л ажил юм. Бурханы Өөрийнх нь мөн чанар Сүнс бөгөөд үүнийг Ариун Сүнс эсвэл долоо дахин эрчимжсэн Сүнс гэдэг. Ямартай ч Тэд бол Бурханы Сүнс юм. Харин зүгээр л Бурханы Сүнс өөр өөр эрин үеүдэд өөр өөрөөр нэрлэгддэг билээ. Гэхдээ Тэдний мөн чанар нь нэг. Тиймээс, Бурханы Өөрийнх нь ажил бол Ариун Сүнсний ажил; бие махбодтой болсон Бурханы ажил нь ч Ариун Сүнсний ажлаас өөр юу ч биш юм. Ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч мөн адил Ариун Сүнсний ажил билээ. Зөвхөн Бурханы ажил л Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл бөгөөд үүнд ялгаа байдаггүй, харин ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил хүний олон зүйлтэй хутгалдсан байдаг болохоор Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл байх нь байтугай шууд илэрхийлэл нь ч биш. Ариун Сүнсний ажил янз бүр бөгөөд ямар ч нөхцөлөөр хязгаарлагддаггүй. Тухайн ажил нь өөр өөр хүмүүст янз бүр байдаг ба ажиллах өөр өөр мөн чанарыг дамжуулдаг. Өөр өөр эрин үе дэх ажил, мөн өөр өөр улсууд дахь ажил ч бас ялгаатай байдаг. Мэдээж хэрэг Ариун Сүнс хэдий олон өөр аргаар, олон зарчмын дагуу ажилладаг боловч тухайн ажлыг яаж хийдэг эсвэл ямар төрлийн хүмүүс дээр хийдэг нь хамаагүй, мөн чанар нь үргэлж өөр байдаг ба Түүний янз бүрийн хүмүүс дээр хийдэг ажил нь бүгд зарчимтай, бүгд ажлын объектын мөн чанарыг төлөөлж чаддаг. Үүний учир нь Ариун Сүнсний ажил цар хүрээний хувьд нэлээд тодорхой, нэлээд нарийн хэмжүүртэй байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэг ажилтай адилгүй бөгөөд тухайн ажил нь ч бас хүмүүсийн ялгаатай хэв чанараас хамааран янз бүр байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэггүй бөгөөд Бурханы махбод болсон биед Тэр, хүмүүс дээр хийгддэгтэй адил ажлыг хийдэггүй. Нэг үгээр хэлбэл, Тэр хэрхэн ажилладаг нь хамаагүй, өөр өөр объектууд дээр хийгдэж байгаа ажил хэзээ ч адилхан байдаггүй бөгөөд Түүний ажилладаг зарчим нь өөр өөр хүмүүсийн байдал болон уг чанарын дагуу ялгаатай байдаг. Ариун Сүнс янз бүрийн хүмүүс дээр төрөлх мөн чанарт нь тулгуурлан ажилладаг ба төрөлх мөн чанараас нь хэтэрсэн шаардлагыг тэдэнд тавьдаггүй, мөн тэдний бодит хэв чанараас нь хэтрүүлэн тэдэн дээр ажилладаггүй. Тэгэхээр, Ариун Сүнсний хүн дээр хийж байгаа ажил нь хүмүүст, Ариун Сүнсний хийж байгаа ажлын объектын мөн чанарыг олж харах боломжийг олгодог. Хүний төрөлх мөн чанар өөрчлөгддөггүй; хүний бодит хэв чанар хязгаарлагдмал. Ариун Сүнс хүмүүсийг ашигладаг эсвэл хүмүүс дээр ажилладаг эсэхийн аль нь ч бай, тухайн ажил үргэлж хүмүүсийн хэв чанарынх нь хязгаарын дагуу байдаг, ингэснээр хүмүүс үр өгөөжийг нь хүртэж болох юм. Ашиглагдаж буй хүмүүс дээр Ариун Сүнс ажиллах үедээ тэдний бүхий л авьяас билэг, хэв чанарыг юу ч үлдээлгүйгээр дайчилдаг. Тэдний бодит хэв чанар бүхэлдээ тухайн ажилд үйлчлэхэд зарцуулагддаг. Ажлын үр дүнд хүрэхийн тулд Тэр хүмүүсийн бүхий л нөөц боломжийг шавхаж ажилладаг гэж хэлж болно. Эсрэгээрээ, Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь Сүнсний ажлыг шууд илэрхийлэхийн төлөө бөгөөд энэ нь хүний оюун санаа, бодолтой холилдоогүй, хүний авьяас чадвар, туршлага, төрөлхийн нөхцөл байдлаар хүрэхийн аргагүй байдаг. Ариун Сүнсний тоолж барамгүй олон ажил бүгд хүнд ач тусаа өгч, түүнийг босгон байгуулахад чиглэж байдаг. Гэхдээ зарим хүмүүс төгс болгуулж чаддаг байхад зарим нь төгс болгуулах нөхцөл байдлыг эзэмшээгүй байдаг, өөрөөр хэлбэл тэд төгс болгуулж чадахгүй, бараг аврагдаж чадахгүй ба хэдийгээр тэдэнд Ариун Сүнсний ажил байсан байж болох ч эцэстээ таягдан хаягддаг. Өөрөөр хэлбэл Ариун Сүнсний ажил нь хүмүүсийг босгон байгуулахын төлөө байдаг боловч, энэ нь Ариун Сүнсний ажилтай байсан бүх хүн бүрэн төгс болгуулах болно гэсэн үг биш, учир нь олон хүний замнасан зам төгс болгуулах зам биш байдаг. Тэдэнд Ариун Сүнсний зөвхөн нэг талын ажил байдаг, харин хүний субъектив хамтын ажиллагаа эсвэл хүний зөв эрэл хайгуул байдаггүй. Ийм маягаар энэ хүмүүс дээрх Ариун Сүнсний ажил нь төгс болгуулж байгаа хүмүүст үйлчлэх ажил болдог. Ариун Сүнсний ажлыг хүмүүс шууд харж эсвэл өөрсдөө шууд хүрч чадахгүй. Энэ нь зөвхөн ажиллах авьяас билэгтэй хүмүүсийн тусламжаар илэрхийлэгдэх боломжтой ба Ариун Сүнсний ажил хүмүүсийн илэрхийллээр дамжин дагалдагчдад өгөгддөг гэсэн үг юм.

Ариун Сүнсний ажил нь олон төрлийн хүмүүс, олон төрлийн нөхцөл байдлаар дамжин биелэгдэж, гүйцэтгэгддэг. Бие махбодтой болсон Бурханы ажил хэдийгээр бүхэл бүтэн эрин үеийг төлөөлж, бүхий л эрин дэх хүмүүсийн оролтыг төлөөлж чадах боловч хүмүүсийн нарийвчилсан оролт дахь ажлыг бие махбодтой болсон Бурхан бус, харин Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа хүмүүс хийх хэрэгтэй байдаг. Тиймээс, Бурханы ажил эсвэл Бурханы үйлчлэл нь бие махбодтой болсон Бурханы ажил бөгөөд хүн Түүний оронд хийж чадахгүй. Ариун Сүнсний ажил нь олон өөр төрлийн хүмүүсээр дамжин гүйцэтгэгддэг ба тодорхой нэг хүнээр хийгдэж эсвэл тодорхой нэг хүнээр дамжин бүрэн ойлгомжтой болох боломжгүй. Чуулгануудыг удирдаж буй хүмүүс ч бас Ариун Сүнсний ажлыг бүрэн төлөөлж чаддаггүй; тэд ердөө л зарим нэг удирдах ажлыг хийж чадна. Ийм маягаар Ариун Сүнсний ажлыг гурван хэсэгт хувааж болно: Бурханы Өөрийн ажил, ашиглагдаж буй хүмүүсийн ажил болон Ариун Сүнсний урсгалд байгаа бүх хүмүүс дээрх ажил. Энэ гурвын дотроос, Бурханы Өөрийнх нь ажил бүхий л эринийг удирдан чиглүүлэхийн төлөө; ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил нь, Бурханы Өөрийн ажлын дараа илгээгдэж эсвэл даалгавар хүлээн авснаар Бурханы бүх дагалдагчдыг удирдан чиглүүлэхийн төлөө бөгөөд энэ хүмүүс нь Бурханы ажилтай хамтран ажилладаг хүмүүс юм; Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс дээр хийгддэг ажил нь Түүний бүх ажлыг хамгаалах, өөрөөр хэлбэл төгс болгох боломжтой хүмүүсийг төгс болгохын сацуу бүх удирдлага болоод Бурханы гэрчлэлийг хамгаалахад оршдог. Энэхүү гурван хэсэг нь Ариун Сүнсний нийт ажил юм, гэхдээ Бурханы Өөрийн ажилгүйгээр удирдлагын бүх ажил зогсонги байдалд орох болно. Бурханы Өөрийнх нь ажилд бүх хүн төрөлхтний ажил багтах ба энэ нь мөн бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийнх нь ажил Ариун Сүнсний бүх ажлын чиг хандлага, хөдөлгөөнийг төлөөлдөг, харин тэгэхэд элч нарын ажил Бурханы ажлыг дагадаг ба тухайн эринийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд зөвхөн хүний хийх ёстой ажлыг л хийдэг ба энэ нь удирдлагын ажлыг огтхон ч агуулдаггүй. Бурханы Өөрийнх нь ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил бол зөвхөн ашиглагдаж байгаа хүний үүрэг бөгөөд удирдлагын ажилтай ямар ч хамаагүй. Хоёулаа Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар, ажлын төлөөлөл нь ялгаатай учраас Бурханы Өөрийнх нь ажил болон хүний ажлын хооронд маш тодорхой, мөн чанарын ялгаа байдаг. Түүнчлэн өөр өөр ялгамж чанартай ажлын объектууд дээр Ариун Сүнсний хийдэг ажлын хэмжээ янз бүр байдаг. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ юм.

Хүний ажил өөрийнх нь туршлага болон хүн чанарыг төлөөлдөг. Хүний хангадаг зүйл болон хийдэг ажил нь өөрийг нь төлөөлдөг. Хүний үзсэн зүйл, үндэслэл, учир зүй болон баялаг төсөөлөл нь бүгд түүний ажилд агуулагддаг. Ялангуяа хүний туршлага өөрийнх нь ажлыг илүү сайн төлөөлж чадах ба хүний туулсан зүйлс өөрийнх нь ажлын бүрэлдэхүүн хэсэг болох болно. Хүний ажил өөрийнх нь туршлагыг илэрхийлж чадна. Зарим хүмүүс идэвхгүй байдалд туршлагажиж байгаа үед тэдний ихэнх нөхөрлөл сөрөг элементүүдээс бүрддэг. Хэрэв тэдний туршлага эерэг агаад тэд ялангуяа эерэг талын зам мөртэй бол тэдний нөхөрлөдөг зүйлс нь маш их урам зориг хайрласан байх ба хүмүүс тэднээс эерэг хангамжийг олж авах боломжтой байх болно. Хэрэв ажилчин энэ үед идэвхгүй болбол түүний нөхөрлөл үргэлж сөрөг элементүүдийг тээнэ. Энэ төрлийн нөхөрлөл нь доройтуулдаг ба түүний нөхөрлөлийн дараа бусад хүмүүс өөрийн эрхгүй хямардаг. Дагалдагчдын байдал удирдагчийнхаас хамаарч өөрчлөгддөг. Ажилчин дотроо ямархуу байна, түүнийгээ л илэрхийлдэг бөгөөд хүний байдлаас хамаарч Ариун Сүнсний ажил байнга өөрчлөгдөж байдаг. Тэр хүний туршлагын дагуу ажилладаг ба хүнийг хүчилдэггүй боловч өөрийнх нь туршлагын хэвийн үйл явцын дагуу хүнд шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл хүний нөхөрлөл Бурханы үгнээс ялгаатай. Хүний нөхөрлөдөг зүйл өөрсдийнх нь харсан зүйл болон туршлагыг дамжуулдаг бөгөөд Бурханы ажлын суурин дээр үзэж, туулсан зүйлийг нь илэрхийлдэг. Бурхан ажиллаж үг хэлсний дараагаар, юуг хэрэгжүүлж, юунд орох ёстойгоо олж мэдээд дагалдагчдад дамжуулах нь тэдний үүрэг хариуцлага юм. Тийм учраас хүний ажил нь түүний оролт болон хэрэгжүүлэлтийг төлөөлдөг. Мэдээж ийм ажил нь хүний хичээл, туршлага болоод хүний зарим нэг бодолтой холилдсон байдаг. Ариун Сүнс хэрхэн ажиллах нь хамаагүй, Тэр хүн дээр эсвэл бие махбодтой болсон Бурхан дээр ажиллаж байгаа эсэх нь хамаагүй, ажилчид үргэлж өөрсдийн юу болохыг илэрхийлж байдаг. Хэдийгээр ажиллаж байгаа нь Ариун Сүнс боловч тухайн ажил хүний төрөлх чанарт суурилдаг, учир нь Ариун Сүнс суурьгүйгээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, оргүй хоосноос ажил хийгддэггүй, харин энэ нь үргэлж бодит орчин болон жинхэнэ нөхцөл байдлын дагуу байдаг. Зөвхөн ийм маягаар л хүний зан чанар хувирч, түүний хуучин үзэл, бодлууд өөрчлөгдөх боломжтой. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулж, төсөөлж чадах зүйлс юм. Номлол эсвэл үзэл байсан ч эдгээр нь бүгд хүний сэтгэхүйгээр хүрч болох зүйл байдаг. Хүний ажлын хэмжээнээс үл хамааран энэ нь хүний туршлага, хүний хардаг зүйл эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах цар хүрээнээс хэтэрч чаддаггүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл үүнд хүний сэтгэхүйгээр хүрэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Түүний Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурласан үзэж харсан зүйл болон мэдлэг байдаг. Ийм чадвар болоод мэдлэгийг хүний оршихуй гэдэг. Тэдгээр нь хүний төрөлх зан чанар болоод бодит хэв чанарын суурин дээр илэрхийлэгддэг; ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. Хүн өөрийн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чадна. Хүн үзэж туулаагүй зүйлээ эсвэл оюун санаа нь хүрч чадахгүй зүйлийг, өөрөөр хэлбэл өөрийнхөө дотор эс орших зүйлсийг нөхөрлөх чадваргүй. Хэрвээ хүний илэрхийлж байгаа зүйл нь түүний туршлага биш бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол болно. Нэг үгээр хэлбэл түүний үгсэд ямар ч бодит байдал эс оршино. Хэрвээ чи нийгмийн элдэв зүйлстэй огтхон ч холбоотой байгаагүй бол нийгмийн түвэгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл байхгүй бол, бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Тиймээс хүний нөхөрлөж байгаа зүйл болон хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг. Хэрвээ хэн нэгэн гэсгээлт ба шүүлтийн тухай өөрийн ойлголтын талаар нөхөрлөсөн боловч чамд үүний талаарх туршлага байхгүй бол чи түүний мэдлэгийг үгүйсгэж зүрхлэхгүй, тэр ч байтугай энэ талаар зуун хувь итгэлтэй байж чадахгүй. Үүний учир нь түүний нөхөрлөж байгаа зүйл бол чиний хэзээ ч туулж байгаагүй зүйл, чиний огт мэддэггүй зүйл бөгөөд оюун санаа чинь үүнийг төсөөлж чадахгүй. Чи зөвхөн шүүлт ба гэсгээлттэй холбоотой хожмын замыг түүний мэдлэгээс авах боломжтой. Гэхдээ энэ зам нь хоосон номлолд тулгуурласан ойлголтоор үйлчлэх ба чиний туршлагыг байтугай ойлголтыг чинь ч орлож чадахгүй. Магадгүй чи түүний хэлж байгаа зүйл нэлээд зөв юм гэж бодож болох ч үүнийг мэдэрч туулах үедээ чи, энэ нь олон зүйл дээр биелшгүй болохыг мэдэж авна. Магадгүй чи өөрийн сонсож буй зарим мэдлэгээ огт биелшгүй гэж үздэг; тухайн үедээ чи энэ талаар үзэлтэй болж, үүнийг хүлээн зөвшөөрсөн ч гэсэн дуртай дургүй л хийдэг. Харин туулж үзэх аваас чамд үзэл өгч байгаа мэдлэг нь чиний хэрэгжүүлэлтийн зам болдог. Хэрэгжүүлэх тусам чи түүний үгийн жинхэнэ үнэ цэнэ, утга учрыг улам бүр ойлгодог. Туулж үзсэнийхээ дараа чи өөрийн туулж үзсэн зүйлсийн талаарх мэдлэгийг ярилцаж чадна. Түүнчлэн чи хэнийх нь мэдлэг бодит болоод үнэн бодитой, хэнийх нь мэдлэг хоосон номлолд тулгуурласан, хэрэггүй болохыг хооронд нь ялгаж чаддаг болно. Иймд чиний ярьж байгаа мэдлэг үнэнтэй нийцэж байгаа эсэх нь чамд бодит туршлага байгаа эсэхээс ихээхэн хамаарна. Чиний туршлагад үнэн байгаа цагт чиний мэдлэг бодитой, үнэ цэнэтэй байсаар байх болно. Туршлагаараа дамжуулан чи бас аливааг ялгадаг, ухамсарладаг болоод зогсохгүй мэдлэгээ гүнзгийрүүлж, өөрийгөө авч явах мэргэн ухаан, ерөнхий мэдлэгээ арвижуулах болно. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүсийн ярьсан мэдлэг хэдий өндөр байлаа ч хоосон номлол юм. Энэ төрлийн хүмүүс махан биеийн аливаа асуудалд маш ухаалаг загнах боловч сүнслэг асуудалтай тулгарах үед ялган салгаж чаддаггүй. Үүний учир нь энэ хүмүүст сүнслэг асуудалтай холбоотой ямар ч туршлага байхгүй билээ. Тэд бол сүнслэг асуудалд гэгээрээгүй бөгөөд сүнсийг ойлгодоггүй хүмүүс юм. Чи аль талын мэдлэгийн талаар ярьж байгаагаас үл хамааран энэ нь чиний оршихуйгаас гарч байгаа бол чиний хувийн туршлага, жинхэнэ мэдлэг байсаар байна. Зөвхөн хоосон номлолын талаар ярьдаг хүмүүс өөрөөр хэлбэл үнэн болоод бодит байдалгүй хүмүүсийн ярьж байгаа зүйлийг мөн тэдний оршихуй гэж хэлж болно, учир нь тэдний номлол нь гүн эргэцүүлэлээс ургасан, оюун санааных нь гүн бодлогоширлын үр дүн юм, гэхдээ энэ нь ердөө л номлол тул төсөөллөөс өөрцгүй! Өөр өөр төрлийн хүмүүсийн туршлага нь тэдний доторх зүйлсийг төлөөлдөг. Сүнслэг туршлагагүй бүх хүмүүс үнэний мэдлэгийн талаар, эсвэл өөр төрлийн сүнслэг зүйлсийн талаарх зөв мэдлэгийг ярьж чадахгүй. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний дотор орших зүйл байдаг—энэ нь гарцаагүй. Хэрвээ хүн сүнслэг зүйлс болоод үнэний талаар мэдлэгтэй болохыг хүсвэл бодит туршлагатай байх ёстой. Хэрвээ чи хүний амьдралтай холбоотой ерөнхий мэдлэгийн талаар тодорхой ярьж чадахгүй бол сүнслэг зүйлсийн талаар хэр их ярьж чадах вэ? Чуулганыг удирддаг, амиар хүмүүсийг тэтгэдэг, хүмүүст элч болдог хүмүүс бодит туршлагатай байх ёстой ба сүнслэг зүйлсийн талаар зөв ойлголттой, үнэний талаар зөв үнэлэмж, туршлагатай байх ёстой. Зөвхөн ийм хүмүүс чуулганыг удирддаг ажилчид буюу элч нар байхад тохирно. Эс бөгөөс тэд зөвхөн дагаж чадах ба харин удирдаж чадахгүй, тэр ч бүү хэл хүмүүсийг амиар тэтгэх элч байж чадахгүй. Үүний учир нь элч нарын чиг үүрэг нь гүйж, тэмцэхэд бус, харин аминд дэмжлэг үзүүлж, хүний зан чанарын өөрчлөлтийг удирдахын төлөө байдаг. Энэ нь хүнд үүрэг хариуцлагыг мөрөндөө үүрэх даалгавар авсан хүмүүсийн гүйцэтгэдэг чиг үүрэг бөгөөд хүн бүрийн хийж чадах зүйл биш юм. Ийм төрлийн ажлыг амийн оршихуйтай буюу үнэний туршлагатай хүмүүс л хийж чадна. Хаяж орхидог, гүйдэг, зарцуулахад бэлэн байдаг хэн ч үүнийг хийж чадахгүй; үнэний туршлагагүй, засагдаж, шүүгдээгүй хүмүүс энэ төрлийн ажлыг хийж чадахгүй. Ямар ч туршлагагүй хүмүүс, өөрөөр хэлбэл бодит байдалгүй хүмүүс өөрсдөө энэ тал дээр оршихуйгүй учраас бодит байдлыг тодорхой харах чадваргүй байдаг. Тиймээс энэ төрлийн хүн удирдах ажлыг хийж чадахгүйгээр барахгүй удаан хугацаанд үнэнгүй явбал таягдагдах бай болно. Чиний ярьж байгаа үзэж харсан зүйл амьдралдаа туулсан хэцүү бэрх зовлон хийгээд ямар асуудлаар гэсгээгдэж, шүүгдэж байсны чинь нотолгоо болдог. Шалгалтуудын хувьд ч энэ нь мөн үнэн байдаг: Тухайн хүний цэвэршүүлэгдсэн зүйл, түүний сул дорой байдаг зүйл нь түүний туулж амссан зүйлс, арга замыг нь олсон зүйлс юм. Жишээлбэл, хэрвээ хүний гэрлэлт нь бүтэлгүйтсэн бол тэр ихэнхдээ “Бурханд баярлалаа, Бурханыг магтъя, би Бурханы зүрхний хүслийг хангалуун байлгаж, нэг насны амьдралаа өргөн барьж, өөрийн гэрлэлтийг Бурханы гарт даатгах ёстой. Би Бурханд бүхий л амьдралаараа дэнчин тавихад бэлэн байна” хэмээн нөхөрлөдөг. Нөхөрлөлөөр дамжуулан хүний доторх бүх зүйл, түүний юу болох нь илэрхийлэгдэх боломжтой. Тухайн хүний ярианы хурд, чанга эсвэл аяархан ярих байдал зэрэг нь туршлагын асуудал биш учраас тэр юу болох болон түүнд юу байгааг төлөөлж чадахгүй. Тэдгээр нь зөвхөн түүний зан араншин болон угийн чанар нь сайн уу эсвэл муу юу гэдгийг л хэлж чадах боловч түүнд туршлага байгаа эсэхтэй тэнцэж чадахгүй. Ярьж байх үедээ өөрийгөө илэрхийлэх чадвар эсвэл ярианы чадвар болон хурд нь дадал зуршлаар бий болох зүйл бөгөөд туршлагыг орлож чадахгүй. Өөрийнхөө хувийн туршлагын талаар ярих үедээ чи өөрийнхөө чухалд тооцдог болоод өөр дотроо байгаа зүйлсийн талаар нөхөрлөдөг. Миний яриа бол Миний оршихуйг төлөөлдөг ба харин Миний хэлдэг зүйлд хүн хүрэхийн аргагүй. Миний хэлдэг зүйл нь хүний мэдэрч туулдаг зүйл биш, энэ нь мөн хүний харж, хүрч чадах зүйл биш, харин энэ нь Би юу болох юм. Зарим хүмүүс Миний нөхөрлөдөг зүйлсийг үзэж туулсан зүйлс маань гэж л ойлгодог, гэхдээ үүнийг Ариун Сүнсний шууд илэрхийлэл гэдгийг таньдаггүй. Мэдээж Миний ярьж байгаа зүйлс Миний туршлагыг илэрхийлэлгүй яахав. Би чинь удирдлагын ажлыг зургаан мянга гаруй жил хийсэн шүү дээ. Би хүн төрөлхтөн бүтээгдсэн тэр цаг үеэс эхлэн одоог хүртэлх бүхнийг туулж үзсэн; тэгсэн хэрнээ Би яаж үүний талаар ярьж чадахгүй байх юм бэ? Хүний уг чанарын тухайд гэвэл Би үүнийг тодорхой харсан, үүнийг ажигласнаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн; тийм байхад Би яаж тодорхой ярьж чадахгүй байх юм бэ? Хүний мөн чанарыг тодорхой харсан учир хүнийг гэсгээж шүүх ажлыг явуулахад Би тохирно, учир нь бүх хүн Надаас үүссэн боловч Сатанаар завхруулагдсан. Мэдээж Би Өөрийн хийсэн ажлаа үнэлж, дүгнэхэд бас тохирно. Хэдийгээр энэ ажил Миний махан биеэр хийгдээгүй ч, энэ нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд энэ бол Надад юу байгаа, Би хэн болох юм. Тиймээс Би үүнийг илэрхийлж, мөн хийх учиртай ажлаа хийх эрхтэй. Хүний ярьж байгаа нь тэдний мэдэрч туулсан зүйлс юм. Энэ нь тэдний үзсэн зүйл, оюун санааных нь хүрч чадах хязгаар бөгөөд тэдний мэдрэхүйн мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний нөхөрлөж чадах зүйл билээ. Бурханы махбод болсон биеийн хэлсэн үгс нь Сүнсний шууд илэрхийлэл байх ба Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махан бие нь үүнийг үзэж туулаагүй, хараагүй хэдий ч махан биеийн мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг бөгөөд Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсныхоо дараа Тэр махан биеийн илэрхийллээр дамжуулан хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар болоод Түүний хийсэн ажлыг харах боломжийг олгодог. Хүний ажил нь хүмүүст юунд орох ёстой, юуг ойлгох хэрэгтэйг илүү тодорхой болгож өгдөг; энэ нь хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлнө. Хүний ажил бол хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө; Бурханы ажил бол шинэ замыг нээж, хүн төрөлхтөнд шинэ эринийг нээж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг ил болгож, Бурханы зан чанарыг мэдэх боломжийг тэдэнд олгохын төлөө байдаг. Бурханы ажил бол бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэхийн төлөө юм.

Ариун Сүнсний ажил нь хүмүүст үр ашиг хүртээх буюу хүмүүсийг босгон байгуулах бүхий л ажил бөгөөд хүнд ашиг тусаа өгдөггүй ажил гэж нэгээхэн ч үгүй. Үнэн гүн эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэнийг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийн хэв чанар ямар байх нь хамаагүй, Ариун Сүнсний хийж байгаа бүхэн хүмүүст ашиг тустай юм. Гэвч Ариун Сүнсний ажил шууд хийгдэх боломжгүй; харин Түүнтэй хамтран ажилладаг хүмүүсийн тусламжтайгаар явагдах учиртай. Зөвхөн ийм байдлаар л Ариун Сүнсний ажил үр дүнтэй болж чадна. Мэдээж Ариун Сүнс шууд ажиллаж байгаа үед энэ нь ерөөсөө ч хувирч өөрчлөгдөөгүй байдаг; харин хүний зуучлалыг ашиглах үед энэ нь ихээхэн бохир болж, Ариун Сүнсний анхдагч ажил байхаа больдог. Ингэснээр үнэн тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Дагалдагчид Ариун Сүнсний анхдагч утга учрыг биш харин Ариун Сүнсний ажил болон хүний туршлага, мэдлэгийн хослолыг хүлээн авдаг. Дагалдагчдын хүлээн авч байгаа Ариун Сүнсний ажлын нэг хэсэг нь зөв байна. Ажилчид өөр хоорондоо адилгүй учраас хүний хүлээн авч байгаа мэдлэг, туршлага нь ялгаатай байдаг. Ажилчид Ариун Сүнсний гэгээрэл болон удирдамжтай байх үедээ удирдамж болон гэгээрэлд үндэслэн улам туршлагажина. Эдгээр туршлага дотор хүний оюун санаа, туршлага, мөн хүн чанарынх нь оршихуй холилдох ба үүний дараа тэд олж авах ёстой мэдлэг болон үзэж харсан зүйлээ олж авна. Энэ бол хүн үнэнийг туулж мэдэрсний дараах хэрэгжүүлэлтийн зам юм. Хүмүүсийн туршлага, туршлагажиж буй зүйлс өөр өөр учраас энэхүү хэрэгжүүлэлтийн зам нь үргэлж адилхан байдаггүй. Ийм маягаар, Ариун Сүнсний гэгээрүүлэлт яг ижил байсан ч хүлээж авах хүмүүс нь өөр байдаг учраас мэдлэг болон хэрэгжүүлэлт нь өөр өөр байдаг. Зарим хүмүүс хэрэгжүүлэх явцдаа жижиг алдааг хийдэг бол зарим нь том алдаа гаргадаг, харин зарим нь алдаанаас өөр юу ч хийдэггүй. Учир нь хүмүүсийн ойлгох чадвар, бодит хэв чанар нь ялгаатай байдаг. Зарим хүмүүс сургаалыг хүлээн авсны дараа ийм маягаар ойлгодог ба зарим нь үнэнийг сонссоны дараа тийм маягаар ойлгодог. Зарим хүмүүс бага зэрэг гуйвуулдаг; зарим нь үнэний жинхэнэ утга учрыг огтхон ч ойлгодоггүй. Тиймээс хүн өөрийнхөө ойлгосноороо бусдыгаа чиглүүлэх болно; түүний ажил түүний оршихуйг л илэрхийлж байгаа учраас энэ нь гарцаагүй үнэн юм. Үнэний талаар зөв ойлголттой хүнээр удирдуулсан хүмүүс ч бас үнэний тухай зөв ойлголттой байх болно. Хэдий тэр хүмүүсийн дунд ташаа ойлголттой хүмүүс байж болох ч, бүгдээрээ биш, цөөн хэд нь л буруу ойлголттой байна. Үнэний талаарх ойлголт нь алдаатай хүмүүсээр удирдуулсан хүмүүс эргэлзээгүй алдаатай байх болно. Энэ хүмүүс жинхэнэ утгаараа алдаатай байх болно. Дагалдагчдын дундах үнэний талаарх ойлголтын түвшин нь ажилчдаас ихээхэн хамаарна. Мэдээж, Бурханаас ирж буй үнэн бол ямарч алдаагүй зөв, туйлын тодорхой байдаг. Гэвч ажилчид бүрэн зөв байдаггүй, бас тэднийг бүрэн найдвартай гэж хэлж болохгүй. Хэрэв ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх маш бодитой арга зам байгаа бол дагалдагчид ч бас үнэнийг хэрэгжүүлэх арга замтай байх болно. Харин ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх арга зам байхгүй, зөвхөн хоосон номлол л байгаа бол дагалдагчид ямар ч бодит байдалгүй байна. Дагалдагчдын хэв чанар ба угийн чанар нь төрөлхөөс заяагдсан бөгөөд ажилчидтай хамаагүй юм. Гэхдээ дагалдагчид үнэнийг хэр сайн ойлгож, Бурханыг мэдэж байна вэ гэдэг нь ажилчдаас хамаарна (энэ нь зөвхөн зарим хүмүүсийн хувьд л ийм байдаг). Ажилчин ямар байна, түүний удирдаж буй дагалдагчид тийм байх болно. Ажилчин өөрийн оршихуйг юу ч үлдээлгүй илэрхийлж байдаг. Дагалдагчиддаа тавьж буй шаардлагууд нь түүний өөрийн хүрэхийг хүсэж буй эсвэл хүрч чадах зүйлс юм. Ихэнх ажилчид өөрсдийн хийдэг зүйл дээрээ үндэслэн дагалдагчдадаа шаардлага тавьдаг ч хүмүүсийн огтхон ч хүрч чадахгүй зүйл олон байдаг. Хүмүүсийн хүрч чаддаггүй зүйл нь тэдний оролтонд саад болдог.

Засалт, шүүлтийг туулсан хүмүүсийн ажилд хамаагүй цөөхөн алдаа байдаг. Тэдний ажлын илэрхийлэл хамаагүй илүү нарийн нягт байдаг. Ажиллахдаа өөрийнхөө байгаа байдалд найддаг хүмүүс нэлээд том алдаа гаргадаг. Төгс болгуулаагүй хүмүүсийн ажилд байгаа байдал нь хэтэрхий их шингэсэн байдаг ба энэ нь Ариун Сүнсний ажилд томоохон саад болдог. Төрөлхөөсөө ажиллах нөхцөлтэй хүмүүс хүртэл Бурханы ажлыг хийхийн тулд засалт, шүүлтэнд орох ёстой. Хэрвээ ийм шүүлтэнд ороогүй бол, тэд хэдий сайн хийлээ ч гэсэн, энэ нь үнэний зарчимтай нийцэхгүй ба бүхэлдээ хүний байгаа байдал, сайн сайхан л байдаг. Бурханы ажлыг хийхэд, засалт, шүүлтийг туулсан хүмүүсийн ажил шүүлтэнд ороогүй хүмүүсийн ажлаас илүү нарийн зөв байдаг. Шүүлтийг туулаагүй хүмүүс, хүний ихээхэн ухаан, төрөлх чадвартай хутгалдсан хүний махан бие болон бодлоос өөр юуг ч илэрхийлдэггүй. Энэ нь Бурханы ажлыг илэрхийлэх хүний нарийн зөв илэрхийлэл биш юм. Тэднийг дагадаг хүмүүс төрөлх хэв чанарынхаа дагуу тэдний өмнө ирдэг. Учир нь тэд Бурханы анхдагч утга учиртай бараг холбоогүй, түүнээс хэт хазайсан дэндүү олон үзэж харсан зүйлс болон туршлагыг илэрхийлдэг учраас ийм төрлийн хүмүүсийн ажил нь хүмүүсийг Бурханы өмнө биш өөрийнх нь өмнө л аваачиж чадна. Иймээс Бурханы шүүлт, гэсгээлтэнд ороогүй хүмүүс Бурханы ажлыг гүйцэтгэхэд тэнцэхгүй. Харин энэ ажилд тэнцсэн ажилчин бусдыгаа зөв замд аваачиж, үнэнийг гүн ойлгож мэдэх боломжийг тэдэнд олгож чадна. Түүний хийдэг ажил хүмүүсийг Бурханы өмнө авчирч чадна. Түүнчлэн, түүний хийдэг ажил нь хүнээс хүнд ялгаатай байх ба ямар нэг дүрэмд баригддаггүй, хүмүүст чөлөөлөлт болон эрх чөлөө олгодог. Цаашилбал,тэдний амь нь аажмаар өсөж, үнэнд үе шаттайгаар гүн нэвтэрдэг. Харин тэнцэхгүй ажилчны ажил хол зөрөөтэй байдаг; түүний ажил мунхаг байдаг. Тэр зөвхөн хүмүүсийг дүрэм журам руу аваачдаг; түүний хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд өөр байдаггүй; тэр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Энэ төрлийн ажилд, хэт олон дүрэм, хэт олон хоосон номлол байдаг тул хүмүүсийг бодит байдал болоод амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсийг цөөн хэдэн үнэ цэнэгүй дүрэм журмыг дагахад л хүргэнэ. Ийм төрлийн удирдамж нь хүмүүсийг төөрөгдөлд л хүргэнэ. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна. Дагалдагчдын хувьд удирдагчид нь ажилдаа тэнцэх эсэхийг ялгаж таних гол түлхүүр нь тэдний хөтөлж байгаа зам, ажлын үр дүнг харах, мөн дагалдагчид үнэнтэй нийцэх зарчмыг олж авсан эсэх, тэд өөрсдөдөө тохирсон өөрчлөгдөн хувирах арга замыг хүлээж авч байгаа эсэхийг харах хэрэгтэй. Чи өөр өөр төрлийн хүмүүсийн янз бүрийн ажлыг хооронд нь ялгаж сурах хэрэгтэй; чи зүгээр нэг мунхаг дагалдагч байх ёсгүй. Энэ нь чиний оролтын хэрэг явдалд нөлөөлдөг. Хэрвээ чи аль хүний удирдлагад зам байгаа, алинд нь байхгүй болохыг ялгаж салгаж чадахгүй бол амархан хууртагдах болно. Энэ бүгд чиний өөрийн амьтай шууд хамаатай. Төгс болгуулаагүй хүмүүсийн ажилд төрөлх байдал нь хэтэрхий их байдаг; үүнд хүний хүсэл дэндүү их холилдсон байдаг. Тэдний оршихуй нь төрөлх байдал, тэдэнд төрөлхөөс заяагдсан зүйл болохоос биш харьцалт туулсны дараах амь эсвэл өөрчлөгдсөний дараах бодит байдал биш юм. Энэ төрлийн хүн яаж амийг эрэлхийлж буй хүмүүст дэмжлэг үзүүлж чадах юм бэ? Хүний анхдагч амь нь түүний төрөлх оюуны чадамж эсвэл авьяас билэг юм. Энэ төрлийн оюуны чадамж эсвэл авьяас билэг нь хүнд тавих Бурханы жинхэнэ шаардлагаас хол зөрөөтэй байдаг. Хэрвээ хүн төгс болгуулаагүй, завхарсан зан чанар нь засагдаж, харьцагдаагүй бол түүний илэрхийлдэг зүйлс ба үнэн хоёрын хооронд маш том зай гарах болно; энэ нь өөрийнх нь төсөөлөл болон өрөөсгөл туршлага гэх мэт тодорхойгүй зүйлстэй холилдсон байх болно. Түүнчлэн тэр яаж ч ажилласан бай, бүх хүмүүсийн оролтонд тохиромжтой ерөнхий зорилго болон үнэн байхгүй мэт хүмүүст санагддаг. Хүмүүст тавьдаг шаардлагуудын ихэнх нь хийж чадахааргүй, хийхийн аргагүй зүйлсийг хийлгэхээр тэднээс шаарддаг. Энэ бол хүний хүслийн ажил юм. Хүний завхарсан зан чанар, бодол болон үзэл нь түүний бүх биеэр нь нэвчин тархсан байдаг. Хүн үнэнийг хэрэгжүүлэх зөн билэгтэй төрөөгүй, мөн үнэнийг шууд ойлгох зөн билэг ч байдаггүй. Хүний завхарсан зан чанартай зэрэгцээд ийм төрлийн төрөлх байдалтай хүн ажиллах аваас ажил тасалдахгүй гэж үү? Гэвч төгс болгуулсан хүнд хүмүүсийн ойлгох ёстой үнэний туршлага болоод тэдний завхарсан зан чанарын тухай мэдлэг байдаг, ингэснээр түүний ажил дахь тодорхойгүй, бодитой биш зүйлс аажмаар багасах ба энэ нь, түүний илэрхийлдэг үнэн илүү оновчтой, бодитой болно гэсэн үг юм. Хүний оюун санаанд орших бодлууд ялангуяа Ариун Сүнсний ажилд саад учруулдаг. Хүнд баялаг төсөөлөл, логик ухаан болон аливаа хэрэг явдалтай харьцах хуучин туршлага бий. Хэрвээ тэднийг нь засаж, зөвтгөхгүй бол цөмөөрөө ажилд садаа болдог. Тийм учраас хүний ажил, ялангуяа төгс болгуулаагүй хүмүүсийн ажил хамгийн нарийн зөв түвшинд очиж чадахгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Бурханы ажлыг туулдаг хүн л Бурханд үнэхээр итгэдэг Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван хоёр дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван тав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Арван найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорь дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин нэг дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин хоёр дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин гурав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин дөрөв дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин тав дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин зургаа дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин долоо дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин найм дахь айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Хорин ес дэх айлдвар Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдвар-Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй Шашны үйлчлэлийг хориглох ёстой Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой Төгс болсон хүмүүст өгөх амлалт Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ Шинэ эрин үеийн тушаал Мянган жилийн хаанчлал ирсэн Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой Долоон аянгын нижигнээн – хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм (Нэгдүгээр хэсэг) Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм “Мянган жилийн хаанчлал ирсэн” тухай товч яриа Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Ажил ба оролт”-ын тухай Бурханы үгийн арван хэсгээс авсан түүвэр (дөрөвдүгээр хэсэн) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр(Нэгдүгээр хэсэг) “Библийн талаар”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) “Бие махбодтой болсон нууц”-ын тухай Бурханы үгийн дөрвөн хэсгээс авсан түүвэр (гуравдугаар хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Нэгдүгээр хэсэг) “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн”-ний тухай Бурханы үгийн дөрвөн xэсгээс авсан түүвэр (Хоёрдугаар хэсэг) Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг (гуравдугаар хэсэг) Бурханы тухайд чиний ойлголт юу вэ Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ Чи итгэлийн талаар юу мэдэх вэ? Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм Хуулийн эрин үе дэх ажил Нэршил болон ялгамж чанарын талаар (Нэгдүгээр хэсэг) Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Нэгдүгээр хэсэг) Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа (Хоёрдугаар хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Нэгдүгээр хэсэг) Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна (Хоёрдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний ажил (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Нэгдүгээр хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Хоёрдугаар хэсэг) Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй (Гуравдугаар хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт(Нэгдүгээр хэсэг) Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт (Хоёрдугаар хэсэг) Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Нэгдүгээр хэсэг) Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь (Хоёрдугаар хэсэг) Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм Дуудагдсан нь олон ч сонгогдсон нь цөөхөн Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү? Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай Чи хэнд үнэнч вэ? Гурван Сануулга Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийндуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй Бурхан бол хүний амийн эх сурвалж юм Төгс Хүчит Бурханы санаа алдалт Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна Чи өөрийн ирээдүйн үүрэгт яаж хандах тухай Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм (Хоёрдугаар хэсэг) Нэршил болон ялгамж чанарын талаар (Хоёрдугаар хэсэг)

00:00
00:00

0Хайлтын үр дүн