Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Төгс Хүчит Бурханы айлдварууд (Бурханыг мэдэх зам)

Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
Төгс Хүчит Бурханы айлдварууд (Бурханыг мэдэх зам)

Ангилал

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Нэгдүгээр хэсэг

Бурханы зөвт зан чанар

Одоо та нар Бурханы эрх мэдлийн тухай өмнөх нөхөрлөлүүдийг сонссон болохоор энэ талаарх үгсээр нэлээд сайн зэвсэглэсэн гэдэгт Би итгэлтэй байна. Та нар хэр ихийг хүлээн авч, ухаарч, ойлгох нь бүгд хэр их хичээл зүтгэл гаргахаас чинь хамаарна. Та нар энэ асуудалд чин сэтгэлээсээ хандах болно гэж Би найдаж байна; ямар ч байсан та нар үүнд шийдэмгий бусаар харьцах ёсгүй! Одоо, Бурханы эрх мэдлийг мэдэх нь Бурханыг бүхэлд нь мэдэхтэй адилхан уу? Бурханы эрх мэдлийг мэдэх нь цорын ганц Бурханыг Өөрийг нь мэдэхийн эхлэл гэж хүн хэлж болох ба мөн Бурханы эрх мэдлийг мэднэ гэдэг нь хүн цорын ганц Бурханы Өөрийнх нь мөн чанарыг мэдэх үүд хаалгаар аль хэдийн алхан орсон гэсэн үг гэж зарим хүн хэлж болно. Энэ ойлголт нь Бурханыг мэдэхийн нэг хэсэг юм. Тэгвэл нөгөө хэсэг нь юу юм бэ? Энэ нь өнөөдөр Миний нөхөрлөхийг хүсэж буй сэдэв буюу Бурханы зөвт зан чанар юм.

Би өнөөдрийн нөхөрлөх сэдэвт зориулж Библиэс хоёр хэсгийг сонгон авсан: Эхнийх нь Бурхан Содомыг устгасантай холбоотой ба үүнийг Эхлэл 19:1-11 болон Эхлэл 19:24-25 -аас харж болно; хоёр дахь нь Бурхан Ниневег аварсан тухай бөгөөд үүнийг Иона 1:1-2 -оос болон уг номны гурав, дөрөв дэх бүлгээс олж харж болно. Энэ хоёр хэсгийн талаар Миний юу хэлэхийг сонсохоор та бүхэн хүлээж байгаа гэж Би таамаглаж байна. Миний хэлэх зүйл Бурханыг Өөрийг нь мэдэх болон Түүний мөн чанарыг мэдэх тухай сэдвээс хазайхгүй, гэхдээ өнөөдрийн нөхөрлөлийн гол зүйл юу байх вэ? Та нар үүнийг мэдэх үү? “Бурханы эрх мэдлийн” тухай Миний нөхөрлөлийн аль хэсэг та нарын анхаарлыг татсан бэ? Тийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг нэгэн бол Бурхан Өөрөө гэж Би яагаад хэлсэн бэ? Ингэж хэлснээрээ Би юуг тайлбарлахыг хүссэн бэ? Би та нарт юу мэдэгдэхийг хүссэн бэ? Бурханы эрх мэдэл, хүч чадал нь, Түүний мөн чанар хэрхэн илэрхийлэгддэгийн нэг тал мөн үү? Тэдгээр нь Түүний ялгамж чанар болон байр суурийг баталдаг Түүний мөн чанарын нэг хэсэг мөн үү? Эдгээр асуултууд Миний юу ярих гэж байгааг та нарт хэлсэн үү? Би та нарт юу ойлгуулахыг хүсэж байна вэ? Үүнийг сайтар эргэцүүлэн бод.

(I) Бурханыг зөрүүдлэн эсэргүүцсэнийхээ төлөө хүн Бурханы уур хилэнгээр устгагддаг

Юун түрүүнд, “Бурхан Содомыг сүйрүүлсэн” тухай дүрсэлсэн судрын хэдэн эшлэлийг харцгаая.

(Эхлэл 19:1-11) Хоёр тэнгэрэлч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож толгой гудайлган мэхийн ёслоод: “Хараач, эзэд минь, зам зууртаа зарцынхаа гэрт орж, бүхий л шөнөжингөө саатан, хөлөө угааж өглөө эрт босоод аян замдаа гарна уу гэж би залбиран гуйж байна” гэж хэлэв. Тэд, “Үгүй, бид бүхэл шөнийг гадаа өнгөрөөнө” гэв. Тэр тэднийг хүчлэн гуйсанд тэд түүн рүү эргэж гэрт нь оржээ; тэр тэднийг дайлж цайлан исгээгүй талх барьж өгснийг тэд идэв. Харин тэднийг хэвтэхээс өмнө хотын эрчүүд, Содомын эрчүүд хүртэл хөгшин залуугүй дөрвөн зүгээс ирж гэрийг нь бүслээд: Лотыг дуудаж: “Энэ шөнө танайд ирсэн эрчүүд хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэднийг мэдэж магадгүй” гэж хэлэв. Лот гарч ирж, хаалгаа ардаа хаагаад “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч. Хараач, би эрчүүдийг үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг зөвшөөрөөч, би та нараас залбиран гуйя, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас эдгээр эрчүүдэд л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв. Тэд, “Хойшоо бай. Энэ залуу түр хугацаагаар ирсэн, тэр шүүгч болох юм гэнэ: бид чамтай тэднээс муугаар хандана” гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо. Харин эрчүүд гараа сунган Лотыг гэрт татан оруулж, хаалгыг хаав. Тэгээд тэд гэрийн хаалган дээр байсан хүмүүсийг том жижиггүй юу ч харахгүй болгосонд тэд хаалга олох гэж ихэд зүдрэв.

(Эхлэл 19:24-25) Ехова Содом болон Гоморрад хүхэр ба галыг тэнгэрээс илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчдыг ба газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.

Содомын нүгэл хилэнц, завхрал нь хүн болон Бурханы хувьд аль хэдийн жигшмээр түвшинд хүрсэн бөгөөд тиймээс Бурханы нүдээр уг хотыг сүйрүүлэх нь зүй ёсны зүйл байсан гэдгийг эдгээр ишлэлүүдээс харах нь хэцүү биш юм. Гэхдээ устгагдахаас нь өмнө энэ хотын дотор юу болсон бэ? Эдгээр үйл явдлаас хүмүүс юуг суралцаж болох вэ? Эдгээр үйл явдалд хандах Бурханы хандлага нь хүмүүст Түүний зан чанарын талаар юуг харуулж байна вэ? Энэ үйл явдлыг бүхэлд нь ойлгохын тулд Сударт бичигдсэн зүйлийг анхааралтай уншицгаая...

Содомын ялзрал: Хүмүүсийн уурыг хүргэж, Бурханыг хилэгнүүлсэн

Тэр шөнө, Лот Бурханы илгээсэн хоёр элчийг хүлээн авч, тэдэнд зоог бэлдэж өгсөн. Хоол идсэний дараа, тэднийг хэвтэцгээхээс өмнө тухайн хотын иргэд тал бүрээс цуглан Лотын байшинг хүрээлж Лотыг дуудсан. Тэд “Энэ шөнө танайд ирсэн эрчүүд хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэднийг мэдэж магадгүй!” хэмээн хэлсэн гэж Сударт бичигдсэн. Хэн энэ үгийг хэлсэн бэ? Хэнд энэ үгийг хэлсэн бэ? Энэ нь Содомын ард иргэдийн үг байсан бөгөөд тэд Лотод хандан Лотын байшингийн гаднаас хашгирч байсан. Энэ үгийг сонсоход ямар санагдаж байна вэ? Чиний уур хүрч байна уу? Энэ үгс чамайг зэвүүцүүлж байна уу? Чиний уур хилэн буцалж байна уу? Эдгээр үгнээс Сатан үнэртэхгүй байна гэж үү? Тэдгээрээр дамжуулан чи энэ хот дахь хорон муу, хар барааныг мэдэрч байна уу? Хэлсэн үгнээс нь чи эдгээр хүмүүсийн зан авирын хэрцгий, бүдүүлэг байдлыг мэдэрч байна уу? Тэдний зан төлвөөс чи тэдний завхралын гүнийг мэдэрч байна уу? Тэдний хорон муу уг чанар, харгис хэрцгий зан чанар нь өөрсдөө ч хянахын аргагүй түвшинд хүрсэн гэдгийг тэдний хэлсэн үгний агуулгаас харахад хэцүү биш юм. Лотыг үл оролцуулбал, энэ хотын хүн бүхэн Сатанаас ялгаагүй байсан; өөр хүнийг харах төдийд эдгээр хүмүүс тэднийг гэмтээж, цөлмөхийг хүсэж байсан... Эдгээр зүйл нь, энэ хотын аюулт, аймшигт байдлаар зогсохгүй мөн түүнчлэн үүнийг хүрээлэн байгаа үхлийн орчныг хүнд мэдрүүлж байсан; тэдгээр нь мөн үүний шударга бус байдал болон цусанд шунасан байдлыг хүнд мэдрүүлж байсан юм.

Хүний үнэргүй бүлэг дээрэмчидтэй, сэтгэл-зовоом хүсэл эрмэлзлээр дүүрсэн хүмүүстэй нүүр тулснаа мэдэх үедээ Лот хэрхэн хариу барьсан бэ? Сударт өгүүлснээр: “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч. Хараач, би эрчүүдийг үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг зөвшөөрөөч, би та нараас залбиран гуйя, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас эдгээр эрчүүдэд л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв.” Лот өөрийн үгээрээ дараах зүйлийг илэрхийлсэн юм: Элчүүдийг хамгаалахын тулд тэр өөрийн хоёр охиноо өгөхөд бэлэн байсан. Энэ шалтгааны улмаас, эдгээр хүмүүс Лотын болзлыг зөвшөөрч, хоёр элчийг тайван орхих ёстой байсан; эцсийн эцэст элчүүд тэдний хувьд огт танихгүй хүмүүс буюу тэдэнтэй ямар ч хамаагүй хүмүүс байсан; энэ хоёр элч хэзээ ч тэдэнд гэм хор хүргээгүй байсан. Гэсэн хэдий ч, өөрсдийн хорон муу уг чанараар өдөөгдсөн тэд уг асуудлыг ингээд орхиогүй. Харин ч тэд хүчин чармайлтаа ихэсгэсэн. Энд байгаа тэдний өөр нэг харилцан яриа нь, эдгээр хүмүүсийн хар хортой уг дүрийн талаар илүү гүнзгий ойлголтыг хүнд төрүүлэх нь гарцаагүй; үүний зэрэгцээ энэ нь, Бурхан яагаад энэ хотыг устгахыг хүссэн шалтгааныг мэдэж, ойлгоход хүнийг хүргэдэг.

Тэд дараа нь юу гэж хэлсэн бэ? Библид өгүүлснээр: “Тэд, ‘Хойшоо бай. Энэ залуу түр хугацаагаар ирсэн, тэр шүүгч болох юм гэнэ: бид чамтай тэднээс муугаар хандана’ гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо.” Тэд яагаад хаалгыг эвдэхийг хүссэн бэ? Учир нь тэд хоёр элчид хор хөнөөл учруулахыг маш ихээр хүсэж байсан юм. Тэдгээр элчүүд Содомд юу хийж байсан бэ? Тэдний тэнд очсоны зорилго нь Лот болон түүний гэр бүлийг аврах явдал байсан; гэсэн хэдий ч, уг хотын хүмүүс тэднийг албан тушаал хүлээн авахаар ирсэн хэмээн андуурсан. Тэдний зорилгыг асуулгүйгээр, уг хотынхон энэхүү хоёр элчийг хэрцгийгээр гэмтээхийг хүсэхэд хүргэсэн зүйл нь ердөө таамаглал байсан; тэд өөрсөдтэй нь огтоос ямар ч хамаагүй байсан энэ хоёр хүнийг гэмтээхийг хүссэн. Энэ хотын хүмүүс өөрсдийн хүнлэг чанар болон эрүүл ухаанаа бүрмөсөн алдсан байсан гэдэг нь тодорхой юм. Тэдний галзуурал, зэрлэг догшин байдлын түвшин нь хүмүүсийг гэмтээж, цөлмөдөг Сатаны хар хортой уг чанараас хэдийнээ ялгаагүй болсон байлаа.

Тэд эдгээр хүмүүсийг Лотоос шаардах үед Лот юу хийсэн бэ? Бичвэрээс бид Лот тэднийг өгөөгүйг мэднэ. Бурханы энэ хоёр элчийг Лот мэддэг байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл тэр яагаад энэ хоёр хүнийг аврах чадвартай байсан бэ? Тэд юу хийхээр ирснийг тэр мэдэж байсан уу? Хэдийгээр тэр тэдний ирсэн шалтгааныг мэдээгүй боловч тэд Бурханы зарц нар гэдгийг тэр мэдэж байсан, иймээс тэр тэднийг хүлээн авсан. Тэрээр Бурханы эдгээр зарц нарыг эзэн гэж дуудаж байсан нь Лот бол Бурханы дагалдагч бөгөөд Содомд байсан бусад хүмүүстэй адилгүй байсныг харуулж байна. Тиймээс Бурханы элчүүд түүн дээр ирэх үед энэ хоёр элчийг хүлээн авахын тулд тэр амь насаараа дэнчин тавьсан; цаашлаад энэ хоёр зарцыг хамгаалахын тулд өөрийн хоёр охиноо сольсон. Энэ бол Лотын зөвт үйл хэрэг юм; энэ нь мөн Лотын уг чанар болон мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд энэ нь мөн Лотыг аврахын тулд Бурхан Өөрийн зарц нарыг илгээсний шалтгаан юм. Аюул тулгарсан үед Лот өөр юуг ч үл хайхран энэ хоёр зарцыг хамгаалсан; тэр ч байтугай тэр өөрийн хоёр охиноо зарц нарын аюулгүй байдлаар солихоор оролдсон. Тухайн хотод ийм зүйл хийж чадах хүн Лотоос өөр байсан уу? Баримтууд–үгүй гэдгийг баталдаг! Тиймээс Лотыг үл тооцвол Содомд байсан бүх хүн сүйрлийн бай, устгагдах учиртай бай байсан нь харваас илэрхий юм.

Содом Бурханы уур хилэнг хүргэснийхээ төлөө газартай тэгшлэгдсэн

Содомын ард иргэд энэ хоёр зарцыг харах үедээ тэдний ирсэн шалтгааныг асуугаагүй, мөн хэн ч тэднээс Бурханы хүслийг түгээхээр ирсэн эсэхийг асуугаагүй. Эсрэгээр нь тэд тайлбар сонсохыг хүлээлгүйгээр бөөгнөрч, тэр хоёр зарцыг зэрлэг нохой эсвэл догшин чоно мэт барихаар ирсэн. Ийм зүйл болж байхад Бурхан эднийг харсан уу? Хүний ийм зан авирыг, ийм зүйлийг хараад Бурхан Өөрийн зүрх сэтгэлдээ юу бодож байсан бэ? Бурхан энэ хотыг устгахаар шийдсэн; Тэр тээнэгэлзэж эсвэл азнаж чадаагүй мөн тэр үргэлжлүүлэн тэвчиж чадахгүй байсан. Түүний өдөр ирсэн, иймээс Тэр Өөрийн хийхийг хүссэн ажлаа гүйцэлдүүлсэн. Эхлэл 19:24-25 -д, “Ехова Содом болон Гоморрад хүхэр ба галыг тэнгэрээс илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчдыг ба газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв” гэж байдаг. Энэ хоёр ишлэл нь хүмүүст, Бурханы энэ хотыг сүйрүүлсэн аргыг өгүүлдэг; энэ нь мөн Бурхан юуг сүйрүүлснийг хүмүүст хэлдэг. Нэгдүгээрт, Бурхан хотыг галаар шатаасан ба галын хэмжээ нь бүх хүмүүсийг болон газарт ургаж байсан бүхнийг устгахад хангалттай байсан гэдгийг Библид дүрсэлсэн. Өөрөөр хэлбэл, тэнгэрээс буусан гал нь зөвхөн хотыг устгаад зогсоогүй; энэ нь мөн үүн дотор байсан бүх хүмүүсийг болон бүх амьд зүйлсийг өчүүхэн төдий ч ул мөр үлдээлгүйгээр устгасан. Хотыг устгасны дараа газар дээр амьд биет үлдээгүй байв. Ямар ч амьдрал, бүр үүний шинж тэмдэг ч байгаагүй. Хот үхмэл нам гүм байдлаар дүүрэн эзгүй хоосон газар болон хувирсан. Энэхүү газарт цаашид ахин Бурханы эсрэг муу үйл хэрэг байхгүй байх болно; цаашид дахин харгислал эсвэл асгарсан цус байхгүй байх юм.

Яагаад Бурхан энэ хотыг бүхэлд нь шатаахыг хүссэн бэ? Та нар үүнээс юу харж болох вэ? Бурхан Өөрийн бүтээл болох хүн төрөлхтөн болон байгаль ингэж сүйрэхийг харж тэвчих байсан уу? Хэрвээ чи Ехова Бурханы уур хилэнг тэнгэрээс буулгасан галаас ойлгож мэдэж чадвал, Түүний сүйрлийн байнаас, мөн түүнчлэн уг хотын устгагдсан хэмжээнээс Түүний уур хилэнгийн түвшинг харах нь хэцүү биш юм. Хотыг жигших үедээ Бурхан Өөрийн шийтгэлийг үүн дээр оноох болно. Хотод зэвүүцэх үедээ Бурхан Өөрийн уурыг хүмүүст мэдэгдэхийн тулд дараалсан олон сануулгыг өгөх болно. Гэсэн хэдий ч Бурхан хотыг төгсгөл болгон устгахаар шийдэх үед—өөрөөр хэлбэл Түүний уур хилэн, сүр хүч доромжлогдсон үед—Тэр цаашид ямар ч шийтгэл эсвэл сануулга өгөхгүй. Оронд нь Тэр үүнийг шууд устгах болно. Тэр үүнийг зүгээр л алга болгох болно. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм.

Түүнд хандах Содомын олон удаагийн эсэргүүцэл, дайсагналын дараа Бурхан үүнийг бүрмөсөн устгасан

Бурханы зөвт зан чанарын талаар ерөнхий ойлголттой болонгуутаа бид, Бурхан нүглийн хот хэмээн үзэж байсан—Содом хот руу ахин анхаарлаа хандуулж болно. Энэ хотын мөн чанарыг ойлгосноор Бурхан яагаад үүнийг устгахыг хүссэн ба яагаад Тэр үүнийг бүрмөсөн устгасан бэ гэдгийг бид ойлгож чадна. Үүнээс бид Бурханы зөвт зан чанарыг ойлгож авах болно.

Хүний өнцгөөс харвал, Содом нь хүний хүслийг болон хүний муу талыг бүрэн хангаж чадах хот байсан. Шөнө болгон хөгжим бүжгээр уруу татан, илбэдсэнээр үүний хөгжил цэцэглэлт нь хүнийг шунал галзууралд аваачсан. Үүний хорон муу байдал нь хүмүүсийн зүрх сэтгэлийг эвдэж, тэднийг доройтолд хүргэсэн юм. Энэ нь бохир заваан сүнс, муу сүнснүүд галзууран гүйлдэж байдаг хот байсан; энэ нь цуст, илжирсэн үнэрээр дүүрсэн аллага, нүгэл хилэнцээр бялхаж байсан юм. Энэ нь хүмүүсийг ясанд нь хүртэл хүйт даалгасан хот, хүн эндээс дайжин холдохыг хүсэх хот байв. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, залуу ч бай, хөгшин ч бай энэ хотын нэг ч хүн жинхэнэ замыг эрж хайгаагүй; хэн ч гэрлийг хүсэн тэмүүлж эсвэл нүглээс холдон зайлахыг эрмэлзээгүй. Тэд Сатаны хяналт, ялзруулалт болон хууран мэхлэлт дор амьдарч байсан. Тэд өөрсдийн хүнлэг чанараа гээсэн; тэд өөрсдийн мэдрэмжээ алдсан ба тэд хүний оршин тогтнолын анхдагч зорилгоо алдсан байсан юм. Тэд Бурханыг эсэргүүцэх тоо томшгүй олон нүгэл үйлдсэн; тэд Түүний удирдамжаас татгалзаж, Түүний хүслийг эсэргүүцсэн. Эдгээр хүмүүс, энэ хот болон үүний доторх бүх амьд зүйлсийг алхам алхмаар сүйрлийн замд аваачсан зүйл нь тэдний хорон муу үйл хэрэг байсан юм.

Хэдийгээр энэ хоёр эшлэл нь Содомын ард иргэдийн ялзралын хэмжээг нарийн дэлгэрэнгүй дүрсэлж тэмдэглээгүй, харин Бурханы хоёр зарц хотод ирсний дараа тэдэнд хандах хүмүүсийн харьцааг тэмдэглэсэн боловч, Содомын хүмүүс ялзармал, хорон муу байсан бөгөөд Бурханыг эсэргүүцэж байсныг түвэггүй илчилж чадна. Үүгээр тухайн хотын хүмүүсийн үнэн нүүр царай болон мөн чанар ил болсон. Тэд Бурханы анхааруулгыг хүлээн аваагүйгээр үл барам, тэд мөн Түүний шийтгэлээс эмээгээгүй. Эсрэгээр нь тэд Бурханы уурыг хүргэсэн. Тэд Бурханыг сохроор эсэргүүцсэн. Тэр юу хийсэн эсвэл Тэр үүнийг хэрхэн хийсэн нь хамаагүй, тэдний хар хортой уг чанар нь улам ихэссэн ба тэд Бурханыг ахин дахин эсэргүүцсэн юм. Содомын хүмүүс Бурханы оршин тогтнолд, Түүний ирэлтэнд, Түүний шийтгэлд тэр ч бүү хэл Түүний анхааруулгад дайсагнан хандаж байсан. Өөрсдийнх нь эргэн тойронд үнэ цэнэтэй зүйл юу ч байхгүй гэж тэд үзсэн. Тэд цөлмөж, гэмтээж болох бүх хүмүүсийг цөлмөж, гэмтээж байсан ба тэд Бурханы зарц нарт ч мөн ялгаагүй хандсан. Содомын ард иргэдийн үйлдсэн хорон муу үйл хэргийг бүхэлд нь авч үзвэл, Бурханы зарц нарыг гэмтээх нь зөвхөн мөсөн уулын орой төдий байсан ба үүгээр илчлэгдсэн тэдний хорон муу уг чанар нь үнэндээ өргөн уудам далай дахь ганц дусалтай адил байсан юм. Тиймээс Бурхан тэднийг галаар устгахаар шийдсэн. Бурхан хотыг устгахын тулд үер ашиглаагүй, мөн Тэр хар салхи, газар хөдлөлт, цунами эсвэл өөр ямар нэгэн арга ашиглаагүй. Энэ хотыг устгахын тулд Бурхан галыг ашигласан нь юуг илэрхийлсэн бэ? Энэ нь уг хотын бүрэн сүйрэл гэсэн үг байсан; энэ нь хот газраас болон оршин тогтнолоос бүрмөсөн үгүй болсон гэсэн үг байсан. Энд, “сүйрэл” нь хотын хэлбэр дүрс, бүтэц эсвэл гадаад харагдах байдал нь үгүй болохтой хамаатай байгаад зогсохгүй; мөн түүнчлэн энэ нь хотын доторх хүмүүсийн сүнс оршин тогтнохоо больсон, бүрмөсөн үндсээрээ устгагдсан гэсэн үг байсан юм. Энгийнээр хэлбэл, энэ хоттой холбоотой бүхий л хүмүүс, үйл явдал, зүйлс устгагдсан. Тэдний хувьд хойд нас эсвэл дахин төрөлт гэж байхгүй; Бурхан тэднийг хүн төрөлхтнөөс, Өөрийн бүтээлээс нэгмөсөн арилгасан. “Гал ашигласан” нь нүглийг зогсоосныг илэрхийлсэн ба энэ нь нүглийн төгсгөл гэсэн утгатай байсан; энэ нүгэл нь оршин тогтнож, тархахаа болих байсан. Энэ нь, Сатаны хорон муу чанар өөрийн шим тэжээлтэй хөрсийг, мөн түүнчлэн байрлаж, амьдрах газрыг түүнд олгож байсан оршуулгын газрыг алдсан гэсэн үг байсан. Бурхан болон Сатаны хоорондын дайнд Бурхан галыг ашигласан нь Түүний ялалтын тэмдэг бөгөөд үүгээр Сатаныг тамгалсан. Содомын сүйрэл нь хүнийг ялзруулж, цөлмөснөөр Бурханыг эсэргүүцэх Сатаны зэрлэг хүсэл зорилгод асар том алдаа болсон бөгөөд түүнчлэн хүн Бурханы удирдамжийг голж, өөрийгөө ёс суртахуунгүй байдалтай орхисон хүн төрөлхтний хөгжлийн гутамшигт тэмдэг байсан. Цаашлаад энэ нь Бурханы зөвт зан чанарын жинхэнэ илчлэлийн тухай тэмдэглэл юм.

Бурханы тэнгэрээс илгээсэн гал Содомыг үнсэн товрогоос өөрцгүй болгох үед “Содом” гэсэн нэртэй хот, мөн түүнчлэн энэ хотын дотор байсан бүх зүйл оршин байхаа больсон гэсэн үг байлаа. Энэ нь Бурханы уур хилэнгээр устгагдсан; энэ нь Бурханы хилэн, сүр жавхлангийн дор үгүй болсон. Бурханы зөвт зан чанарын улмаас Содом өөрт тохирох шийтгэлийг хүртсэн; Бурханы зөвт зан чанарын улмаас энэ нь өөрт тохирох төгсгөлөө хүртсэн. Содомын оршин тогтнолын төгсгөл нь үүний хорон муугаас болсон бөгөөд мөн уг хотыг, түүнчлэн энд амьдарч байсан ямар ч хүнийг эсвэл уг хотын дотор өссөн ямар ч амийг дахин хэзээ ч харахыг хүсээгүй Бурханы хүслээс энэ нь үүдэлтэй юм. Бурханы “энэ хотыг хэзээ ч дахин харахгүй байх хүсэл” нь Түүний уур хилэн, түүнчлэн Түүний сүр жавхлан билээ. Үүний шударга бус байдал болон нүгэл хилэнц нь Түүний уур, зэвүүцэл, жигшлийг төрүүлсэн ба үүнийг эсвэл үүн доторх ямар ч хүн, амьд зүйлсийг дахин хэзээ ч харахгүй байхыг хүссэн учраас Бурхан энэ хотыг шатаасан юм. Хот шатаж дуусан зөвхөн үнсэн товрог үлдмэгц Бурханы нүдээр энэ нь үнэхээр оршин тогтнохоо больсон; энэ нь Түүний дурсамжаас хүртэл үгүй болж, арчигдсан. Тэнгэрээс илгээгдсэн гал нь бүхий л Содом хот болон үүн доторх шударга бусаар дүүрэн хүмүүсийг устгаад зогсохгүй, мөн энэ нь хотын доторх нүгэл хилэнцээр бохирдсон бүх зүйлсийг устгаад зогсохгүй; тэр ч бүү хэл энэ гал нь Бурханы эсрэг үйлдсэн хүн төрөлхтний хорон муу, эсэргүүцлийн дурсамжуудыг хүртэл устгасан гэсэн үг юм. Энэ нь уг хотыг шатаах Бурханы зорилго байлаа.

Хүн төрөлхтөн туйлдаа хүртэл ялзармал болсон. Тэд Бурхан хэн болохыг эсвэл тэд хаанаас ирснээ мэдэхгүй байлаа. Хэрвээ чи Бурханыг дурдвал, эдгээр хүмүүс дайран давшилж, гүтгэж, доромжлох байсан. Бурханы зарц нар Түүний анхааруулгыг түгээхийн тулд ирэх үед ч гэсэн эдгээр ялзармал хүмүүс ямар ч гэмшсэн шинж тэмдэг үзүүлээгүйгээр үл барам; тэд өөрсдийн бузар муухай зан байдлаа орхиогүй. Эсрэгээрээ тэд Бурханы зарц нарыг ичгүүр сонжуургүйгээр шархлуулсан. Тэдний илчилж, илэрхийлсэн зүйл нь Бурханд хандах тэдний дайсагналын уг чанар болон мөн чанар байсан юм. Эдгээр ялзармал хүмүүсийн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь тэдний ялзармал зан чанарын илчлэлээс илүү, үнэний талаарх ойлголт дутмагаас нь үүдсэн доромжлол, доог тохуу хийх явдлаас ч илүү зүйл байсан гэдгийг бид харж болно. Тэнэглэл эсвэл мэдлэггүй байдлын аль аль нь тэдний хорон хэрцгий зан байдлыг өдөөгөөгүй; эдгээр хүмүүс хууртагдсанаас энэ нь болоогүй ба энэ нь мэдээж тэднийг төөрөгдүүлсэн учраас ч болоогүй. Тэдний биеэ авч явах байдал нь Бурханы эсрэг асар их дайсагнал, эсэргүүцэл, үймээн шуугианы түвшинд хүрсэн. Ямар ч эргэлзээгүйгээр хүмүүсийн ийм зан авир Бурханыг хилэгнүүлэх ба энэ нь Түүний зан чанарыг—халдашгүй зан чанарыг хилэгнүүлнэ. Тиймээс Бурхан Өөрийн уур хилэн болон Өөрийн сүр жавхланг шууд, нээлттэйгээр гаргасан; энэ нь Түүний зөвт зан чанарын жинхэнэ илчлэл юм. Нүглээр бялхсан хоттой нүүр тулгараад Бурхан үүнийг аль болох хурдан аргаар устгахыг хүссэн; Тэр үүн дотор байгаа хүмүүсийг болон тэдний бүхий л нүглийг хамгийн бүрэн төгс аргаар устгаж, энэ хотын хүмүүсийг оршин байхыг болиулж, энэ газар дахь нүгэл хилэнц ихсэх явдлыг зогсоохыг хүссэн. Ингэж хийх хамгийн хурдан, бүрэн төгс арга нь үүнийг галаар шатаах байсан. Содомын хүмүүст хандах Бурханы хандлага нь хаях, үл тоох хандлага биш байсан; харин ч Тэр эдгээр хүмүүсийг шийтгэж, цохиж, бүрмөсөн сүйрүүлэхийн тулд Өөрийн уур хилэн, сүр жавхлан, эрх мэдлийг ашигласан. Тэдэнд хандах Түүний хандлага нь бодит устгал байгаад зогсохгүй, мөн түүнчлэн сүнсний устгал, мөнхөд үгүй хийх явдал байсан юм. Энэ нь тэдний “оршин тогтнохыг болиулах” Бурханы хүслийн жинхэнэ утга учир юм.

00:00
00:00

0Хайлтын үр дүн