Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Төгс Хүчит Бурханы айлдварууд (Бурханыг мэдэх зам)

Төгс Хүчит Бурханы шинэхэн айлдварууд
Төгс Хүчит Бурханы айлдварууд (Бурханыг мэдэх зам)

Ангилал

Recital-christ-expression
Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)
recital-the-word-appears-in-the-flesh
Үг нь махбодоор илэрсэн

Тавдугаар хэсэг

Бурханы эрх мэдэл (I)

Доорх үгс нь Бурханы эрх мэдлийг мэдэхэд зайлшгүй хэрэгтэй бөгөөд тэдгээрийн утга учрыг доорх нөхөрлөлөөр өгүүлсэн. Судрыг үргэлжлүүлэн уншицгаая.

4. Бурханы Сатанд өгсөн тушаал

(Иов 2:6) Тэгээд Ехова Сатанд хандан, болгоогтун, тэр чиний гарт байна, түүний аминд л бүү хүр” гэв.

Сатан хэзээ ч Бүтээгчийн эрх мэдлийг зөрчиж зүрхлээгүй ба үүний улмаас бүх зүйлс эмх цэгцтэй амьдардаг

Энэ бол Иовын Номноос авсан ишлэл бөгөөд эдгээр үг дэх “тэр” гэдэг нь Иовыг хэлж байгаа юм. Хэдий товчхон ч энэхүү өгүүлбэр нь олон асуудлыг тодорхой болгодог. Энэ нь Бурхан болон Сатаны хоорондох тодорхой харилцан яриаг дүрсэлдэг ба Бурханы үгийн объект нь Сатан байсан гэдгийг бидэнд хэлдэг. Энэ нь мөн ялангуяа Бурханы хэлсэн зүйлийг тэмдэглэсэн. Бурханы үг нь Сатанд өгсөн тушаал, зарлиг байсан. Энэ зарлигийн онцгой нарийн учир нь Иовын амийг хэлтрүүлэхтэй холбоотой байсан ба энд Бурхан, Сатаны Иовд хандах харьцаанд хязгаар тогтоож өгсөн—Сатан Иовын амийг хэлтрүүлэх ёстой байсан юм. Энэ өгүүлбэрээс бидний мэдэж авдаг эхний зүйл бол эдгээр нь Бурханы Сатанд хэлсэн үгс байсан. Иовын Номын анхдагч бичвэрийн дагуу, ийм үгний цаад шалтгааныг энэ нь бидэнд хэлдэг: Сатан Иовыг буруутгахыг хүссэн ба иймээс түүнийг сорихоосоо өмнө Бурханы зөвшөөрлийг олж авах хэрэгтэй байсан. Иовыг сорих Сатаны хүсэлтэнд зөвшөөрөл олгох үедээ Бурхан дараах нөхцлийг Сатанд тавьсан: “болгоогтун, тэр чиний гарт байна, түүний аминд л бүү хүр.” Эдгээр үгний шинж чанар юу вэ? Тэдгээр нь мэдээж тушаал, зарлиг юм. Эдгээр үгний шинж чанарыг ойлгосноор чи мэдээж энэ зарлигийг буулгасан Нэгэн бол Бурхан байсан ба энэ зарлигийг хүлээн авч, дуулгавартай дагасан нэгэн нь Сатан байсан гэдгийг ухаарах ёстой. Эдгээр үгийг уншсан хэний ч хувьд энэ зарлигт, Бурхан болон Сатаны хоорондын харилцаа нь тодорхой юм гэдгийг хэлэх нь илүүц билээ. Мэдээж энэ нь мөн, Судар дахь Бурхан болон Сатаны хоорондын харилцан ярианы тэмдэглэлд байсан сүнсний ертөнц дэх Бурхан болон Сатаны хоорондын харилцаа, Бурхан болон Сатаны ялгамж чанар, байр суурины хоорондын ялгаа ба өнөөдрийг хүртэл энэ нь Бурхан болон Сатаны ялгамж чанар, байр суурины хоорондын илэрхий ялгааг хүн мэдэж авч чадах онцгой жишээ ба үгчилсэн тэмдэглэл юм. Энэ үед, эдгээр үгийн тэмдэглэл нь Бурханы ялгамж чанар болон байр суурины талаарх хүн төрөлхтний мэдлэгт чухал баримт бичиг бөгөөд энэ нь Бурханы талаарх хүн төрөлхтний мэдлэгийг чухал мэдээллээр хангадаг. Сүнсний ертөнц дэх Бүтээгч болон Сатаны хоорондын энэ харилцаа яриагаар дамжуулан хүн Бүтээгчийн эрх мэдлийн дахин нэг онцгой талыг ойлгож чадах болсон. Эдгээр үг нь Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн өөр нэг гэрчлэл юм.

Гадна талдаа тэдгээр нь Ехова Бурхан болон Сатаны хоорондын харилцан яриа. Тэдний мөн чанар нь Ехова Бурханы ярьж байгаа хандлага, Түүний ярьж байгаа байр суурь нь Сатанаас өндөр байсанд оршино. Өөрөөр хэлбэл Ехова Бурхан захирсан өнгөөр Сатанд тушааж, Сатанд юу хийх ёстой ба юу хийх ёсгүй гэдгийг хэлсэн ба Иов хэдийнэ Түүний гарт байгаа, Тэр хүссэнээрээ Иовд хандаж болно—гэхдээ Иовын амийг л авч болохгүй гэсэн. Бичвэрт хэдийгээр Иов Сатаны гарт өгөгдсөн боловч түүний амь Сатанд өгөгдөөгүй; хэн ч Бурханы зөвшөөрөлгүйгээр Иовын амийг Бурханы гараас авч чадахгүй. Бурханы хандлага Сатанд өгсөн энэ тушаалд тодорхой илэрхийлэгдсэн ба энэ тушаал нь мөн Ехова Бурханы Сатантай ярилцсан байр суурийг илэрхийлж, илчилсэн. Энд Ехова Бурхан гэрэл, агаар, бүх зүйл, амьд амьтдыг бүтээсэн Бурханы болон бүх зүйл, амьд амьтдыг захирдаг Бурханы байр суурийг хадгалаад зогсохгүй мөн түүнчлэн хүн төрөлхтнийг захирч, Үхэгсдийн орныг захирдаг Бурханы болон бүх амьд зүйлсийн үхэл амьдралыг хянадаг Бурханы байр суурийг хадгалдаг. Сүнсний ертөнцөд Бурханаас өөр хэн Сатанд тийм зарлиг гаргаж зүрхлэх вэ? Яагаад Бурхан Сатанд биечлэн зарлиг гаргасан бэ? Учир нь Иовынхыг оролцуулаад бүх хүний амь Бурханд захирагддаг. Бурхан Иовын амийг авахыг эсвэл гэмтээхийг Сатанд зөвшөөрөөгүй, өөрөөр хэлбэл Иовыг сорихыг Сатанд зөвшөөрөхөөсөө өмнө Бурхан тийм зарлиг онцгойлон гаргахаа санасан бөгөөд Иовын амийг авахгүй байхыг Сатанд дахин нэгэнтээ тушаасан. Сатан хэзээ ч Бурханы эрх мэдлийг зөрчиж зүрхлэхгүй мөн цаашлаад Бурханы онцгой тушаалуудыг үргэлж анхааралтай сонсож, дуулгавартай даган, хэзээ ч тэдгээрийг үл тоож зүрхлэхгүй ба мэдээж Бурханы аливаа зарлигийг дураараа өөрчилж зүрхэлдэггүй. Энэ нь Бурханы Сатанд тогтоож өгсөн хязгаар бөгөөд иймээс Сатан эдгээр хязгааруудыг хэзээ ч давж зүрхлээгүй. Энэ нь Бурханы эрх мэдлийн сүр хүч биш гэж үү? Энэ нь Бурханы эрх мэдлийн гэрчлэл биш гэж үү? Бурханд хэрхэн хандаж, Бурханыг хэрхэн харах талаар Сатан хүн төрөлхтнөөс илүү тодорхой мэддэг ба иймээс сүнсний ертөнцөд Сатан Бурханы эрх мэдэл, байр суурийг маш тодорхой харж, Бурханы эрх мэдлийн сүр хүч болон Түүний эрх мэдлийн хэрэгжилтийн ар дахь зарчмуудыг илүү гүнзгий үнэлдэг. Энэ нь тэдгээрийг үл ойшоож огтхон ч зүрхэлдэггүй, мөн тэдгээрийг ямар нэг байдлаар зөрчиж зүрхэлдэггүй эсвэл Бурханы эрх мэдлийг зөрчих ямар нэг зүйл хийдэггүй, ямар нэгэн байдлаар Бурханы уур хилэнг хүргэж зүрхэлдэггүй. Хэдий угийн чанар нь хорон муу, их зантай боловч Сатан, өөрт нь зориулж Бурханы тогтоосон зааг, хязгаарыг хэзээ ч давж зүрхлээгүй. Мянга мянган жилийн туршид, энэ нь эдгээр зааг хязгаарыг чанд мөрдсөн, тэр Бурханы өгсөн бүх тушаал, зарлигийг мөрдсөн бөгөөд хэзээ ч энэ хэм хэмжээг давж зүрхлээгүй. Хэдий хорлонтой боловч Сатан нь ялзруулагдсан хүн төрөлхтнөөс хамаагүй илүү ухаантай; энэ нь Бүтээгчийн ялгамж чанарыг мэддэг ба өөрийн хил хязгаарыг мэддэг. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь Сатаны зөрчиж чадахгүй тэнгэрийн зарлиг бөгөөд Бурханы эрх мэдэл болон цорын ганц байдлын улмаас л бүх зүйл өөрчлөгдөж, эмх цэгцтэй байдлаар үржиж олширдог ба хүн төрөлхтөн Бурханы тогтоосон замналаар л амьдарч, өсөн үрждэг, ямар ч хүн эсвэл эд юмс энэ дэг журмыг нураах чадваргүй, ямар ч хүн эсвэл эд юм энэ хуулийг зөрчих чадваргүй гэдгийг Сатаны “хүлцэнгүй” үйлдлээс харж болно—учир нь тэдгээр нь бүгд Бүтээгчийн гараас, Бүтээгчийн эмх цэгц, эрх мэдлээс гарсан.

Бүтээгчийн ялгамж чанартай Бурхан л цор ганц эрх мэдлийг эзэмшдэг

Сатаны онцгой ялгамж чанар нь, маш олон хүнийг түүний янз бүрийн талын илэрхийллүүдийг хүчтэй сонирхоход хүргэсэн. Сатан ч гэсэн бас Бурхан шиг эрх мэдэл эзэмшдэг, учир нь Сатан гайхамшгийг үзүүлж, хүн төрөлхтөнд боломжгүй зүйлсийг хийх чадвартай гэж итгэдэг олон мунхаг хүмүүс хүртэл байдаг. Иймээс хүн төрөлхтөн Бурханыг шүтэхийнхээ сацуу зүрх сэтгэлдээ Сатанд ч бас орон зай үлдээж, тэр ч бүү хэл Сатаныг Бурхан хэмээн шүтдэг. Эдгээр хүмүүс өрөвдөлтэй агаад жигшмээр. Тэд мунхаг учраас өрөвдөлтэй ба тэд тэрслүү, төрөлхийн ёрын муу мөн чанартай учраас жигшмээр. Энэ үед Би, эрх мэдэл гэж юу вэ, энэ нь юуг бэлгэддэг, юуг төлөөлдөг вэ гэдгийг та нарт хэлэх нь чухал хэмээн бодлоо. Илэн далангүй хэлэхэд, Бурхан Өөрөө эрх мэдэл, Түүний эрх мэдэл нь Бурханы эрхэм дээд байдал болоод мөн чанарыг бэлгэддэг ба Бурханы Өөрийнх нь эрх мэдэл нь Бурханы байр суурь болон ялгамж чанарыг илэрхийлдэг. Ямар ч тохиолдолд Сатан өөрийгөө Бурхан гэж хэлж зүрхлэх үү? Сатан өөрийгөө бүх зүйлсийг бүтээсэн, бүхнийг захирдаг гэж хэлж зүрхлэх үү? Мэдээж тэгэхгүй! Учир нь бүх зүйлсийг бүтээх чадвар түүнд байхгүй; өдийг хүртэл тэр Бурханы бүтээсэн юуг ч хэзээ ч хийгээгүй, амьтай нэг ч юм хэзээ ч бүтээгээгүй. Учир нь түүнд Бурханы эрх мэдэл гэж байхгүй, Бурханы байр суурь болон ялгамж чанарыг хэзээ ч эзэмшиж чадахгүй биз, үүнийг түүний мөн чанар нь тодорхойлно. Түүнд Бурхантай адил хүч чадал бий юу? Мэдээж байхгүй! Бид Сатаны үйлдэл, түүний үзүүлсэн гайхамшгийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ нь хүч чадал уу? Үүнийг эрх мэдэл гэж нэрлэж болох уу? Мэдээж үгүй! Сатан хорон муу түрлэгийг удирдаж, Бурханы ажлыг бүхий л талаар самууруулж, эвдэж, тасалдуулдаг. Сүүлийн хэдэн мянган жилд хүн төрөлхтнийг ялзруулж, хэрцгийлж, хүнийг урхидаж мэхлэн замыг нь алдуулж, Бурханыг голдог болоход хүргэсний улмаас хүн үхлийн сүүдэрт хөндий рүү алхдаг болсон гэдгээс өөрөөр хүн өчүүхэн төдий ч баярлаж, магтаж, сайшаачихмаар зүйлийг Сатан ер нь хийсэн үү? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн түүгээр ялзруулагдах байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн түүнд хорлогдох байсан уу? Хэрвээ Сатан эрх мэдэл ба хүч чадлыг эзэмшдэг байсан бол хүн төрөлхтөн Бурханыг орхиж, үхэл рүү явах байсан уу? Сатанд ямар ч эрх мэдэл ба хүч чадал байхгүй болохоор түүний хийж байгаа бүхний мөн чанарыг бид юу гэж дүгнэх хэрэгтэй вэ? Сатаны хийж байгаа бүхнийг ердөө л заль мэх гэж тодорхойлдог хүмүүс бий, гэхдээ тийм тодорхойлолт нь зохистой биш гэж Би итгэж байна. Түүний хүн төрөлхтнийг ялзруулсан хорон муу үйл ердөө л заль мэх гэж үү? Иовыг хэрцгийлсэн Сатаны ёрын муу хүч болон түүнийг хэрцгийлж, залгих гэсэн догшин хүсэл ердөө л заль мэх төдийхнөөр хийгдсэн байж хэрхэвч таарахгүй. Эргээд харвал Иов уул толгод давсан мал сүрэгтэй байснаа, хормын төдийд байдаг бүхнээ алдсан гэдгийг бид хардаг; Иовын их хөрөнгө хормын төдийд алга болсон. Үүнийг ердөө л заль мэхээр хийж болно гэж үү? Сатаны хийдэг бүхэн нь угтаа гэмтээх, тасалдуулах, устгах, хорлох, муу ёр, муу муухай, харанхуй гэх мэт сөрөг нэр томъёотой таарч, нийцдэг ба иймээс зөвт бус, хорон муу бүх үйл явдал Сатаны үйлстэй нягт холбоотой бөгөөд энэ нь Сатаны хорон муу мөн чанараас салшгүй байдаг. Сатан хэчнээн “хүчирхэг” байлаа ч, хэчнээн эрэмгий агаад хүсэл эрмэлзэлтэй байлаа ч, хэчнээн их хор хохирол учруулах чадалтай байлаа ч, хүнийг ялзруулж, залилах арга барил нь хэчнээн өргөн хүрээтэй байлаа ч, хүнийг айлган сүрдүүлэх заль мэх, арга ухаан нь хэчнээн ухаалаг байлаа ч, оршин тогтнодог хэлбэр нь хэчнээн хувирамтгай байлаа ч гэсэн тэр нэг ч амьд зүйлийг хэзээ ч бүтээж чадаагүй, бүх зүйлийн оршин тогтнолын хууль буюу дүрэм журмыг хэзээ ч тогтоож чадаагүй ба амьтай, амьгүй аливаа юмсыг хэзээ ч удирдаж, захирч чадаагүй юм. Асар уудам энэ орчлон ертөнц даяар түүнээс төрсөн юмуу, эсвэл түүнээс болж оршин байгаа нэг ч хүн, эсвэл нэг ч юм байхгүй; үүгээр захирагдах, удирдуулах нэг ч хүн, эсвэл нэг ч юм байхгүй. Харин ч эсрэгээрээ, тэр Бурханы ноёрхолд амьдрах ёстойгоор барахгүй Бурханы бүх тушаал, захирамжийг дуулгавартай дагах ёстой. Бурханы зөвшөөрөлгүйгээр газар дээрх дусал ус, эсвэл элсний ширхэгт хүрэх нь Сатанд хэцүү; Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн байтугай газар дээрх шоргоолжийг ч Бурханы зөвшөөрөлгүйгээр хөдөлгөх эрх чөлөө Сатанд байхгүй. Бурханы нүдээр бол Сатан, уулын сараана цэцэгс, агаарт нисэх шувууд, далайн загас, хөрсөнд орших өтнөөс ч дорд. Түүний үүрэг нь бүх зүйлийн дунд бүх зүйлд үйлчилж, хүн төрөлхтний төлөө ажиллаж, бас Бурханы ажил болон Түүний удирдлагын төлөвлөгөөнд үйлчлэх явдал юм. Түүний мөн чанар хэчнээн хорлонтой, ёрын муу байдаг ч гэсэн Бурханд үйлчлэх, Бурханаас шал өөр байх үүргээ л дуулгавартай биелүүлэх нь түүний хийж чадах ганц зүйл юм. Сатаны мөн чанар, жинхэнэ байр суурь ийм байдаг. Түүний мөн чанар нь амьтай холбоогүй, хүч чадалтай холбоогүй, эрх мэдэлтэй холбоогүй; тэр бол ердөө л Бурханы гарт буй тоглоом, Бурханд үйлчлэх машин төдий юм!

Сатаны үнэн төрхийг ойлгочихоод олон хүн эрх мэдэл гэж юу болохыг бас л ойлгодоггүй, тиймээс Би чамд хэлж өгье! Эрх мэдлийг Бурханы хүч чадал хэмээн тайлбарлаж болно. Нэгдүгээрт, эрх мэдэл болон хүч чадлыг хоёуланг эерэг гэж баттай хэлж болно. Тэд ямар ч сөрөг зүйлтэй холбоогүй бөгөөд бүтээгдсэн, бүтээгдээгүй ямар ч зүйлтэй хамаагүй. Бурханы хүч нь амь болон амин чанар бүхий аливаа хэлбэрийн зүйлсийг бүтээх чадалтай ба үүнийг Бурханы амь шийддэг. Бурхан бол амь, тиймээс Тэр бол бүх амьд зүйлсийн эх сурвалж мөн. Түүнчлэн Бурханы эрх мэдэл нь бүх амьд зүйлс Бурханы үг бүрийг дуулгавартай дагадаг болгож чадах ба өөрөөр хэлбэл, тэд Бурханы амнаас гарах үгсийн дагуу бий болж, Бурханы тушаалаар амьдарч, үрждэг, дараа нь Бурхан бүх амьд зүйлсийг захирч, тушаах бөгөөд үүрд хэзээ ч хазайхгүй. Ямар ч хүн, эд юманд эдгээр зүйл байхгүй; зөвхөн Бүтээгч л ийм хүч чадлыг эзэмшиж, агуулдаг ба тиймээс үүнийг эрх мэдэл хэмээдэг. Энэ бол Бүтээгчийн хосгүй чанар билээ. Тиймээс “эрх мэдэл” хэмээх энэ үг нь өөрөө юу, эсвэл эрх мэдлийн мөн чанар уу гэдгээс үл хамааран аль аль нь зөвхөн Бүтээгчтэй холбоотой байж чадна, учир нь энэ бол Бүтээгчийн давтагдашгүй ялгамж чанар ба мөн чанарын бэлгэ тэмдэг бөгөөд энэ нь Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг илэрхийлдэг; Бүтээгчээс өөр хэн ч, юу ч “эрх мэдэл” хэмээх үгтэй холбоотой байж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн цор ганц эрх мэдлийн тайлбар билээ.

Хэдийгээр Сатан Иовыг шуналын нүдээр харж байсан боловч Бурханы зөвшөөрөлгүйгээр тэр Иовын бие дэх ширхэг үсэнд ч хүрч зүрхлээгүй. Тэр хэдий төрөлхийн хорлонтой, харгис ч гэсэн Бурхан түүнд тушаал өгсний дараа Бурханы тушаалыг дагахаас өөр зам Сатанд байгаагүй. Тиймээс Сатан Иов дээр ирэхдээ хонинд орсон чоно мэт галзуурч байсан боловч тэр Бурханы зааж өгсөн хязгаарыг мартаж зүрхлээгүй, Бурханы өгсөн тушаалыг зөрчиж зүрхлээгүй ба хийсэн бүх зүйлдээ Сатан Бурханы үгсийн зарчим болон хязгаарыг даваагүй билээ—энэ баримт биш гэж үү? Үүнээс Сатан, Ехова Бурханы ямар ч үгийг зөрчиж зүрхэлдэггүй гэдгийг харж болно. Сатанд бол Бурханы амнаас гарсан үг бүр тушаал, тэнгэрийн хууль, Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм—учир нь Бурханы хэлсэн үг бүрийн цаана Бурханы тушаалыг зөрчсөн, дуулгаваргүй хүмүүсийг, тэнгэрийн хуулийг эсэргүүцдэг хүмүүсийг шийтгэх Бурханы шийтгэл тусгагдсан байдаг. Хэрвээ Бурханы зарлигийг зөрчвөл тэр Бурханы эрх мэдлийг давж, тэнгэрийн хуулийг эсэргүүцсэний үр дагаврыг хүртэх ёстой гэдгээ Сатан тодорхой мэддэг. Тэгвэл эдгээр үр дагавар нь юу вэ? Тэдгээр нь мэдээж Бурханы шийтгэл гэдгийг хэлэх нь илүүц юм. Иовд хийсэн Сатаны үйлдлүүд нь ердөө хүнийг ялзруулсных нь бичил дүр зураг байсан бөгөөд Сатан эдгээр үйлдлүүдийг хийж байх үед Бурханы тогтоосон хязгаар болон Сатанд зориулж Түүний гаргасан зарлиг нь ердөө түүний хийдэг бүхний ар дахь зарчмуудын бичил дүр зураг байсан юм. Нэмж хэлэхэд, энэ асуудал дахь Сатаны үүрэг, байр суурь нь ердөө Бурханы удирдлагын ажил дахь түүний үүрэг, байр суурийн бичил дүр зураг байсан ба Иовыг сорихдоо Сатан Бурханд бүрэн дуулгавартай байсан нь ердөө Сатан хэрхэн Бурханы удирдлагын ажилд Бурханыг өчүүхэн төдий ч эсэргүүцэж зүрхэлдэггүйн бичил дүр зураг байсан. Эдгээр бичил дүр зураг та нарт ямар анхааруулга өгч байна вэ? Сатаныг оролцуулаад бүх зүйлийн дундаас ямар ч хүн юм уу зүйл Бүтээгчийн тогтоосон тэнгэрийн хууль, зарлигийг давж чадахгүй ба ямар ч хүн юм уу зүйл эдгээр тэнгэрийн хууль, зарлигийг зөрчиж зүрхлэхгүй, учир нь тэдгээрийг дуулгавартай дагадаггүй хүмүүст Бүтээгчийн өгдөг шийтгэлээс ямар ч хүн юм уу эд юм зайлж, зугтаж чаддаггүй. Зөвхөн Бүтээгч л тэнгэрийн хууль, зарлигийг тогтоож чадна, тэдгээрийг хүчинтэй болгох хүч чадал зөвхөн Бүтээгчид байдаг ба зөвхөн Бүтээгчийн хүч чадлыг л ямар ч хүн юм уу зүйл сөрөн давж чадахгүй. Энэ бол Бүтээгчийн хосгүй эрх мэдэл, энэ эрх мэдэл нь бүх зүйлсийн дунд эрхэм дээд нь бөгөөд иймээс “Бурхан бол хамгийн агуу ба Сатан удаах нь” гэж хэлэх боломжгүй. Цор ганц эрх мэдлийг эзэмшсэн Бүтээгчээс өөр ямар ч Бурхан байхгүй!

Та нар одоо Бурханы эрх мэдлийн талаар шинэ мэдлэгтэй болсон уу? Нэгдүгээрт, дөнгөж сая дурдсан Бурханы эрх мэдэл болон хүний хүч чадлын хооронд ялгаа бий юу? Ялгаа нь юу вэ? Энэ хоёрын хооронд зүйрлэл байхгүй гэж зарим хүмүүс хэлдэг. Тэр бол зөв! Хэдийгээр хүмүүс энэ хоёрын хооронд зүйрлэл байхгүй гэж хэлдэг боловч хүн бодол болон үзэлдээ хүний хүч чадлыг байнга эрх мэдэлтэй андуурдаг ба энэ хоёрыг байнга зэрэгцүүлэн харьцуулдаг. Энд юу болоод байна вэ? Хүмүүс санамсаргүйгээр нэгийг нь нөгөөгөөр орлуулах алдаа гаргаж байгаа юм биш үү? Энэ хоёр хоорондоо холбоогүй ба тэдний хооронд ямар ч зүйрлэл байхгүй байхад хүмүүс бас андуурдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Хэрвээ чи үнэхээр шийдэл олохыг хүсэж байвал ганц арга нь Бурханы цор ганц эрх мэдлийг ойлгож, мэдэх явдал юм. Бүтээгчийн эрх мэдлийг ойлгож мэдсэний дараа чи хүний хүч чадал болон Бүтээгчийн эрх мэдлийг нэг амьсгаагаар дурдахаа болино.

Хүний хүч чадал гэж юуг хэлэх вэ? Энгийнээр хэлбэл, энэ нь хүний ялзармал зан чанар, хүсэл, эрмэлзлийг чинээнд нь тултал тэлж, биелүүлэх боломж олгодог чадал буюу чадвар юм. Үүнийг эрх мэдэл гэж үзэх үү? Хүний хүсэл, эрмэлзэл хэчнээн ихэмсэг, шуналтай байхаас үл хамааран тэр хүнийг эрх мэдэл эзэмшдэг гэж хэлж болохгүй; хамгийн ихдээ л энэхүү додигор байдал болон амжилт нь хүмүүсийн дундах Сатаны марзганалын илэрхийлэл төдий, хамгийн ихдээ л энэ нь Бурхан болох гэсэн эрмэлзлээ биелүүлэхийн тулд Сатан өөрийнхөө өвөг дээдэс мэт авирладаг инээдтэй явдал юм.

Чи одоо Бурханы эрх мэдлийг яг хэрхэн үзэж байна вэ? Одоо эдгээр үгийн талаар нөхөрлөчихлөө, чи Бурханы эрх мэдлийн талаар шинэ мэдлэгтэй болсон байх ёстой. Иймээс Би та нараас асууя: Бурханы эрх мэдэл юуг бэлгэддэг вэ? Энэ нь Бурханы Өөрийн ялгамж чанарыг бэлгэддэг үү? Энэ нь Бурханы Өөрийн хүч чадлыг бэлгэддэг үү? Энэ нь Бурханы Өөрийн цор ганц байр суурийг бэлгэддэг үү? Бүх зүйлийн дунд чи Бурханы эрх мэдлийг юунаас харсан бэ? Чи үүнийг хэрхэн харсан бэ? Хүний туулдаг дөрвөн улирлын тухайд хэн нэгэн хүн хавар, зун, намар, өвөл ээлжлэн солигдох хуулийг өөрчилж чадах уу? Хавар мод нахиалж, цэцэглэдэг; зун навчаар бүрхэгддэг; намар жимс нь ургаж, өвөл навчис унадаг. Энэ хуулийг хэн нэгэн өөрчилж чадах уу? Энэ нь Бурханы эрх мэдлийн нэг талыг харуулдаг уу? Бурхан “Гэрэл бий болог” хэмээн хэлэхэд гэрэл бий болсон. Энэхүү гэрэл одоо хүртэл оршин байгаа юу? Энэ нь юунаас болж оршдог вэ? Энэ нь мэдээж Бурханы үгийн үрээр, мөн Бурханы эрх мэдлийн үрээр оршин тогтнодог. Бурханы бүтээсэн агаар одоо ч оршсоор байдаг уу? Хүний амьсгалдаг агаарыг Бурхан бүтээсэн үү? Бурханы бий болгосон зүйлийг хэн нэгэн авч чадах уу? Тэдний мөн чанар ба чиг үүргийг хэн нэгэн өөрчилж чадах уу? Бурханы хуваарилсан өдөр, шөнийг болон Бурханы тушаасан өдөр шөнийн хуулийг хэн нэгэн сүйтгэх чадвартай юу? Сатан тийм зүйл хийж чадах уу? Чи шөнө унтахгүй байж, шөнийг өдөр гэж үзсэн ч гэсэн энэ шөнө хэвээр л байна; чи өөрийн өдөр тутмын хэвшлийг өөрчилж болох ч өдөр шөнө ээлжлэн солигдох хуулийг өөрчлөх чадваргүй—энэ баримтыг ямар ч хүн өөрчилж чадахгүй, тийм биз дээ? Хэн нэгэн арсланг анжсанд үхэр шиг хөллөөд газар хагалуулж чадах уу? Хэн нэгэн зааныг илжиг болгон өөрчлөх чадвартай юу? Хэн нэгэн тахиаг бүргэд мэт тэнгэрт дүүлэн нисгэж чадах уу? Хэн нэгэн чоныг хонь мэт өвс идүүлж чадах уу? Хэн нэг хүн усны загасыг хуурай газар дээр амьдруулж чадах уу? Яагаад чадахгүй гэж? Бурхан тэднийг усанд амьдрахыг тушаасан учраас тэд усанд амьдардаг. Тэд газар дээр амьд гарч чадахгүй, үхнэ; тэд Бурханы тушаалын хязгаарыг давж чадахгүй. Бүх зүйлд оршин тогтнох хууль, хязгаар байдаг ба тэд бүгд өөрсдийн зөн совинтой байдаг. Эдгээрийг Бүтээгч тушаасан ба ямар ч хүн өөрчилж, зөрчих боломжгүй. Жишээлбэл, арслан хүмүүсээс үргэлж хол, зэрлэг байгальд амьдрах бөгөөд хүнтэй хамт амьдарч, хүний төлөө ажилладаг шар үхэр адил номхон, үнэнч байж хэзээ ч чадахгүй. Хэдийгээр заан, илжиг хоёр хоёулаа амьтан, хоёулаа дөрвөн хөлтэй, агаараар амьсгалдаг амьтад боловч тэдний төрөл зүйл ондоо, учир нь тэднийг Бурхан өөр өөр төрөлд хуваасан, тэдэнд өөр өөрийн зөн совин байдаг ба иймээс тэд хэзээ ч нэг нь нөгөөгөө орлохгүй. Хэдийгээр тахиа бүргэд шиг хоёр хөлтэй, далавчтай боловч хэзээ ч агаарт нисэж чадахгүй; энэ нь хамгийн ихдээ л мод руу нисэж чадах ба—энэ нь зөн совингоор нь тодорхойлогддог. Энэ бүхэн нь Бурханы эрх мэдлийн тушаалаас хамаардаг гэдгийг хэлэх нь илүүц юм.

Өнөөгийн хүн төрөлхтний хөгжилд хүн төрөлхтний шинжлэх ухааныг хөгжиж буй гэж хэлж болох бөгөөд хүний шинжлэх ухааны нээлтийн ололт амжилтыг бахадмаар гэж дүрсэлж болно. Хүний ур чадвар нь улам их өсөж байгаа гэж хэлж болох боловч шинжлэх ухааны нэг нээлтийг хүн төрөлхтөн хийж чадаагүй байна: Хүн төрөлхтөн нисэх онгоц, нисэх онгоц тээвэрлэгч, цөмийн бөмбөг хийсэн, хүн төрөлхтөн сансарт нисэж, саран дээр алхаж, интернетийг бүтээж, өндөр технологитой амьдралын хэв маягтайгаар амьдарсан, гэсэн ч хүн төрөлхтөн амьд, амьсгалдаг зүйлийг бүтээх чадваргүй байна. Амьд биет бүрийн зөн совин болон тэдний амьдардаг хууль, мөн бүх төрлийн амьд зүйлсийн амьдрал, үхлийн мөчлөг—энэ бүхэн нь хүн төрөлхтний шинжлэх ухаанд боломжгүй бөгөөд захирагдахгүй. Энэ үед, хүний шинжлэх ухаан хэчнээн их өндөрлөгт хүрсэн нь хамаагүй, үүнийг Бүтээгчийн ямар ч бодолтой харьцуулшгүй ба энэ нь Бүтээгчийн бүтээлийн гайхалтай байдлыг болон Түүний эрх мэдлийн сүр хүчийг ялган таних чадваргүй гэдгийг хэлэх ёстой. Газар дээр маш олон далай байдаг боловч тэд хэзээ ч өөрсдийн хязгаарыг давж, газар дээр хүссэнээрээ гарч ирээгүй, учир нь Бурхан тэдэнд тус бүрд нь хил хязгаар тогтоож өгсөн; тэд Түүний тушаасан газарт байдаг бөгөөд Бурханы зөвшөөрөлгүйгээр тэд ийш тийш чөлөөтэй нүүгээд явж чадахгүй. Бурханы зөвшөөрөлгүйгээр тэд бие биедээ халдах боломжгүй ба Бурхан хөдлө гэж хэлсэн үед л тэд хөдөлж чадах бөгөөд тэдний хаашаа явж, хаана зогсох нь Бурханы эрх мэдлээр тодорхойлогддог.

Шулуухан хэлэхэд “Бурханы эрх мэдэл” гэдэг нь Бурханаас хамаарна гэсэн үг юм. Ямар нэг зүйлийг хэрхэн хийхийг шийдэх эрх Бурханд байдаг бөгөөд энэ нь Түүний хүссэнээр л хийгддэг. Бүх зүйлийн хууль хүнээс биш, Бурханаас хамаардаг; үүнийг хүн өөрчилж чадах ч үгүй. Энэ нь хүний хүслээр хөдлөхгүй, харин Бурханы бодол, Бурханы мэргэн ухаан, Бурханы зарлигаар өөрчлөгддөг ба энэ нь ямар ч хүний үгүйсгэж чадахгүй баримт юм. Тэнгэр, газар, бүх зүйлс, орчлон ертөнц, одот тэнгэр, жилийн дөрвөн улирал гэх мэт хүнд харагдах болон үл харагдах зүйлс—бүгд Бурханы эрх мэдлийн дор, Бурханы зарлигийн дагуу, Бурханы тушаалын дагуу, бүтээлийн эхлэлийн хуулийн дагуу өчүүхэн төдий ч алдаа мадаггүйгээр оршин тогтнож, үйл ажиллагаа явуулж, өөрчлөгдөж байдаг. Ганц ч хүн, эсвэл эд юм өөрсдийн хуулийг өөрчилж чадахгүй, эсвэл үйл ажиллагаагаа явуулдаг төрөлхийн замналаа өөрчилж чадахгүй; тэд Бурханы эрх мэдлийн үрээр бий болсон бөгөөд Бурханы эрх мэдлийн улмаас устаж үгүй болдог. Энэ бол Бурханы эрх мэдэл юм. Одоо ийм их зүйлийг хэлсний дараа чи Бурханы эрх мэдэл нь Бурханы ялгамж чанар болон байр суурийн бэлгэ тэмдэг гэдгийг мэдэрч байна уу? Бурханы эрх мэдлийг аливаа бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй зүйлс эзэмшиж чадах уу? Үүнийг ямар нэг хүн, зүйл, эсвэл эд юм дуурайж, хуулбарлаж, орлож чадах уу?

Бүтээгчийн ялгамж чанар цор ганц бөгөөд чи олон бурхан шүтэх үзэлтэй байж болохгүй

Хэдийгээр Сатаны чадамж, ур чадвар хүнийхээс илүү боловч, хэдий тэр хүний бүтээж чадахгүй зүйлийг хийж чаддаг боловч, чи Сатаны хийдэг зүйлд шунадаг уу эсвэл атаархдаг уу гэдгээс үл хамааран, чи тэрийг үзэн яддаг уу эсвэл жигшдэг үү гэдгээс үл хамааран, чи түүнийг харж чаддаг эсэхээс үл хамааран, Сатан хэр ихийг бүтээж чаддаг, эсвэл хэр олон хүнийг мэхэлж өөрийгөө шүтүүлэн тахиулж чаддагаас үл хамааран, чи түүнийг хэрхэн тодорхойлдогоос үл хамааран түүнд Бурханы эрх мэдэл, хүч чадал бий гэж чи яавч хэлж болохгүй. Бурхан бол Бурхан бөгөөд цорын ганцхан Бурхан байдаг гэдгийг чи мэдэх хэрэгтэй ба цаашлаад, зөвхөн Бурханд л эрх мэдэл байдаг бөгөөд бүх зүйлийг захирч, удирдах хүч чадал байдаг гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Сатанд хүмүүсийг хуурах ур чадвар байдаг ба Бурханыг хуулбарлаж, Бурханы үзүүлсэн тэмдэг, гайхамшгийг дуурайж, Бурхантай адил төстэй зүйлийг хийдэг болохоор л чи Бурхан бол цор ганц биш, харин олон Бурхан байдаг, тэд зүгээр л их, эсвэл бага ур чадвартай бөгөөд тэдний эзэмшдэг эрх мэдэлд л ялгаа байдаг гэж андууран итгэдэг. Чи тэдний агуу байдлыг ирсэн дарааллаар нь, тэдний насных нь дагуу эрэмбэлдэг бөгөөд Бурханаас өөр сахиус шүтээн байдаг бөгөөд Бурханы эрх мэдэл, хүч чадал нь цор ганц биш хэмээн буруу итгэдэг. Хэрвээ чамд тийм үзэл санаа байдаг бол, хэрвээ чи Бурханы цор ганц чанарыг хүлээн зөвшөөрдөггүй, зөвхөн Бурхан л эрх мэдэл эзэмшдэг гэж итгэдэггүй бол, мөн хэрвээ чи зөвхөн олон бурхан шүтэх үзэлтэй бол чи бол амьтдын хог шаар, чи бол жинхэнэ биелсэн Сатан, чи бол туйлын хорон муу хүн гэж Би хэлнэ! Эдгээр үгийг хэлснээр Би та нарт юу заах гээд байгааг та нар ойлгож байна уу? Цаг хугацаа, газар нутаг, эсвэл чиний уг үндэс ямар байх нь хамаагүй, чи Бурханыг ямар ч өөр хүн, зүйл, эсвэл эд юмтай андуурах ёсгүй. Бурханы эрх мэдэл болон Бурханы Өөрийн мөн чанар чамд хэчнээн мэдэхийн аргагүй, халдашгүй мэт санагдавч, Сатаны үг, үйл хэрэг чиний үзэл болон төсөөлөлтэй хэчнээн их нийцэвч, тэдгээр нь чиний сэтгэлд хэчнээн тааламжтай байвч бүү тэнэглэ, эдгээр ойлголтыг хооронд нь бүү холь, Бурханы оршин тогтнолыг бүү үгүйсгэ, Бурханы ялгамж чанар, байр суурийг бүү үгүйсгэ, Бурханыг бүү түлхэж гарга, зүрх сэтгэлдээ байгаа “Бурханыг” орлуулж, Бурханаа болгохын тулд Сатаныг бүү оруул. Та нар ингэсний үр дагаврыг төсөөлөх чадвартай гэдэгт Би эргэлзэхгүй байна!

Хэдий хүн төрөлхтөн ялзарсан ч гэсэн тэд Бүтээгчийн эрх мэдлийн дээд эрх дор амьдарсаар байна

Сатан хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш ялзруулсаар ирсэн. Тэр тоолохын аргагүй олон хорон мууг хийсэн, үеэс үед хууран мэхэлсэн ба дэлхий дээр маш жигшүүртэй гэмт хэргийг үйлдсэн. Тэр хүнийг хүчирхийлж, хүнийг хуурч, хүнийг Бурханы эсрэг уруу татаж, бас Бурханы удирдлагын төлөвлөгөөг нурааж, хохирол учруулах хорон муу үйл хэргийг ахин дахин үйлдсэн. Гэсэн ч Бурханы эрх мэдэл дор бүх зүйл болон амьд амьтад Бурханы тогтоосон хууль, дүрэм журмыг үргэлжлүүлэн баримталдаг. Бурханы эрх мэдэлтэй харьцуулахад Сатаны хорон уг чанар болон цадиггүй явдал нь маш муухай, маш зэвүүн жигшмээр, маш өчүүхэн агаад хэврэг юм. Хэдийгээр Сатан Бурханы бүтээсэн бүх зүйлийн дунд алхдаг ч гэсэн тэр Бурханд захирагддаг хүн, зүйлс, эд юманд өчүүхэн төдий ч өөрчлөлт гаргаж чадахгүй. Хэдэн мянган жил өнгөрсөн ба хүн төрөлхтөн Бурханы хайрласан гэрэл, агаарыг одоо ч эдэлж, Бурханы гаргасан амьсгаагаар амьсгалж, Бурханы бүтээсэн цэцэг, шувуу, загас, шавжийг эдэлж, Бурханы хангаж өгсөн бүх зүйлийг эдэлж байдаг; өдөр шөнө бас л нэг нэгнээ үргэлжид орлож; дөрвөн улирал ердийнхөөрөө солигдож; тэнгэрт нисэх галуу энэ өвөл нүүдэллэн одож, дараа хавар нь эргэн ирдэг; усан дахь загас өөрсдийн гэр болох гол мөрөн, нуурыг хэзээ ч орхидоггүй; газар дээрх голио зуны өдрүүдэд хоолой мэдэн донгоддог; өвсөн дундах хүрэлзгэнэ намрын салхины аясаар аяархан гүнгэнэдэг; бүргэд ганцаараа байхад галуу сүрэглэн цуглардаг; арслангийн сүрэг ан хийн амь зогоодог; хандгай өвс, цэцэгнээс холддоггүй... Бүх зүйлийн дундах төрөл бүрийн амьд амьтад холдон одож, эргэн ирдэг, дараа нь дахин оддог гээд л нүд ирмэхийн төдийд нэг сая өөрчлөлт тохиолддог—гэвч өөрчлөгддөггүй зүйл бол тэдний зөн совин ба амьд үлдэх хууль юм. Тэд Бурханы хангамж, шим тэжээл дор амьдардаг ба хэн ч тэдний зөн совинг өөрчилж, тэдний амьд үлдэх хууль журмыг сулруулж чадахгүй. Хэдийгээр бүх зүйлийн дунд амьдардаг хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаж, мэхлэгдсэн боловч Бурханы бүтээсэн ус, Бурханы бүтээсэн агаар, Бурханы бүтээсэн бүх зүйлээс бас л татгалзаж чадахгүй бөгөөд хүн Бурханы бүтээсэн энэхүү орон зайд бас л амьдарч, өсөн үржсээр байдаг. Хүн төрөлхтний зөн совин өөрчлөгдөөгүй. Хүнд бас л харахын тулд нүд, сонсохын тулд чих, бодохын тулд уураг тархи, ойлгохын тулд сэтгэл алхахын тулд хөл, ажиллахын тулд гар гэх мэт хэрэгтэй байдаг; Бурханы хангамжийг хүртэж чаддаг болгохын тулд Бурханаас хүнд хайрласан бүх зөн совин өөрчлөгдөхгүй хэвээр үлдсэн, хүний Бурхантай хамтран ажилладаг чадвар өөрчлөгдөөгүй, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх хүн төрөлхтний чадвар өөрчлөгдөөгүй, хүн төрөлхтний сүнслэг хэрэгцээ өөрчлөгдөөгүй, өөрийн эх үүсвэрийг олох хүн төрөлхтний хүсэл өөрчлөгдөөгүй, Бүтээгчээр аврагдах гэсэн хүн төрөлхтний тэмүүлэл өөрчлөгдөөгүй. Энэ нь Бурханы эрх мэдэл дор амьдарч, Сатаны авчирсан цуст сүйрлийг даван туулсан хүн төрөлхтний одоогийн нөхцөл байдал юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Сатаны дарангуйлалд байж, бүтээлийн эхэн үеийн Адам, Ева биш болж, харин мэдлэг, төсөөлөл, үзэл гэх мэт Бурхантай тэрслэх зүйлсээр дүүрсэн ба сатаны ялзармал зан чанараар дүүрсэн боловч Бурханы нүдэнд хүн төрөлхтөн бас л Түүний бүтээсэнтэй адил хүн төрөлхтөн хэвээр юм. Хүн төрөлхтөн одоо ч Бурханд захирагдаж, зохион байгуулагдаж байгаа ба одоо ч Бурханы тогтоосон замналаар амьдардаг, иймээс Бурханы нүдэнд Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтөн нь хоржигносон ходоодтой, бага зэрэг удаан хөдөлгөөнтэй, өмнө байсан шигээ сайн ой санамжтай биш, бага зэрэг хөгширсөн, жаахан хир буртгаар бүрхэгдсэн боловч хүний бүх чиг үүрэг, зөн совин нь огтхон ч гэмтээгүй харагддаг. Энэ нь Бурханы аврахаар зорьж байгаа хүн төрөлхтөн юм. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дуудлагыг сонсож, Бүтээгчийн дуу хоолойг л сонсохоос өөр аргагүй ба энэ дуу хоолойны эх үүсвэрийг олж тогтоохоор яаран босох болно. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дүрийг харахаас өөр аргагүй болох ба Бурханд өөрийгөө зориулахын тулд тэр өөр юуг ч хайхрахаа больж, бүх зүйлийг хаяж, тэр ч байтугай өөрийн амийг Түүний төлөө өгөх болно. Хүн төрөлхтний зүрх сэтгэл Бүтээгчийн үнэн сэтгэлийн үгийг ойлгох үед хүн төрөлхтөн Сатаныг хаяж, Бүтээгчийн талд ирэх болно; хүн төрөлхтөн биеийнхээ хир буртгийг бүрэн угааж, Бүтээгчийн хангалт, шим тэжээлийг дахин нэг удаа хүртэх үед хүн төрөлхтний ой санамж сэргэх бөгөөд энэ үед хүн төрөлхтөн Бүтээгчийн ноёрхолд үнэхээр эргэн очих болно.

2013 оны 12 дугаар сарын 14

00:00
00:00

0Хайлтын үр дүн