Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 7: “Завхарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй” хэмээх Төгс Хүчит Бурханы үгийг би уншсан. Энэ нь Бурханы үгийн гайхалтай хэсэг, мөн тун бодитой, маш чухал гэж би бодож байна. Завхарсан хүн төрөлхтөн яагаад бие махбодтой болсон Бурханы авралыг хүлээн авах ёстой тухайд бол, энн нь хүний яаралтай ойлгох ёстой үнэний нэг тал юм. Бидэнтэй энэ талаар дахиад жаахан нөхөрлөнө үү.

Хариулт:

“Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй” Бурханы үгийн энэ хэсэг нь бие махбодтой болсон Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын утга учрыг бүрэн тайлбарладаг. Төгс Хүчит Бурханы үгнээс уншицгаая. Төгс Хүчит Бурханы хэлснээр:

Сатан хүний махан биеийг ялзруулсан учраас, мөн Бурханы аврахаар зорьдог нэгэн нь хүн учраас Бурхан Сатантай тулалдаж, хүнийг биечлэн хариулахын тулд махбодтой болох ёстой болсон. Энэ нь л Түүний ажилд ашиг тустай юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас).

Хүний махан бие нь хамгийн гүн гүнзгий ялзарч, Бурханыг эсэргүүцдэг, тэр ч бүү хэл Бурханы оршин тогтнолыг ил тод эсэргүүцэж, үгүйсгэдэг зүйл болсон. Энэ ялзарсан махан бие дэндүү зөрүүд бөгөөд махан биеийн ялзарсан зан чанартай харьцаж, өөрчлөхөөс илүү хэцүү зүйл гэж үгүй. Сатан хүний махан биед ирж үймүүлдэг ба Бурханы ажилд саад болж, Бурханы төлөвлөгөөг сүйтгэхийн тулд хүний махан биеийг ашигладаг, тиймээс хүн Бурханы дайсан, Сатан болсон юм. Хүн аврагдахын тулд эхлээд байлдан дагуулагдах ёстой. Үүнээс болж Бурхан мөчөөгөө өгөлгүйгээр, хийхээр зорьсон ажлаа хийхээр, Сатантай тулалдахаар махбодод ирдэг. Түүний зорилго бол ялзарсан хүн төрөлхтнийг аварч, Өөрийнх нь эсрэг боссон Сатаныг ялж устгах юм. Хүнийг байлдан дагуулах ажлаараа дамжуулан Тэрээр Сатаныг ялдаг ба үүний зэрэгцээ ялзарсан хүн төрөлхтнийг авардаг. Ийнхүү Бурхан хоёр асуудлыг нэгэн зэрэг шийддэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс).

Хүний махан бие Сатанаар ялзруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладгийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай нь махан биеэс бүтсэн хүн бөгөөд Сатан бас Бурханы ажилд саад хийхийн тулд хүний махан биеийг ашигладгаас болдог. Сатантай тулалдах тулаан нь үнэндээ хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийм болохоор бие махбодтой болж ажиллах нь тун их шаардлагатай билээ. Сатан хүний махан биеийг ялзруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханы ялах бай болсон юм. Ийм маягаар, Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил бүгд газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой. Энэ бол хамгийн бодитой ажил юм. Бурхан махбодоор ажиллах нь үнэндээ махан биеэр Сатантай тулалдаж байдаг. Тэр махбодоор ажиллах нь сүнсний ертөнц дэх Өөрийн ажлыг хийж, улмаар сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дээр бодит болгодог. Байлдан дагуулагддаг нэгэн нь Түүнд дуулгаваргүй байдаг хүн, харин ялагдах нэгэн нь Түүнтэй дайсагнадаг Сатаны биелэл (мэдээж энэ нь ч бас хүн) бөгөөд эцэстээ аврагдах нэгэн нь бас л хүн юм. Ийм болохоор Түүний хувьд бүтээлийн гадаад бүрхүүлтэй хүн болох нь бүр ч илүү чухал юм, ингэснээр Тэр Сатантай бодитоор тулаан хийж, Өөрт нь дуулгаваргүй байдаг агаад Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг байлдан дагуулж, Сатанд хорлогдсон, Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг аварч чадах юм. Түүний дайсан бол хүн, Түүний байлдан дагуулалтын бай бол хүн, мөн Түүний авралын бай нь Бурханы бүтээсэн хүн билээ. Тиймээс Тэр хүн болох ёстой бөгөөд ийм маягаар Түүний ажил илүү хялбар болдог. Тэр Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, түүнчлэн хүн төрөлхтнийг аварч чаддаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс).

Төгс Хүчит Бурханы үгнээс бид, завхарсан хүн төрөлхтөн бие махбодтой болсон Бурханаар аврагдах ёстой байдгийн шалтгаан нь хүний махан бие бүхэлдээ Сатанд хууртагдаж, завхруулагдсанаас болдогыг ухаардаг. Бүх хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдардаг, тэд сайн муу, сайхан муухайг хооронд нь ялгаж чаддаггүй. Тэд эерэг, сөрөг зүйлийн хоорондох ялгааг ч хэлж чаддаггүй. Тэд Сатаны гүн ухаан, хууль, уг чанарын дагуу амьдардаг. Тэд бол их зантай, өөрийгөө зөвтгөдөг, хөнгөн хуумгай, хуулинд захирагддаггүй. Тэд бүгдээрээ Сатаны биелэл бөгөөд Бурханыг эсэргүүцэхийн тулд Сатантай хуйвалддаг замбараагүй амьтад болсон, гэсэн ч тэд үүнийгээ ухаардаггүй. Бурхан бол Бүтээгч, зөвхөн Бурхан л хүмүүсийн жинхэнэ уг чанарыг, тэд ямар түвшинд завхруулагдсаныг нэгд нэггүй мэддэг. Зөвхөн Бурхан л хүний сатанлаг уг чанар, завхарсан зан чанарыг ил болгож, задлан шинжилж чадна. Хэрхэн амьдарч, хүн шиг авирлахыг хүнд хэлж өгч чадна, мөн хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, ариусгаж, аварч чадна. Бурханаас өөр ямар ч бүтээгдсэн хүн, хүний завхралын мөн чанарыг нэвт шувт харж чадахгүй, бас хэрхэн хүн шиг авирлах тухай үнэнийг хүнд өгч чадахгүй. Иймээс, хэрвээ Бурхан гүнээ завхруулагдсан хүн төрөлхтнийг Сатаны савраас булаан авч тэднийг аврахыг хүсвэл. зөвхөн бие махбодтой болсон Бурхан л үнэнийг болон Бурханы зан чанарыг биечлэн илэрхийлж, хүний эзэмших ёстой бүх үнэнийг хүнд хэлж, үнэнийг ойлгож, Бурханыг мэдэж, Сатаны ёрын муу заль мэх, янз бүрийн төөрөгдлийг нэвт шувт харах боломжийг хүнд олгох юм бол, зөвхөн тэр үед л хүн Сатаныг хаяж, голж Бурхан руу эргэн ирэх боломжтой юм. Бас, бие махбодтой болсон Бурханы ажил бүх төрлийн хүмүүсийг ил болгодог. Учир нь хүмүүс бүгдээрээ их зантай, бууж өгөхөөс татгалздаг. Үнэнийг илэрхийлэхийн тулд Бурхан бие махбодтой болох үед хүмүүс байнга өөрсдийн үзэл баримтлал, эсэргүүцэл, бүр дайнаар хариу үзүүлдэг. Тийм болохоор завхарсан хүн төрөлхтөн Бурханыг эсэргүүцэж, Түүнээс урвадаг тухай үнэн бүрэн илчлэгдэхэд, тэдний илчилдэгдсэн завхрал болон үнэн нүүр царайнд нь үндэслэн Бурхан хүнийг шүүх шүүлтээ явуулдаг. Ингэж л Бурханы хүн төрөлхтний байлдан дагуулалт, ариусгалт, төгс болголт төвөггүй хийгдэнэ. Бурханы үгийн шүүлтээр дамжуулан хүн аажмаар байлдан дагуулагдаж, ариусгагддаг. Хүн бүрэн байлдан дагуулагдах үедээ бие махбодтой болсон Бурханыг дуулгавартай дагаж эхэлдэг. Тэр Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, Бурханы ажлыг туулж эхэлдэг. тэр үнэнийг эрж хайж, дахин хэзээ ч Сатаны гүн ухаан, дүрмээр амьдрахгүй гэж шийддэг. Хүн бүхэлдээ Бурханы үгийн дагуу амьдрах үед Бурхан Сатаныг бүрмөсөн ялсан байдаг ба завхарсан хүн төрөлхтөн Түүний Сатаныг ялсан ялалтын олз омог болдог. Мөн чанартаа Бурхан завхарсан хүн төрөлхтнийг Сатаны гараас булаан авдаг. Зөвхөн бие махбодтой болсон Бурханы ажил л тийм үр дүнд хүрч чадна. Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан бие махбодтой болох туйлын шаардлага бол энэ. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, аварч чадна. Бурханы ашигладаг хүмүүс хүн төрөлхтнийг золин аварч, аврах ажил хийх чадваргүй.

Хэрвээ бид аврагдахыг хүсвэл, хүнийг биечлэн шүүж, ариусгахын тулд Бурхан махбод болох нь завхарсан хүнд үнэхээр хэрэгтэй. завхарсан хүнд үнэхээр хэрэгтэй. Бие махбодтой болсон Бурхан хүнтэй харилцах явцдаа Бурханыг нүүр тулан ойлгож, мэдэх боломжийг хүнд олгодог. Үнэнийг үнэхээр эрж хайгчид эцсийн өдрүүдийн Христийн шүүлт, ариусгалтыг хүлээн зөвшөөрдөг учраас аяндаа Бурханыг дуулгавартай дагаж, зүрх сэтгэлдээ Бурханыг гэсэн хайрыг мэдэрч, Сатаны эзэмшлээс бүрэн дүүрэн аврагдаж чаддаг. Энэ нь Бурханы хувьд хүн төрөлхтнийг аварч, төгс болгох шилдэг арга зам биш гэж үү? Бурхан бие махбодтой болсон учраас бид Бурхантай нүүр тулан уулзаж, Түүний бодитой ажлыг мэдрэх боломжтой болсон. Бас Бурханы үнэн зөв үгний хангалтыг хүлээн авч, Түүгээр шууд услуулж, хариулуулах боломжтой болсон. Ингэснээр бид Бурханд найдаж, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнийг үнэхээр хайрлаж эхэлдэг. Хэрвээ Бурхан хүн төрөлхтнийг аврах ажлыг хийхийн тулд бие махбодтой болоогүй бол энэ бодитой үр дүнд хүрч чадахгүй байсан. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн зүйл нь Тэр оновчтой үгс, сургамж болон хүн төрөлхтний төлөөх Өөрийн үнэн зөв хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээж чадна, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг хүлээн зөвшөөрдөг хүмүүст илүү үнэн зөвөөр, илүү бодитоор дамжуулж чадна. Махбод дахь Бурхан хүмүүсийн дунд ажиллах цагт л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаа бодит баримтыг үнэхээр биелүүлдэг ба Бурханы царайг харж, Бурханы ажлыг харж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс). “Ялзарсан хүн төрөлхтний хувьд оновчтой үгс, зорьсон зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангах бол хамгийн үнэ цэнэтэй ажил юм. Бодитой ажил, цагаа олсон удирдамж л хүний дур сонирхолд таарч тохирдог бөгөөд бодит ажил л хүнийг ялзарсан, доройтсон зан чанараас аварч чадна. Үүнийг зөвхөн бие махбодтой болсон Бурхан биелүүлж чаддаг; бие махбодтой болсон Бурхан л хүнийг урьдны ялзарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс). “Ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй, бие махбодтой болсон Бурханы шууд ажил илүү хэрэгтэй билээ. Хүн төрөлхтөнд өөрсдийг нь хариулах, дэмжих, услах, тэжээх, шүүх, гэсгээх бие махбодтой болсон Бурхан хэрэгтэй бөгөөд бие махбодтой болсон Бурханы илүү их нигүүлсэл, илүү агуу золин аврал хэрэгтэй. Зөвхөн махбод дахь Бурхан л хүний дотнын нэгэн, хүний хоньчин, байнгын туслагч байж чадах бөгөөд энэ бүхэн нь өнөөдөр болоод өнгөрсөн үед бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс).

Завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан бие махбодтой болохдоо, Бурханы шаардлага, Түүний хүсэл, Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг хүн төрөлхтөнд тодорхой хэлэхийн тулд хүний хэлийг ашиглаж чаддаг. Ийм байдлаар ухаан зарж, эрж хайлгүйгээр хүн Бурханы хүслийг тодорхой ойлгож, Бурханы шаардлагыг, мөн өөрсдийн хэрэгжүүлэх ёстой замыг мэдэж чадна. Тэд бас Бурханы талаар бодитой ойлголт болон мэдлэгтэй болж чадна. Нигүүлслийн эрин үед Петр Эзэн Есүсээс, “Эзэн минь, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу? гэхэд” (Матай 18:21). Есүс Петрт шууд: “Би чамд долоон удаа бус, харин дал дахин долоон удаа гэж хэлье” (Матай 18:22) гэв. Үүнээс бид, бие махбодтой болсон Эзэн Есүс хэдийд ч, хаашаа ч явсан хүнд хамгийн бодитой, тодорхой хангалтыг нь өгөн, хүмүүсийг хооллож, дэмжиж байсан гэдгийг нь харж болно. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан хүмүүсийн дунд бие махбодтой болоод, хүний бодит нөхцөл байдалд хандан үнэнийг илэрхийлж, хүн төрөлхнийг дэмжиж, хангахын тулд Бурханы зан чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг илэрхийлж, Бурханд итгэх хүний итгэл дэх бүх алдаа мадаг, эндүүрлийг зааж өгч, хүнд Бурханы хүсэл болон Түүний шаардлагын талаар мэдэгдэж, хүмүүст хамгийн бодитой, нарийн зөв амийн хангалт, хоол тэжээл өгдөг. Жишээлбэл, бид өөрсдөө мэдэлгүйгээр тэрслүү байдал, Бурханыг эсэргүүцэн амьдарч байх үед, Бурханы үг биднийг шууд илчилж, шүүн, бидний сатанлаг уг чанар яаж Бурханы эсрэг байдгийг Бурханы үгнээс харах боломжийг бидэнд олгодог. Бид өөрсдийн хувийн ашиг хонжооны төлөө Бурханыг дагаж, ингэхдээ өөрсдийгөө зөвтгөдөг бол, Бурхан бидний хангалтгүй байдлыг ил болгож, Бид ямар итгэл баримтлах ёстой талаар бидэнд хэлдэг. Түүний шүүлтийн талаар өөрсдийн уршгаараа бид Бурханыг буруу ойлгох үед Бурханы үг бидэнд, хүн төрөлхтнийг аварч, шүүдэг Бурханы чин санаа зорилгын талаар сануулж, Бурханы тухай бидний буруу ойлголтыг шийдвэрлэдэг гэх мэт. Бурханыг сонгосон бүх хүн, бие махбодтой болсон Бурхан хэрхэн бидэнд үргэлж тусалж, биднийг хангаж байдгийг гүнээ мэдэрсэн, ингэснээр бид ухаан зарж, эрж хайх хэрэггүй. Бурханы хамгийн бодитой хооллолт, усалгааг олж авахын тулд Төгс Хүчит Бурханы үгийг бид илүү их унших хэрэгтэй юм. Бурханы илэрхийлдэг үгээр дамжуулан бид Бурханы хүсэл, Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох талаар жинхэнэ ойлголтыг олж авдаг, энэ ойлголтоор дамжуулан бид жинхэнэ амьдралыг амьдран харуулахын тулд ийм байдлаар, Сатаны өөдгүй арга залийг хэрхэн нэвт харахад суралцаж, бид өөрсдөө Сатанаар хэрхэн голдоо хүртэл завхруулагдсанаа тодорхой харж, ингэснээрээ өөрсдийн нүгэл, Сатаны харанхуй нөлөөг аажмаар орхидог. Үүний үр дүнд бидний амийн зан чанар өөрчлөгдөж, бид үнэний бодит байдлыг амьдран харуулж, зөв замд хөл тавьдаг. Бурхан Өөрөө бие махбодтой болсон нь энэ бүхнийг боломжтой болгосон.

Бурхан үгээ илэрхийлэхийн тулд бие махбодтой болж, хоол тэжээл болон амийн хангалтыг олж авах боломжийг хүнд олгосон. Хүнд бие махбодтой болсон Бурханы шүүлтийн ажлын талаар олон үзэл байдгийг үл харгалзан Бурхан хүнд амийн зам болон үүрд мөнхийн авралыг авчирч. хүн Түүнээс хамаарах болсон! Төгс Хүчит Бурханы үгнээс уншицгаая.

Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн: “Түүний махбод дахь ажлыг төсөөлж, хэмжих аргагүй, учир нь Түүний махбод ямар ч махан биетэй хүнийхтэй адилгүй; гадаад бүрхүүл нь хэдий адилхан ч, мөн чанар нь ижил биш. Түүний махбод хүмүүсийн дунд Бурханы талаарх олон үзлийг бий болгодог ч, бас ихээхэн мэдлэг олж авах боломжийг хүнд олгодог ба адилхан гадаад бүрхүүлтэй ямар ч хүнийг байлдан дагуулж чадна. Учир нь Тэр зүгээр ч нэг хүн биш, харин хүний гадаад бүрхүүлтэй Бурхан бөгөөд хэн ч Түүнийг бүрэн ухаж, ойлгож чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс).

Бурхан Бие махбодтой болж ажилласан учраас биет хэлбэртэй агаад хүн харж, хүрч болох махбод болсон. Тэрээр хэлбэргүй Сүнс биш, харин хүний хүрч, харж болдог махбод юм. Гэсэн хэдий ч, хүмүүсийн итгэдэг Бурханы ихэнх нь хэлбэргүй, бас хэлбэрт үл баригдах, биегүй бурхад байдаг. Ийм маягаар, бие махбодтой болсон Бурхан нь Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн дайсан болсон бөгөөд үүний нэгэн адил, Бурхан бие махбодтой болсон баримтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс Бурханы өрсөлдөгчид болсон. … Энэхүү махбодоос болж ихэнх хүн Бурханы дайсан болсон ч гэсэн Түүнийг ажлаа дуусгах үед Түүний эсрэг байдаг хүмүүс дайснууд нь байхаа болиод зогсохгүй, харин ч эсрэгээрээ Түүний гэрчлэгчид болох болно. Тэд Түүгээр байлдан дагуулагдсан, Түүнтэй нийцэлтэй, Түүнээс салшгүй гэрчлэгчид болно. Тэрээр, махбод дахь ажлынхаа ач холбогдлыг хүнд мэдүүлэх ба хүний оршин тогтнол дахь энэ махбодын ач холбогдол, хүний амийн өсөлтөн дэх Түүний бодит үнэ цэнийг хүн мэдэх болно, түүнчлэн энэ махбод бол хүний салж үл түвдэх амийн амьд ундарга болохыг ч мэднэ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс).

Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болох үедээ, жирийн хүний Хүүгийн төрхтэй болсон баримтыг үл харгалзан, Тэр тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй, супер хүний чадваргүй. эсвэл бие томтой биш, мөн хүний үзэл, үгүйсгэл, эсэргүүцэл, гололтын бай болдог ч. Христийн илэрхийлдэг үнэн болон Түүний гүйцэтгэдэг шүүлтийн ажил нь хүнд Бурханы үгийн хангалтыг өгч,үнэнийг олж авч. Бурханы илрэлтийг харах боломжийг тэдэнд олгосон. Хэдий бид Бурханы үнэн биеийг хараагүй ч гэсэн бид Түүний төрөлхийн зан чанар, ариун мөн чанарыг харсан. Энэ нь бид Түүний үнэн биеийг харсантай яг адилхан. Бурхан үнэхээр, бодитоор бидний дунд амьдарч байгааг бид харсан. Бид түүнийг сэнтийн өмнө аваачиж. Бурхантай нүүр тулан Түүний ажлыг мэдэрч, сэнтийнээс урсдаг амийн амьд усны хангалтыг эдэлж байгаагаа мэдэрдэг. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг мэдэрснээрээ бид аажмаар хүн төрөлхтнийг авардаг. Бурхан бидний төлөө хийдэг бүх зүйл бол Түүний хайрын илэрхийлэл бөгөөд бидний авралд зориулагдсан. Бид өөрсдийнхөө урьдны тэрслүү зан,мунхаг байдлаа жигшиж, Бурханыг үнэхээр хайрлаж, дуулгавартай дагаж эхэлдэг. Өнөөг хүртэл Бурханы ажлыг мэдэрснээр бид өөрсөддөө гарч байгаа өөрчлөлтүүдийг Бурханы авралын үр дүн гэдгийг ухаарсан. Эцсийн өдрүүдийн Христ бол завхарсан хүн төрөлхтний хамгийн агуу аврал юм. Тэр бол Бурханы талаарх мэдлэг, Бурханы сайшаалыг хүртэх цорын ганц зам. Төгс Хүчит Бурханы үгнээс уншицгаая.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Энэ удаад, Бурхан ажлаа сүнслэг бус, харин маш эгэл биеэр хийхээр ирсэн. Энэ нь хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы бие байгаад зогсохгүй, мөн Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл махбод билээ. Чи бусдаас ялгарах юуг ч Түүнээс олж харж чадахгүй боловч урьд нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс хүлээн авч чадна. Энэхүү өчүүхэн махбод бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрдэг бөгөөд Бурханы үнэний бүх үгийн биелэл, бас хүний мэдэж авах Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харъя гэж асар их хүссэн биш үү? Тэнгэр дэх Бурханыг ойлгоё гэж асар их хүссэн биш үү? Хүн төрөлхтний хүрэх газрыг харъя гэж асар их хүсээгүй юу? Тэр чамд ямар ч хүний хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлж, тэр бүү хэл чиний ойлгодоггүй үнэнийг ч хэлэх болно. Тэр бол хаанчлалд хүрэх чиний үүд хаалга, шинэ эрин үе рүү чамайг хөтлөгч билээ. … Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь, тэнгэр дэх Бурхан газар дээр хүмүүсийн дунд амьдардгийг харах боломжийг хүнд олгож, хүнийг Бурханыг мэдэж, дуулгавартай дагаж, хүндэлж, хайрлах боломжтой болгоход оршино. Ийм учраас Тэр хоёр дахь удаагаа махбодод эргэн ирсэн. Хэдийгээр өнөөдөр хүний хардаг зүйл нь хүнтэй адилхан Бурхан буюу нэг хамар, хоёр нүдтэй Бурхан, бусдаас ялгарах юмгүй Бурхан боловч энэ хүний оршин тогтнолгүйгээр тэнгэр газарт тоймгүй их өөрчлөлт гарна; энэ хүний оршин тогтнолгүйгээр тэнгэр бүүдийж, газар эмх замбараагүй болох ба бүх хүн төрөлхтөн өлсгөлөн гачаал, өвчин тахал дунд амьдрах болно гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулах болно. Эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурханы авралгүйгээр Бурхан тамд бүх хүн төрөлхтнийг аль хэдийн устгах байсан; энэхүү махбодын оршин тогтнолгүйгээр та нар үүрд нүгэлтнүүдийн тэргүүн, мөнхөд үхдэлүүд байх байсан гэдгийг Тэр та нарт харуулна. Энэ махбодын оршин тогтнолгүйгээр бүх хүн төрөлхтөн зайлшгүй гай гамшигтай тулгарч, эцсийн өдрүүд дэх хүн төрөлхтнийг шийтгэх Бурханы илүү хүнд шийтгэлээс зайлахад хэцүү байх байсан гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Энэхүү эгэл махбод мэндлээгүй бол, та нар бүгд яаж ч эрж хайлаа гэсэн, амьд ч биш, үхсэн ч биш байдалтай байх байсан; энэ махбодын оршин тогтнолгүйгээр өнөөдөр та нар үнэнийг хүлээн авч, Бурханы сэнтийн өмнө очиж чадахгүй байх байсан юм. Харин ч аймшигт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байлаа. Та нар мэдэх үү? Бурхан махбодод эргэн ирээгүй бол хэн ч аврагдах боломжгүй байх байсан; мөн энэхүү махбод ирээгүй бол Бурхан хуучны эрин үеийг аль эрт төгсгөх байсан юм. Ийм байхад, та нар хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг голсоор л байж чадна гэж үү? Та нар энэ эгэл хүнээс ингэж их ашиг тус хүртэж чадах юм хойно, яагаад Түүнийг бэлхнээ хүлээн зөвшөөрч болохгүй гэж?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн”-ээс).

Өнөөдөр та нарт байгаа бүхэн энэхүү махбодоос үүдэлтэй. Бурхан махбодод амьдардаг учраас та нар амьдрах боломжтой байна. Энэ бүх зол завшаан энэхүү эгэл хүний ачаар олдсон юм. Үүгээр ч зогсохгүй эцэстээ бүх улс үндэстэн энэ эгэл хүнийг шүтэн мөргөж, мөн энэ өчүүхэн хүнд талархаж, дуулгавартай байх болно. Учир нь Тэр үнэн, зам, амийг авчирч бүх хүн төрөлхтнийг аварч, Бурхан болон хүний хоорондох зөрчилдөөнийг намжааж, Бурхан, хүн хоёрыг илүү ойр болгож, Бурхан, хүн хоёрын бодлыг холбосон. Мөн Тэр л Бурханд бүр ч их алдрыг авчирсан юм. Ийм эгэл хүн чиний итгэл, бишрэлийг хүртэх үнэ цэнтэй биш үү? Ийм эгэл махбод Христ гэж нэрлэгдэхэд тохиромжтой бус уу? Ийм эгэл хүн хүмүүсийн дундах Бурханы илэрхийлэл байж болохгүй гэж үү? Хүн төрөлхтнийг аюул гамшгаас хэлтрэхэд тусалдаг ийм хүн та нараар хайрлуулж, үлдэх үнэ цэнэтэй бус уу? Хэрвээ та нар Түүний амнаас гарах үнэнийг голж, өөрсдийнхөө дундах Түүний оршин тогтнолыг жигших юм бол хувь заяа чинь яах болж байна вэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн”-ээс).

Есүсийн ажилгүйгээр хүн төрөлхтөн загалмайнаас бууж чадахгүй байх байсан, гэвч өнөөдрийн бие махбодтой болсон Бурхангүйгээр загалмайнаас бууж ирсэн хүмүүс хэзээ ч Бурханаар магтагдахгүй, бас шинэ эрин үед орж чадахгүй байсан юм. Энэ эгэл хүн ирээгүй бол та нар Бурханы жинхэнэ дүр төрхийг хэзээ ч харах боломжгүй, харах эрхгүй байх байсан, учир нь та нар бүгд аль хэдийн устгагдах ёстой байсан хүмүүс юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ирэлтийн улмаас Бурхан та нарыг уучилж, та нарт өршөөл үзүүлсэн. Гэвч эцэстээ Миний та нарт үлдээх ёстой үг бол энэ: Бие махбодтой болсон Бурхан болох энэ эгэл хүн бол та нарын хувьд амин чухал ач холбогдолтой. Энэ нь хүмүүсийн дунд Бурханы аль хэдийн хийсэн агуу зүйл билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн”-ээс).

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх:Асуулт 6: Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг бид бүгд мэднэ. Ажлаа дуусгаад Тэрээр цовдлогдож, дараа нь амилан, бүх шавь нарынхаа өмнө гарч ирээд, алдар суутай сүнслэг биеэрээ тэнгэр өөд гарсан. Библид хэлдэгчлэн: “Бас, Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). Иймээс, Эзэн дахин ирэх үедээ дахин амилсан сүнслэг биеэрээ хүнд харагдана гэдгийг библийн бичвэр баталдаг. Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан яагаад хүний Хүүгийн хэлбэрээр бие махбодтой болдог юм бэ? Эзэн Есүсийн дахин амилсан сүнслэг бие болон хүний Хүү болж бие махбодтой болохын хоорондох ялгаа юу вэ?

Дараах:Асуулт 8: Хуулийн эрин үеийн ажлыг хийхийн тулд Бурхан Мосег ашигласан, тэгвэл эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийхийн тулд Бурхан яагаад хүмүүсийг ашигладаггүй вэ? Үүнийг Өөрөө хийхийн тулд Тэр үнэхээр махбод болох хэрэгтэй гэж үү? Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох гол ялгаа юу вэ?

Холбогдох агуулга