Бурханы ажлыг чи үнэхээр мэддэг үү?
I
Хэн үнэнийг хүлээн зөвшөөрсөн бэ? Хэн Бурханыг баяртайгаар угтан авсан бэ? Бурхан гарч ирэхийг хэн аз жаргалтайгаар хүссэн бэ? Хүний зан төлөв аль эрт доройтон ялзарсан ба түүний бузарлалт Бурханы сүмийг аль хэдийн танигдахын аргагүй болгож орхисон. Энэ завсар хүн өөрийн ажлаа хэрэгжүүлж, Бурханыг хэзээд дорд үзсээр байсан. Бурханд хандах түүний эсэргүүцэл нь чулуунд суулгасан мэт өөрчлөгдөшгүй болсон ба үүний үр дүнд тэр өөрийн үг, үйлдлийг “ад үзэхийг” цаашид тэвчихийн оронд хараагдахыг илүүд үзнэ. Ийм хүмүүс Бурханыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Тэд Бурхантай хамт хэрхэн амар амгаланг олох юм бэ? Тэд Бурханы өмнө очиход хэрхэн тохирох юм бэ?
II
Мэдээж, Бурханы удирдлагын төлөвлөгөөнд өөрийгөө зориулах нь огтхон буруу биш—гэхдээ хүмүүс яагаад амь бие хайргүйгээр өөрсдийн “цус, нулимсаа” зориулах зуураа Бурханы ажил болон Бурханы бүрэн дүүрэн байдлыг үргэлж сэтгэлийнхээ мухарт орхидог юм бэ? Хүмүүсийн амь бие хайргүй зориулалтын сүнс нь гарцаагүй эрхэм—гэхдээ тэдний сүлждэг “торго” нь Бурхан ямар болохыг бүрэн дүүрэн төлөөлөх чадваргүй гэдгийг тэд хэрхэн мэдэх юм бэ? Хүмүүсийн сайхан санаа нь гарцаагүй эрхэм агаад ховор—гэхдээ тэд “үнэлж баршгүй эрдэнэсээ” хэрхэн залгиж чадах билээ?
III
Та нарын дундах хүн нэг бүр өөрсдийн өнгөрснөө эргэцүүлэн бодох ёстой: Яагаад та нар хэзээ ч цэвдэг гэсгээлт, хараалаас ангид байгаагүй юм бэ? Яагаад хүмүүс үргэлж сүрлэг үгс болон шударга шүүмжтэй тийм “ойр дотно харилцаатай” байдаг юм бэ? Бурхан тэднийг үнэхээр шалгаж байгаа юу? Бурхан тэднийг санаатайгаар цэвэршүүлж байгаа юу? Хүмүүс цэвэршүүлэлтийн дунд хэрхэн орох юм бэ? Тэд үнэхээр Бурханы ажлыг мэддэг үү? Бурханы ажил болон өөрсдийнхөө оролтоос хүмүүс ямар хичээл сурсан бэ? Хүмүүс Бурханы сургамжийг мартахгүй байх болтугай, тэд Бурханы ажлын талаар мэдлэг ухаантай байж, үүнд бат итгэж, өөрсдийн оролтоо зүй зохистойгоор удирдах болтугай.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (9)”-өөс шинэчлэн найруула