Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

XVII. Үнэний бодит байдал болон теологийн мэдлэгийг хэрхэн ялган таних вэ?

1. Үнэн гэж юу вэ? Библийн мэдлэг болон хоосон сургаал гэж юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа” (Иохан 1:1).

“Үг махбод болж, бидний дунд оршин (бид Түүний алдрыг, Эцэгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан), нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

“Би бол зам, үнэн, амь юм. … ”(Иохан 14:6).

“Үнэнээр тэднийг ариусгаач: Таны үг үнэн билээ” (Иохан 17:17).

“Тэр тэдэнд, ‘Хоёр нүүртэй та нарын тухай Исаиа зөв зөгнөсөн бөгөөд ‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэж бичсэн. Бурханы тушаалыг та нар орхигдуулж, хүний ёс заншлыг баримталдаг. Тэр мөн тэдэнд хандан, ‘Та нар ёс заншлаа сахихын тулд Бурханы тушаалыг орхигдуулахдаа гарамгай. … Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа Бурханы үгийг хүчингүй болгодог: үүнтэй адил олон зүйлийг та нар хийдэг’ гэж айлдав” (Марк 7:6-13).

Холбогдолтой Бурханы үг:

Хүний хэлээр үнэн бол хүн төрөлхтний онч мэргэн үг юм; хүн төрөлхтөн үүнийг хэзээ ч бүрэн дүүрэн мэдрэхгүй бөгөөд тэд үүнд тулгуурлан амьдрах ёстой. Үнэний нэг хэсэг нь бүх хүн төрөлхтнийг хэдэн мянган жилийн турш амьдруулж чадна.

Үнэн бол Бурханы Өөрийн амь бөгөөд Түүний зан чанарыг, Түүний мөн чанарыг, Түүний доторх бүхнийг төлөөлдөг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”-ээс

Үнэн бол нэгэн хэвийн зүйл ч биш, хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь, энэ бол амьд зүйл бөгөөд бүтээлийн дагах ёстой дүрэм, хүний өөрийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ бол амссан туршлагаараа улам сайн ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийнхөө туршлагаар ямар үе шатанд хүрсэн нь, Бурханы үг болон үнэнээс салшгүй нь хамаагүй Бурханы зан чанарын талаар юу ойлгодог чинь, мөн Бурханд юу байгаа болон Тэр юу болох талаар юу мэддэг чинь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнээс салгах аргагүй холбоотой байдаг. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл билээ. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хий гэж хүсэж байгаа болон Тэр чамд юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү тодорхой хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний ард Түүний баяр баясгалан, уур, гуниг, аз жаргал болон Түүний мөн чанар байгааг хүмүүс харж болно—энэ нь Түүний зан чанарын илэрхийлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас

үнэн бол амьдралын онч мэргэн үгсээс хамгийн бодитой нь бөгөөд бүх хүн төрөлхтний дундах онч мэргэн үгсээс хамгийн дээд нь билээ. Учир нь энэ нь Бурханы хүнд тавьдаг шаардлага ба Бурханы биечлэн хийдэг ажил учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ онч мэргэн үг нь ямар нэг зүйлээс дүгнэж гаргасан зүйл биш, мөн агуу хүмүүсийн хэлсэн алдартай эшлэл ч биш; харин тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчаас хүн төрөлхтөнд хэлсэн айлдвар бөгөөд хүний нэгтгэн дүгнэсэн хэдэн үг биш, харин Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын бүх онч мэргэн үгийн хамгийн дээд нь гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас

Бурханы хийдэг бүхэн нь үнэн ба амь юм. Үнэн гэдэг бол хүн төрөлхтний хувьд амь амьдралд нь дутагдаж болохгүй зүйл, тэд түүнгүйгээр байж чадахгүй зүйл юм; бас энэ бол хамгийн агуу зүйл гэж чи хэлж болно. Хэдийгээр чи үүнийг харж, хүрч чадахгүй боловч ач холбогдлыг нь үл ойшоож болохгүй; энэ бол зүрх сэтгэлийг чинь амрааж чадах цорын ганц зүйл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас

Зарим хүн ажиллаж, номлодог бөгөөд хэдийгээр гаднаа тэд Бурханы үгийн талаар нөхөрлөж байгаа мэт харагддаг ч ярьж байгаа бүхэн нь Бурханы үгийн үгчилсэн утга бөгөөд ямар ч бодитой зүйл дурддаггүй. Тэдний номлол нь хэлний сурах бичгээс зааж байгаа мэт байдаг; Бурханы үгийг төрөл төрлөөр нь, тал талаар нь эмхэлсэн байдаг бөгөөд тэднийг дуусах үед хүн бүхэн магтаж: “Энэ хүн бодит байдалтай юм. Тэр маш сайн, ийм дэлгэрэнгүй номлолоо” гэдэг. Номлож дууссаныхаа дараа тэд үүнийг бүгдийг нь нэгтгэж, хүн бүрд илгээ гэж бусдад хэлдэг. Тэдний үйлдэл бусдыг хуурдаг бөгөөд тэдний номлодог бүхэн нь гажууд онол юм. Гаднаа тэд зөвхөн Бурханы үгийг л номлож байгаа мэт харагддаг бөгөөд энэ нь үнэнтэй нийцдэг мэт үзэгддэг. Гэхдээ илүү анхааралтай ялган салгах юм бол энэ нь хүний зарим нэг төсөөлөл, үзэл, түүнчлэн Бурханыг хязгаарладаг зарим нэг хэсэгтэй бичиг үсэг, хоосон сургаал, хуурамч үндэслэл төдийхөн юм гэдгийг чи харна. Иймэрхүү номлол нь Бурханы ажилд саад болдоггүй гэж үү? Энэ нь Бурханыг эсэргүүцдэг үйлчлэл юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдах амархан”-аас

Та нарын “үнэнийг нэгтгэн дүгнэх” гэдэг нь үнэнээс амийг олж авч, эсвэл зан чанартаа өөрчлөлт гаргахад хүмүүсийг хүргэхийн тулд хийгддэггүй. Харин ч энэ нь үнэн доторх зарим нэг мэдлэг, хоосон сургаалыг хүмүүст эзэмшүүлэхийн тулд хийгддэг. Тэд Бурханы ажлын ар дахь зорилгыг ойлгосон мэт харагддаг ч үнэндээ зарим нэг үг болон хоосон сургаалыг л эзэмшсэн байдаг. Тэд үнэний далд утгыг ойлгодоггүй; энэ нь теологи судлах юм уу Библи уншихаас өөрцгүй. Чи энэ номууд, эсвэл тэр материалуудыг эмхэтгэдэг, тэгээд хүмүүс хоосон сургаалын энэ талыг юм уу мэдлэгийн тэр талыг эзэмшдэг. Тэд бол хоосон сургаалын гарамгай илтгэгчид—гэхдээ ярьж дууссаных нь дараа юу болдог вэ? Хүмүүс дараа нь туршлагажих чадваргүй байдаг, тэдэнд Бурханы ажлын талаар ямар ч ойлголт байдаггүй, мөн өөрсдийнх нь талаарх ойлголт ч байдаггүй. Эцэстээ тэд нэр томьёо, дүрэм журмыг л олж авсан байх бөгөөд өөр юуны ч талаар биш тэр цөөн хэдэн зүйлийн талаар л ярьж чаддаг. Хэрвээ Бурхан ямар нэгэн шинэ зүйл хийсэн бол чи мэддэг бүх хоосон сургаалаа түүнтэй нийцүүлж чадна гэж үү? Тиймээс чиний тэр зүйлс бол ердөө дүрэм журам бөгөөд чи хүмүүсээр теологийг л судлуулан, Бурханы үг юм уу үнэнийг туулах боломж олгохгүй байна. Хүмүүсийн эмхэтгэдэг тэр номууд нь тэднийг зөвхөн теологи болон мэдлэг рүү, нэр томьёо, дүрэм журам болон ёс заншил руу л аваачиж чадна. Тэдгээр нь хүмүүсийг Бурханы өмнө аваачиж чадахгүй, эсвэл үнэнийг юм уу Бурханы хүслийг тэдэнд ойлгуулж чадахгүй. Тэдгээр ном ар араас нь асуулт тавьж, дараа нь хариулж, дүгнэлт, тойм бичигдсэн байдаг болохоор ах эгч нар чинь тэдгээрийг амархан ойлгож чадна гэж чи боддог. Санахад амархан байхаас гадна зэрвэс харахад л эдгээр асуудал тодорхой байдаг бөгөөд аливааг ийм маягаар хийх нь гайхалтай гэж чи боддог. Гэхдээ тэдний ойлгож байгаа зүйл бол үнэний жинхэнэ далд утга биш бөгөөд бодит байдалтай таардаггүй—ердөө л үг болон хоосон сургаал юм. Иймээс эдгээр зүйлийг огт хийгээгүй байсан бол дээр байх сан. Ийнхүү хийх нь мэдлэгийг ойлгож, эзэмшихэд хүмүүсийг хөтөлдөг. Чи бусдыг шашны хоосон сургаал руу аваачиж, шашны хоосон сургаал доторх Бурханыг дагаж, Бурханд итгэхэд тэднийг хүргэдэг. Энэ нь зүгээр л Паултай адилхан байгаа хэрэг биш үү? Үнэний мэдлэгийг эзэмших нь нэн чухал, мөн Бурханы үгийн олон хэсгийг цээжилж, хоосон сургаалын талаар ярьж, Бурханы үгэн доторх нэр томьёог олж илрүүлэх нь бүгд тун чухал боловч хүмүүс Бурханы үгийг хэрхэн ойлгох нь огтхон ч чухал биш гэж та нар боддог. Тиймээс та нар эдгээр зүйлийг системчлэхийг үргэлж хүсдэг, ингэснээр хүн бүр дуу нэгтэйгээр ярьж, адилхан зүйл хэлж, адилхан хоосон сургаалын тухай ярьж, адилхан мэдлэгтэй байж, адилхан дүрэм журмыг мөрдөнө—энэ бол та нарын зорилго. Хүмүүсийг ойлголттой болгохын тулд та нар үүнийг хийж байгаа мэт харагддаг ч эсрэгээрээ, энэ нь хүмүүсийг Бурханы үгийн үнэний гадна байдаг дүрэм журам дунд аваачиж байгаа гэдгийг та нар огт мэддэггүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдах амархан”-аас

Бурханы үгийн жинхэнэ утга учрыг бодитоор ойлгож авна гэдэг энгийн хэрэг биш юм. Чи зүгээр л Бурханы үгийн шууд утгыг тайлбарлаж чаддаг байгаад, хүн бүр үүнийг чинь сайн байна гэцгээн, сайшаах юм бол энэ нь Бурханы үгийг ойлгож байгаад тооцогддог гэж бүү бод. Энэ нь Бурханы үгийг ойлгохтой адилгүй юм. Хэрэв чи Бурханы үгэн дотроос гэрэл олж авч, Бурханы үгийн жинхэнэ ач холбогдлыг мэдрээд, тэдгээр үгэнд Бурханы ямар хүсэл байгааг болон тэдгээр нь эцэстээ юунд хүрэхийг илэрхийлэх чадвартай бол, энэ бүхэн тодорхой болмогц үүнийг Бурханы үгийн талаар тодорхой түвшний ойлголттой байгаа гэж тооцдог. Иймээс Бурханы үгийг ойлгоно гэдэг тийм ч энгийн хэрэг биш юм. Чи Бурханы үгийн бичиг үсэгт чихэнд чимэгтэй тайлбар хийж чаддаг байлаа гээд үүнийг ойлгодог гэсэн үг биш юм. Бурханы үгийн бичиг үсгийг чи хэчнээн их тайлбарлалаа ч гэсэн энэ нь мөн л хүний төсөөлөл, хүний бодол бөгөөд ямар ч хэрэггүй юм! … Хэрэв чи үүнийг шууд утгаар нь тайлбарлаж, эсвэл өөрийн бодол төсөөллөөр тайлбарлах юм бол хэчнээн уран цэцнээр тайлбарлаж чадлаа ч гэсэн чиний ойлголт бодитой бус байдаг. Чи утга учрыг хам сэдвээс нь гажуудуулж, Бурханы үгийг буруугаар тайлбарлах ч боломжтой бөгөөд ингэвэл бүр ч асуудалтай. Иймээс Бурханы үгийг мэдсэнээр дамжуулан Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авснаар үнэнийг үндсэндээ олж авдаг. Түүний үгийн шууд утгыг ойлгох юм уу тайлбарлаж чаддаг байх нь үнэнийг олж авсанд тооцогддоггүй. Хэрэв чи Түүний үгийн бичиг үсгийг л тайлбарлах хэрэгтэй байсан бол Ариун Сүнсний гэгээрэл ямар шаардлагатай юм бэ? Тийм байсан бол чамд тодорхой түвшний боловсрол хэрэгтэй байх байсан бөгөөд боловсролгүй хүмүүс нэлээд бэрхшээлтэй байх байв. Бурханы ажил бол хүний уураг тархиар ойлгож болох зүйл биш юм. Бурханы үгийн жинхэнэ ойлголт нь үндсэндээ Ариун Сүнсний гэгээрлээс шалтгаалдаг; энэ нь үнэнийг олж авах үйл явц билээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л чи амь зан чанараа өөрчилж чадна”-аас

Хэрэв та нар Бурханы маш олон үгийг уншсан ч зөвхөн бичвэрийн утгыг ойлгож, өөрсдийн бодит туршлагаар дамжуулан Бурханы үгийг биеэр мэдрэхгүй л бол Бурханы үгийг мэдэж авахгүй. Та нарын тухайд гэвэл Бурханы үг амь биш, харин гагцхүү амьгүй бичиг үсэг юм. Хэрэв чи зөвхөн амьгүй бичиг үсэгтэй зууралдаад байвал Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чадахгүй, Түүний хүслийг ч ойлгохгүй. Чи өөрийн бодит туршлагаар Түүний үгийг мэдэрсэн үед л Бурханы үгийн сүнслэг утга өмнө чинь нээгдэх бөгөөд зөвхөн туршлагаараа чи олон үнэний сүнслэг утгыг ухаарч, зөвхөн туршлагаар л дамжуулан Бурханы үгийн нууцыг тайлж чадна. Хэрэв чи үүнийг хэрэгжүүлдэггүй бол Түүний үг хэдий тодорхой байсан ч чиний ухаарч авсан ганц зүйл нь хоосон бичиг үсэг, онол байх бөгөөд энэ нь чиний хувьд шашны дүрэм болсон байдаг. Энэ нь фарисайчуудын хийсэн зүйл бус уу? Хэрэв та нар Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах аваас энэ нь та нарын хувьд бодит зүйл болно; хэрэв та нар үүнийг хэрэгжүүлэхээр зорихгүй бол Бурханы үг та нарын хувьд гуравдагч тэнгэрийн домгоос бараг ялгаагүй болно. …

… Ихэнх хүмүүс Бурханы үгийн бичвэрийг ойлгох төдийдөө сэтгэл ханадаг бөгөөд үүний гүн утгыг бодит байдалд хэрэгжүүлж мэдрэхгүйгээр, өөрсдийгөө онолоор зэвсэглэхэд төвлөрдөг; энэ фарисайчуудын зам бус уу? Ийм байхад “Бурханы үг бол амь юм” гэсэн хэллэг тэдний хувьд яаж үнэн байж чадах юм бэ? Хүн Бурханы үгийг хэрэгжүүлснээр л түүний амь жинхэнэ утгаар цэцэглэнэ; энэ нь ердөө Түүний үгийг уншсанаар л өсдөггүй. Хэрэв Бурханы үгийг ойлгох нь амьтай байх болон биеийн хэмжээтэй болоход шаардлагатай бүхэн юм гэж чи итгэж байгаа бол ойлголт чинь ташаа байна. Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг жинхэнээр ойлгох бөгөөд “үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүл”-ээс

Өмнөх:Цор ганц жинхэнэ Бурханыг гурвалын Бурхан гэж тодорхойлох нь Бурханыг эсэргүүцэж, доромжилж байгаа хэрэг

Дараах:Хүн итгэлдээ Библийн теологийн мэдлэгт түшиглэхийн үр дагавар юу вэ?

Холбогдох агуулга