Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

XX. Өргөгдөх болон Бурханы сэнтийн өмнө өргөгдөхийн жинхэнэ утга учир

2. Үнэхээр өргөгдөх гэж юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ. Тэгээд бүх охид босож, дэнлүүгээ цэгцлэв. Мунхгууд ухаалгуудад, ‘Бидэнд тосноосоо өгөөч; учир нь бидний дэнлүү бөхөх нь’ гэлээ. Харин ухаалгууд нь, ‘Чадахгүй, бидэнд ч, та нарт ч хангалтгүй байх вий: харин та нар худалдаачид руу очиж, өөрсдөө худалдаж ав’ гэжээ. Тэднийг худалдаж авахаар явсан хойгуур сүйт залуу ирэв; бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ” (Матай 25:6-10).

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

“Тэр надад, ‘Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!’ гэж бичигтүн гэв” (Илчлэл19:9).

Холбогдолтой Бурханы үг:

“Өргөгдөх” гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газар руу хүргэгдэх биш юм. Энэ бол маш том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьдчилан тогтоож, сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнийг хэлдэг. Ууган хөвгүүдийн, Миний хөвгүүдийн, эсвэл Миний ардуудын байр суурийг олж авсан хүмүүс бүгд өргөгдөх хүмүүс юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй огтоос нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ бол туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн ч Миний өмнө өргөгдөнө.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун дөрөвдүгээр бүлэг”-ээс

Филаделфийн чуулган хэлбэрээ олсон бөгөөд энэ нь бүхэлдээ Бурханы нигүүлсэл болон өршөөлийн улмаас болсон юм. Үй олон ариун хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханыг гэх хайр бий болсон бөгөөд тэд сүнслэг замаараа гуйвж дайвалгүй алхдаг. Нэгэн жинхэнэ Бурхан махбод болсон бөгөөд Тэр бол бүх зүйлийг захирдаг орчлон ертөнцийн Тэргүүн гэсэн итгэлээ тэд бат баримталдаг: Үүнд Ариун Сүнсний баталгаа байдаг ба уулс мэт хөдөлшгүй! Энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй!

…………

Өнөөдөр Та бүх чуулганыг бүрэн төгс болгосон—Филаделфийн чуулган нь Таны 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний хэрэгжилт юм. Ариун хүмүүс одоо Таны өмнө даруухнаар захирагдаж, бие биетэйгээ сүнсээрээ холбогдож, хайраар дагалддаг. Тэд булгийн эх сурвалжтай нэгдсэн. Амийн амьд ус зогсолтгүй урсаж, чуулган дахь бүхий л шавар шавхай, бохир усыг угааж, цэвэрлэн, Таны сүмийг дахин нэгэнтээ ариусгадаг. Бид бодитой жинхэнэ Бурханыг мэдэж авч, Түүний үгэн дотор алхаж, өөрсдийн үүрэг, хариуцлагыг хүлээн авч, чуулганы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд чадах бүхнээ хийсэн. Таны хүсэл бидэнд саатуулагдах вий гэсэндээ бид хором бүрд Таны өмнө тайван байж, Ариун Сүнсний ажлыг анхаарах ёстой. Ариун хүмүүсийн дунд харилцан хоёр талын хайр байдаг бөгөөд заримынх нь давуу тал бусдынхаа алдаа дутагдлыг нөхнө. Тэд цаг үргэлжид сүнсээр алхаж, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чаддаг. Тэд үнэнийг ойлгосон даруйдаа хэрэгжүүлдэг. Шинэ гэрэлтэй хөл нийлүүлж, Бурхан мөрийг дагадаг.

…………

Бурхантай идэвхтэй хамтран ажилла, уялдуулан үйлчилж, нэг бол, Төгс Хүчит Бурханы санаа зорилгыг биелүүл, ариун сүнслэг бие болохоор яаравчил, Сатан гишгэл, Сатаны хувь заяаг төгсгөл болго. Филаделфийн чуулган Бурханы өмнө өргөгдсөн бөгөөд Бурханы алдраар өөрийгөө харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хоёрдугаар бүлэг”-ээс

Эзэн Есүс Христийг дагадаг бусад олон зуун сая хүний адилаар бид Библийн хууль, тушаалыг мөрдөж, Эзэн Есүс Христийн арвин их нигүүлслийг эдлэн, Эзэн Есүс Христийн нэрээр цугларч, залбирч, магтаж, үйлчилдэг—энэ бүхнийг бид Эзэний халамж, хамгаалалт дор хийдэг. Бид үргэлж сул дорой, бас үргэлж хүчтэй байдаг. Бүх үйлдэл маань Эзэний сургаалын дагуу байдаг гэдэгт бид итгэдэг. Тэгвэл бид өөрсдийгөө тэнгэр дэх Эцэгийн хүсэлд дуулгавартай зам дээр байна хэмээн итгэдгийг хэлэх илүүц биз. Бид Эзэн Есүсийн эргэн ирэлт, суу алдартай залран ирэлт, газар дээрх бидний амьдралын төгсгөл, хаанчлалын илрэлтийг болон Илчлэлийн номд зөгнөсөн бүхнийг буюу Эзэн ирж, гамшиг авчран, сайныг шагнаж, мууг шийтгэн, Өөрийг нь дагаж, эргэн ирэхэд нь угтан авдаг бүх хүнийг Өөртэйгөө уулзуулахаар агаарт өргөхийг хүсэн хүлээдэг. Энэ тухай бодох бүрдээ бид эцсийн өдрүүдэд төрж, Эзэний ирэхийг нүдээр үзэх зол завшаантай гэдэгтээ талархлаар дүүрч, сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй юм. Бид хяхалт хавчлагыг туулсан боловч хариуд нь “хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог”-ыг олж авсан билээ. Ямар гээч ерөөл вэ! Энэ бүх хүсэн хүлээлт болон Эзэний хайрласан нигүүлсэл нь биднийг ямагт сэргэгээр залбирч, илүү мэрийн цуглахад хүргэдэг. Магад дараа жил, магад маргааш, бас магадгүй хүний сэтгэх аргагүй богинохон хугацааны дотор Эзэн гэнэт буун ирж, Өөрийг нь ихэд анхааран хүлээж байсан бүлэг хүмүүсийн дунд гарч ирэх болно. Бид бүгд Эзэний илрэлтийг харах эхний бүлэгт, өргөгдөх хүмүүсийн дунд байхын төлөө нэг нэгнээсээ урьтахаар яарч, нэг нь ч ард үлдэхийг хүсэхгүй.

…………

Бурхан чимээгүй байж, бидэнд хэзээ ч үзэгдээгүй атлаа Түүний ажил хэзээ ч зогсоогүй юм. Тэрээр бүхий л газар дэлхийг шинжин, бүх зүйлийг захирч, хүний бүх үг, үйл хэргийг хардаг. Төлөвлөгөөнийхөө дагуу, алхамтайгаар, нам гүм, эрс нөлөөгүйгээр удирдлагаа явуулдаг атлаа хөлийн мөр нь нэг нэгээр хүн төрөлхтөнд улам бүр ойртон урагшилж, орчлон дахь шүүлтийн суудал нь аянгын хурдаар байршиж, дараа нь Түүний сэнтий бидний дунд даруй бууж ирдэг. Энэ нь ямар гээч сүр жавхлант үзэгдэл билээ, ямар сүрлэг, гэгээн дүр зураг билээ! Сүнс бидний дунд тагтаа шиг, бас архирч буй арслан шиг ирдэг. Тэр бол мэргэн ухаан, зөвт байдал, сүр жавхлан бөгөөд эрх мэдлээ эзэмшин, хайр, өршөөлөөр дүүрч, бидний дунд сэмхэн ирдэг. Түүний ирснийг хэн ч мэддэггүй, Түүнийг ирэхэд хэн ч угтдаггүй, мөн Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй. Хүний амьдрал урьдынхаараа үргэлжилж, зүрх сэтгэл нь ч мөн ялгаагүй бөгөөд өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө. Бурхан бусад хүний л адил хүн, дагагчдын хамгийн шалихгүй нэгэн, эгэл итгэгч байдлаар бидний дунд амьдардаг. Тэрээр өөрийн гэсэн эрэл хайгуул, зорилготой төдийгүй эгэл хүнд байдаггүй бурханлаг чанартай. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанар, хүний мөн чанар хоёрын ялгааг хэн ч ухаараагүй. …

…………

Гэсэн хэдий ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү эгэл хүн л биднийг аврах шинэ ажлыг хийж байна. Тэрээр бидэнд ямар ч тайлбар өгдөггүй, яагаад ирснээ ч хэлдэггүй, харин хийхээр зорьсон ажлаа зүгээр л төлөвлөгөөнийхөө дагуу алхамтайгаар хийдэг. Түүний үг, айлдвар улам бүр олширдог. Тайтгаруулах, сургамжлах, сануулах, анхааруулахаас эхлээд зэмлэж, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн өнгөнөөс эхлээд ширүүн, сүр жавхлант үг хүртэл—хүнд өршөөл хайрладаггүй, айдас хүйдэс төрүүлдэггүй юм гэж нэг ч үгүй. Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог. …

Энэхүү шалихгүй хүн биднийг Бурханы ажлын нэг алхмаас нөгөөд чиглүүлсэн гэдгийг бид мэддэггүй. Бид тоо томшгүй олон шалгалт туулж, үй олон удаа цохиулж, үхлээр туршигддаг. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг мэдэж авч, бас Түүний хайр, өршөөлийг эдлэн, Бурханы агуу их хүч чадал, мэргэн ухааныг мэдэрч, Бурханы хайр татам байдлыг нүдээр үзэн, хүнийг аврах гэсэн Бурханы дэврүүн хүслийг хардаг. Энэхүү эгэл хүний үгээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний уг чанар, мөн чанарыг мэдэж, аврал, төгс төгөлдөрт хүрэх замыг хардаг. Түүний үг биднийг “үхүүлж”, мөн “дахин төрүүлдэг”; Түүний үг бидэнд тайтгарал авчирдаг атлаа гэмшил, өртэй мэт мэдрэмжид бас автуулдаг; Түүний үг бидэнд баяр баясал, амар амгаланг төдийгүй хязгааргүй их шаналлыг авчирдаг. Заримдаа бид Түүний гарт нядлагдах хурганууд шиг байдаг; заримдаа Түүний нүдний цэцгий мэт байж, энхрий хайрыг нь эдэлдэг; заримдаа Түүний дайсан мэт, харцных нь дор уур хилэнд нь үнс нурам болдог. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой, бид бол Түүний өдөр ч, шөнө ч олох гэж зориг шулуудсан төөрсөн хурганууд юм. Тэрээр бидэнд өршөөлтэй ханддаг, биднийг жигшдэг, өргөдөг, биднийг тайтгаруулж, ятгадаг, биднийг залж чиглүүлдэг, гэгээрүүлдэг, бас биднийг цээрлүүлж, сахилгажуулдаг, тэр ч бүү хэл хараадаг. Тэрээр бидэнд өдөр шөнөгүй ямагт санаа зовж, биднийг хамгаалж, халамжлан, бидний дэргэдээс өдөр шөнөгүй хэзээ ч холдолгүй бидний төлөө зүрх сэтгэлээсээ цус асгаруулж, ямар ч төлөөсийг төлдөг. Энэхүү жижигхэн, эгэл махбодын айлдварууд дотроос бид Бурханд байгаа бүхнийг эдэлж, Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан. …

Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, өнцөг ашиглан, бидэнд юу хийх ёстой талаар сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Түүний үгэнд амийн хүч чадал агуулагддаг бөгөөд алхах ёстой замыг маань зааж, үнэн гэж юу болохыг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярьдаг өнгө, хэв маягт анхааран, энэхүү онц гойд зүйлгүй хүний сэтгэлийн үгийг сонирхож эхэлдэг. Тэрээр бидний төлөө ажиллан зүрхнээсээ цус асгаруулж, бидний төлөө нойр хоолоо хасан, мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, өвдсөндөө ёолж, бидний хүрэх газар, авралын төлөө доог тохуу амсдаг ба бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрхнээс нулимс, цус урсгадаг. Ийм төрлийн оршихуй, байхуй ямар ч эгэл хүнд үгүй, мөн үүнийг ямар ч завхарсан хүн эзэмшиж, олж авч чадахгүй. Тэрээр ямар ч эгэл хүнд байхгүй хүлээцтэй байдал, тэвчээрийг харуулдаг бөгөөд Түүний хайр ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бас уг чанар болон мөн чанарын маань талаар ийм тодорхой, бүрэн мэдэж, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн, тэнгэр дэх Бурханы өмнөөс бидний дунд ингэж үг хэлж, ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болоод Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Тэр бүхэлд нь илэрхийлдэг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг зааж, гэрэл авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы задлаагүй нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг. Бурханы зүрх сэтгэлийн үгийг болон Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин, шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирч, бидэнд итгэл найдвар авчран, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, авралын замыг бүрэн тодорхой харах боломжийг бүхий л оршихуйд маань олгосон юм. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл мэдрэмжтэй болж, сүнс маань сэргэх мэт болсон: Бидний дунд амьдардаг, бидний аль эртнээс голж ирсэн энэхүү эгэл, шалихгүй хүн бол сэрж байхад ч, зүүдэлж байхад ч ямагт бидний бодолд байдаг, бидний өдөр, шөнөгүй хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Тэрээр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломж олгон, зүрх сэтгэл маань хэрэн хэсэхийг зогсоосон. Бид Бурханы гэрт, Түүний сэнтийн өмнө эргэн ирсэн бөгөөд Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний дүр төрхийг нүдээр үзэж, урд байгаа замыг харсан. Энэ мөчид Тэрээр бидний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан; бид Түүний хэн бэ гэдэгт эргэлзэхээ больж, ажил, үгийг нь эсэргүүцэхээ зогсоон, Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөдөг. Бид үлдсэн амьдралынхаа туршид Бурханы мөрийг дагаж, Түүгээр төгс болгуулж, Түүний нигүүлслийг болон биднийг гэх хайрыг нь хариулан, Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, бидэнд даалгасан зүйлийг нь гүйцэлдүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхийг л хүсдэг билээ.

…………

Бид бол сатанлаг завхарсан зан чанартай маш эгэл бүлэг хүмүүс, олон эриний өмнө Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс, мөн өтөг бууцнаас Бурханы өргөсөн зүдэрсэн хүмүүс билээ. Бид нэгэнтээ Бурханыг голж, ялласан боловч одоо Түүгээр байлдан дагуулагдсан юм. Бурханаас бид амь болон мөнх амийн замыг хүлээн авсан билээ. Бид газар дэлхий дээр хаа ч байж, ямар ч хяхалт хавчлага, гай гамшгийг тууллаа гэсэн Төгс Хүчит Бурханы авралаас салж чадахгүй юм. Учир нь Тэр бол бидний Бүтээгч, бас цорын ганц золин аврал маань билээ!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

Өмнөх:Өргөгдөх нь хүний үзэл, төсөөлөл дээр биш, Бурханы үгэнд үндэслэх ёстой

Дараах:Шүүлт гэж юу вэ?

Холбогдох агуулга