Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

XX. Өргөгдөх болон Бурханы сэнтийн өмнө өргөгдөхийн жинхэнэ утга учир

1. Өргөгдөх нь хүний үзэл, төсөөлөл дээр биш, Бурханы үгэнд үндэслэх ёстой

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тэнгэрт байгаа бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтуай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай” (Матай 6:9-10).

“Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулж гоёсон сүйт бүсгүй шиг бэлтгэгдэн тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа. Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно” (Илчлэл 21:2-3).

“Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно” (Илчлэл 11:15).

“Тэнгэрээс доош бууж ирсэн хүний Хүүгээс өөр тэнгэр лүү дээш гарсан хүн нэг ч байхгүй” (Иохан 3:13).

Холбогдолтой Бурханы үг:

“Өргөгдөх” гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газар руу хүргэгдэх биш юм. Энэ бол маш том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьдчилан тогтоож, сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнийг хэлдэг. Ууган хөвгүүдийн, Миний хөвгүүдийн, эсвэл Миний ардуудын байр суурийг олж авсан хүмүүс бүгд өргөгдөх хүмүүс юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй огтоос нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ бол туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн ч Миний өмнө өргөгдөнө.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун дөрөвдүгээр бүлэг”-ээс

Амралтад орно гэдэг нь бүх зүйл хөдлөхөө болино, бүх зүйл хөгжихөө болино гэсэн үг биш, Бурхан ажиллахаа больж, хүн амьдрахаа болино гэсэн үг ч биш. Амралтад орохын тэмдэг нь ийм байдаг: Сатан устгагдсан байна; ёрын муу үйлд нь Сатантай нэгддэг хорон муу хүмүүс шийтгүүлж, газрын хөрснөөс арчигдсан байна; Бурханд дайсагнагч бүх хүч оршихоо больсон байна. Бурхан амралтад орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амралтад орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна гэсэн үг; тэнд Сатаны ялзрал огт байхгүй, ямар ч зөвт бус зүйл тохиолдохгүй. Хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдарч, Бурханы халамжид амьдрах болно. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад ороход, энэ нь хүн төрөлхтөн аврагдаж, Сатан устгагдан, хүнд хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн үг байх юм. Бурхан хүн дээр үргэлжлүүлэн ажиллахаа болино, хүн ч Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Иймээс Бурхан завгүй байхаа больж, хүн ч яарч сандрах зүйлгүй болно. Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтад орох болно. Бурхан анхдагч байр сууриндаа эргэн ирж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Энэ бол Бурханы бүхий л удирдлагын эцэст хүн, Бурхан хоёрын дор бүрнээ оршин суух хүрэх газар нь юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар гэж бий. Амрах зуураа Бурхан бүх хүнийг газар дээрх амьдралд нь залж чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн тэнгэр дэх цор ганц үнэн Бурханыг шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа больж, хүн ч бас Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдрах боломжгүй болно. Бурхан, хүн хоёр нэг ертөнцөд амьдарч чадахгүй; харин хоёуланд нь тус тусын амьдрах хэв маяг байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг чиглүүлэгч Нэгэн, харин бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүн төрөлхтөн; мөн чанарын хувьд хүн төрөлхтөн Бурхантай адилгүй. Амрах гэдэг нь өөрийнхөө анхдагч байранд эргэн ирэх гэсэн үг. Иймээс Бурхан амралтад орох үедээ Өөрийн анхдагч байранд эргэн очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн дунд байх зуураа тэдний баяр баясал, зовлонг хуваалцахаа болино. Хүмүүс амралтад орох үед энэ нь, хүн жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай. Хүмүүс газар дээр Бурханыг шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Эдгээр нь амралтад орсны дараах Бурхан ба хүн төрөлхтний тус тусын амьдрал, хүрэх газар юм. Бурхан, Сатан хоёрын дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар, Бурхан удирдлагын ажлаа дуусгасны дараа амралтад орох явдал болон хүний бүрэн аврал, амралтад орох оролт нь мөн зайлшгүй чиг хандлага болдог. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амралтад Бурханыг шүтэн мөргөх ба газар дэлхий дээр амьдарна; харин Бурхан амралтад хүмүүсийн үлдсэн хэсгийг залж чиглүүлэх ба тэднийг газар дэлхийгээс бус, тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай. Бурхан амрах зуураа хүмүүсийн дунд ирж, илрэх бол хүн амарч байхдаа Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж, тэнгэрийн амьдралыг эдлэх болно. Бурхан, хүн хоёр амралтад орсны дараа Сатан оршин байхаа больж, Сатаны адилаар хорон муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтад орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан хорон муу хүмүүс болон газар дээр Түүнд дуулгаваргүй байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно. Тэднийг эцсийн өдрүүдийн агуу гай гамшиг устгасан байх болно. Тэр хорон муу хүмүүс бүрэн устгагдсаны дараа газар дэлхий Сатаны дарлалыг дахин хэзээ ч амсахгүй. Хүн төрөлхтөн бүрэн авралыг олох ба тэр үед л Бурханы ажил бүрэн дуусах болно. Эдгээр нь Бурхан, хүн хоёрын амралтад орох урьдчилсан нөхцөл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр нутагшуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь аварч, тэднийг анхдагч дүрд нь эргэн оруулах ёстой. Хүнийг анхдагч төрх, анхны дүрд нь аваачих энэхүү ажлыг Тэр эхнээсээ эцсээ хүртэл хийсэн. Тэр хаанчлалаа байгуулж, хүний анхдагч дүрийг сэргээх болно, өөрөөр хэлбэл Тэр газар дээр эрх мэдлээ сэргээж, бүх бүтээлийн дунд эрх мэдлээ сэргээнэ гэсэн үг юм. Сатанаар ялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдан, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ ч алдаж, Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Хүн Сатаны эзэмшилд нь амьдарч, тушаалыг нь дагасан; иймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах аргагүй болж, бүтээлүүд нь Түүнээс улам ч эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан, иймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч дүрийг сэргээж, хүнийг ялзарсан зан чанараас нь ангижруулах ёстой билээ. Хүнийг Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Тэр хүний анхдагч дүрийг аажмаар сэргээж, анхдагч чиг үүргийг нь сэргээж, эцэст нь хаанчлалаа сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, газар дээр илүү сайхан амьдрах боломжийг хүнд олгохын тулд хийгдэх болно. Бурхан хүнийг бүтээсэн тул Тэр хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлэх болно; Тэр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээх болно. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлж, хүнийг Өөртөө дуулгавартай байлгаж, хүнийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа эрх мэдлээсээ үүдэн сүйрүүлж, Өөрийнхөө бүхий л хэсгийг хүмүүсийн дунд үлдэх бөгөөд эсэргүүцэх хүн байхгүй гэсэн үг юм. Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүмүүс бол Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар суу бүхий хүмүүс юм. Тэр ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир талаар өнгөрнө; Тэр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснаа Тэр устгахгүй бол бүрэн алдраа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүмүүсийн дундаас Өөрт нь дуулгаваргүй этгээдүүдийг бүрмөсөн устгах, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны бэлгэ тэмдэг, Тэр агуу амжилтад хүрсний бэлгэ тэмдэг билээ. Хүмүүс анхдагч дүрдээ эргэн очсон үед, тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрсдийн байр сууриа хадгалж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагаж чадах үед Бурхан, Өөрийг нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрийг нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч гэсэн газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, Түүний газар дээрх эрх мэдэл, бүх зүйлийн дундах эрх мэдэл болон дайснуудынх нь дундах эрх мэдлийг сэргээх болно. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг билээ. Үүнээс хойш хүмүүс амралтад орж, зөв замыг дагадаг амьдралд орох болно. Бурхан бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралд орно. Газар дээрх бузар буртаг болон дуулгаваргүй байдал алга болж, газар дээрх уйлаан ч бас үгүй болно. Газар дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохгүй. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэх болно; Түүний бүтээсэн бүх зүйл л үлдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Өмнөх:Шашны ертөнц яагаад үргэлж Христийг үгүйсгэж, голж, яллаж, улмаар Бурханы хараалыг амссан бэ?

Дараах:Үнэхээр өргөгдөх гэж юу вэ?

Холбогдох агуулга